Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2024/00572

 

 

 

   2024             06            05     

                          130/ШШ2024/00572

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Д сумын *  дугаар багт оршин суух, Ж овогт С.С-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, И овогт Я.С

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.А-д 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагч С.С нь Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч одоо Д сумын 7 дугаар багт оршин сууж байна. Хүсэлт гаргагчийн Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Учир нь тус нэгдэлд томилсон тушаал гарсан боловч чөлөөлсөн тушаал нь гарахгүй байх тул шүүхэд хүсэлт гаргах үндэслэл болсон. Хүсэлттэй холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн.

1.2. Иймд Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б аймгийн Д сумын О 39 нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай тушаал, 1990, 1991 оны цалин хөлсний баримт, Я.С-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

3. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 635 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С.С болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 239 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч С.С-ыг Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд ажилд томилсон тушаал гарсан боловч чөлөөлсөн тушаал нь гарахгүй байх тул шүүхэд хүсэлт гаргах үндэслэл болсон. Иймд Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

6. Хүсэлт гаргагч С.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

7. Хүсэлт гаргагч С.С нь Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

7.1. Б аймгийн Д сумын О 39 нэгдлийн даргын 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “Туслах үйлдвэрлэлийн барилга бригадын Нурланхан ахлагчтай бригадын ажилчнаар С.С-ыг 5 дугаар сарын 25-наас эхлэн томилон ажиллуулсугай” гэж,

7.2. Б аймгийн Д сумын О 39 нэгдлийн даргын 1991 ооны 06 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалд “... Бригад, хэсгийн сахиул, шуудан хүргэгч, нярав, зоо техникч болон төвийн аппаратад ажиллаж буй зарим албан хаагч, туслах үйлдвэрийн ажилчдыг 1-р хавсралт ёсоор, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж бичигдсэн байх ба уг тушаалын хавсралтын 69 дүгээрт “С.С” гэж тус тус бичигдсэн байна.

7.3. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 239 дугаартай  “Хүсэлт гаргагч С.С-д холбогдох Д сумын О-39 нэгдлийн 1990, 1991 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа болон тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн Д сумын О 39 ХАА-н нэгдлийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч С.С-ы 1990 оны 5,6,7,8,9 дүгээр суруудад, 1991 оны 1,2,3,4,5 дугаар саруудад, ажилласан цалин хөлсний баримтуудаар нотлогдож байна.

8. Хүсэлт гаргагч С.С-ы Б  Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.1. Учир нь, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 239 дугаартай “Д сумын О-39 нэгдлийн 1992 онуудын тушаалыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй болногэжээ.

8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс, бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч С.С-ы Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж овогт С нь Б аймгийн Д сумын О 39 нэгдэлд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.С-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН