Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2024/00573

 

 

 

 

 

  2024            06           05      

                     130/ШШ2024/00573

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, Б овогт Е.Ж-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймгийн Ө сумын * дугаар багт оршин суух, И овогт Я.С

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжийн Б овогтой Ж-г эмэг эх Е-т үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Төрүүлсэн эх А.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагч Е.Ж нь Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжийн Болатбек овогтой Жансулуг эмэг эх Е-т үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Е.Ж нь аав Х.Б, ээж А.О нарын дундаас нь 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн байна. Гэтэл Ж-г Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “хүүхэд үрчлүүлэх тухай” 24 дугаартай захирамжаар Х.Б-ийн эх буюу эмэг эх Е-т 2006 оны 03 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн үрчлүүлсэн байна. Ж-ийн эмэг эх Е нь 2009 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан. Е.Ж нь бодит байдалд 18 нас хүртэл төрүүлсэн эцэг Х.Б, эх А.О нарын асрамжид өсөж бойжиж байна.

1.2. Е.Ж нь одоо Б аймгийн Ө сумын Д сургуулийн 12 дугаар ангид суралцаж байгаа энэ оны 6 дугаар сард сургуулиа төгсөх юм. Е.Ж нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Абсолют ГХС сургалтын төвд 2023 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд суралцах хугацаандаа анхан түвшнээс гүнзгий түвшин үнэлгээтэй суралцаж байна. Ингээд Е.Ж нь өнгөрсөн хугацаанд уг сургалтын төвийн гүнзгий сургалтад хамтрагдсан нь дэлхийн хөгжилтэй орнуудад суралцах зорилготой юм. Саяхан Ж-аас эрх бүхий байгууллагад хандаж ирээдүйд гадаад улсад суралцах тухай хүсэлт явуулахад тухайн байгууллагаас ганц бие хүн байна, эх нь нас барсан, асран хамгаалах хүнгүй, хөрөнгийн баталгаа найдваргүй тул гадаад улсад суралцах боломжгүй гэх хариу өгсөн байна.

1.3. Иймд Ж нь цаашид Д ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөөд дэлхийн хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцахын тулд эмэг эх Е-т үрчлүүлсэн Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 24 дугаартай захирамжийн Б овогтой Ж-г эмэг эх Е-т үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлагатай болж байна. Учир нь аливаа суралцагч гадаад улсад суралцах тохиолдолд төрүүлсэн эцэг, эх нь тодорхой эрхэлсэн ажилтай, түүнчлэн зохих хэмжээний хөрөнгө мөнгөтэй байхыг заавал шаарддаг юм байна. Одоогийн байдлаар Е.Ж-ийн аав Х.Б нь Хилийн 0165 дугаар ангид ажилладаг, эх нь А.О нь Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд багш хийдэг ба өөрийн гэсэн хөрөнгөтэй өрх юм. Иймээс энэхүү үрчлэлтийг хүчингүй тооцуулснаар Е.Ж нь цаашид дэлхийн хөгжилтэй орны их, дээд сургуульд сургалцах эрх нь нээгдэх юм.

1.4. Иймд Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжийн Б овогтой Ж-г эмэг эх Е-т үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас Х.Б, А.О нарын гэрлэсний гэрчилгээний  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Е.Ж-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, К.Е-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Абсолют ГХС сургалтын менежерийн тодорхойлолт, Я.С-д олгосон итгэмжлэл, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Д сургуулийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн Ө сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, А.О-ы гарын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 643 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Е.Ж, Х.Б  А.О , К.Е нарын ХААТР маягтууд, Х.Б, А.О  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Е.Ж-ийн төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4. Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-ээс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Ж-г эмэг ах Е-т үрчлүүлсэн байх ба Ж-ийн эмэг эх Е нь 2009 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ж одоо 12 дугаар ангиа төгсөөд гадаад сурах хүсэлт гаргасан боловч түүнийг ганц бие хүн байна, эх нь нас барсан, асран хамгаалах хүнгүй, хөрөнгийн баталгаа найдваргүй тул гадаад улсад суралцах боломжгүй гэх хариу өгсөн байх тул түүний эрх ашиг ноцтой хөндөгдөж байх тул Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжийн Б овогтой Ж-г эмэг эх Е-т үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

6. Хүсэлт гаргагч Е.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.6-д хэрэв хүсэлт гаргагчид өөр өөр газар оршин суугаа бол тэдний сонгосон газрын шүүхэд, эсхүл үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргана гэж хуульчилсан байна.

7. Хүсэлт гаргагч Е.Ж-ийн Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Б овогтой Ж-г эмэг эх Е-т үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Ж-г төрүүлсэн эцэг Х.Б, эх А.О нарын асрамжид шилжүүлэх тухай хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:

7.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамж, Б аймгийн Ө сумын улсын бүргэгчийн олгосон Г-081111 ******* дугаартай үрчлэлтийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон CVL2483000001001579 Үрчилсний бүртгэлийн лавлагаанд Үрчлэхийн өмнө хүүхдийн: Б.Ж-г К.Е-т 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  үрчилснийг 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08-рт бүртгэж, гэрчилгээ олгов гэсэн байх ба энэхүү нотлох баримтуудаар Б.Ж-г эмэг эх К.Е-т үрчлүүлсэн байна.

7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 643 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-15 /А/ Гэрлэсний бүртгэлийн анкет болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон ****** дугаартай гэрлэсний гэрчилгээнд О овогт Х.Б, Т овогт А.О нар нь 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 62-рт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

7.3. Охин О овогт Б.Ж /РД:БЮ*******/ нь Х.Б /РД:ЦЗ********/, А.О /РД:БА*******/ нарын гэр бүлд 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон CVL2483000001001578 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

7.4. Охин Ж-г үрчилж авсан эмэг эх К.Е /РД:ЦЗ*******/ нь 2009 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгосон CVL2483000001001366 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

7.5. Охин Ж нь Б аймгийн Ө сумын 8 дугаар багт төрсөн эцэг Х.Б, эх А.О болон дүү нарын хамт амьдардаг болох нь тус багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 8/26 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

7.6. Хүсэлт гаргагч Е.Ж нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Д сургуулийн 12 дугаар ангид сурдаг болох нь мөн Абсолют сургалтын төвд 1 жилийн хугацаатай суралцаж байгаа болох нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Д сургуулийн захирлын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/24 дугаартай тодорхойлолт болон Абсолют ГХС сургалтын менежерийн2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А31/40 дугаартай тодорхойлолтуудаар тус тус тогтоогдож байна.

7.7. Төрүүлсэн эх А.О-ы “Миний охин Ж Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын Д сургуулийн ** дугаар ангийг төгсөж одоо Улаанбаатар хотод Абсолют сургалтын төвд ILTES ангид сурч байгаа ба цаашид гадаадын их дээд сургуульд сурах хүсэлттэй байгаа болно. Иймээс Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Б овогтой Ж-г эмэг эх Е-т үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож төрсөн эцэг эхийн асрамжид үлдээж өгнө үү” гэх нотариатчаар гэрчлүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбар гаргасан байна.

8. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д зааснаар хүүхэд төрүүлэх асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 зүйлд заасан эцэг эхийн хүлээх үүргийн талаар, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулан гэж тус тус заасан байх ба хүсэлт гаргагч Е.Ж-ийн хүсэлт болон хүүхдийн эрх ашгийн үүднээс дээрх хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн Е.Ж-д холбогдох хэсгийн хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзлээ.  

8.1. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт “ 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно” гэж зааснаар хүсэлт гаргагч Е.Ж-ийн хүсэлтийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д ... шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан байна.

10.Хүсэлт гаргагч Е.Ж-ийн гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тус тус үнэлэн Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Б овогтой Ж-г эмэг эх Е-т үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Ө сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай захирамжаар Б овогтой Ж эмэг эх Е-т үрчлүүлсэн үрчлэлтийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Е.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН