Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 130/ШШ2024/00478

 

 

 

   2024             05            08     

                          130/ШШ2024/00478

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: А аймгийн Р сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Ш-ийн Б

Хүсэлтийн шаардлага: А аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Ш.Б

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-т 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагч А нь А аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие А нь А аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан юм. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж нийгмийн даатгалд хандахад миний ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гарахгүй байх тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн.

1.2. Иймд А аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б сумын Н нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай тушаал, хөдөлмөрийн дэвтэр, 1986, 1988, 1990, 1991 онуудын цалин хөлсний баримтууд, Р.С, Х.Т, К.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Д-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс С.Н-т олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4. Шүүхийн журмаар А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 516 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч А болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, А аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 190 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Би одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж бичиг баримтаа бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад хандахад ажлаас гарсан тушаал гарахгүй байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд миний А аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

7. Хүсэлт гаргагч А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Хүсэлт гаргагч А нь А аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. А аймгийн Б сумын Н нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “Сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МАА-д гарч ажиллахаар саналаа өгч эцэг, эх нь зөвшөөрсөн Ш-г эцгийнхэн өргөдөл, амлалтыг үндэслэн 1 дүгээр бригадын Е-ны суурьт туслах хоньчноор тус тус томилсугай” гэж бичигдсэн байдал,

8.2. А аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 190 дугаартай  “Хүсэлт гаргагч Ш.Б-д холбогдох Б сумын Н нэгдлийн 1986, 1988, 1990, 1991 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа болон тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн Б сумын Н ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч Шийн 1986 оны 9, 11, 12 дугаар суруудад, 1988 он, 1990 оны 1,2,3,4,5,6,7,8,9 дүгээр саруудад, 1991 оны 5,11 дүгээр саруудад ажилласан цалин хөлсний баримтууд авагдсан байх ба 1991 оны 5,11 дүгээр саруудад ажилласан цалин хөлс авагдсан байх тул 1991 онд 2 сар буюу 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажилласан гэж тогтоосон болно.

8.3. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахад хөдөлмөрийн дэвтэр эзшигчийн овог: Ш нэр: Б төрсөн он 1970.03.13 гэж бичигдсэн байх ба эхний хуудас дотор талын бичилтийг үзэхэд хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн дарга Б.М гэж бичигдсэн, А аймгийн Б сумын Н нэгдлийн тамга дарагдсан байх ба дотор талын бичилтүүдийг үзэхэд 2-3 дугаар хуудаст “1. 1986.06.18 Мал аж ахуйн 1 дүгээр бригадад туслах малчнаар авч ажиллуулав. Н нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21 тоот тушаал” гэж бичигдсэн бичилт нь дээрх хавтаст хэрэгт авагдсан тушаалтай тохирч байна.  

8.4. А аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэн Р., К.С Р сумын иргэн Х.Т нарын “хүсэлт гаргагч А нь Б сумын Н нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

9. Хүсэлт гаргагч Ш.Б-ийн А аймгийн Б сумын Н нэгдлийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1990 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 он 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.1. Учир нь, А аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 190 дугаартай “Н нэгдлийн 1987-1991 онуудын тушаал, 1987, 1989 онуудын цалин хөлсний баримтуудыг шүүн үзэхэд холбогдох гаргаагүй болно” гэжээ.

9.2. А аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэн Р.С, К.С Р сумын иргэн Х.Тнар нь хүсэлт гаргагч А нь 1987 оноос 1991 он хүртэл  А аймгийн Б сумын Н нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.  

9.3. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахад 12 дугаар хуудаст хүсэлт гаргагчийн 1987 оны 01 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сар дуусталх, 15 дугаар хуудаст 1990 оны 11,12 дугаар саруудад, 16 дугаар хуудаст 1-12 сар бүгд 360 хоног /ажилласан хонгыг  30 хоногоор бөглөсөн/  гэх цалин хөлсний бичилтүүд бичигдсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч А нь дээрх жилүүдэд тасралтгүй туслах малчнаар ажилласан нь тогтоогдоогүй, энэ нь А аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 190 дугаартай  албан бичгээр ирүүлсэн цалин хөлсний баримтуудтай харьцуулахад хоорондоо зөрүүтэй учир нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.   

9.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч А нь А аймгийн Б сумын Н нэгдлийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1990 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 он 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн А аймгийн Б сумын Н нэгдлийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1990 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 он 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Ш-ийн А аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, А аймгийн Б сумын Н нэгдлийн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1990 оны 10 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 он 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х овогт Ш-ийн Б нь А аймгийн Б сумын Н нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 он 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б