Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00511

 

 

 

    2024             05            17     

                          130/ШШ2024/00511

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Оийн Ены итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, овогт Я

Хүсэлтийн шаардлага: Б Б сумын Нармандах нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч О.Е нь Б сумын Нармандах нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааны үед хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг Б сумын Нармандах нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай гэж багасгасан болно. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б сумын иргэн О.Е нь Нармандах нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар томилогдож 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан юм. О.Е өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалд хандахад тус нэгдэлд томилсон, чөлөөлсөн тушаал гарахгүй байх тул тэрээр малчдын журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.

1.2. Иймд О. Б сумын Нармандах нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ 1989, 1990 оны цалин хөлсний баримт, 1999, 2000, 2008 онуудын мал тооллогын баримтууд, 0984724 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, малчны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/156 дугаартай тодорхойлолт, Б сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Е нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Х.А С.С А.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00544 дугаартай шийдвэр, Х.Аын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/134 дугаартай тодорхойлолт, Я.С-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х.М-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

4. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч О.Е болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 611 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 197 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч О.Е нь одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж бичиг баримтаа бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад хандахад түүний тушаалууд архиваас гарахгүй байх тул түүнийг шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд О.Е-ны Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

7. Хүсэлт гаргагч О.Е нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Хүсэлт гаргагч О.Е нь Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

8.1. Б аймгийн Б сумын Нармандах нэгдлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай “Суурь зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тушаалд “1.МАА-н бригадуудын намрын суурь зохион байгуулалтаар батлагдаж 1986-1987 онд мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллах ахлах, туслах малчид, 15 үнээний саальчид, азаргын ижлээр адуу маллагчдыг 1-2-р хавсралтаар баталж 9-р сарын 20-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай” гэж бичигдсэн байх ба уг тушаалын 3-р бригадын 1986 оны суурь зохион байгуулалт гэх хавсралтын 3 дугаарт “ахлах:А, туслах: Э” гэж бичигдсэн байна.

8.2. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 197 дугаартай “Хүсэлт гаргагч О.Е-д холбогдох Б аймгийн Б сумын Нармандах нэгдлийн 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 28 дугаартай тушаал, 1986, 1989 онуудын цалин хөлсний баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа болон тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн Б сумын Нармандах ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч О.Е-ны 1986, 1989 онуудад ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичигдсэн бичилт байна.

8.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 517 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч О.Е-ны Хаягийн хуудас №7 маягтад 10. Хаана ямар ажилтай: Б сумын Нармандах нэгдэлд малчин, 14. Хуудас бичсэн он, сар, өдөр: 1986.03.20” гэж бүртгэгдсэн байна.

8.4. Б аймгийн Б сумын 3 дугаар багийн иргэн Х.А нарын “Хүсэлт гаргагч О.Е нь Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

9. Хүсэлт гаргагч О.Е-ны Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.1. Учир нь, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 197 дугаартай “Б аймгийн Б сумын Нармандах нэгдлийн 1987-1989 онуудын тушаал, 1987-1988 онуудын цалин хөлсний баримтуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй болно” гэжээ.

9.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч О.Е болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Хүсэлт гаргагч О.Е хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2000, 2008 онуудын мал тооллогын баримтууд, 0984724 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, малчны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/156 дугаартай тодорхойлолт, Б сумын 3 дугаар багийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Е.С нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч О.Ены Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М овогт О-ийн Е нь Б аймгийн Б сумын Нармандах нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Е-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б