Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2024/00580

 

 

 

        2024             06            06     

                             130/ШШ2024/00580

 

    

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, Ю-ийн гудамж-**, МПМ цогцолборт үйл ажиллагаа явуулах, М ББСБ ХХК

Хариуцагч: Б аймгийн Н сумын  дүгээр багт оршин суух, З.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 700,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С нь З.Ж-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 700,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. З.Ж нь М ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. З.Ж нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр сарын 2,6 хувийн хүүтэй 400,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй холбоо тасарсан.

1.2. З.Ж нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. З.Ж-ийн зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 252,336 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,509 төгрөг нийт 700,846 төгрөг төлөхөөр байна.

1.4. Иймд З.Ж зээлийн гэрээний гэрээний үүрэгт 700,846 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

2. Нэхэмжлэгч М ББСБ  нь хариуцагч З.Ж-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 700,846 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Ж нь нэхэмжлэгч М ББСБ-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 700,846 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлэг баримтаар  нотлогдож байна.

4. Иймд нэхэмжлэгч М ББСБ-ийн зээлийн гэрээний үүрэгт 700,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Ж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,370 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0000100020000941 дугаартай данснаас 10,685 төгрөг, мөн хариуцагч З.Ж-ээс улсын тэмдэгтийн хураамжид 10,685 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 69 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. Хариуцагч З.Ж нь М ББСБ-д зээлийн гэрээний үүрэгт 700,846 /долоон зуун мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,370  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 0000100020000941 дугаартай данснаас 10,685 төгрөг, мөн хариуцагч З.Жээс 10,685 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН