Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0569

 

2020        09            07                                     128/ШШ2020/0569

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

    татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Б.Ч*******ын нэхэмжлэлийн, Нийслэлийн Засаг даргад холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч******* нь тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б******* овогтой Ч******* нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1174 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах” гэж заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын  2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1174 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах” гэж заасны дагуу нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан бөгөөд гомдол гаргагч Б.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт-д гарын үсэг зурсан болно.

Иймд Б.Ч*******аас Нийслэлийн Засаг даргад холбоогдуулан гаргасан “Нийслэлийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1174 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан гомдол гаргагч Б******* овогтой Ч******* нь “Нийслэлийн засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/1174 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

 

 

 

               ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ