| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/04505/И |
| Дугаар | 183/ШШ2024/03337 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/03337
| 2024 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/03337 Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.С ийг эрэн сурвалжлуулах тухай хүлээн авч хянаад
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.С нь 2017-06-27-ны өдөр Х Банк" БГ Андууд тооцооны төвтэй №ЗГ201743144741 тоот зээлийн гэрээ болон №БГХ201743144741 тоот барьцааны гэрээ байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалин орлого болон гэрийн эд хогшлыг барьцаалуулсан. Зээлдэгч Т.С нь 2018-05-29-ны өдөр Х Банк" ХК-ийн БГ Андууд тооцооны төвтэй №ЗГ201843634480 тоот зээлийн гэрээ болон №БГХ201843634480 тоот барьцааны гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл болох 1,732,985.79 /Нэг сая долоон зуун гучин хоёр есөн зуун наян тав зууны далан ес/ төгрөг дээр 3,000,000 /Гурван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг /НИЙТ 4,732,985.79 төгрөг/ жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нэмэн зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалин орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч Т.С нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй тул банк Т.С д холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, *** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** байр, *** тоот хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/10918 дугаартай захирамжаар Т.С нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.С нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягыг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.С ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.06.30-ны өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэл, 2024.05.10-ны өдрийн 29/2757 дугаартай итгэмжлэл, 2024.07.03-ны өдрийн 34/4060 дугаартай итгэмжлэл, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2017.06.27-ны өдрийн ЗГ201743144741 тоот зээлийн гэрээ, 2017.06.27-ны өдрийн БГХ201743144741 тоот барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2017.06.27-ны өдрийн зээлийн хүсэлт, Т.С ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.05.29-ний өдрийн ЗГ201843634480 тоот зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018.05.29-ний өдрийн БГХ201843634480 барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2018.05.22-ны өдрийн зээлийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, зээлийн бүртгэлийн анкет, Баянгол дүүргийн 2024.05.27-ны өдрийн 102/ШЗ2024/10918 дугаартай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.С ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т.С д холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байр, ** тоот хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/10918 дугаартай захирамжаар Т.С нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.С нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягыг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.С ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү, гэжээ.
Хүсэлт гаргагч Х ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.С ийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Т.С нь Х ХК-тай 2017.06.27-ны өдрийн ЗГ201743144741 тоот зээлийн гэрээ, 2017.06.27-ны өдрийн БГХ201743144741 тоот барьцааны гэрээ, 2018.05.29-ний өдрийн ЗГ201843634480 тоот зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018.05.29-ний өдрийн БГХ201843634480 барьцааны гэрээг тус тус байгуулжээ.
Х ХК нь Т.С д холбогдуулан 5,106,448 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Т.С нь Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, ** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байр ** тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2024/10918 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Т.С ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т ы С /РД:******/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Т.С ийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА