Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 130/ШШ2024/00498

 

 

 

 

 

 

 2024             05           15      

                  130/ШШ2024/00498

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Х сумын 4 дүгээр багт оршин суух, М  Ж

 

Хүсэлтийн шаардлага: Х.М-тай 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж

Орчуулагч М.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Ж нь Х.М-тай 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан.

Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Миний бие Ж нь 1971 онд тус аймгийн Д суманд төрсөн, одоо 53 настай. Би 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М гэр бүл болсон. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж авсан боловч гэрлэлтийн гэрчилгээгээ алга болгосон бидний гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн  архиваас гарахгүй байна. Бид гэр бүл болсноос хойш дундаасаа 3 хүүхэдтэй болсон.  Иймд Х.М бид хоёрын 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ А.Ж, Т.М нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 400 дугаартай лавлагаа,  А.Ж-ний БНМАУ-ын иргэний паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.М-ийн БНМАУ-ын иргэний паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.И, Ж.А нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Ж-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Х сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн мөнгөний дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Б, Т.Ж нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 519 дугаартай албан бичгээр хүргүүлсэн А.Ж, Т.М болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, төрсний бүртгэлийн журналууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие М 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж авсан боловч гэрлэлтийн гэрчилгээгээ алга болгосон бидний гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн  архиваас гарахгүй байна. Иймд Х.М бид хоёрын 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагч Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

4. Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 400 дугаартай иргэн А.Ж-ний хүсэлтэд хариу хүргүүлсэн албан бичигт “Таны тус хэлтэст гаргасан гэрлэснийг тогтоолгох тухай өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хянахад тус хэлтсийн иргэний баримтын архив, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд гэрлэсний бүртгэлд бүртгэлгүй, гэрлэсний бүргэлд бүртгүүлсэн тухай эх нотлох баримтгүй байх тул таны бусад эх нотлох баримтаар хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргах боломжгүй байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу гэр бүл болсон эсэх, иргэний эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг бусад нотлох баримтаар тогтоолгох боломжтой байх тул гэр бүл болсон тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсний дараа манай байгууллагад хандах боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

5. Хүсэлт гаргагч Ж нь М 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

5.1. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 40234501 дугаартай хүүхдийн мөнгөний дэвтэрт “иргэн Т М, хүүхдүүдийн овог, нэр: 1.Ж БЖ??????? 2.Ж ИБЖ????????” гэж бичигдсэн байна

5.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 519 дугаартай албан бичгээр хүргүүлсэн А.Ж-ний Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31 /А/-д “12. Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: эхнэр: Т М регистрийн дугаар:Б??????? гэж, Монгол улсын хүн амын регистрийн карт ХААРТ-1 /А/ маягтад “17. Эцэг, эх, нөхөр, 16 насны хүртэлх хүүхэд: эхнэр: Т.М регистрийн дугаар:Б??????? гэж, Т.М-ийн Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31 /А/-д “12. Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: нөхөр:  Ж, регистрийн дугаар: Б??????? охин:Ж  регистрийн дугаар: ????????, хүү:   А регистрийн дугаар: Б********охин: ЖИ регистрийн дугаар: Б???????? гэж бүртгэгдсэн байна.  

5.3. Б аймгийн Х сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний “Тус багийн иргэн А овогтой  нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг болохыг тодорхойлов” гэжээ.

5.4. Б аймгийн Х сумын 3 дугаар багийн иргэн Ж.Б-ийн “Жнь миний нөхрийн төрсөн дүү юм. Ж2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Т.М-тай гэр бүл болсон. Гэрлэлтийн хуримын ёслолын ажиллагаа нь Д сумын 4 дүгээр багт болсон. Улмаар 2001 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д сумын төв руу гэрлэлтийн бүртгэл хийлгүүлэхээр явсан. Гэрлэлтийн баталгаа аваад гэртээ ирсэн. Гэхдээ хэсэг хугацааны дараа нөгөө гэрлэлтийн баталгаа нь алга болсон байна. А.Ж Т.М нар гэр бүл болсноос хойш 4 хүүхэдтэй болсон. Одоо хар бор ажил хийгээд амьдарч байгаа” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг,

5.5. Б аймгийн Х сумын 9 дүгээр багийн иргэн Т.Ж-ийн “А.Ж2001 онд Д сумын 4 дүгээр багт өвөл 11 дүгээр сарын хавьцаа гэр бүл болсон байдаг. Бүгдээрээ нэг багийн хөрш хүмүүс байсан тул түүний хуримын ёслолд очсон” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон гэрчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

6. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэжээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэжээ.

7.1. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч М  овогт АЖ нь Ж овогт Т М-тай 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан   овогт   Ж овогт Т-ны М нар нь 2001 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Ж-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б