Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0568

 

2020          09            07                                      128/ШШ2020/0568                       

 

           Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Уянгын дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С*******т  холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуацагч Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С*******т тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Х.А******* нь и-баримт олгоогүй зөрчил үйлдсэн гэж 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03******* дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 гэснийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 94 тоот прокурорын дүгнэлтийг үндэслэн хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2.6 гэж өөрчилж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.У******* нь Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С*******т  холбогдуулан “иргэн Х.А*******т шийтгэл оногдуулсан 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 030327 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 6.5 гэснийг мөн хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2.6 гэж өөрчлөлт оруулах” тухай дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С******* 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Уянгын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 94 тоот прокурорын дүгнэлтийг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2.26 гэж өөрчилж байна” гэсэн хариу тайлбарыг бичгээр ирүүлжээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч Хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй... талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Иймд Нийслэлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Уянгын дүгнэлттэй, Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С*******т холбогдох 030327 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Уянгын ... улсын байцаагчийн 030327 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүрэг дэх Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.С******* зөвшөөрснийг баталж, 128/2020/0562/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Баярдуламд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу хариуцагч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ