Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 532

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Б , түүний өмгөөлөгч Ч.Энхтүвшин

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт

үйлдэж ирүүлсэн 1705005220140 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр

сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар

хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл

2; эхийн хамт

оршин суух, ялгүй,

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б  нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол

дүүргийн 7 дугаар хороо, 75 А байранд хохирогч П.Сайханзаяагийн Самсунг эс-6

загварын гар утсыг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан”

залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгөний хэрэгцээ гарсан тул

Сайханзаяагийн гар утсыг авсан. Цаашид ийм асуудал гаргахгүй байж чадна.

Хохирогчийн хохирлыг төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох

баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад

хохирогч Пүрэвсүрэнгийн Сайханзаяа “... 2017 оны 9 сарын 11-ны өдөр

18 цаг 30 минутын үед манай найз Б  манай гэрт ирсэн. Тэгээд бид 2 хэсэг

юм ярьж байтал Б  гарч найзтайгаа уулзчаад ороод ирье гээд гарсан.

Удалгүй иргээд ганцаараа орж ирээд миний утсыг гуйж найз залуутайгаа ярьсан.

Тэгээд манай нэг найз байгаа утсаар чинь яриулчаад аваад ирье нэг найз нь

ойрхон ирж байгаа гарч тосчоод эргээд ороод ирнэ гээд миний утсыг гаргаж өгчөөд

эргээд өөрөө ороод ирсэн. 5-10 минутын дараа Б  3-р эмнэлгээс ээж нь

ирж байгаа гээд утсаар яриад яваад өгсөн. Би утас авч явсан найзыг нь 20-30

минут ирхийг нь хүлээсэн боловч орж ирэхгүй байхаар нь Б  рүү залгаад

найз чинь ирдэггүй гэтэл удахгүй очих байх аа гэсэн. Тэгээд бараг 3 цаг орчим

хүлээгээд ирэхгүй болохоор нь Б  рүү залгаад найз чинь ирэхгүй байна

шүү дээ гэтэл би ээжтэйгээ уулзаад завгүй байна, яадаргаатай юм гээд утсаа

салгачихсан. Дахиад залгасан чинь утсаа авахгүй байсан. Би гэрийнхээ камерыг

шүүж үзтэл гадаа үүдэнд ууттай гитар үүрсэн охинд Б  миний утсыг гаргаж

өгөөд нөгөө охин нь утсаар ярьж байгаа юм шиг миний утсыг барьж байгаад

лифтэнд суугаад явсан бичлэг байсан. Б  миний утсыг авахгүй байсан

болохоор нь доошоо буугаад жижүүрийнхээ утаснаас залгатал утсаа авахгүй

болохоор нь найз чинь ирэхгүй байна маргааш 15 цаг гэхэд утас авчирч өгөөрэй

тэгэхгүй бол ханддаг газар нь хандана шүү гэтэл Б гээс за ойлголоо гэсэн

мессеж ирсэн. Би өнөөдөр авчраад өгөх болов уу гээд хартал авчирч өгөхгүй

болохоор нь цагдаад хандсан юм.

2017 оны 8 дугаар сард Тэди төвөөс 350.000 төгрөгөөр авсан Самсунг эс 6

маркийн хар өнгийн утас байсан юм. Би сериал дугаарыг нь мэдэхгүй байна.

Содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Гадуураа гэргүй шилэн наалттай утас

байсан. Хамт ирсэн гэх охинтой өмнө нь нэг удаа уулзаж байсан. Тухайн үед

өөрийгөө Намуун гэж байсан. Нэг хамтлагтай тэрнийхаа ахлагч нь гэсэн. Гитар

тоглодог. Би өөр зүйл мэдэхгүй. Би Б тэй 5-6 жилийн өмнө фейсбүүкээр

танилцсан. Найзууд болоод удаж байна. 1997 оны 8 сарын 01-ний өдөр төрсөн.

Отгонтэнгэр Их сургуульд сурч байгаад гарсан. Энд тэнд цагийн ажил хийдэг юм.

Одоохондоо ажилгүй байгаа гэсэн. Фейсбүүк хаяг нь Blgun Blgun гэсэн хаягтай. Гэр

нь Нисэхэд байдаг. Хаягийг нь бол хэлж чадахгүй, өөрөө очвол зааж өгч чадна.

Ээжтэйгээ хоёулаа амьдардаг, айлын ганц хүүхэд” /хх-н 4, 37/ гэж,

гэрч Даваашаравын Нямсүрэн “... 2017 оны 9 сарын эхээр БГД-ийн нутаг

дэвсгэрт байрлах Уст-Эх ломбардад ажилаж байтал 20-21 цагийн хооронд гитар

үүрсэн 2 охин орж ирээд Самсунг эс 6 маркийн гар утас ломбарданд тавина гээд

надад зарахаар болоод 170.000 төгрөгөөр хөх өнгийн, дэлгэц нь дүрс орсон гар

утсыг худалдаж аваад тэр 2 охин яваад өгсөн. Удалгүй 1 залуу орж ирээд зарах

утас байна уу гээд 190.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр утсыг өөрсдийнх нь

утас гэж ойлгосон. Манай ломбарданд хүмүүс зарах утас байна уу гэж байнга орж

ирдэг. Шар үстэй охин нь аваач гэж гуйж байсан” /хх-н 13/ гэж,

өсвөр насны гэрч Энхтуяагийн Урангоо “... 2017.09.11-нд өдрийн 15:00

цагийн орчим манай танил Б  гэх охин нэг хүний утас авах хэрэгтэй байна,

булаахгүй авна, туслаач, эмчилгээнд мөнгө хэрэгтэй байна гэсэн. Ингээд

2017.09.12-нд Билгүүнтэйгийн найз Сайханзаяагийн гэрт очоод би үүдэнд нь сууж

байгаад Б  надад утас өгөөд гараад байж бай гэхээр нь би гараад

Сайханзаяагийн орцны үүдэнд зогсож байтал Б  араас 5 минутын дараа

гараад ирсэн. Тэгээд бид 2 хамт хорооллын KFC-ийн доод талын ломбард орж

Б  160.000 билүү 180.000 төгрөгөөр зарсан. Б  би гитар дардаг,

дуулж өгье гээд ломбардийн хүмүүстэй яриад байсан. Миний хөл өвдөөд

ломбарднаас орж гараад байсан. Б  манай Ялгуун гэдэг охины найз гээд

Ялгуун танилцуулж байсан. Гэр нь Жуковт байдаг дугаарыг нь мэдэхгүй

Фейсбүүкийг нь мэднэ, өөр зүйл мэдэхгүй. Сайханзаяаг би огт танихгүй.

Б тэй 1 сар л найзалж байна. Манай найз Ялгуун гоё охин танилц гээд

танилцуулсан” /хх-н 15-16, 39-40/ гэж тус тус мэдүүлжээ.

Нэр бүхий хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд нь залилан мэхлэх гэмт

хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч Б н гэм буруутайг нотлох бөгөөд

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцнэ.

Шүүгдэгч Б н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа “... гурван

жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6

дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс шүүгдэгч Б д ял оногдуулахдаа түүний хувийн байдал,

гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг

харгалзав.

Тухайлбал шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг

үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүхээс шүүгдэгч Б д ял оногдуулахдаа торгох ял

оногдуулах нь зохимжгүй гэж үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж

шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө

үгүй, шүүгдэгч Б  цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2

дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг

тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Б г залилах гэмт хэргийг урьдын

харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан үйлдсэн гэм буруутайд

тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг

баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б г хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар

тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар

зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б д оршин суух газар, ажлаа

өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг

хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн

хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс

зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын

яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх

бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б д урьд

авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ