| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/03998/И |
| Дугаар | 183/ШШ2024/03383 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2024/03383
| 2024 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2024/03383 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Д гийн Б /******/-ийг Нүхтийн амралтын газарт 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үйлчлэгч, 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 5 сарын 19-ны өдөр хүртэл үйлчлэгч-жижүүр, 1993 оны 5 сарын 19-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үйлчлэгч, Н ХК-д 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2002 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА