Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2024/00571

 

 

 

     2024             06            05     

                          130/ШШ2024/00571

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, У овогт Г.М

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр, Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанчаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Г.М

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч Г.М нь Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр, Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанчаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие шүүхэд Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажилд орсон ба 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгч, ачигчаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Дараа нь Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан. Би өндөр насны тэтгэвэрт гарах гээд нийгмийн даатгалд хандахад миний уг ажилласан жилүүдийн зарим орсон гарсан тушаал байхгүй тул шүүхэд хүсэлт гаргах болсон. Шүүхэд гаргасан хүсэлттэй холбогдуулан хөдөлмөрийн дэвтэр болон хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгасан болно. Надад өөр нотлох баримт гараагүй.

1.2. Иймд миний Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр, Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанчаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж   шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлттэй танилцлаа. Хүсэлт гаргагч шүүхэд Баймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгч, ачигчаар Баймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр нь 1981 онд нээгдсэн дэвтэр байна. Гэхдээ түүнд бичигдсэн тушаалууд нь 1979 оны тушаалууд байгаа гэдгийг хэлье. Тийм учраас хөдөлмөрийн дэвтрийг нөхөж бичсэн дэвтэр байна гэж үзэж байгаа. Мөн Ноос угаах үйлдвэрт 1981 онд орсон тушаал нь засвартай байна. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Харин Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоо гэдэг байгууллага байгаа гэдгийг би амьдралдаа анх удаа сонсож байна. Мөн түүний дарагдсан тамга нь хүртэл өөр байгууллагын тамга болох нь харагддаг. Бас 2 дугаар 10 жилийн сургуульд мужаанаар орсон 56 тоот тушаал нь аймгийн архивын газраас ирүүлсэн тушаалтай зөрөөд байна. Аймгийн архиваас ирүүлсэн тушаал нь хүсэлт гаргагчид ямар нэгэн байдлаар хамааралгүй байгаа нь харагддаг. Бас 1986 оны 67 дугаар тушаал нь аймгийн архиваас ирүүлсэн тушаалтай зөрж байгаа гэдгийг хэлье. Бас нэгэн тушаалд М гэдэг хүний Төгөлдөр гэдэг хүний орон тоонд авч ажиллуулж байсан тушаал авагдсан байна. Гэхдээ яг ямар албан тушаалд томилсон нь тодорхой бус огноо нь засвартай байсан. Хүсэлт гаргагч Ноос угаах үйлдвэр болон 2 дугаар 10 жилд ажилласан буюу орсон гарсан тушаал нь аймгийн архивын тасгаас гараагүй. Тийм учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэв.

3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай лавлагаа, Баймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай тушаал, Ш.Ж, Х.С, К.Су, Б, Д.Ц, З.Ө нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг өгсөн байна.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Баймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс А.Ж-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

5. Шүүхийн журмаар Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаартай албан тоот, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 632 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Г.М болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, К.С, Б.Б, З.Ө, Ш.Ж, Х.С нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 241 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

7. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Би өндөр насны тэтгэвэрт гарах гээд нийгмийн даатгалд хандахад миний уг ажилласан жилүүдийн зарим орсон гарсан тушаал байхгүй тул шүүхэд хүсэлт гаргах болсон.Шүүхэд гаргасан хүсэлттэй холбогдуулан хөдөлмөрийн дэвтэр болон хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгасан болно. Надад өөр нотлох баримт гараагүй. Иймд миний Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр, Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанчаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

8. Хүсэлт гаргагч Г.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

9. Хүсэлт гаргагч Г.М нь Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанчаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанчаар тус тус ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

9.1. Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаартай “Багш ажилчдад амралт олгох ба түр сахиул ажиллуулах тухай” “... С Х нь өвчтэй учир 5-26-наас Х, Т өөр ажилд түр шилжин ажиллаж байгаа тул Мийг 6-р сарын 1-ээс тус тус ажиллуулсугай” гэж бичигдсэн байна.

9.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт  нотлох баримтаар гаргаж өгсөн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахад хөдөлмөрийн дэвтэр эзшигчийн овог: Г, нэр: М, төрсөн он: 1962 гэж бичигдсэн байх ба дотор талын бичилтүүдийг үзэхэд 8-9 дүгээр хуудаст “1984.09.01 Өлгий хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд мужаанаар авч ажиллуулав. Захирлын 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 56 тоот тушаалаар, 1986.10.29 Өөр газар шилжиж ажиллах болсон тул 2-р 10 жилийн дунд сургуулийн мужааны ажлаас чөлөөлөв. Захирлын 1986 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 67 тоот тушаалаар” гэж, 10-11 дүгээр хуудаст “1986.11.01 аймгийн хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд мужаанчаар авч ажиллуулав. Аймгийн хөдөлмөрийн нөхөрлөлийн товчооны даргын 1986.11.01-ний өдрийн 1 тушаалаар, 1990.04.09 уг товчоо татан буугдсан шинэ хоршоолол байгуулсан учир түр хоршоололд шилжүүлэв. ИХХЭХХ-д туслах товчооны даргын 1990.04.09-ний өдрийн 13 дугаар тушаалаар” гэж тус тус бичигдсэн байна.  

9.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 632 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Г.М-ийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт ХААТР-1/А/ маягтад “...14.Ажилладаг байгууллага:Хөдөлмөр нөхөрлөлийн товчоо, эрхэлдэг ажил: мужаан, ажилд орсон он: 1986” гэж, мөн хүсэлт гарагчийн 1989 оны 07 дугаар сарын 20-ний өдөр төрсөн охин М.О-ийн Төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад “... 11. Эцгийн овог нэр: Г.М, ажилладаг байгууллага: Хөдөлмөр нөхөрлөл, эрхэлдэг ажил: Мужаан, 1991 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү М.М-ын Төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад “... 11. Эцгийн овог нэр: Г.М, ажилладаг байгууллага: Хөдөлмөр нөхөрлөл, эрхэлдэг ажил: Мужаан” гэж тус тус бүртгэгдсэн байна.  

9.4. Б аймгийн Ө сумын иргэн Ш.Ж, Х.С нарын “Хүсэлт гаргагч Г.М нь Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанчаар ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхээс асуусан гэрчийн мэдүүлгээр,

Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ц, Ө сумын иргэн З.Ө нарын “Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанчаар ажиллаж байсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон “миний бие тус сургуульд нярваар ажиллаж байсан ба тухайн үед Г.М надаас сургуулийн эвдэрсэн зүйлсийг засаж янзлахдаа модон болон бусад материал авдаг байсан” гэх З.Ө-ыг шүүхээс асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

10. Хүсэлт гаргагч Г.М-ийн Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр /ачигч/ ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.1. Учир нь, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 241 дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай “Б аймгийн Ноос угаах үйлдвэрийн 1981-1984 онуудын баримтууд архивд шилжүүлээгүй болно” гэжээ.

10.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд 6-7 дугаар хуудаст “1981.08.28 /засвартай/, Ноосны грузчик зөөгчөөр авч ажиллуулав. НУҮйлдвэрийн даргын 1981 /засвартай/ оны 08 дугаар сарын 28 /засвартай/-ны өдрийн 109 тушаалаар, 1984.08 /засвартай/ 27 Ноос зөөгчийн ажлаас чөлөөлөв. НУ Үйлдвэрийн даргын 1984 оны 08 дугаар сарын 20 /засвартай/-ний өдрийн 134 дугаар тушаал” гэж тус тус бичигдсэн боловч энэхүү хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр түүнийг Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр ажиллаж байсан гэж үзэж тогтооход эргэлзээтэй бөгөөд бичилт засвартай байх тул энэхүү хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

10.3. Б аймгийн Ө сумын иргэн К.С, Б.Б нарын “хүсэлт гаргагч Г.М Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр ажиллаж байсан” гэж нотариатаар гэрчлүүлж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж өгч чадаагүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. 

10.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Г.М  нь Баймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр ажиллаж байсан байдлыг Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б   аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Баймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 241 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 56 тоот, 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 27 тоот, 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 57 тоот, 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 67 тоот тушаалууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

12. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтууд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Г.М-ийн Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанчаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,  Б аймгийн Ноос угаах үйлдвэрт 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Уранхай хар бүргэд овогт Г.М нь Б аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанчаар, Б аймгийн Хөдөлмөрийн нөхөрлөлийн товчоонд 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хүртэл мужаанчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН