Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2024/00497

 

 

 

 

 

 

  2023            05           15      

                  130/ШШ2024/00497

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Х сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт Х-ний Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Х сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.А 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Х. нь Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Х. нь Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. Х.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж нийгмийн даатгалд хандахад түүнийг тус байгууллагад цэвэрлэгчээр томилсон ажил олгогчийн тушаал, цалин хөлсний баримтууд архиваас гарахгүй байгаа тул тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

Иймд Х.Б-ийн Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ *******дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай лавлагаа, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2024/000295 дугаартай шийдвэр, А.М, А.Ө, Ш.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Я.С-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 513 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.Б болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаартай лавлагаа, А.М, А.Ө, Ш.К нарыг шүүхээс гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн Х.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж нийгмийн даатгалд хандахад түүнийг тус байгууллагад цэвэрлэгчээр томилсон ажил олгогчийн тушаал, цалин хөлсний баримтууд архиваас гарахгүй байгаа тул тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд Х.Б-ийн Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 7. Хүсэлт гаргагч Х.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаартай архивын лавлагаанд “Хүсэлт гаргагч Х.Б-д холбогдох Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэл ангийн 1987-1989 онуудын тушаалууд болон цалин хөлсний баримтуудыг архивт шилжүүлээгүй болно” гэх боловч хүсэлт гаргагч Б нь Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 252761 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахад хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн овог: Х, нэр: Б, төрсөн он: 1969, хөдөлмөрийн дэвтэр олгосон: Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэл анги гэж бичигдсэн тамгатай, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн газрын үсэгтэй байх ба дотор талын бичилтүүдийг үзэхэд 4-5 дугаар хуудаст “1. 1987.07.15 Худалдаа бэлтгэлийн ангид цэвэрлэгчээр авч ажиллуулав. ХБА-ийн даргын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот тушаал, 2.1989.04.20 Өөр ажилд шилжих болсон учир үндсэн ажлаас нь чөлөөлж аймгийн хүнсний үйлдвэрт шилжүүлэв. ХБА-ийн даргын 1989 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн тушаал” гэж бичигдсэн байдал,

8.2. Б аймгийн У сумын иргэн А.Ө-ын “Миний бие Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1976 оноос 1993 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан ба тухайн үед тус худалдаа бэлтгэлийн ангид 2 цэвэрлэгч ажилладаг байсан. Би Х.Б-ийн цалин хөлсийг нь өөрөө олгодог байсан ба Б200-240 төгрөгийн цалин авдаг байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг,

8.3. Б аймгийн Х сумын 8 дугаар багийн иргэн А.М, Ш.К нарын хүсэлт гаргагч Б нь Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

9. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2024/00295 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч Х.Б-ийн Б аймгийн Хүнсний үйлдвэр болон  ХХК-д 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, А ХК-д 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нормчноор, 1993 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагч бөгөөд агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн байна.

10. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б нь Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Х-ний  Б нь Б аймгийн У сумын Худалдаа бэлтгэл ангид 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б