Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/836

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч П.Д нь ганцаараа 2013 оноос 2017 он хүртэлх хугацаанд өөрийгөө эрх бүхий албан тушаалтангуудыг таньдаг, тэдгээрээр дамжуулан туслах боломжтой гэж итгүүлэн нэр бүхий хохирогч нарыг “Д” ХХК-ийн барилга барих тусгай зөвшөөрлийг 16 давхар барилга тусгай зөвшөөрөл болгож өөрчлөлт оруулж өгнө, Хараагүйчүүдийн барилга барих тендерийг тендерийн үнэлгээний хороонд нөлөөлөх замаар авч өгнө, Орхон аймагт баригдах 1000 айлын орон сууцны барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулж барилгын угсралтын ажил гүйцэтгүүлнэ, барилгын тусгай зөвшөөрлийн давхар нэмүүлж өгнө”, барилга барих тусгай зөвшөөрөл авч өгнө, гаалийн байгууллагад ажилд оруулж өгнө, дүүгийн чинь ангийг солиулж өгнө, хуулийн сургууль руу шилжүүлж өгнө, АНУ-ын виз гаргаж өгнө, Орхон аймагт Сингапур улсын хөрөнгө оруулалтаар орон сууцны хороолол барина, тухайн орон сууцны хороолол барих ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулна, “Сургуулийн барилгын тендер авч өгнө, барилгын зураг төсөв хийлгэж өгнө, хорих ял эдэлж байгаа дүүг чинь өршөөлд хамруулж өгнө, 1 сарын хугацаатай хүүгүй зээлэх” тухай зээлийн гэрээ байгуулах, “барилга барих, барилгад засвар хийх тендер, гэр цэцэрлэг нээх эрх зэргийг Боловсролын яамнаас авч өгнө, Шихихутуг дээд сургуулийн дипломыг чинь аваад өгнө гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Баас 8.000.000 төгрөг, Н.Баас 3.000.000 төгрөг, Б.Бгаас 10.000.000 төгрөг, Ч.Хгаас 2.000.000 төгрөг, Ч.Сээс 6.000.000 төгрөг, П.Эээс 6.000.000 төгрөг, Д.Ягаас 76.200.000 төгрөг, Ц.Ааас 25.000.000 төгрөг, Д.Бгаас 19.934.492 төгрөг, С.Уаас 5.000.000 төгрөг, Р.Оээс 21.000.000 сая төгрөг, М.Уаас 2.500.000 төгрөгийг тус тус авсан,

мөн өөрийн төрсөн хүү Г.Птай бүлэглэн 2016 оны 01 сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртлэх хугацаанд “Ц” ХХК-ийн захирал Д.Эийг “Байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг гадаад улсад гаргах буюу экспорт хийх зөвшөөрлийг гаргуулан авахад шаардагдах тэмдэгтийн хураамжинд төлнө” гэж хуурч, түүнээс биет 105.000.000 төгрөгийг авч, улмаар 40.000.000 төгрөгийг тэмдэгтийн хураамжинд төлж, үлдэгдэл 65.000.000 төгрөгийг хувьдаа авч, бусдад нийт 249.634.491.2 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

П.Д нь Г.Птай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртлэх хугацаанд “О” ХХК-ийн нэр дээр 30 тонн Сибирь хуш модны самрын идээ гадаад улсад гаргах зөвшөөрлийг Хан шуурхай гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтанд шан харамж /хахууль/ өгөхийг санаачлан, тус компанийн захирал Ц.Ааар хахуульд өгөх мөнгийг бэлтгүүлэн, нийтийн албан тушаалтантай холбогдох, хахуулийн хэмжээг тохирох, хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, хахуулийн мөнгийг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг, оролцоог С.Зт хуваарилан өгч, улмаар С.З Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Ургамлын нөөц, түүний ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөгийг мөн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Б, түүний төрсөн эгч П.Н нараар дамжуулан өгсөн,

П.Д нь Г.Птай бүлэглэн “О” ХХК-ийн нэр дээр 600 тонн Сибирь хуш модны самрын ясыг улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр гадаад улсад гаргах зөвшөөрлийг шуурхай гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтанд шан харамж /хахууль/ өгөхийг санаачлан, тус компанийн захирал Ц.Ааар хахуульд өгөх мөнгийг бэлтгүүлэн, нийтийн албан тушаалтантай холбоо тогтоох, хахуулийн хэмжээг тохирох, хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, хахуулийн мөнгийг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг, оролцоог С.Зт хуваарилан өгч, улмаар С.З Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Дад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 150.000.000 төгрөгийг түүний найз Б.Хгаар дамжуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саруул хүнсний захын орчим өгсөн,

П.Д нь Г.Птай бүлэглэн “Ц” ХХК-ийн нэр дээр 35 тонн байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг экспортлох буюу гадаадад гаргах зөвшөөрлийг шуурхай гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтанд шан харамж /хахууль/ өгөхийг санаачлан, тус компанийн захирал Д.Эээс улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг өөрсдөө тушаах нэрээр авч, нийтийн албан тушаалтантай холбоо тогтоох, хахуулийн хэмжээг тохирох, хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, хахуулийн мөнгийг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг, оролцоог С.Зт хуваарилан өгч, улмаар С.З нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын орон тооны зөвлөх А.Цд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 65.000.000 төгрөгийг түүний найз М.Бөөр дамжуулан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр СүхБ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саруул хүнсний захын орчим өгсөн,

2. шүүгдэгч Г.П нь П.Дтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр:

“О” ХХК-ийн нэр дээр 30 тонн Сибирь хуш модны самрын идээ гадаад улсад гаргах зөвшөөрлийг Хан шуурхай гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтанд шан харамж /хахууль/ өгөхийг санаачлан, тус компанийн захирал Ц.Ааар хахуулийн мөнгийг бэлтгүүлэн, нийтийн албан тушаалтантай холбогдох, хахуулийн хэмжээг тохирох, хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, хахуулийн мөнгийг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг, оролцоог С.Зт хуваарилан өгч, улмаар С.З нь Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Ургамлын нөөц, түүний ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөгийг мөн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Б, түүний төрсөн эгч П.Н нараар дамжуулан өгсөн,

“О” ХХК-ийн нэр дээр 600 тонн Сибирь хуш модны самрын яс гадаад улсад гаргах зөвшөөрлийг Хан шуурхай гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтанд шан харамж /хахууль/ өгөхийг санаачлан, тус компанийн захирал Ц.Ааар хахуулийн мөнгийг бэлтгүүлэн, нийтийн албан тушаалтантай холбогдох, хахуулийн хэмжээг тохирох, хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, хахуулийн мөнгийг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг, оролцоог С.Зт хуваарилан өгч, улмаар С.З нь Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Дад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 150.000.000 төгрөгийг түүний найз Б.Хгаар дамжуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа аж үйлдвэрийн танхимын орчим өгсөн,

“Ц” ХХК-ийн нэр дээр 35 тонн байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг экспортлох буюу гадаадад гаргах зөвшөөрлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтанд шан харамж /хахууль/ өгөхийг санаачлан, тус компанийн захирал Д.Эээр хахуульд өгөх мөнгийг бэлтгүүлэн, нийтийн албан тушаалтантай холбоо тогтоох, хахуулийн хэмжээг тохирох, хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, хахуулийн мөнгийг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг, оролцоог С.Зт хуваарилан өгч, улмаар С.З нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын орон тооны зөвлөх А.Цд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 65.000.000 төгрөгийг түүний найз М.Бөөр дамжуулан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр СүхБ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саруул хүнсний захын орчим өгсөн,

Г.П нь П.Дтэй бүлэглэн “Ц” ХХК-ийн захирал Д.Эийг байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг гадаад улсад гаргах буюу экспорт хийх зөвшөөрлийг гаргуулан авахад шаардагдах тэмдэгтийн хураамжинд төлнө гэж хуурч, түүнээс биет 105,000,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр СүхБ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Брай хаус” уушийн газрын үйлчилгээний заалан дотор бэлнээр авсан атлаа 40.000.000 төгрөгийг нь зориулалтын дагуу буюу тэмдэгтийн хураамжинд төлж, үлдэгдэл 65.000.000 төгрөгийг тэмдэгтийн хураамжинд төлөлгүй хувьдаа авах замаар залилсан,

Г.П нь ганцаараа 2016 оны 08 дугаар сард СүхБ дүүргийн нутаг дэвсгэр, Орос 3 дугаар дунд сургуулийн орчим иргэн Б.Мийг “албаны ногоон паспорт 21 хоногийн хугацааны дотор гаргаж өгнө” хуурч, түүнээс биет 5.000.000 төгрөгийг авч, бусдад нийт 70.000.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

3. шүүгдэгч С.З нь Ц.А, П.Д, Г.П нартай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртлэх хугацаанд “О”ХХК-ийн нэр дээр Сибирь хуш модны самрын идээ 30 тонныг экспортонд гаргах зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Ургамлын нөөц, түүний ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөгийг мөн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Б, түүний төрсөн эгч П.Н нараар дамжуулан өгсөн,

С.З нь Ц.А, П.Д, Г.П нартай бүлэглэн “О” ХХК-ийн нэр дээр улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр 600 тонн Сибирь хуш модны самрын ясыг экспортлох зөвшөөрөл гаргах зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Дад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 150.000.000 төгрөгийг иргэн Б.Хгаар дамжуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Худалдаа аж үйлдвэрийн танхимын орчим өгсөн,

С.З нь Д.Э, П.Д, Г.П нартай бүлэглэн “Ц” ХХК-ийн нэр дээр 35 тонн байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг экспортлох буюу гадаадад гаргах зөвшөөрөл улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын орон тооны зөвлөх А.Цд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний 65.000.000 төгрөгийг иргэн М.Бөөр дамжуулан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр СүхБ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хүнсний захын орчим өгсөн,

шүүгдэгч Ц.А нь “О”ХХК-ийн нэрээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зарласан “хураагдсан хуш модны самрыг худалдан авах” сонгон шалгаруулалтад орж, тэнцэн улмаар худалдах, худалдан авах тухай гэрээг тус яамтай байгуулж, худалдан авах ажиллагаанд шаардагдах урьдчилгаа төлбөр болох 1 тэрбум төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чтэй харилцан тохиролцож, самар худалдан авах үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор түүнээс арилжааны банкны данс ашиглан өөрийн “О” ХХК-ийн дансанд шилжүүлэн авч, улмаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгаль хамгаалах сангийн дансанд тухайн мөнгийг шилжүүлсэн боловч тэднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас дээрх гэрээ хэрэгжих боломжгүй болж, “О” ХХК болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хооронд байгуулсан “худалдах, худалдан авах” гэрээ хүчингүй болсноор “О” ХХК-ийн самар худалдан авах үйл ажиллагаанд зарцуулахаар шилжүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чийн өмчлөлийн 1.000.000.000 төгрөг тус компанийн захирал Ц.Аын Хаан банкин дахь хувийн - дугаар бүхий хадгаламжийн дансанд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шилжин орсноор дээрх гэрээ хүчингүй болж, самар худалдан авах үйл ажиллагаа цаашид үргэлжлэн явагдах боломжгүй нөхцөл байдал үүссэнг сайтар мэдсэн атлаа 1.000.000.000 төгрөгийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан өгөхгүйгээр дахин самар худалдан авах, самрын идээ болон яс экспортод гаргахад ашиглах санаа зорилгоор Чд мэдэгдэхгүйгээр 1 тэрбум төгрөгийг авч чадахгүй байна” гэж хэлэн түүнийг хуурч, энэхүү байдалд итгүүлэхийн тулд өөрийн арилжааны банкан дахь дансны хуулгыг мөнгө шилжиж орсон өдрөөс өмнөх цаг хугацаагаар буюу 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон авч үзүүлэх зэргээр хуурч, өөрийн дансанд орсон мөнгийг бэлнээр авах, худалдаа хийх, шилжүүлэг хийх зэргээр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 734.520.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 149.300.000 төгрөгийг мөн банкны 5085152709 дугаартай хугацаагүй хадгаламжийн данс руу шилжүүлэх, тус данснаас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 882.522.540 төгрөгийг 46 удаа гүйлгээ хийж зарлагадах, - дугаартай дансанд үлдсэн 117.477.460 төгрөгийг буцаан өгөхгүй байх замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авсны улмаас 1.000.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Ц.А нь П.Д, Г.П нартай бүлэглэн “О” ХХК-ийн нэр дээр 30 тонн Сибирь хуш модны самрын идээ гадаад улсад гаргах зөвшөөрлийг Хан шуурхай гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтанд шан харамж /хахууль/ өгөхийг санаачлан, нийтийн албан тушаалтантай холбогдох, хахуулийн хэмжээг тохирох, хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, хахуулийн мөнгийг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг, оролцоог С.Зт хуваарилан өгч, улмаар С.З Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Ургамлын нөөц, түүний ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 40.000.000 төгрөгийг мөн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Б, түүний төрсөн эгч П.Н нараар дамжуулан өгөх гэмт хэргийг үйлдэхэд хахуульд өгөх мөнгийг бэлдэхээр урьдчилан амлаж, шаардсан хэмжээгээр нь хахуулийн мөнгийг гарган өгөх замаар дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

мөн П.Д, Г.П нарыг бүлэглэн “О” ХХК-ийн нэр дээр 600 тонн Сибирь хуш модны самрын ясыг улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйгээр гадаад улсад гаргах зөвшөөрлийг шуурхай гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Нийтийн албан тушаалтанд шан харамж /хахууль/ өгөхийг санаачлан, нийтийн албан тушаалтантай холбоо тогтоох, хахуулийн хэмжээг тохирох, хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, хахуулийн мөнгийг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэг, оролцоог С.Зт хуваарилан өгч, улмаар С.З нь Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Дад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 150.000.000 төгрөгийг түүний найз Б.Хгаар дамжуулан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын орчим өгсөн гэмт хэргийг үйлдэхэд хахуульд өгөх мөнгийг бэлдэхээр урьдчилан амлаж, шаардсан хэмжээгээр нь хахуулийн мөнгийг гарган өгөх замаар дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

            5. шүүгдэгч А.Ц нь Г.П, П.Д, С.З нарын “Ц” ХХК-ийн нэр дээр 35 тонн байгалийн ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүүг экспортлох буюу гадаадад гаргах зөвшөөрлийг чирэгдэлгүй, шуурхай, улсын тэмдэгтийн хураамжийг төлөхгүйгээр гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор ажлын байрны тодорхойлолт болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/445 дугаартай тушаалын хүрээнд 35 тонн дэрэвгэр жиргэрүүг ургамалд төлөгдвөл зохих 105.000.000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг төлүүлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд С.Заас 65.000.000 төгрөг өгөхийг шаардаж, улмаар С.Заас өөрийн танил М.Бөөр дамжуулан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр СүхБ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хүнсний захын орчим авсан,

            6. шүүгдэгч Д.Да нь Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа “О” ХХК-ийн захирал Ц.А, иргэн П.Д, С.З, Г.П нарын “600 тонн Сибирь хуш модны самрын ясыг улсын тэмдэгтийн хураамж төлөлгүйгээр гадаад улсад гаргах зөвшөөрөл авах” ашиг сонирхлын үүднээс Монгол улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дугаартай тогтоолд заасан “ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3,000 төгрөгөөр тооцож тэмдэгтийн хураамж төлүүлэх”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/81 тоот “Байгалийн ургамал гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохтой холбогдуулан хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж танилцах, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” тушаалын хүрээнд экспортын зөвшөөрөл хүссэн “О”ХХК-ийн экспортлох гэж буй Сибирь хуш модны самрын ясыг газар дээр нь очиж танилцах зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын орчим иргэн С.Заас биет 150.000.000 төгрөгийг өөрийн танил Б.Хгаар дамжуулан авсан,

7. шүүгдэгч С.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Ургамлын нөөц, түүний ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Бтай бүлэглэн “О” ХХК-ийн захирал Ц.А, иргэн П.Д, С.З, Г.П нарын тус компанийн нэр дээр Сибирь хуш модны самрын идээ 30 тонныг экспортод гаргах зөвшөөрлийг шуурхай гаргуулах ашиг сонирхлын үүднээс С.Заас нийтийн албан тушаалтан П.Баар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/81 тоот “Байгалийн ургамал гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохтой холбогдуулан хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж танилцах, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” тушаалын хүрээнд экспортын зөвшөөрөл хүссэн “О” ХХК-ийн экспортлох гэж буй Сибирь хуш модны самрын идээг газар дээр нь очиж танилцах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэн С.Заас биет 40.000.000 төгрөгийг П.Б түүний төрсөн эгч П.Н нараар дамжуулан авсан,

8. шүүгдэгч П.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Ургамалын нөөц, түүний ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Бг “О” ХХК-ийн захирал Ц.А, иргэн П.Д нарын тус компанийн нэр дээр Сибирь хуш модны самрын идээ 30 тонныг экспортод гаргах зөвшөөрөл гаргуулах ашиг сонирхлын үүднээс иргэн С.З, Г.П нарын зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүрдүүлэн өгсөн экспортын зөвшөөрөл гаргахад шаардагдах баримт материалыг бүрдүүлбэр дутуу, экспортод гаргах гэж буй самрын идээг газар дээр нь очиж шалгана гэх зэргээр шалтаглан хахууль өгөхийг шаардан улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/81 тоот “Байгалийн ургамал гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохтой холбогдуулан хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж танилцах, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” тушаалын хүрээнд экспортын зөвшөөрөл хүссэн “О” ХХК-ийн экспортлох гэж буй Сибирь хуш модны самрын идээг газар дээр нь очиж танилцах чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд иргэн С.З, Г.П нараас 40.000.000 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдэхэд “хахуульд өгсөн 40.000.000 төгрөгийг өөрийн төрсөн эгч П.Нээр дамжуулан авч, 20.000.000 төгрөгийг С.Бд бэлнээр өгч, үлдсэн 20.000.000 төгрөгийг “О” ХХК-ийнг Сибирь хуш модны самрын 30 тонн идээг Монгол Улсын хилээр гарсны дараагаар өгөхөөр урьдчилан амлах замаар дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

9. шүүгдэгч Б.Х нь нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Д.Дыг “О” ХХК-ийн захирал Ц.А, иргэн П.Д, иргэн С.З, Г.П нарын “600 тонн Сибирь хуш модны самрын ясыг улсын тэмдэгтийн хураамж төлөлгүйгээр гадаад улсад гаргах зөвшөөрөл авах” ашиг сонирхлын үүднээс Монгол улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дугаартай тогтоолд заасан “ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 3000 төгрөгөөр тооцож тэмдэгтийн хураамж төлүүлэх”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/81 тоот “Байгалийн ургамал гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохтой холбогдуулан хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг газар дээр нь очиж танилцах, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан” тушаалын хүрээнд экспортын зөвшөөрөл хүссэн “О” ХХК-ийн экспортлох гэж буй Сибирь хуш модны самрын ясыг газар дээр нь очиж танилцах зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын орчим иргэн С.З, Г.П нараас биет 150.000.000 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдэхэд хахуулийн мөнгийг зөөвөрлөн өгөхөөр урьдчилан амлаж, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын орчим иргэн С.З, Г.П нараас биет 150.000.000 төгрөгийг авч Д.Дад дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.У /18хх 14-15, 16/, Р.Оэ /22хх 128/, М.Уа /18хх 22/, Д.Б /1хх 166, 27хх 61-62/, Б.Бын /18хх 27-28, 34, 36-37/, Б.Б /18хх 38-39, 41, 44-45, 46/, Д.Ягийн /18хх 52/, Ч.Сийн /18хх 53, 55/, П.Эийн /18хх 67-68, 73-75/, хохирогч Ч.Х /18хх 78-79/, Д.Э /18хх 5-6/, Б.М /18хх 24-25/, Ч/18хх 83-87/, гэрч Б.Б /18хх 223/, Б.Б /18хх 201/, С.Дын /18хх 96-97/, Л.Б /18хх 99/, Д.Б /18хх 103-104/, Д.Ө /18хх 127-128/, Д.Б /28хх 73-74/, Ч.О /18хх 130-131/, Б.Д /18хх 132-133/, Л.Тэ /18хх 174/, Б.М /18хх 231-232/, П.Н /18хх 248/, Ч.Э /18хх 249/, Д.С /18хх 250/, П.Б /18хх 120-121/, Н.Б /25хх 49/, Х.О /25хх 50-53, 60/, Р.Д /25хх 68/, М.Б /25хх 71/, Г.С /25хх 76/, Г.Г /25хх 99-100/, Д.Э /25хх 108-109/, П.Н /25хх 111/, иргэний хариуцагч С.З /26хх 29/, Г.Пын /26хх 30/ болон хохирогч Р.Оийн гэрчээр өгсөн /18хх 18-19, 20/, хохирогч М.Уын гэрчээр өгсөн /18хх 21/, хохирогч Б.Бын гэрчээр өгсөн /18хх 29-30/, хохирогч Д.Ягийн гэрчээр өгсөн /18хх 49-50/, хохирогч Б.Мийн гэрчээр өгсөн /18хх 23/, П.Нийн сэжигтнээр өгсөн /20хх 6-7/, П.Бын гэрчээр өгсөн /28хх 3-5/, П.Бын сэжигтнээр өгсөн /25хх 87/, С.Зын сэжигтнээр өгсөн /20хх 70, 25хх 91-92/, С.Зын яллагдагчаар өгсөн /22хх 224-225, 25хх 223-224/, П.Дгийн яллагдагчаар өгсөн /19хх 245, 25хх 85, 246-247, 28хх 124/, С.Бгийн яллагдагчаар өгсөн /22хх 211, 28хх 8-9/, Г.Пын яллагдагчаар өгсөн /20хх 112/, Г.Пын сэжигтнээр өгсөн /25хх 93-94, 235-236/, Д.Эийн яллагдагчаар өгсөн /25хх 136/ мэдүүлгүүд,

Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл /18хх 57, 25хх 111/, иргэний нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б /18хх 4/, иргэний нэхэмжлэгч О.Бы Авлигатай тэмцэх газарт гаргасан тайлбар /22хх 157/, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /24хх 101/, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 33 тоот албан бичиг /24хх 104/, П.Д, С.У нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбар /13хх 53, 18хх 12/, хохирогч С.Уад мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /13хх 51/, хохирогч Р.Оэд хохирол төлсөн баримтууд /13хх 60-66/, Р.Оийн дансны хуулга /22хх 129/, хохирогч М.Уын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /2хх 165/, хохирогч М.Уад 1.000.000 төгрөг төлсөн дансны хуулга /13хх 42/, Д.Бын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /18хх 107-108/, Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/622 тоот албан бичиг /5хх 233-234/, Б.Мийн Хаан банкны депозит дансны хуулга /18хх 26/, “Наран саран” ББСБ-ын бэлэн мөнгөний зарлагын баримт /20хх 175-177/, С.З, Г.П нараас Авлигатай тэмцэх газарт гаргасан хүсэлт /1хх 20/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ГА-16.083 дугаартай зөвшөөрөл /1хх 123/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ГА-16.069 дугаартай зөвшөөрөл /1хх 124/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 06/3051 тоот албан бичиг /24хх 197/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон “О” ХХК-ийн хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээний хуулбар /1хх 132/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/377 дугаартай /24хх 122/, Ц ХХК-ийн 80 тоот албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй нөөцийн газарт гаргасан хүсэлт /24хх 137/, Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрлийн хуулбар /24хх 139/, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэсийн дансанд Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 40.000.000 төгрөг тушаасан дансны баримт /24хх 141/, Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт” /24хх 161/, Байгаль орчин аялал жуулчлалын яамны 06/3051 тоот албан бичиг /24хх 197/, Шинжлэх ухааны академийн 1/187 тоот албан бичиг, хавсралт /24хх 207-209/, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /24хх 211/, А.Цгоос Нийслэлийн прокурорын газрын 2617000528 дугаартай УлаанБ хотын банкинд 65.000.000 төгрөгийг тушаасан баримт /26хх 18/, “О” ХХК-аас Байгаль хамгаалах санд 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 133/, “О” ХХК-ийн захирлын хүсэлт /1хх 135/, С.Заас Бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэлд /1хх 156-157/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хураагдсан эд зүйлийг үнэлэх, улсын орлого болгох, устгах, шилжүүлэх зөвлөлийн хурлын протокол, шийдвэр /1хх 185-187, 181/, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/99 дугаартай тушаал /1хх 184/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 05/2276 тоот албан бичиг /1хх 185/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын А/81 тоот тушаал /22хх 214/, Ж.Д “Х” ХХК-ийн нарын хооронд байгуулсан Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ /1хх 234-239/, Ж.Д “Х” ХХК нарын хооронд байгуулсан Суудлын автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээ /1хх 240-243/, “Х” ХХК-ийн кассын орлогын ордер /6хх 7-8/, гар утсыг түр хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх 64-85/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 122-128/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2хх 168-170/, гэрч Л.Нэргүйн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 174-179/, баримт бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 180, 3хх 160-161, 7хх 60-61, 138/, дугаар давхардсан хүчингүй гэрчилгээний хуулбарууд /2хх 181-182/, “Жи Мобайл” ХХК-ийн 02/1787 дугаартай албан бичиг, - дугаарын Ц.Аын эзэмшлийн дугаарын орсон, гарсан ярианы болон мессежний дэлгэрэнгүй жагсаалт /2хх 196-250/, “Юнител” ХХК-ийн 05-01/1377 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 80205566 дугаарын орсон гарсан ярианы болон мессежний дэлгэрэнгүй жагсаалт /3хх 22-69/, “Скайтел” ХХК-ийн 04/2211, 04/2205 дугаартай албан бичгүүд, түүнд хавсарган ирүүлсэн 91991104 дугаарын орсон гарсан яриан болон мессежний дэлгэрэнгүй жагсаалт /3хх 70-84/, “Мобиком корпораци” ХХК-ийн 18/1717, 18/1586 дугаартай албан бичгүүд, түүнд хавсаргасан дугааруудын орсон гарсан ярианы болон мессежний дэлгэрэнгүй лавлагаа /3хх 85-159/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 21/, эд мөрийн баримт хураан авч хадгалах тухай тогтоол /6хх 6/, Авлигатай тэмцэх газар хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 100 дугаартай албан бичгийн хариу /6хх 9-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6026 дугаартай дүгнэлт /7хх 29-34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1965 дугаартай дүгнэлт /7хх 226-230/, Д.Дын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга, хавсаргасан баримтууд /6хх 12-39, 124-145/, П.Бын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга, хавсаргасан баримтууд /6хх 40-53, 170-212/, Б.Хн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга, хавсаргасан баримтууд /6хх 54-69/, С.Бгийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга, хавсаргасан баримтууд /6хх 70-111, 146-169/, А.Цгийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга, хавсаргасан баримтууд /26хх 5-13/, мессежний хуулбарууд /18хх 235-247/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч П.Дг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Дыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Бг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч А.Цг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Пыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Хг хахууль өгч авахад зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч С.Зыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Быг албан тушаалын байдлаа ашиглаж хээл хахууль өгч авахад зуучилсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Аын үйлдэлд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгдэгч Ц.Аын “...хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэгтнүүдийг олж, тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, зэрэг болон бусад хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Г.П, П.Д, Ц.А, Д.Да, С.Б, А.Ц, Б.Х, С.З, П.Б нарын үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирчээ.

Шүүгдэгч П.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Бын Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Сын Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Сийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч А.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох, шүүгдэгч Г.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.920.000 төгрөгний торгох, шүүгдэгч С.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгний торгох, шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгний торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Дд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, Ц.Ат оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар, Г.Пт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Д, Ц.А, Д.Да, С.Б, Г.П нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Ягийн гомдол саналгүй гэх хүсэлт /13хх 50/, “Дархан Есөн-Ундраа” ХХК-ийн “...хохиролгүй болсныг тодорхойлов. Захирал Д.Я ...” гэсэн 11/17 дугаартай албан бичиг /18хх 47/ зэргээс үзэхэд хохирогч Д.Я нь хохирол төлөгдсөн талаар тодорхой дурдагдсан байх тул түүний гаргасан “...Би П.Д Г.П Б.Б нараар 76.200.000 үлдэгдэл болох 30.700.000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, Д.Батсүх нарын тус тус гаргасан “...Шийтгэлийг хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бгийн бусдад учруулсан хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал, мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, С.Бд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг тухайн зүйлд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Дын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа, мөн эрүүл мэндтэй холбоотой хувийн байдал зэргийг харгалзан үзэж Д.Дад анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг тухайн зүйлд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч О.Сайнгэрэл, Ц.Одончимэг нарын хамтран гаргасан “...Эрүүгийн хуульд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн гэдэг зарчим байгаа учраас хорих ялыг хөнгөрүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 147, шүүгдэгч С.Бгийн цагдан хоригдсон 133 тус тус хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Д.Дад оногдуулсан торгох ялаас 2.205.000 төгрөгийг хасаж, торгох ялыг 37.795.000  төгрөгөөр, С.Бд оногдуулсан торгох ялаас 1.995.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 18.005.000 төгрөгөөр тус тус шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Да, С.Б нарын торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоов.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинж, шалгуурт тохирч байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцжээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Д.Дын /Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 150.000.000 төгрөгийг, С.Бгийн С.Заас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хураан авч Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа 39.900.000 төгрөгийг ... тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, ...” гэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, Ц.А нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зарласан “хураагдсан хуш модны самрыг худалдан авах” сонгон шалгаруулалтад орж, тэнцэн улмаар худалдах, худалдан авах тухай яамтай байгуулж, худалдан авах ажиллагаанд шаардагдах урьдчилгаа төлбөр болох БНХАУ-ын иргэн Чий 1 тэрбум төгрөгийг өөрийн “О” ХХК-ний дансанд шилжүүлэн авсан. Улмаар Ц.А нь П.Д, Г.П нартай бүлэглэн “О” ХХК-ний нэр дээр 30 тонн Сибирь хуш модны самрын идээ гадаад улсад гаргах зөвшөөрлийг Хан шуурхай гаргуулах ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор С.Зт үүрэг болгосноор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Б, түүний төрсөн эгч П.Н нараар дамжуулан мөн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Ургамлын нөөц, түүний ашиглалт хамгаалалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 40.000.000 төгрөгийг,

улмаар С.З нь Нийтийн албан тушаалтан буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Дад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 150.000.000 төгрөгийг түүний найз Б.Хгаар дамжуулан өгсөн үйл баримт болжээ.

Дээрх Чийн өмчлөлийн 1.000.000.000 төгрөг нь эх сурвалж нь тодорхой, хууль ёсны дагуу хөрөнгө байх тул Д.Дын Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 150.000.000 төгрөг, С.Бгийн Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа 39.900.000 төгрөг, Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 100.000 төгрөг, нийт 190.000.000 төгрөгийг Улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөн хохирогч Чд олгох, шүүгдэгч П.Д, Г.П тус бүрээс  312.500.000 төгрөг гаргуулан хохирогч Чд олгохоор шийдвэрлэснээс тус бүрээс нь 95.000.000 төгрөгийг нийт 190,000,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод, шүүгдэгч П.Дгөөс нийт 288.416.626 төгрөгийг гаргуулан Чд 217.500.000 төгрөг олгохоор, Г.Паас нийт 238.866.666 төгрөгийг гаргуулан Чд 217.500.000 төгрөг олгохоор зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч О.Сайнгэрэл, Ц.Одончимэг нарын хамтран гаргасан болон шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч П.Д, Г.П нарын өмгөөлөгч Б.Бсайхан, Ц.Туул нарын хамтран гаргасан болон хохирогч Д.Я, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Б.Манлайжав, шүүгдэгч Г.П нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/387 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгч Дгийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих,

шүүгдэгч Сийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 / тав / жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ...” гэснийг

“...шүүгдэгч Дгийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Сийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Д, Ц.А, Д.Да, С.Б, Г.П нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Д, Ц.А, Г.П нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 147 /зуун дөчин долоо/, шүүгдэгч С.Бгийн цагдан хоригдсон 133 /зуун гучин гурав/ тус тус хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Д.Дад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаас 2.205.000 /хоёр сая хоёр зуун таван мянга/ төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 37.795.000 /гурван сая долоон зуун ерэн тав/ төгрөгөөр, С.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаас 1.995.000 /нэг сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 18.005.000 /арван найман сая таван мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулах,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д хэсэгт зааснаар А.Ц нь шүүхээс тогтоосон торгох ялыг 6 сарын хугацаанд, Б.Х, С.З, П.Б нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлж, А.Ц, Б.Х, С.З, П.Б нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. ...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Ц нь шүүхээс тогтоосон торгох ялыг 6 сарын хугацаанд, Д.Да, С.Б нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг 1 жилийн хугацаанд, Б.Х, С.З, П.Б нар нь шүүхээс тогтоосон торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлж, А.Ц, Б.Х, С.З, П.Б нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Д.Дын / Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан / 150.000.000 төгрөгийг,

- С.Бгийн / С.Заас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хураан авч Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа / 39.900.000 төгрөгийг,

- С.Зын / Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 100.000 төгрөг / нийт 40.000.000 төгрөгийг, ... тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Д.Дын /Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан / 150.000.000 төгрөгийг,

- С.Бгийн / С.Заас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хураан авч Авлигатай тэмцэх газарт хадгалагдаж байгаа / 39.900.000 төгрөгийг, С.Зын / Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 100.000 төгрөг / нийт 40.000.000 төгрөг буюу нийт 190.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч-д олгохоор, ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Дгөөс нийт 383.416.626 төгрөгийг гаргуулан хохирогч М.Бад 3.000.000 төгрөг, Б.Бд 10.000.000 төгрөг, Ц.Ат 2.600.000 төгрөг, Д.Бд 19.929.960 төгрөг, Р.Оэд 12.220.000 төгрөг, М.Уад 1.500.000 төгрөг, Чд 312.500.000 төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 21.666.666 төгрөгийг, шүүгдэгч П.Дгөөс Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 7.400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ат тус тус олгож,

шүүгдэгч Ц.Ааас 112.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чд,

- шүүгдэгч Г.Паас нийт 333.866.666 төгрөг гаргуулан хохирогч Чд 312.500.000 төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 21.366.666 төгрөгийг, шүүгдэгч Г.Паас Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 300.000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгож,

- шүүгдэгч С.Заас Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 21.666.666 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд,

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 90.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чд тус тус олгосугай. ...” гэснийг

“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Дгөөс нийт 383.416.626 төгрөгийг гаргуулан хохирогч М.Бад 3.000.000 төгрөг, Б.Бд 10.000.000 төгрөг, Ц.Ат 2.600.000 төгрөг, Д.Бд 19.929.960 төгрөг, Р.Оэд 12.220.000 төгрөг, М.Уад 1.500.000 төгрөг, Чд 217.500.000 төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 21.666.666 төгрөгийг, 95.000.000 төгрөгийг улсын орлого болгож,

шүүгдэгч П.Дгөөс Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 7.400.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ат тус тус олгож,

- шүүгдэгч Ц.Ааас 112.700.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чд,

- шүүгдэгч Г.Паас нийт 333.866.666 төгрөг гаргуулан хохирогч Чд 217.500.000 төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 21.366.666 төгрөгийг, 95.000.000 төгрөгийг улсын орлого болгож,

- шүүгдэгч Г.Паас Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 300.000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгож,

- шүүгдэгч С.Заас Баянзүрх, Чингэлтэй, СүхБ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 21.666.666 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд,

- иргэний хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 90.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чд тус тус олгосугай. ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч О.Сайнгэрэл, Ц.Одончимэг нарын хамтран гаргасан болон шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Мянган, Д.Батсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч П.Д, Г.П нарын өмгөөлөгч Б.Бсайхан, Ц.Туул нарын хамтран гаргасан болон хохирогч Д.Я, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Б.Манлайжав, шүүгдэгч Г.П нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Д.Да, С.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр 67 /жаран долоо/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, нэн даруй сулласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл П.Д 133 /зуун гучин гурав/ хоног, Ц.А 133 /зуун гучин гурав/ хоног, Г.П 133 /зуун гучин гурав/ хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                                                   Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ