| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2023/00619/И |
| Дугаар | 130/ШШ2024/00500 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2024/00500
| 2024 05 15 | 130/ШШ2024/00500 |
|
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сумын 02 дугаар багт оршин суух, Х овогт Т
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сумын 03 дугаар багт оршин суух, Б Х-ны Ж
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сумын 3 дугаар багт оршин суудаг М овогт А-ны Н
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сумын 3 дугаар багт оршин суудаг Т овогт Х.А
Нэхэмжлэгч: Б аймгийн Л сумын 3 дугаар багт оршин суудаг Ш овогт М-ын М Б аймгийн Л сумын 8 дугаар багт оршин суух, Б-ны А
Хариуцагч: Б аймгийн Л сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Р ӨЭМТ БГБХН /дарга С.Н/
Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж А.Н нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгч Б.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б
Нэхэмжлэгч Т.Т Х.Ж А.Н, Х.А М.М нарын өмгөөлөгч Ж.Э /цахимаар/, Х.З
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч С.Н
Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч А.К /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е
Нэхэмжлэгч Х.А-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 24-ний /баримт №3/ өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх талаар бичгээр хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.А-ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Т Х. А.Н, Х.А, М.М Б. нар нь хариуцагч Р ӨЭМТ /дарга С./-д холбогдуулан Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Т.Т-ны нэхэмжлэлийн шаардлагын талаар: Т.Т миний бие “Этүгэн их сургууль”-ийг 2022 онд эрүүл мэндийн сургуулийг ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-хүний их эмч мэргэжлээр суралцан төгссөн. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ***** дугаартай ”... эрүүл мэндийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/403 тоот тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэн 1. Б А-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2. Т.Т-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу “Р ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 80.4-д Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргасан ч Б аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н нь эвлэрэх боломжгүй шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн эрүүл мэндийн төвд нийгэм эрүүл мэндийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч Х.Ж нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие “Анагаахын Шинжлэх Ухааны үндэсний их сургуул”-ийг 2017 онд уламжлалт ангаахын их эмч мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0039566 дугаартай ”... эрүүл мэндийн сайдын 2022 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн А/30 тоот тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2027 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай тул Х.Ж-ыг уламжлалтын эмчээр томилсон. Б аймгийн ” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу “Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1.Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллага харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 80.4-д Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилжээ. Х.Ж нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүүтэй бөгөөд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргасан ч Б аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н нь эвлэрэх боломжгүй шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
1.3. Нэхэмжлэгч А.Н нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн хаяаръя Г-Алтай аймаг дахь Ангаах ухааны коллеж 2000-2003 онд Бага эмч сувилагч мэргэжлээр төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн 0007558 дугаартай ”... эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/16 тоот тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/15 дугаартай “Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэнтэй байна гэж заасны дагуу намайг өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу “Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Би 19-8 насны хүүхдүүдтэй өрх толгойлсон ганц бие ээж мөн “Р” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан цалингаар хүүхдүүдээ тэжээдэг. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1.Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй. хөдөлмөрийн' тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 80.4.Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргасан ч Баймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н нь эвлэрэх боломжгүй шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн эрүүл мэндийн төвийн өдрийн эмчилгээний сувилагч эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
1.4. Нэхэмжлэгч Х.А нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу намайг өрхийн сувилагчаар томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу “Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1-д энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Нэхэмжлэгч Х.А нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охинтой бөгөөд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 80.4-д ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргасан ч Б аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н нь эвлэрэх боломжгүй шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
1.5. Нэхэмжлэгч М.М нэхэмжлэлийн шаардлагын талаар: М.М миний бие АУИС-ийн харьяа Г-Алтай аймаг дахь салбар Ангаах ухааны сургуулийг 2021 онд хүний их эмчээр төгссөн. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15/А дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл «эндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /Ковид-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу түр авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М-ыг өрхийн эмчээр томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу тохиролцож хугацаагүй байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1.Энэ хуулийн 80.1.4, Е2.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүтэй бөгөөд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” эрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/31 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу 135.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Миний хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 80.4-д ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу гомдол маргасан ч Баймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны эцсийн шийдвэр С.Н нь эвлэрэх боломжгүй шүүхэд ханд гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иймд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/31 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож, тус өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
1.6. Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын талаар: Миний бие Б.А нь 2017 оны 01 дүгээр зарын 03-ны өдрөөс “Р” өрхийн эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Мөн 2018 оноос “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээр элсэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Ажил олгогчоос намайг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон ба хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж давтан зөрчил гаргасан үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж давтан зөрчил гаргасан гэж дурджээ. Миний хувьд тушаалд дурдсанчлан тэгж зөрчил гаргаагүй. С.Н нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар сонгогдсон боловч ажлаа хүлээж аваагүй. Тэгээд энэ асуудал шүүхээр явж байгаад 2023 оны 06 дугаар сарын эхээр ажлаа хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш намайг М.А-г дэмжиж ажилласан гэж тал бүрээс нь хавчиж гадуурхаж эхэлсэн. Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс ээлжийн амралт авч 10 дугаар сарын 30-ны өдөр орсон. Би Н-тэй 4 сар л хамтран ажилласан.Энэ хугацаанд тушаалд заасан зөрчлүүдийг гаргах ямар ч боломжгүй гэдэг нь тодорхой асуудлаар тус шүүхэд хандаж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ажил олгогчийн надад сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль бус шийдвэр байсан учир миний бие эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б аймгийн Б аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хороо миний гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 64 дугаартай хуралдааны тэмдэглэлээр шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгснийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж хуульчилсны дагуу зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлуулах тухай тушаалд нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэж бичсэн байна. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн гэдгийг дээр дурдсан. Ажил олгогч намайг дүн бүртгэл, мэдээллийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, эрүүл мэндийн ажилтнаар томилсон тушаал гаргаж байсныг би мэдэхгүй, ямар ч байсан надад тийм тушаал шийдвэр гардуулж өгч байгаагүй. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Б аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Б.А-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд эргүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн дарга С.Н хариу тайлбартаа:
2.1. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ань 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаал гаргаж Т.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Т.Т-тай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А нь “өдрийн эмчилгээний сувилагч” гэсэн шинэ орон тоо бий болгож А.Н-ийг хууль бусаар 2023 оны 05-р сарын 19-ний өдрийн Б/15 тоот тушаалаар томилсон байна. М.А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, А.Н-тэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн М.А нь “Уламжлалтын ангаахын их эмч” гэсэн шинэ орон тоо бий болгож Х-ны Ж-ыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар томилсон байна. М.А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.Ж-тай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А нь нөхөрлөлийн гишүүн, сувилагч ажилтай Х.С-г захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 04-р сарын 01-ны өдөр ажлаас чөлөөлж, түүний оронд 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Х-ны А-г ажилд томилсон байна. А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.А-тэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм.
2.2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан. Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 “Удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уг үүргээс чөлөөлж болно”, 31 дүгээр зүйлийн 1-т “Нөхөрлөлийн эрх барих байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 2-т “Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нь оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.2-т “Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралд байна”, 3.3.3-т “Хурлын шийдвэр нь хурлын хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд гишүүдийн олонх нь дэмжиж гаргасан, бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулж, шийдвэртэй холбоотой хариуцлагыг хамтран хариуцна”, 3.3.5-д “Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүнийг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн төв, нөхөрлөлийн удирдлага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд гаргасан шийдвэрээ гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог. 2022 оны 02-р сарын 16-ны өдөр М.Аг нөхөрлөлийн даргаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байсан боловч шүүхийн эцсийн шийдвэрээр М.А-г чөлөөлсөн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд М.А-н хийсэн хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” тул хүчин төгөлдөр бус юм. Хуулийн дагуу төлөөлөх эрхгүй М.А нь нөхөрлөлийг төлөөлөн бусадтай гэрээ хийснийхээ төлөөх хариуцлагыг дангаараа хариуцаж, бусдыг хохиролгүй болгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-т “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, 69 дүгээр зүйлийн 69.1.-т “Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Иймээс тус нөхөрлөлийг биш М.А-г хариуцагчаар тогтоож, хохирлоо нэхэмжлэх ёстой. М.А нь манай байгууллагыг төлөөлөх эрхгүй гэдгийг мэдсээр байж өөртөө давуу байдлыг бий болгохын тулд нөхөрлөлийн тэмдгийг хууль бусаар ашиглаж нөхөрлөлд ажиллаж байсан хэд хэдэн хүнийг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, тэдний оронд шинээр ажилтан авч, мөн нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр хууль бусаар шинэ орон тоо бий болгож түүнд дахин шинээр ажилтан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
2.3. Т.Т нь тэдний нэг бөгөөд энэхүү асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байга болно. Иймд хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэх Т.Т, Х.Ж нарыг цаашид эгүүлэн ажиллуулах боломжгүй. А.Н-ийн хувьд тэдний нэг бөгөөд энэхүү асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа болно. Учир нь Б аймгийн Эрүүл мэндийн газарт 16 жил ажилласан А.Н-ийг Эрүүл мэндийн газрын дарга Н.С М А-т “А.Н-ийг ажилд авбал нөхөрлөлийн даргын албан тушаалд авч үлдэнэ” хэмээн амлалт өгч, нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж батлагдаагүй “Өдрийн эмчилгээний сувилагч” гэсэн шинэ орон тоо бий болгож 2023 оны 5-р сарын 19-ний өдрийн Б/15 тоот тушаалаар А.Н-ийг томилсон байжээ. Энэхүү орон тоо манай өрхийн эрүүл мэндийн төвд одоогоор шаардлагагүй ба 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар баталсан шинэ бүтэц орон тоонд ч байхгүй орон тоо юм. Иймд төлөөлөх эрхгүй этгээдтэй, тус эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоонд байхгүй орон тоонд хүчин төгөлдөр бус хөдөлмөрийн гэрээ байгуулсан А.Н-ийг цаашид эгүүлэн ажиллуулах боломжгүй. манай Өрхийн эрүүл мэндийн төвд 18 жил ажиллаж байгаа ахмад сувилагч Х-ны С захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буюу амралтын өдөр буюу Б гарагт Б/11 тоот тушаалаар хууль бусаар чөлөөлж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Х.А-г томилсон нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Х.С-ийг ажлаас чөлөөлсөн хууль бус тушаалыг “Р” ӨЭМТ-ийн даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар хүчингүй болгосон ба ахмад сувилагч Х.С өөрийнхөө ажлын орон тоонд ажиллаж эхэлснээр түүний оронд хууль бусаар томилогдсон Х.А-г ажиллуулах боломжгүй болсон. Ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг чөлөөлж, оронд нь Х.А-г хугацаагүй томилсон тушаал хууль бус юм. Харин Х.М-ыг хувьд манай өрхийн эрүүл мэндийн төв 2021 оноос хойш нөхөрлөлийн хурлаар албан ёсоор байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батлаагүй. 2022 оны эхээс М.А үүсгэснээс болж нөхөрлөлийн бүх гишүүд нь нэг ч удаа албан ёсоор хуралдаж шийдвэр гаргаагүй 2023 оны 06 дугаар сар хүртэл нөхөрлөлийн үйл ажиллагаа доголдолд хүрсэн. 2021 оны 10 дугаар сард М.А нөхөрлөлийн хурлын шийдвэргүйгээр хууль бусаар КОВИД-19 хариуцсан эмч гэдэг орон тоо үүсгэж М-ын М-г түр ажилд томилсон байсан. Харин М.М-д хуурамчаар үндэслэлгүйгээр Дэлхийн нийтийн шинэ жилийн амралтын өдөр болох 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан хуурамч бичиг баримт бэлдсэн үүнд гарын үсэг зурж байгууллагын тэмдэг дарсан байна. Түр ажилтанд хугацаагүй гэрээ байгуулах үндэслэлгүй үүнээс гадна Дэлхийн нийтийн амралтын өдөр манай өрхийн эрүүл мэндийн төв мөн адилхан ажиллаагүй амарсан ба энэ өдөр байгуулсан гэрээ нь хуурамч бичиг баримт юм. Манай “Р” ӨЭМТ-д стандартын дагуу 3 өрхийн эмч ажиллах заалтай ба үүнд 2022 онд их эмч К.Е, их эмч М.А, их эмч С.Н, их эмч Н.А гэсэн нийт 4 их эмч буюу илүү орон тоотой ажиллаж байхад түр ажиллаж байсан М.М-ыг 5 дахь эмч болгон хуурамч тушаалаар нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлын шийдвэргүйгээр М.А томилсон. М.А М.М-д бүр тушаалыг 2023 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод хуралд оролцож ирсэний дараа гаргасан боловч тухайн тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн A/05 тоот тушаал болгон он сарыг нь өөрчилж хуурамчаар бэлдэж байгууллагын тэмдэг дарж гарын үсэг зурж бэлдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн A/05 тоот тушаал болгон он сарыг нь өөрчилж бэлдсэн тушаалд “М.М-г хүний их эмчээр томилох тухай” гэсэн ба үүнд 1. М-ын М-г 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тус төвийн өрхийн эмчээр томилсугай. 2. М.М-ийн цалин хөлсний хэмжээг 79739 төгрөгөөр тогтоон олгож байхыг нябо К.Н-т зөвшөөрсүгэй. 3. М.А-тэй ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсугай. 4.Ажилдаа хариуцлагатай хандан ажиллахыг өрхийн эмч М.М-д үүрэг болгосугай гэсэн нь М.М, М.А, М.М гэдэг өөр өөр болсон нь он сар өдрөө хуурамчаар өөрчилж бэлдсэн бичиг баримт болохын нотолгоо юм. Үүнээс гадна манай байгууллагад түр ажиллаж байгаа ажилтанд орон нутагт ажилласны урамшуулал, ур чадварын урамшуулал олгохгүй ба олгоогүй байгаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр болон цалингийн цэцээр М.М-д 2023 оны 01 болон 02 дугаар саруудад олгогдож байгаагүй нь батлагдана. Үүнээс гадна он сараа өөрчилж гаргасан тушаалыг 03 дугаар сард цалин гаргахад ня-бо К.Н-т гардуулсан байсан. Энэ нь М.М-г “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа А чөлөөлөгдсөн ба энэхүү манай байгууллагыг төлөөлөх эрхгүй эдгээд байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сард гаргасан тушаал гэдгийн нотолгоо юм. М.А нь М.М-д он, сараа өөрчилж хуурамчаар тушаал гаргасныг ня-бо К.Н болон бусад эмч ажилчид гэрчээр батлах болно. Мөн М.А нь нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж батлагдаагүй 5 дахь их эмчийн шинэ орон тоо үүсгэж үүнд М-ыг хууль бусаар он сараа өөрчилж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/05 тоот тушаалаар томилсон байсан. Энэхүү орон тоо манай өрхийн эрүүл мэндийн төвд одоогоор шаардлагагүй ба 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар баталсан шинэ бүтэц орон тоонд ч байхгүй орон тоо юм. М хууль бусаар шинэ орон тоо бий болгож ажилд томилох тушаал гаргахад аль хэдийнээ М.А нь “Р” ӨЭМТ-ийг төлөөлөх эрхгүй эдгээд гэдэг нь 3 шатны Шүүхийн шийдвэр гарч батлагдсан байсан. Үүнээс гадна М.А нь М.М-ыг ажилд томилохдоо Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хийгээгүй, нөхөрлөлийн бүх гишүүдийн дийлэнх олонхын санал шийдвэргүйгээр хууль бусаар байгууллагын тэмдгийг ашиглаж шийдвэр гаргасан.
2.4. Харин Б.А нь “Р” өрхийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учраас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гардуулж өгсөн ба Б.А хүлээн зөвшөөрсөн болно. Харин Б.А нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ёс зүй зөрчиж Ёс зүйн зөрчил гаргасныг Б аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор тогтоогдож дүгнэлт гарч нотлогдсон. Мөн удаа дараа шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, үндсэн үүрэгт ажлаа хийхгүй цалгардуулсан ба давтан сахилгын зөрчлүүд гаргасан. Үүнээс гадна хэвлэл мэдээллээр байгууллага болон хувь хүний талаар худлаа мэдээлэл тараахад оролцсон, байгууллагын дотоод нууцыг задруулсан. Мөн авилга өгч, авилга авч бусдад давуу байдал бий болгосон нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, Эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Тийм учраас хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хариуцлага тооцсон юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч болон сөрөг нэхэмжлэгч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн дарга С. нь нэхэмжлэгч Т.Т, Х.ЖА.Н Х.А М.М нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд,
3.1. Р” БГБХН нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаар “Р” Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, М.А-г удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнээд, түүнийг нөхөрлөлийг төлөөлөх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин мөн өдрийн хурлаар гишүүд нөхөрлөлийн тухай хуульд эрх хэмжээний хүрээнд “Р” БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Н-г томилох шийдвэр гаргасан. Гэтэл А нь “Р” БГБХН-н хурлаас гарсан, өөрийг нь “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас чөлөөлсөн, шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандсан бөгөөд улмаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл А нь энэхүү өөрийг нь “Р” БГБХН-н төвийн даргаас чөлөөлснөөс хойших хугацаанд нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдсээр байж, нөхөрлөлийн хурлаар батлагдаагүй бүтэц орон тоог шинээр бий болгож, мөн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтын орон тоонд бүр тушаал гаргаж хүн томилох зэргээр холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Өрхийн сувилагч”-аар ажиллаж байсан Х.С-ийн орон тоонд хууль зөрчиж, Х.Аг томилон, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл энэ үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр М.А “Р” БГБХН-г төлөөлж, Х.А-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах цаг хугацаанд, түүнийг “Р” БГБХН- н даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нөхөрлөлийн шийдвэр аль хэдийнээ хүчин төгөлдөр болсон, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “тогтоолоор” эцсийн шийдвэр гарсан байхад, А нь өөрийгөө “Р” БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэн, Х.А-тэй “Р” БГБХН-н өмнөөс “Өрхийн сувилагчаар ажиллуулах” хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж мөн зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж 56.1.8- д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж, 68.1. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар “А нь “Р” БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Х.А-тэй байгуулсан хэлцэл буюу “Хөдөлмөрийн гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно ” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.2. А нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-тай “Өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөн орон тоонд ажиллаж байсан Б.А-ыг “Статистик хариуцсан мэргэжилтэн” гэх шинэ орон тоо бий болгож, Б.А-г “Статистик” хариуцсан мэргэжилтнээр томилон, түүний орон тоонд Т.Т-г ажиллуулах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. А өөрт нь олгогдоогүй эрх хэмжээ буюу нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар баталсан бүтэц орон тоонд байхгүй “Статистик” хариуцсан мэргэжилтэн гэх шинэ орон тоог бий болгож, нөхөрлөлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т Бүх гишүүдийн хуралд нөхөрлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонх нъ оролцсоноор тухайн хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж 2-т нөхөрлөлийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх гэж, 4-т нөхөрлөлийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах гэж заасныг тус тус зөрчсөн. А нь өөрийгөө “Р” БГБХ-н нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдсээр байж, Т.Ттай “Р” БГБХН-н өмнөөс хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж мөн зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж 56.1.8-д “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж, 68.1-д Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар “А нъ “Р” БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Т.Т-тай байгуулсан хэлцэл буюу “Хөдөлмөрийн гэрээ ” нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.3. А нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х.Ж-тай “Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мөн уг орон тоог шинээр бий болгож, өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг, нөхөрлөлийн өмнөөс хэрэгжүүлж. өөрөө “Р” БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг мэдсээр байж, “Р” БГБХН-н өмнөөс Х.Ж-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж мөн зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж 56.1.8- д “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ”гэж гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж, 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар "А нь “Р” БГБХН-г төлөөлөх эрхгүй үед Х.Ж-тай байгуулсан хэлцэл буюу “Хөдөлмөрийн гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, түүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно ” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.4. А нь 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр А.Н-тэй "Өрхийн сувилагчаар” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа түүнийг “Р” БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад, тэрээр “Р” БГБХН-г төлөөлж, түүний өмнөөс мөн “Р” БГБХН-д бүтэц орон тоонд байхгүй “Өрхийн өдрийн эмчилгээний сувилагч” гэх шинэ орон тоог бий болгож, А.Н-тэй “Р” БГБХН-н өмнөөс “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж мөн зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж 56.1.8-д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж, 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар “А нь “Р” БГБХН-г төлөөлөх эрхгүй үед А.Н-тэй байгуулсан хэлцэл буюу “Хөдөлмөрийн гэрээ" нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
3.5. А нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.М-тай “Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр “Ковид-19” өвчлөлийн үед өрхийн эмнэлгийн ачаалалтай холбоотой, Ковидын эмчээр 6 сарын хугацаатай түр томилон ажиллаж байхад, түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр, нөхөрлөлийн бүтэц орон тоонд байхгүй “Өрхийн эрүүл мэндийн товийн их эмч” гэх бүтэц орон тоог шинээр бий болгон томилж, нөхөрлөлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, өөрт нь хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн, “Р” БГБХН-н өмнөөс М.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж мөн зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж 56.1.8-д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж, 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар “А нь “Р” БГБХН-г төлөөлөх эрхгүй үед М.М тай байгуулсан хэлцэл буюу “Хөдөлмөрийн гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар энэхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч Т.Т, Х.Ж, А.Н Х.А М.М нар хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН-ийн дарга С.Нийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбартаа “Нэхэмжлэгч Б.Н-ийн “Р” БГБХН-г төлөөлж, Аболон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Өрхийн сувилагчаар” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Т.Т нарын хооронд байгуулсан 2023-03-01-ний өдрийн “Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд” ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар” ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр” ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
4.1. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай “Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэнтэй байна гэж заасны дагуу А.Н-ийг өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15/А дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /Ковид-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр М.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу түр авч ажиллуулж, Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М-ыг өрхийн эмчээр томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэн 1. Б.А-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2. Т.Т-ыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Х.А нь Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу Х.А өрхийн сувилагчаар томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/02 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай тул Х.Ж-ыг уламжлалтын эмчээр томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу “Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан.
4.2. Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор М.А-г Р ӨЭМТ-ийн даргаар томилсон. Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *****дугаар *****регистрийн дугаартай гэрчилгээний хавсралтад итгэмжлэхгүйгээр төлөөлөх этгээд нь А нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна. Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 151 дугаартай мэдээлэл хүргүүлэх албан тоотод “... Р өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн хийсэн хурлаар сонгогдсон гэж үзэж байсан С.Н нь уламжлалт анагаахын их эмч мэргэжил эзэмшсэн ба өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлыг эрхлэхийн тулд багц цагийн хичээл, хөтөлбөрийг нөхөх 06 сарын сургалтад хөмрөгдөөгүй тус Эмнэлгийн тусламжийн тухай хуулийн 03 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалт, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 182 дугаартай батлагдсан “Их эмч, эм зүйчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын “Сум тосгоны эрүүл мэндийн төв”-ийн хүний их эмчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй байгаа гэж үзсэн тул удирдах дээд байгууллагын хувьд энэхүү асуудал хууль дүрэмд нийцэхгүй байгаа гэдгийг тайлбарлан авуулсан ...” гэх албан тоот хавтаст хэрэгт авагдсан.
4.3. Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хариуцагч С.Н нь Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00859 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00238 дугаартай тогтоол хэрэгт авагдсанаас харахад С.Н нь Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар тухайн жилүүдэд ажиллаж байгаагүй нь нотлогдож байна. Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаар ***** регистрийн дугаартай гэрчилгээний хавсралтад С.Н нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна. Дээрх Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******дугаар, *****регистрийн дугаартай гэрчилгээгээр А нь 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлж Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан нь хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан улсын бүртгэлд бүртгүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.4. Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмын “...9 дүгээр зүйлийн 9.1-д тодорхой үүрэг хариуцлагыг хамтран хүлээсэн, тусгай үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр томилогдсон, хороондоо нягт харилцан уялдаа, холбоотой ажиллах байгууллагын дарга, ажилтны оролцох оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах чадварыг сайжруулах, ажлын чанар бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ерөнхий эмнэлэг нь албан ёсны багаар ажиллах зарчимтай байна. 9.4-д ажилтан шинээр авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг олгосон байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д Нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д ”хөдөлмөрийн гэрээг" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог, Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна.47.2-т Ажил олгогч хувь хүн эрх зүйн бүрэн чадамжтай байна. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. 48.2-т Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй. 48.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. 48.4-т Энэ хуулийн 48.2-т заасныг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэх хуулийн заалт зөрчөөгүй. Нэхэмжлэгч А.Н-г өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэй байна гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч М.М-г өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М-г өрхийн эмчээр томилж хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Т.Т-г өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч Х.А-г өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу өрхийн сувилагчаар томилж 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Мөн Баймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь сувилагч шалгаруулж ажилд авах ажлын байрны зарыг хуулбараар шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулж нэхэмжлэгч Х.А-ийн өмнө ажиллаж байсан ажилтан Х.С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2022 оны 11 сард 16 хоногийн чөлөө авчаад чөлөөний хугацаа дууссаны дараа ажилдаа ирэлгүй 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа ирэлгүй тасалсан байдаг. Нэхэмжлэгч Х.Ж-ыг өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай уламжлалтын эмчээр томилж 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл болсон нь тогтоогдсон. Нэхэмжлэгч М.М, Х.А, Х.Ж, А.Н Т.Т нар нь Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-т Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно. 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно.369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэх хуулийг зөрчөөгүй байна.
4.5. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн улсын бүртгэлийн хувийн хэрэг бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудаар А нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орох хүртэлх хугацаанд даргын албан тушаал хашиж байсан тогтоогдоно. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх, хянах, эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах үйл ажиллагааг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ хамаарна, 5.2.Энэ хуулийн 14.2.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий өрхийн эрүүл мэндийн төв нь аймгийн төв, нийслэлд, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь сум, тосгонд өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ, 5.3-т Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно. Хэдийгээр Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөл нэртэй байгуулагдсан улсын бүртгэлтэй боловч 100 хувийн төсөвт байгууллага юм. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т энэ хуулийн 6.2-т заасан жагсаалт дахь тусламж, үйлчилгээг үзүүлэх, 6.1.2-т эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ, эх барихын тусламж, үйлчилгээ, сувилахуйн болон сэргээн засахын дагнасан тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнийг холбогдох эрүүл мэндийн байгууллагад илгээх, эргэх холбоо тогтоох, тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, 6.1.3-т харьяа нутаг дэвсгэрийн хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэх, 6.1.4-т энэ хуулийн 6.2-т заасан жагсаалтын сэргээн засах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ хийх, 6.1.5-д сум, тосгоны эрүүл мэндийн төв түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй байна. Гэтэл хариуцагч С.Н нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль зөрчиж улмаар 2 их эмч, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 2 сувилагчаа чөлөөлж хууль бус шийдвэр гаргасан байна. Б аймгийн Засаг даргын зүгээс Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н-т явуулсан албан тоотод “...танай өрхийн эрүүл мэндийн төсвөөс үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх 5 иргэнийг эгүүлэн томилох талаар удаа дараа албан тоот, шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба жилийн эцсээр ажил дүгнэх комиссын дүгнэлтээр өнгөрсөн оны 06 дугаар сараас хойш 2 их эмч, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 2 сувилагч нийт 5 хүн шинээр авч ажиллуулж байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н нь орон тоо байхгүй гэсэн байтал дахин 5 хүнийг томилж ажиллуулж байгаа нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ, 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.
4.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасны дагуу Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 80.4.Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас Б аймгийн Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Т-ны бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Т-ны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Л сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч Ж.Э-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Б аймгийн Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Х.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Ж-ын бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х-ын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ө.Н-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Н-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Н-ийн бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Н-ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.А-ийн боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.А-ийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.А-ийн бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Ж төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Р ӨЭМТ-ийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15/А дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Р БГБХН-ийн дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/31 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.М-ны бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.М-ны мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлэн хуулбар, Ж.А-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.З-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Т.Т, Х.Ж, А.Н Х.А, М.М нар цалингийн тооцоолол, Р БГБХ нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Р БГБХН ӨЭМ төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/83 дугаартай тушаал, Б аймгийн Л сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай хуралдааны тэмдэглэл, Х.Б өмгөөлөгчтэй хийсэн өмгөөллийн гэрээ, М.М-ны У.У-д олгосон итгэмжлэл, Б-ын Х.Б-д олгосон итгэмжлэл, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт, 2021 он протоколын дэвтэр гэх хаягтай А4 хэмжээний дэвтэр 1 ширхэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас Р ӨЭМТ-ийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай тушаал, Б аймгийн Р БГБХН дэргэдэх Р ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/34 дугаартай тушаал, Б аймаг дахьсум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2023/00629 дугаартай шүүгчийн захирамж, тус төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай тушаал, тус төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаартай тушаал, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 110/ШЗ2023/0208 дугаартай шүүгчийн захирамж, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэх хуудас, өмгөөлөгч С.Н-ын, өмгөөлөгч А.К нарыг оролцуулах хүсэлт, Р БГБХН-ийн бүх гишүүдийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай хуралдааны протокол, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тогтоол, тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаартай тушаал, Т.С, Ж.Б нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101 дугаартай албан бичиг, Зар мэдээний хуулбар, Р БГБХН-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.А байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тус өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаартай тушаал, шуудангийн баримт, Р БГБХН-ийн гишүүд болон ӨЭМТ-ийн ажилчдын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай албан бичиг, 2023 оны 09 дүгээр сард олгогдсон цалингийн цэс, ээлжийн амралт олгосон баримт, 2023 оны 09 дүгээр сарын цагийн нэгдсэн бүртгэл, СД бичлэг 1 ширхэг болон Дербез телевизт өгсөн ярилцлага, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаартай тушаал, Р ӨЭМТ-ийн 2023 оны хөдөлмөрийн дотоод журам, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШШ2024/00370 дугаартай шийдвэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
7. Нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүх Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 665 дугаартай албан бичиг, Б аймгийн Р БГБХН ӨЭМТ-ийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаал, 2022 оны 1,2,3,4,5,6, 7, 8, 9, 10, 11, 12 дүгээр сар, 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2023 оны 1-6 дугаар саруудын цалингийн баримт, Баймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1146 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Р БГБХ нөхөрлөлийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
8. Хариуцагч талын хүсэлтээр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 110/ШЗ2023/0258, 110/ШЗ2023/0259 дугаартай захирамжууд болон Р ГБХ нөхөрлөлийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт авагдсан гэрч Т.Т, Х.Ж А.Н, М.М нарын гэрчийн мэдүүлэг, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 211 дугаартай яллах дүгнэлт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
9. Шүүх зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч Т.Т, Х., А.Н Х.А, М.М, Б.А нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
10.1. Т.Т-ыг Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Х.Ж-ыг Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар уламжлалтын эмчээр томилсон. А.Н-ийг Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Б/15 дугаартай “Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай” тушаалаар өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Х.А-ийн Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар өрхийн сувилагчаар томилсон. М.М-ыг Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 15/А дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалд гэрийн хяналт хийх их эмчээр түр авч ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Дараа нь Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн А/05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар өрхийн эмчээр бүр томилсон. Б.А 2017 оны 01 дүгээр зарын 03-ны өдрөөс “Р” өрхийн эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн.
10.2. Т.Т Х.Ж, А.Н, Х.А, М.М нарын хувьд ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай сайн биелүүлж алдаа дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
10.3. Б.А-ыг олгогчоос намайг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон ба хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж давтан зөрчил гаргасан үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч намайг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж давтан зөрчил гаргасан гэж дурдсан боловч тушаалд дурдсанчлан тэгж зөрчил гаргаагүй.
10.4. Иймд Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Т.Т-ыг тус өрхийн эрүүл мэндийн төвд нийгэм эрүүл мэндийн ажилтнаар эгүүлэн тогтоолгож, тус төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Ж-ыг уламжлалтын эмчийн ажилд эгүүлэн тогтоолгож, тус төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А.Н-ийг өдрийн эмчилгээний сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, тус төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.А-г тус өрхийн эрүүл мэндийн төвийн өдрийн эмчилгээний сувилагчийн ажилд эргүүлэн тогтоолгож, тус төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/28 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М.М-г тус өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр ажилд эгүүлэн тогтоолгож, тус өрхийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн Б/83 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б-ыг тус өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд эргүүлэн тогтоолгож, Т.Т, Х.Ж, А.Н, Х.А М.М нарын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
11. Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд:
11.1. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаал гаргаж Т.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Т.Т-тай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй.“Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А нь “өдрийн эмчилгээний сувилагч” гэсэн шинэ орон тоо бий болгож А.Н-ийг хууль бусаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 тоот тушаалаар томилсон, А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, А.Н-тэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А нь “Уламжлалтын ангаахын их эмч” гэсэн шинэ орон тоо бий болгож Х-ны Ж-ыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар томилсон байна. А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.Ж-тай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А нь нөхөрлөлийн гишүүн, сувилагч ажилтай Х.С-ийг захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, түүний оронд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Х-ны А ажилд томилсон байна. А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.А-тэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. М.М нь А нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.М-тай “Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр “Ковид-19” өвчлөлийн үед өрхийн эмнэлгийн ачаалалтай холбоотой, Ковидын эмчээр 6 сарын хугацаатай түр томилон ажиллаж байхад, түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр, нөхөрлөлийн бүтэц орон тоонд байхгүй “Өрхийн эрүүл мэндийн товийн их эмч” гэх бүтэц орон тоог шинээр бий болгон томилж, нөхөрлөлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, өөрт нь хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн, “Р” БГБХН-н өмнөөс М.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж мөн зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж 56.1.8-д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж, 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар “А нь “Р” БГБХН-г төлөөлөх эрхгүй үед М.М-тай байгуулсан хэлцэл буюу “Хөдөлмөрийн гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж, харин Б.А нь “Р” өрхийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учраас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гардуулж өгсөн ба Б.А хүлээн зөвшөөрсөн болно. Харин Б. нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ёс зүй зөрчиж Ёс зүйн зөрчил гаргасныг Б аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор тогтоогдож дүгнэлт гарч нотлогдсон. Мөн удаа дараа шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, үндсэн үүрэгт ажлаа хийхгүй цалгардуулсан ба давтан сахилгын зөрчлүүд гаргасан. Үүнээс гадна хэвлэл мэдээллээр байгууллага болон хувь хүний талаар худлаа мэдээлэл тараахад оролцсон, байгууллагын дотоод нууцыг задруулсан. Мөн авилга өгч, авилга авч бусдад давуу байдал бий болгосон нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, Эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Тийм учраас хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хариуцлага тооцсон юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр ажилтан нарыг ажлаас чөлөөлсөн бол ажил олгогч тушаалдаа үндэслэлээ тодорхой дурдаж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан эрхийн акт гаргах ёстой байтал ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байсан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
12. Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ БГБХН сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “Р” БГБХН нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанаар “Р” Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, М.А-г удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнээд, түүнийг нөхөрлөлийг төлөөлөх үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин мөн өдрийн хурлаар гишүүд нөхөрлөлийн тухай хуульд эрх хэмжээний хүрээнд “Р” БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээдээр С.Н томилох шийдвэр гаргасан. Гэтэл А нь “Р” БГБХН-н хурлаас гарсан, өөрийг нь “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаас чөлөөлсөн, шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд хандсан бөгөөд улмаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл А нь энэхүү өөрийг нь “Р” БГБХН-н төвийн даргаас чөлөөлснөөс хойших хугацаанд нөхөрлөлийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэдгийг мэдсээр байж, нөхөрлөлийн хурлаар батлагдаагүй бүтэц орон тоог шинээр бий болгож, мөн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтын орон тоонд бүр тушаал гаргаж хүн томилох зэргээр холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн юм. Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “тогтоолоор” эцсийн шийдвэр гарсан байхад, А нь өөрийгөө “Р” БГБХН-г төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэж байна. Иймд “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Өрхийн сувилагчаар” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Т.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, Аболон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр” ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэж тодорхойлсон.
13. Нэхэмжлэгч .Т, Х.Ж, А.Н Х.А М.М нар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай “Өдрийн эмчилгээний сувилагч томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасны дагуу өдрийн эмчилгээний сувилагч мэргэжилтэнтэй байна гэж заасны дагуу А.Нийг өдрийн эмчилгээний сувилагчаар томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15/А дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул /Ковид-19/ коронавирусын гэрийн хяналт хийх их эмчээр М.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасны дагуу түр авч ажиллуулж, Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн төвд их эмч нарын ажлын ачаалал ихэссэн тул их эмч М.М-г өрхийн эмчээр томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.9-д заасныг үндэслэн 1. Б.А 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2. Т.Тыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс нийгэм эрүүл мэндийн ажилтнаар томилсон. Баймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төв 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Т.Т-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Х.А нь Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.8-д заасны дагуу нэг өрхийн эмч, нэг өрхийн сувилагчтай 1800-2000 үйлчлүүлэгч ноогдохоор зохицуулна гэж заасны дагуу Х.А-г өрхийн сувилагчаар томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн Б/02 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “...өрхийн эрүүл мэндийн бүтэц, үйл ажиллагааны стандартын 7.11-д заасны дагуу уламжлалт эмчилгээний эмч орон тоогоор ажиллах шаардлагатай тул Х.Жг уламжлалтын эмчээр томилсон. Б аймгийн “Р” өрхийн эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам заасны дагуу “Р” ӨЭМТ-тэй харилцан тохиролцож хугацаагүй байгуулсан. Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга хариуцагч С.Н нь Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00859 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00238 дугаартай тогтоол хэрэгт авагдсанаас харахад С.Н нь Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар тухайн жилүүдэд ажиллаж байгаагүй нь нотлогдож байна. Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаар ***** регистрийн дугаартай гэрчилгээний хавсралтад С.Н нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн байна. Дээрх Монгол улсын Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 220001004 дугаар, 2143585 регистрийн дугаартай гэрчилгээгээр А нь 2023 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлж Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан нь хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан улсын бүртгэлд бүртгүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх үндэслэлээр няцаасан.
14. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Т.Т Х.А А.Н Х.Ж М.М нар нь Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаартай “Хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалуудыг, нэхэмжлэгч Б.А нь Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/83 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгч Т.Т, Х.А, А.Н, Х.Ж, М.М нар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
14.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй гэж, мөн хуулийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд тус тус хандах эрхтэй гэж хуульчилжээ.
14.2. Нэхэмжлэгч нар нь энэхүү ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн эрхийн актыг эс зөвшөөрч Б аймгийн Л сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хандсан байх ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороо гомдлыг хүлээн авч талуудыг оролцуулан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай, мөн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай тэмдэглэлээр тус тус шийдвэрлэсэн байна.
14.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороо нь гишүүдийн олонхын саналаар нь талууд тохиролцоонд хүрээгүй, шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэснээр нэхэмжлэгч Т.Т Х.А А.Н Х.Ж М.М, Б. нар нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
14.4. Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ-ийн дарга С.Н нь ... “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаал гаргаж Т.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Т.Т-тай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй.“Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А нь “өдрийн эмчилгээний сувилагч” гэсэн шинэ орон тоо бий болгож А.Н-ийг хууль бусаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 тоот тушаалаар томилсон, А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, А.Н-тэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ань “Уламжлалтын ангаахын их эмч” гэсэн шинэ орон тоо бий болгож Х.Ж-ыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 тоот тушаалаар томилсон байна. А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.Ж-тай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. “Р” БГБХН-ийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн А нь нөхөрлөлийн гишүүн, сувилагч ажилтай Х.С-ийг захиргааны чөлөөтэй байхад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлж, түүний оронд 2023 оны 04-р сарын 10-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Х-ны А-г ажилд томилсон байна. А-нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, Х.А-тэй байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй. Түүний байгуулсан гэрээ нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бус юм. М.М нь А нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр М.М-тай “Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. М.М нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлөөр “Ковид-19” өвчлөлийн үед өрхийн эмнэлгийн ачаалалтай холбоотой, Ковидын эмчээр 6 сарын хугацаатай түр томилон ажиллаж байхад, түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр, нөхөрлөлийн бүтэц орон тоонд байхгүй “Өрхийн эрүүл мэндийн товийн их эмч” гэх бүтэц орон тоог шинээр бий болгон томилж, нөхөрлөлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, өөрт нь хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэн, “Р” БГБХН-н өмнөөс М.М-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж мөн зүйлийн 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж, иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж 56.1.8-д “....хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж мөн хуулийн 68 дугаар зүйлд Төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж, 68.1-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зааснаар “А нь “Р” БГБХН-г төлөөлөх эрхгүй үед М.М-тай байгуулсан хэлцэл буюу “Хөдөлмөрийн гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр бус хэлцэл тул, үүнийг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж, харин Б. нь “Р” өрхийн эрүүл мэндийн төвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учраас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гардуулж өгсөн ба А хүлээн зөвшөөрсөн болно. Харин А нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа удаа дараа ёс зүй зөрчиж Ёс зүйн зөрчил гаргасныг Б аймгийн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор тогтоогдож дүгнэлт гарч нотлогдсон. Мөн удаа дараа шалтгаангүй ажил тасалж хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, үндсэн үүрэгт ажлаа хийхгүй цалгардуулсан ба давтан сахилгын зөрчлүүд гаргасан. Үүнээс гадна хэвлэл мэдээллээр байгууллага болон хувь хүний талаар худлаа мэдээлэл тараахад оролцсон, байгууллагын дотоод нууцыг задруулсан. Мөн авилга өгч, авилга авч бусдад давуу байдал бий болгосон нь хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж, Эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Тийм учраас хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд хариуцлага тооцсон юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр ажилтан нарыг ажлаас чөлөөлсөн бол ажил олгогч тушаалдаа үндэслэлээ тодорхой дурдаж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан эрхийн акт гаргах ёстой байтал ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байна.
14.5. Хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ-ийн дарга С.Н-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.
Мөн хариуцагч Б аймгийн Р ӨЭМТ-ийн дарга С.Нт ... А нь тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн, тухайн нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй гэдгээ мэдсээр байж, нэхэмжлэгч Т.Т нартай байгууллагыг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй гэж маргаж байгаа боловч А нь тухайн үед Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож ажиллаж байсан бөгөөд маргаан бүхий асуудал нь шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, тухайн үед ковид-19 цар тархалын үед ажилтан хүрэлцээ муутай байсан ба эмч сувилагч нар шаардлагатай байсан учир сонгон шалгаруулалт явуулж ажилтан авч ажиллуулсан гэх гэрч М.А-ын мэдүүлгээр нотлогдож байна.
15. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/27, А/28, А/29, А/30, А/31 дугаартай “Хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалдаа Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5, 43 дугаар зүйлийн 43.1, 83 дугаар зүйлийн 83.4, 122 дугаар зүйлийн 122.1, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тогтоол, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2, 369.3 дах хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 62 дугаар зүйлийн 62.3, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалт, “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00859 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ШХТ2023/00238 тоот тогтоолыг тус тус үндэслэл болгож, тушаах нь ... “Р” БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох А нь Нөхөрлөлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нором стандартыг илт зөрчиж, дур мэдэн иргэн ... хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байх тул ... 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ... үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, М.А-ын ... тушаалыг хүчингүйд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж,
2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/83 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт, 123.2.5 дах заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1.3 дах заалт, 3.1 дэх заалт, 8.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.17.4 дэх заалт, 3.17.5 дах заалт, 3.18 дугаар зүйл, 3.18.1 дах заалт, 3.18.1 дах заалт, 3.18.12 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалт, 7.2.2 дах заалт, 7.2.3 дах заалт, 7.2.5 дах заалт, 7.2.5 дах заалт 7.2.8 дах заалтуудыг тус тус үндэслэн тушаах нь 1. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б-ны А нь Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж давтан зөрчил гаргасан тул 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж тус тус эрхийн актыг гаргаж нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
16. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг, 4.1.2-т “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 4.1.9-т “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог тус тус ойлгоно гэжээ.
16.1. Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.
16.2. Ажил олгогч ажилтан нарыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан эрхийн акт буюу тушаалдаа Нөхөрлөлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 заалтыг баримталсан байх ба Нөхөрлөлийн тухай хуулийн 21.4-т нөхөрлөлийг удирдах эрх бүхий гишүүд нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, энгийн бүртгэл хөтөлнө гэж, “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг баримталсан байх ба “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.1-т ажилтны долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг, ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна гэсэн заалтуудыг үндэслэл болгосон үндэслэлгүй болсон байна.
16.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 3.5-д нөхөрлөл, хоршоо нь гишүүдийнхээ хөдөлмөрийн харилцааны талаар дүрэмдээ тусгайлан заагаагүй, эсхүл тусгайлан журам тогтоогоогүй бол энэ хуулийг мөрдөнө гэж, мөн хуулийн 43.1-д ажил олгогч дараах үндсэн эрхтэй гэж, мөн хуулийн 83.4-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж, мөн хуулийн 122.1-т ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ ... гэх үндэслэлүүдийг тушаалдаа баримталсан байх бөгөөд энэхүү үндэслэлүүдийг нотолсон нотлох баримтуудаа хариуцагч гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
17. Хариуцагч дээрх тушаалдаа “Р” БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох А-нь Нөхөрлөлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нором стандартыг илт зөрчиж, дур мэдэн иргэн ... хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан мөртлөө ажил олгогч “хууль бус тушаалыг хүчингүй болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “ тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй зөрчсөн байна.
17.1. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “Р” БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох А-нь эрх хэмжээгээр хэтрүүлэн орон тоо байхгүй байхад орон тоо бий болгож ажилтан авч ажиллуулсан нь хууль зөрчсөн учир ажилтнуудыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Р” БГБХ нөхөрлөлийг төлөөлөх эрхгүй этгээд болох А-нь тухайн үед үндэслэлгүй орон тоо бий болгож ажилтныг ажилд томилсон гэж үзэж ажилтныг ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөр тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрх хэмжээ байгаа боловч хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй зөрчсөн байна.
17.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.1-д дэх хэсэгт заасан ...орон тоо цөөрүүлсэн... гэдэгт тухайн байгууллагын бүтцээс албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасахыг ойлгох бөгөөд аливаа байгууллага нь зорилгодоо нийцүүлэн, батлагдсан төсөвтөө багтаан дотоод зохион байгуулалт, бүтэц, орон тоогоо өөрчлөн тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа хуульд нийцсэн, бүтэц, орон тоог өөрчилсөн үндэслэл тогтоогдсон байхыг шаардана.
Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц дэх адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасах тохиолдолд ийнхүү орон тоог цөөрүүлэх болсон шалтгаан үндэслэлээс гадна эрх бүхий этгээд шийдвэр гаргасан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан шаардлагад нийцнэ.
17.3. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргийг ажил олгогч мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар хүлээнэ гэж зааснаар ажил олгогч ажилтан нарт мэдэгдэх бөгөөд ажилтан мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлсэн талаар хариуцагч нотолж чадаагүй болно.
17.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй гэж, 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж тус тус хуульчилснаар ажил олгогч Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга А нь ажилтан нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгч үүргээ биелүүлж, гэрээндээ гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулсан байна.
17.5. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 1.1-т өрхийн эрүүл мэндийн төв /цаашид “төв” гэх/ нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг зэрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн,1.2-т төв нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа”-ны стандарт болон энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана гэжээ.
Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.1-т төв нь “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа”-ны стандартад заасан бүтэцтэй байна гэж заасан ба хавтаст хэрэгт хариуцагчийн гаргаж өгсөн тус төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай “Байгууллагын бүтэц, орон тоо батлах тухай” тушаалаар байгууллагын бүтэц орон тоог нөхөрлөлийн бүх гишүүд хуралдаж баталсан 2022 онд байгууллагын бүтэц орон тоог шинээр батлаагүй гэж тайлбарлаж, төвийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай “Байгууллагын бүтэц, орон тоо батлах тухай” тушаалыг гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч нарын шүүх гаргасан тайлбар болон гэрч М.А-н мэдүүлэг, мөн 2021 оноос 2023 оны 6 сар дуустал хугацааны Р өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын цалин хөлсний баримтаар дээрх нэхэмжлэгч нарыг ажиллуулж цалин хөлс олгож байсан нь тус тус нотлогдож байх тул хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.3.3-т төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ гэж зааснаас харахад ажил олгогч өөрийн санаачилгаар шийдвэр гаргасан байх ба мөн дүрмийн 2.3.4-т нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаас тус төвийн даргыг томилж, чөлөөлнө гэж зааснаар “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар С.Н-ийг томилсон байх ба энэ талаар зохигчид маргаагүй ба “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож ажиллаж байгаагийн хувьд ажил олгогч “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н нь шийдвэр гаргаж дээрх ажилтнуудыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
18. Р БГБХН дэргэдэх Р ӨЭМ төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/83 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 43.1.4 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт, 123.2.5 дах заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна.
18.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ, дээрх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
18.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Б.А-т сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь түүнд гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Р БГБХН-ийн гишүүн болон ӨЭМТ-ийн ажилчдын хуралд оролцуулж түүнээс тайлбар аваагүй буюу сонсох ажиллагаа хийгээгүй атлаа түүнийг шууд ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг ажил олгогч зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
18.3. Хариуцагч буюу ажил олгогчоос 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/83 дугаартай тушаалаар Б.А-ыг Хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж давтан зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх ба уг тушаалын үндэслэлийн талаар шүүхээс тус бүр хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгч А нь ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчлийг давтан гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй.
18.4. Хариуцагч Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн А/47 дугаартай тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.А-т сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байх ба уг тушаалыг шуудангаар Б.А-т хүргүүлж байсан байх ба энэ талаар зохигч маргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэжээ.
18.5. Харин нэхэмжлэгч А нь Р өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргасан гэх Б аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн 10 дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тус өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан А нь ... эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн дээрх заалтыг зөрчсөн, салбар хорооны дүрмийн 4 дүгээр хэсгийн 4.9.1 дэх заалтын дагуу эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалтад хамааруулахаар шийдвэрлэснийг сахилгын давтан зөрчил байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байж болно гэж тодорхойлсон байна.
18.6. Мөн ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.17.4 дэх заалт, 3.17.5 дах заалт, 3.18 дугаар зүйл, 3.18.1 дах заалт, 3.18.1 дах заалт, 3.18.12 дах заалтыг тус тус баримталсан байх ба хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн дотоод журмыг 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн А/76 дугаартай Б аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар баталсан байх ба энэхүү хөдөлмөрийн дотоод журмын хамгийн сүллийн хуудаст “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журамд танилцаж баталж мөрдөн ажиллахыг хүлээн зөвшөөрсөн эмч, ажилчид гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа боловч ажилтан Б.А-ын нэр байхгүй байна.
18.7. Хавтаст хэрэгт хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан Б.А-тай харилцан тохиролцож 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 7.2 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалт, 7.2.2 дах заалт, 7.2.3 дах заалт, 7.2.5 дах заалт 7.2.8 дах заалтуудыг тус тус үндэслэл болгосон мөртлөө энэхүү ажлаас чөлөөлсөн тушаал нь Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас өөрчлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.
18.8. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй тул ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-ыг нэхэмжлэлийн шаардлага болох тус төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
19. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тусгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 2.10-т төвийн дарга нь эмч, ажиллагсадтай “Хөдөлмөрийн тухай” хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-т “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог ойлгоно гэжээ.
19.1. Хариуцагч буюу ажил олгогч нэхэмжлэгч буюу ажилтан Х.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгож байгаа үндэслэлээ нэхэмжлэгч нарт тайлбарлаж танилцуулах үүргээ биелүүлсэн эсэхийг нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй гэжээ.
20. Нэхэмжлэг нарын гаргаж өгсөн төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Х.Ж нь 2021 оны 04 сарын 03-ны өдөр Ө.Н нэхэмжлэгч Х.А нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Х.Ж-ийг, нэхэмжлэгч М.М нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ж.А нар тус тус төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдний төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
20.1. Мөн нэхэмжлэгч А.Н нь өөрийгөө өрх толгойлсон эх бөгөөд дөрвөн хүүхэд асран халамжилдаг гэж, түүний өмгөөлөгчийн энэхүү тайлбарыг дэмжиж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.
Өрх толгойлсон эх, эцэг гэж нөхөр нь, эхнэрийн аль нэг нь нас барсан эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх, эцгийг хэлнэ гэжээ.
20.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ.
20.3. Нэхэмжлэгч Х.Ж нар нь гурав хүртэлх насны хүүхэдтэй, мөн нэхэмжлэгч А.Нургүл нь өрх толгойлсон эх байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг зөрчиж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болсон байна.
21. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дээрх үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нарын тус бүрийг урьд эрхэлж байсан ажил болох нэхэмжлэгч А.Н-ийг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Х.А-г Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Т.Т-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, нэхэмжлэгч Х.Ж-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, нэхэмжлэгч М.М-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр, нэхэмжлэгч Б.А-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар тус тус эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
22. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагын талаар хуульчилсан ба мөн хуулийн 127.1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Х.Ж нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нэхэмжлэх эрхтэй байна.
22.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Х.ЖМ.М, Т.Т, А.Н нарын цалин хөлсний баримт болон нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин тооцсон баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
22.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, мөн журмын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоогдсон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцож болно гэж тус тус журамласан байна.
Нэхэмжлэгч Х.Ж нарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт
22.2.1. Нэхэмжлэгч Х.Ж 7,168,509 төгрөг /3 сард 912,357 төгрөг, 4 сард 912,357 төгрөг, 5 сард 912,357 төгрөг/ цалин хөлс олгосон байх ба дээрх журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцоход /2,737,071:3=912,357 төгрөг/, нэг өдрийн дундаж цалин хөлс 43,445 /912,357:21 = 43,445/ төгрөг байна.
22.2.2. Нэхэмжлэгч Т.Т 7,168,509 төгрөг /912,357 төгрөг, 4 сард 912,357 төгрөг, 5 сард 912,357 төгрөг/ цалин хөлс олгосон байх ба дээрх журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцоход /2,737,071:3=912,357 төгрөг/, нэг өдрийн дундаж цалин хөлс 43,445 /912,357:21= 43,445/ төгрөг байна.
22.2.3. Нэхэмжлэгч М.М 7,168,509 төгрөг /912,357 төгрөг, 4 сард 912,357 төгрөг, 5 сард 912,357 төгрөг/ цалин хөлс олгосон байх ба дээрх журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцоход /2,737,071:3=912,357 төгрөг/, нэг өдрийн дундаж цалин хөлс 43,445 /912,357:21= 43,445/ төгрөг байна.
22.2.4. Нэхэмжлэгч А.Н5,819,139 төгрөг /740,619 төгрөг, 4 сард 740,619 төгрөг,5 сард 740,619 төгрөг/ цалин хөлс олгосон байх ба дээрх журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцоход нэг өдрийн дундаж цалин хөлс нь 35,267 /740,619:21= 35,267/ төгрөг байна.
22.2.5. Нэхэмжлэгч Х. 4,320,265 төгрөг / 4 сард 504,968 төгрөг, 5 сард 740,619 төгрөг, 6 сард 403,974 төгрөг/ цалин хөлс олгосон байх ба дээрх журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцоход /1,649,561:3=549,853 төгрөг/, нэг өдрийн дундаж цалин хөлс 26,183 /549,853:21=26,183/ төгрөгийг тус тус ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
22.3. Нэхэмжлэгч Х.Ж, Х.А М.М Т.Т, А.Ннь 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүртэлх 7 сар 18 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааг тооцож шийдвэрлэв.
22.4 Иймд нэхэмжлэгч Х.Ж Х.А, М.М Т.Т А.Н нарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31,644,931 төгрөг /7,168,509+7,168,509+7,168,509+5,819,139+4,320,265/-ийг хариуцагч Р өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Х.Ж нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
23. Мөн Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үндсэн үүрэг гэж заасан байна.
23.1. Иймд нэхэмжлэгч Х.Ж нарын 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэлийг журмын дагуу ажил олгогчийн төлөх Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд даалгах нь зүйтэй байна.
24. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:
24.1. “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Өрхийн сувилагчаар” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, Аболон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр” ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү үндэслэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
24.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд бичгийн баримт болон талуудын өөрсдийн нь гаргасан тайлбар хамаарна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнүүд нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмаар хийгдсэн, тухайн үеийн ажил олгогчийн тэд нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд нь дээрх хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.
24.3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор А нь “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож ажиллаж байсан.
Улсын бүртгэлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *****дугаар *****регистрийн дугаартай гэрчилгээний хавсралтаар хариуцагч С.Н нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн үйл баримт нотлогдож байгаа ба энэхүү үйл баримт болон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч С.Н нь “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдож ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон байгаа.
24.4. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно.
Дээр тодорхойлсны дагуу хэлцэл нь гэрээнээс өргөн хүрээтэй ойлголт бөгөөд “Гэрээ болгон хэлцэл, хэлцэл бүхэн гэрээ биш” гэсэн хэллэгээр бүрэн ойлгох боломжтой.
24.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж буй этгээд өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлно.
Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5292:2017 стандартын 6.2-д Төвийн даргын хэрэгжүүлэх ажлын чиг үүргийн талаар тусдаа заасан байгаа боловч 6.3-д Төв нь багаар ажиллах зарчимтай ба багийн хамт олны саналыг нэн тэргүүнд сонсож гишүүдийн хурлаар өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийн 1.1-д Өрхийн эрүүл мэндийн төв (цаашид төв гэх) нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж,үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага мөн , 2.3.3-д Төвийн удирдлага нь нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал байна. Шийдвэрийг нөхөрлөлийн гишүүдийн олонхын саналаар гаргаж, шийдвэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хамтран хүлээнэ гэж тус тус заасан тул стандартын дагуу ажиллаагүй гэх буруутгах боломжгүй болно.
24.6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
25. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Р ӨЭМТөвөөс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/27 дугаартай тушаалыг, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/28 дугаартай тушаалыг, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/29 дугаартай тушаалыг, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/30 дугаартай тушаалыг, Баймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн А/31 дугаартай тушаалыг, Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн А/83 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Н Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Х.А-г Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн сувилагчаар, нэхэмжлэгч Т.Тг Р өрхийн эрүүл мэндийн төвийн нийгэм, эрүүл мэндийн ажилтнаар, нэхэмжлэгч Х.Ж-г Р өрхийн эрүүл мэндийн төвийн уламжлалтын эмчээр, нэхэмжлэгч М-г Р өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчээр, нэхэмжлэгч Б.А-ыг Р өрхийн эрүүл мэндийн төвийн дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар тус тус эгүүлэн тогтоож, хариуцагч Б аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,819,139 төгрөгийг А.Н-д, 4,320,265 төгрөгийг Х.Ад, 7,168,509 төгрөгийг Т.Тд, 7,168,509 төгрөгийг А.Ж-т, 7,168,509 төгрөгийг М.М нарт тус тус гаргуулан олгож, 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Б аймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвд даалгаж, хариуцагч болон сөрөг нэхэмжлэгч Баймгийн Р ӨЭМТ БГБХН /дарга С.Н/-ийн “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Х.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Өрхийн сувилагчаар” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Т.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Өрхийн нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажилтнаар” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч Х.Ж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Өрхийн уламжлалт эмчилгээний орон тоонд” ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч А.Н нарын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Өрхийн өдрийн эмчилгээний сувилагчаар” ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, “Р” БГБХН-г төлөөлж, А болон хариуцагч М.М нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр” ажиллуулах хөдөлмөрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар сөрөг нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баймгийн Р өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б