Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/1488

 

 

           А.С, Н.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Золзаяа,

хохирогчийн төлөөлөгч А.Эрдэнэмөнх,

шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

                                                                                                    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1755 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.С, Н.Гнарт холбогдох 1802002670266 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. /;

 

2. /;

 

Шүүгдэгч А.С нь Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллах байх үедээ тус ангийн захирагч Н.Г-тай бүлэглэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дахь заалтад заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн бодлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах бүрэн эрх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.13 дахь заалтад заасан “эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах”, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан “Төсвийг ангиллын дагуу оновчтой төлөвлөж, зориулалтаар үр ашигтай зарцуулах” албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж,

2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд тус ангийн албан хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “Хаан” банкинд өгөх албан хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаасаа зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701.27 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан 4.042.132 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нярав Л.Оээс бэлнээр авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

Тус ангийн захирагч Н.Гд 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 180.000 төгрөгийг “Хаан” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөгийг “Хаан” банкны 5071194155 дугаарын дансаар шилжүүлэн, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр өгч, өөртөө 443.995.333 төгрөгийн, Н.Гд 3.028.500 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон, Зэвсэгт хүчний жанжин штабад нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Н.Гнь Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа тус ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Стэй бүлэглэн ажлын байрны тодорхойлолтод заасан “Төрийн өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн зарцуулалтанд хяналт тавьж нэг бүрчлэн тооцдог журмыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулах албан үүрэг”,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.2 дахь хэсэгт заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, мөн хуулийн 16.5.5 дахь хэсэгт “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16.5.6 дахь хэсэгт “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, 16.5.7 дахь хэсэгт “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах”, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна” гэж заасан бүрэн эрх, ангийн захирагчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байж,

2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 180.000 төгрөгийг “Хаан” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөгийг “Хаан” банкны 5071194155 дугаарын дансаар, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр тус тус авсан үйлдлээр болон Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн хөрөнгийн орлого, зарлагын баримт, санхүүгийн тайланд 1 дүгээр гарын үсэг зурж, тус ангийн санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч А.С 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд ангийн алба хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “Хаан” банкинд өгөх албан хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаас зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701.27 төгрөгийг, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан 4.042.132 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нярав Л.Оээс бэлнээр авч, улсад нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үйлдлээрээ санаатай нэгдэж, өөртөө 3.028.500 төгрөгийн, бусдад буюу А.Ст 443.995.333 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон Зэвсэгт хүчний жанжин штабад нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: А.С, Н.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.С, Н.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар А.Сийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, А.Ст 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Н.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Г-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Ст 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Н.Гнь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Гнь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Н.Г-ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Н.Г, А.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, Н.Гбусдад баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Гд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, А.Ст оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №64 дугаартай тогтоолоор битүүмжилсэн А.Сийн нөхөр Л.Мягмартөмөрийн эзэмшлийн Тоёото Рави-4 маркын 20-29 УНГ улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй, арлын АСА210159529 дугаартай тээврийн хэрэгслийг төлбөр тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Гас 1.000.000 төгрөг, А.Сээс 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар А.Сээс 441.995.333.27 /дөрвөн зуун дөчин нэгэн сая есөн зуун ерэн таван мянга гурван зуун гучин гурван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж Зэвсэгт хүчний жанжин штабт олгож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн гэм буруу, үйлдсэн хэргийн хор уршгийг ойлгож байна. Миний гэм буруутай үйлдлээс шалтгаалж өөрийн ажиллаж байсан байгууллага болон Зэвсэгт хүчний жанжин штабт их хэмжээний хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Би учруулсан хохирлоо төлж барагдуулна. Миний бие 2007-2018 он хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын 065-000 дүгээр ангиудад санхүүгийн туслах болон Санхүүгийн албаны даргаар 11 жил тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Өөрийн ажлын алдаа дутагдал, хувийн байдлаас болж маш ноцтой гэмт хэрэгт холбогдон гэмт хэрэгтэн болсондоо маш их гэмшиж байна. Би Зэвсэгт хүчний жанжин штабт 441.955.333.27 төгрөгийн хохирол учруулсандаа гэмшиж байгаа бөгөөд эдгээр мөнгийг бусдад зээлдүүлэн буцаан авч чадалгүй алдсан. Би дээрх учруулсан хохирлоо хариуцаж барагдуулна. Би нөхөр, хүү хоёрынхоо хамт амьдардаг. Нөхөр маань хувиараа алт, мөнгөний дархан хийдэг бөгөөд өдөрт 300.000 төгрөг, сард 9.000.000 төгрөгийн ашигтай ажилладаг. Манай сарын орлого 9.000.000 орчим төгрөг байдаг. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Давж заалдах шатны шүүх миний гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа байдал, мөн би элэгний цирроз өвчтэй 60 настай ээжийгээ асардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч А.Сийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү давж заалдах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр гаргаж байна.

Шүүгдэгч А.С нь анх удаа эрүүгийн хэрэгт холбогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн байдлыг шүүх харгалзан үзсэнгүй.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо ...эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч А.Сийн хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулан, тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1755 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч А.Ст хорих ял оногдуулах хэсэгт өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Г-ын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд Н.Г-ын өмгөөлөгчөөр Б.Дашдорж, Б.Энх-Эрдэнэ нар оролцсон. Прокуророос зүйлчилсэн зүйлчлэлтэй маргахгүй. Шүүгдэгч Н.Гучруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна” гэв.

 

Хохирогчийн төлөөлөгч А.Эрдэнэмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Г-ын хувьд хохирлоо барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүгдэгч А.Сийн хувьд сая тайлбартаа “441.000.000 төгрөгөөс төлж байгаа” гэлээ. Шүүгдэгч А.С анхан шатны шүүх хуралдаанаас хойш Зэвсэгт хүчний Жанжин штабд “хохирлоо барагдуулъя, хохирлоо төлье” гэх асуудал гаргаагүй. А.С 2.000.000 төгрөгийг бэлэн төлсөн, үүнээс өөрөөр хохирлоо төлсөн зүйл байхгүй. Нийт 447.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс Н.Г-ын төлсөн 3.028.500 төгрөг, А.Сийн төлсөн 2.000.000 төгрөг хасаад, үлдсэн хохирол нийт 441.995.333 төгрөг гэж тогтоосон. Анхан шатны шүүхээс тогтоосон 441.995.333 төгрөгийн хохирлоос өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг хасагдаагүй, төлөөгүй байгаа” гэв.

 

Прокурор А.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол шинж чанарт тохирсон байх гэж хуульчилсан байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2.000.000 төгрөгийн хохирол төлөөд, 441.000.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй нөхцөл байдалтай байсан. Уг нөхцөл байдалд үндэслэн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.С нь Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллах байх үедээ тус ангийн захирагч Н.Г-тай бүлэглэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3 дахь заалтад заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн бодлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах бүрэн эрх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.13 дахь заалтад заасан “эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах”, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан “Төсвийг ангиллын дагуу оновчтой төлөвлөж, зориулалтаар үр ашигтай зарцуулах” албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж,

2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд тус ангийн албан хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “Хаан” банкинд өгөх албан хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаасаа зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701.27 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан 4.042.132 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нярав Л.Оээс бэлнээр авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,

тус ангийн захирагч Н.Гд 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 180.000 төгрөгийг “Хаан” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөгийг “Хаан” банкны 5071194155 дугаарын дансаар шилжүүлэн, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр өгч, өөртөө 443.995.333 төгрөгийн, Н.Гд 3.028.500 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон, Зэвсэгт хүчний жанжин штабд нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Н.Гнь Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байхдаа тус ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Стэй бүлэглэн ажлын байрны тодорхойлолтод заасан “Төрийн өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн зарцуулалтанд хяналт тавьж нэг бүрчлэн тооцдог журмыг хэвшүүлэх ажлыг зохион байгуулах албан үүрэг”,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.2 дахь хэсэгт заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, мөн хуулийн 16.5.5 дахь хэсэгт “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 16.5.6 дахь хэсэгт “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх”, 16.5.7 дахь хэсэгт “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах”, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна” гэж заасан бүрэн эрх, ангийн захирагчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байж,

2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 180.000 төгрөгийг “Хаан” банкны 5540453120 дугаарын дансаар, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 448.500 төгрөгийг “Хаан” банкны 5071194155 дугаарын дансаар, 2016 оны 12 дугаар сард 2.400.000 төгрөгийг бэлнээр тус тус авсан үйлдлээр болон Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн хөрөнгийн орлого, зарлагын баримт, санхүүгийн тайланд 1 дүгээр гарын үсэг зурж, тус ангийн санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч А.С 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас хүртэл хугацаанд ангийн алба хаагч нарын цалингийн дүнг нэмэгдүүлэн бичих замаар илүү санхүүжилт авч, “Хаан” банкинд өгөх албан хаагчдын цалингийн жагсаалтыг байгууллагад байгаа ангийн санхүүгийн баримт, цалингийн жагсаалтаас зөрүүтэй бичиж, өөрийн болон бусдын дансаар дамжуулан 442.981.701.27 төгрөгийг, мөн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд хуримтлагдсан ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан 4.042.132 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр нярав Л.Оээс бэлнээр авч, улсад нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үйлдлээрээ санаатай нэгдэж, өөртөө 3.028.500 төгрөгийн, бусдад буюу А.Ст 443.995.333 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон Зэвсэгт хүчний жанжин штабад нийт 447.023.833.27 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэмөнхийн Зэвсэгт хүчний 000 дүгээр ангид Зэвсэгт хүчний жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дотоод аудитын албан тушаалтнууд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 26-наас ажлын 25 хоногийн хугацаанд шалгалт хийсэн. Энэ шалгалтын явцад санхүүгийн зөрчил дутагдал нилээдгүй илэрч цэргийн албан хаагчдын цалин дээр мөнгөн дүнг нэмэгдүүлэх замаар 442.697.869 төгрөг буюу касснаас албан хаагчдын албан тушаалын орон сууцны төлбөрт төлсөн 4.042.132 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлүүдийг илрүүлэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргын зөвлөлийн 2018 оны 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж ангийн захирагч хурандаа Н.Г, санхүүгийн дарга ахмад А.С нарыг ажлаас чөлөөлж хууль бус үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, энэ шийдвэрийн дагуу хэргийг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн байдаг.” /6хх 92-94/,

гэрч Д.Ганбатын “Миний хувьд Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн Санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг 2018 оны 3 дугаар сард Дотоод аудит нягтлан бодох бүртгэлийн тасгийн хошууч Дашмягмарын хамтаар хийсэн. Шалгалтаар тус ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.С нь тус ангийн 180 орчим албан хаагчдын цалинг тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд сар бүр олгохдоо өөрийнхөө “Хаан” банкны 5018576137 тоот дансанд нягтлан бодогч А.Дийн “Хаан” банкны 5018608887 тоот дансанд, нярав Д. Баттуяагийн “Хаан” банкны 5018588439 тоот дансуудад хандив, касст, биеийн тамирын хувцасны үнэ, утасны үнэ гэх мэт утгаар цалингаас гадуур сард 2 удаа бөөн дүнгээр шилжүүлэг хийж хувийнхаа дансаар авдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон. Мөн 000 дүгээр ангийн албан хаагчдын цалингийн хүснэгтээр цалинг нэгтгэж нэгдсэн дүнгээр төлбөрийн хүсэлт бичиж Төрийн сангаар гүйлгээ хийсэн байна. Ингэж гүйлгээ хийхдээ ангийн санхүүгийн баримт дээрхи утгаар өөрсдийн данс руу шилжүүлсэн мөнгөн дүнг харагдуулахгүйгээр нэгдсэн дүн дээр нэмж шивээд түүнийгээ баримт болгож үлдээсэн байна. Харин манай Батлан хамгаалах яамны төрийн сангийн мэргэжилтэн дээр ангийн цалингийн нэгдсэн товчоогоор тухайн сарын албан хаагчдын цалингийн төсвийн эрхийг бодуулж Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн “Хаан” банкны түр дансанд төвлөрч улмаар тус ангиас албан хаагчдын цалинг бодсон хүснэгт, мөн тухайн цалинг шилжүүлэх төлбөрийн хүсэлтийн дагуу зохих гүйлгээ хийсэн байна. ...” /4хх 209-210/,

гэрч Б.Дашмягмарын “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Ганбатын хамтаар Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох шалгалтыг хийсэн. Шалгалтаар тус ангийн Санхүүгийн албаны дарга А.С нь “Хаан” банкны 5018576137 тоот дансаар 2017 онд 99.637.051 төгрөгийг, 2018 онд 34.900.100 төгрөг нийт 134.537.151 төгрөгийг шилжүүлж харин кассын нярав Г.Одончимэгийн “Хаан” банкны 5016441771 тоот дансаар 2017 онд 18 удаагийн шилжүүлгээр 94.537.213 төгрөгийг, 2018 онд 5 удаагийн шилжүүлгээр 26.763.595 төгрөг нийт 121.300.808 төгрөгийг шилжүүлүүлж хувьдаа авсан, нягтлан бодогч Доржваанчигийн “Хаан” банкны 5018608887 тоот дансаар 2017 оны 01 дүгээр сард 6.000.000 төгрөгийг хувьдаа шилжүүлүүлж авсан байсан нь ангийн албан хаагчдын цалингийн нэгдсэн хүснэгт болон “Хаан” банкинд гүйлгээ хийсэн баримтуудаар тогтоогдсон юм.” / 4хх 211-212/,

гэрч Л. Одончимэгийн “би “Хаан” банкинд хоёр данс эзэмшдэг ба дансны дугаар нь 5016441771, нөгөөх нь 5020216098 дугаарын данс эзэмшдэг. Хаан банкны 5016441771 дугаарын дансаар 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл нийт 123.945.230.45 төгрөг орж ирсэн нь манай Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн цалин буухаар орж ирдэг мөнгө байсан юм. Дэлгэрэнгүй яривал сард 2 удаа цалин тавьдаг ба санхүүгийн албаны дарга А.С анх намайг ажилд ороод удаагүй байхад миний дансны дугаарыг авсан ба би мэдээгүй байхад мөнгө ороод ирдэг байсан. Сувданчимэг чиний дансанд мөнгө хийсэн байгаа аваад ир гэж хэлдэг байсан. ...” /4хх 214-215/,

гэрч А.Дийн “...миний эзэмшдэг “Хаан” банкны 5018608887 дугаарыг санхүүгийн албаны дарга 2016 оны 6 дугаар сарын сүүлээр надад хэлээд нээлгэсэн юм. Тэгээд нээсэн дансаар нь тухайн сард хүмүүсийн цалингаас хоол, хүнс, утасны суутгал, зарим нэг хүмүүсийн хаасан цалин орж ирнэ гэж надад Сувданчимэг хэлсэн юм. Тэгээд тэр мөнгө орж ирсэн гэж бодож байгаа. Энэ мөнгөнүүдийг бүгдийг нь бэлнээр аваад А.Сийн өрөөнд ороод өгдөг байсан. ...” /4хх 216-218/,

гэрч М.Амаржаргалын “...Зэвсэгт хүчний 000 дүгээр ангиас тухайн сарын цалингаа бодож ирээд манай мэргэжилтэнд шалгуулаад эрхээ нээлгээд сангийн яамнаас мөнгийг татаж ангийн дансанд хийлгэж өгдөг. Тэгээд анги өөрөө “Хаан” банкнаас цалингаа аваад харин сарын эцэст тухайн сарын төсвийн мэдээгээ гаргаж өгдөг юм. Ер нь бол анги өөрөө санхүүгийн программ дээр бодсон цалингаа авч ирж шалгуулдаг юм. Түүнээс биш алба хаагч нарын цалинг нэг бүрчлэн үзэж байгаагүй. ...” /4хх 224-228/,

гэрч Л.Оюунболдын “...би 2016 оноос Зэвсэгт хүчний Жанжин штабын тайлан бүртгэлийн мэргэжилтэн, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Зэвсэгт хүчний Жанжин штабын санхүүжилтийн мэргэжилтнээр ажиллаж байна. Би ажил авснаасаа хойш анги болгоны цалингийн санхүүжилтийн өсөлт, бууралтыг харьцуулж сар бүрийн санхүүжилтийг хийдэг байсан. Тэгэхэд 000 дүгээр ангийн хувьд бол цалин ерөөсөө хэлбэлзэж байгаагүй юм. Тэгэхээр нь би хэвийн байна гэж ойлгосон. ...” /4хх 243-244/,

шинжээч Ж.Жанилгааны “Тухайн аудитын дүгнэлт үндэслэлтэй байсан ба шинжилгээ хийх явцад аудитын албанаас тавьсан нийт 449.384.423.7 төгрөгийн дутагдал тогтоогдсон үүнээс 2.360.590.4 төгрөгийн дутагдал нь холбогдох нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн анхан шатны баримттай байх тул хасагдаж нийт 447.023.833.27 төгрөгийг цалингийн дүн дээр нэмж бичсэн болон кассын дутагдал гаргасан болох нь тогтоогдсон. Кассын мөнгө гэдэг нь жижиг мөнгөн сангийн 4.042.132 төгрөгийн дутагдал нь дээрх тооцоонд нэмж тооцогдсон байгаа. Цалин нь бол дангаараа 442.981.701.27 төгрөгөөр тогтоогдсон. Дээрх цалингийн дутагдлын 442.981.701.27 төгрөгийг задалж тайлбарлавал: Зэвсэгт хүчний Жанжин штабын 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хооронд санхүүгийн баримтыг шалгахад цалингийн дүн дээр нэмж төрийн сангийн данснаас А.С нь 2016 онд гэхэд 155.891.507.58 төгрөгийг, 2017 онд 99.637.051 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сар хүртэл 34.900.100 төгрөг буюу нийт 290.428.658.58 төгрөгийг авсан. Мөн Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн нягтлан А.Дийн дансаар 2016 онд 21.177.564 төгрөг, 2017 онд 6.000.000 төгрөг нийт 27.177.564 төгрөгийн, нярав Г.Баттуяа нь 2016 онд 1.430.248.24 төгрөгийг авсан байсан, няраваар ажиллаж байсан Г.Одончимэг нь 2016 онд байхгүй. 2017 онд 97.181.635.45 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сар хүртэл 26.763.595 төгрөгийг данс байсан ба Зэвсэгт хүчний 000 дүгээр ангид нийт 442.981.701.27 төгрөгийн хохирол учирсан байсан. Энэ мөнгийг хэрхэн яаж авсан бэ гэхээр төсвөөс гаргаж цалингийн дүн дээр нэмж бичиж авсан байсан. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн алба хаагчдын цалингийн 2016, 2017, 2018 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны авах ёстой цалин дээр нэмж илүү бичиж төсөв авч энэ илүү авсан дээрх 442.981.701.27 төгрөгийг А.С, А.Д, А.Одончимэг, Г.Баттуяа нарын дансаар авч гаргасан гэсэн үг. Дээрх 442,981,701.27 төгрөгийг тайланд тусгахдаа Зэвсэгт хүчний 000 дүгээр цалин дээр нэмээд “Хаан” банкинд өгөхдөө жагсаалтыг засаад дээрх хүмүүсийн дансанд болон өөрийнхөө дансанд шилжүүлж авдаг юм... Зэвсэгт хүчний 000 дүгээр анги маань цалин болон бусад төсвөө Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлуулан авч ашигласан байдаг. Ингэж төсвийн бүх тооцоог гаргаж төсвөө батлуулах эрх нь төсвийн ерөнхийлөн захирагч буюу ангийн дарга, мөн санхүүгийн албаны дарга А.С нарт эрх нь байгаа. Эдгээр хүмүүс нь төсвийн төслийг хийж хүргүүлсний дагуу төсөв батлагдаж ирж байгаа гэсэн үг. Зэвсэгт хүчний 000 дүгээр анги дандаа цалингийн данс дээр жил бүрийн төсвийг өсгөж батлуулаад илүүгээ аваад байна гэсэн үг юм. Тэгээд яг илүү авсан бүх мөнгөө яг А.С нь гаргаж авсан байсан. Тэгээд би энэ талаар санхүүгийн албаны дарга А.Сээс тодруулахад тухайн илүү авсан цалингийн мөнгөө дараа жилдээ авахгүй бол цалин бууж харагдах гээд мөн баригдах гээд байгаа учраас жил бүр төсвөө нэмж батлуулдаг байсан гэсэн тайлбар өгч байсан... Энэ бол цалин бодож байгаа албан тушаалтан буюу А.С, Төсвийн ерөнхийлөн захирагч буюу ангийн дарга нарын буруутай үйлдлээс болж дээрх мөнгөн дүн гарсан. А.С нь тухайн цалинг бодож олгож байгаа хүн нь ба өөрийн байгууллага болон “Хаан” банкинд гаргаж өгсөн цалингийн жагсаалт нь зөрүүтэйгээр хийж өгдөг байсан. Энэ мөнгөн дүн дээрх жагсаалтын зөрүүгээр гарч байгаа юм. Ажилчдын цалингийн жагсаалтыг 2 өөрөөр өөрчлөн хийж байна гэсэн үг. Дээрх хууль бус үйлдлийг ангийн захирагч нь гарын үсэг зураад баталгаажуулаад байдаг... Өөрчлөлт орохгүй. Зүгээр нийт дүн дээрээ илүү нэмж бичээд Зэвсэгт хүчний Жанжин штабаас төсвөө аваад байгаа юм. ...” /5хх 44-45/,

 

Шүүгдэгч Н.Г-ын яллагдагчаар өгсөн “Намайг Зэвсэгт хүчний 000-р ангийн захирагчаар ажиллаж байхдаа санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А.Стэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын эхний хагас сар хүртэл 49 удаагийн үйлдлээр ангийн алба хаагч нарын цалинг бодохдоо сар бүрийн цалингийн дүнг тодорхой тоогоор нэмэгдүүлэх замаар хөл дүнг нэмэгдүүлэн бичиж илүү санхүүжилт авч, ангийн санхүүгийн баримт, “Хаан” банкинд илгээх алба хаагчдын цалингийн жагсаалтыг засварлаж өөрийн болон нягтлан бодогч, нярав нарын дансанд шилжүүлэн авч улсад 442. 981.701.27 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /6хх 104-106/,

Шүүгдэгч А.Сийн яллагдагчаар өгсөн “Би Зэвсэгт хүчний 000-р ангид 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдөр санхүүгийн даргаар томилогдон очсон, анх 2016 оны 1, 2 дугаар сард алба хаагч нарын цалин 19.000.000 төгрөг дутуу орсон юм. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын эхээр нөхөж аваад ажилтан нартаа өгсөн юм. Дараагийн сараас илүү авсан 19.000.000 төгрөгөө хасаж тооцоогүй дандаа нэмээд авсан юм. Тэгээд сүүлдээ хасах боломжгүй болсон. Яагаад гэвэл анхнаасаа нэмэгдсэн дүнгээр аваад эхэлсэн болохоор би баригдан баригдтал дандаа нэмээд явсан юм.

Би улсад учруулсан 442.981.701.27 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ мөнгийг гаргаж авахдаа программ дээрээ ахлагч, офицер, энгийн гэсэн файл гаргаж байгаад ахлагчийн хөлийн дүнд нэмж авах мөнгөө орлуулж хийгээд авдаг байсан. ...Тэгээд мөн ахлагчийн файлыг энгийн алба хаагчийн файлд шилжүүлээд тэгээд ахлагчийн зассан файлаа хэвлээд буцаагаад энгийн алба хаагчийнхаа цалинг хэвлээд гаргадаг байсан. Тэгээд энэ зассан баримтаа ангийн захирагчаар батлуулаад “Хаан” банкинд бас файлаар өгдөг ба ингэж өгөхдөө бас засвар хийж өгдөг байсан. Мөнгөө авахын тулд “Хаан” банкинд өгсөн файл дээр өөрийнхөө дансыг, мөн ангийн кассын дансыг бичээд авах илүү мөнгөн дүнгээ бичдэг байсан.

Яагаад гэвэл “Хаан” банк алба хаагч хэдэн төгрөгийн цалин авах нь хамаагүй хамгийн гол нь хөл дүнг нь хараад дансанд шилжүүлдэг байсан. Өөрийнхөө дансаар орж ирсэн мөнгийг айгаад хурдан дуусгая гээд бэлнээр гаргаж авдаг байсан. Харин кассын дансанд орж ирсэн мөнгийг Л.Оээр авахуулдаг байсан. Би ингэж авахуулахдаа Л.От мөнгө орсон байгаа наад мөнгөө аваад ир гэж хэлдэг байсан. Мөн нягтлан Доржваанчигийн дансанд бас яг энэ аргаар хийгээд авахуулдаг байсан.Би авсан мөнгөө дандаа хэрэглээндээ хэрэглэдэг байсан ба зарим тохиолдолд хүнд зээлдэг байсан. ...” /6хх 126-129/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 164 дугаартай “...Шалгалтанд хамрагдсан Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсгийг Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн захирагч хурандаа Н.Г, хоёрдугаар гарын үсгийг санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч ахмад А.С нар зурж Төрийн сангийн төсвийн 100900014019 тоот үндсэн данс, 100900014422 тоот нэмэлт дансаар орлого зарлагын гүйлгээ хийж төсөв хөрөнгийг захиран зарцуулж иржээ. Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод :

1.Төсвийг ангиллын дагуу оновчтой төлөвлөж, зориулалтаар үр ашигтай зарцуулах,

2.Тайлан тэнцлийг тогтоосон хугацаанд нь гаргаж, санхүүгийн дээд байгууллагад өгөх,

3.Санхүү нягтлан бодох бүртгэлээр хяналт тавих, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал хохирлыг арилгах үр дүнг тооцох,

4.Нийт бие бүрэлдэхүүний мөнгөн хангалт, цалин хөлсийг цаг хугацаанд нь тооцож олгоно гэж заасан байна.

Зэвсэгт хүчний 000-р ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч А. Сувданчимэг нь 2016 оны 1 сараас 2018 оны 4 сарын хоорондох хугацаанд цалингийн дүн дээр нэмж Төрийн сангийн 1009000014019 тоот төгрөгийн данснаас 290.428.658.58 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авсан, цалин олгохдоо бусдын дансаар дамжуулан 152.555.042.69 төгрөгийг илүү авч нийт 442.981.701.27 төгрөгийн дутагдал гаргасан байна. А.С нь ажилчдын цалингийн жагсаалтыг “Хаан” банкинд гаргаж өгөхдөө байгууллагад байгаа цалингийн жагсаалтаасаа зөрүүтэй хийж цалингийн зардлаас нийт 442.981.701.27 төгрөгийг илүү бичиж, дутагдал гаргасан байна. Энэ нь “Хаан” банкнаас гаргаж өгсөн цалингийн жагсаалт, нягтлан бодогч дэд ахлагч А.Дийн “Хаан” банкны 5018608887 дугаар харилцах дансны хуулга, нярав Л.Оийн “Хаан” банкны 5016441771 дугаар харилцах дансны хуулга, бусад баримтаар тогтоогдож байна.

Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн кассын нярав Л.Оийн кассын орлого зарлагын гүйлгээг шалгахад 2016 оны 05 дугаар сарын 26-аас 2018 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийг хүртэл тус ангийн жижиг мөнгөн санд нийт 5.162.632.00 төгрөгийн орлогын, 967,000.00 төгрөгийн зарлагын гүйлгээг тус тус хийж, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 4.195.632.00 төгрөгийн үлдэгдэлтэй байхаас 153.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг мөнгө нь тус ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлс гэж хурааж авсан мөнгө байх ба данс бүртгэлд тусгаагүй, анхан шатны баримтгүй байна. Иймд тус ангийн албан тушаалын байранд амьдардаг албан хаагчдаас байрны хөлсөнд хурааж авсан 4.042.132.000 төгрөгийн дутагдлыг санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ахмад Х.Сувданчимэгээс тодруулахад “Би авсан зарцуулсан баримт нь байгаа” гэх боловч шинжилгээнд холбогдох санхүүгийн баримтыг ирүүлээгүй болно. Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ахмад А.С нь байгууллагын төрийн сангийн харилцах данснаас 290.628.658.58 төгрөгийг өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлсэн, мөн бусдын дансаар дамжуулан гарт олгохоор тооцогдсон цалингийн дүн дээр нэмж 152.353.042.69 төгрөгийн цалин илүү бичиж, нийт дүнгээр 442.981.701.27 төгрөгийг дутагдуулсан байна. Дээрх дутагдлыг он тус бүрээр задлан харуулбал: 2016 онд 178.499.319.82 төгрөг 2017 онд 202.818.686.45 төгрөг 2018 оны 4 сарын эхний хагас хүртэлх хугацаанд 61.663.695.00 төгрөгийг цалингийн дүн дээр нэмж бичсэн байна. Иймд шинжилгээгээр Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан ахмад А.С нь алба хаагчдын цалинг бодохдоо сар бүр цалингийн дүн дээр нэмж, цалин илүү бичиж авснаар тус байгууллагад 442.981.701.27 төгрөгийн хохирол учруулсан байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /5хх 25-31/,

Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 112-132/, Л.Оийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5016441771 дугаартай дансны хуулга /3хх 228-242, 245-250, 4хх 1-34/, А.Дийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5018608887 дугаартай дансны хуулга /3хх 243-244/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 36-42/, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлан /4хх 44-48/, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн 2016, 2017 оны цалингийн төсөв, гүйцэтгэлд хийсэн дотоод аудитын ажлын тайлан /5хх 3-4/, Зэвсэгт хүчний Жанжин штабын 2016, 2017, 2018 оны төсөв батлах тухай даргын тушаалууд /5хх 9-14/, мөрдөгчийн магадлагаа /5хх 49-50/, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн захирагчийн ажлын байрны тодорхойлолт /5хх 207-210/, Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /5хх 211-214/, Д.Баттуяагийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5018577482, 5720858907, 5018588439 дугаартай харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 52-57/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Н.Г, А.С нарыг бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.С, Н.Гнарыг бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна” гэж, 14.1.1 дэх заалтад “төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Сийн гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлж байсан Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд,

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна” гэж, 13.1.4 дүгээр заалтад “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Г-ын гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлж байсан Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн захирагчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд тус тус хамаарч байна.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

                                                                                     

мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал гэж тус тус тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.С нь Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийн албан тушаалд, Н.Гнь Зэвсэгт хүчний 000 дүгээр ангийн захирагчийн албан тушаалд ажиллаж байх үедээ бүлэглэн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж А.С нь өөртөө 443.995.333 төгрөгийн, Н.Гнь өөртөө 3.028.500 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгон Зэвсэгт хүчний жанжин штабад их хэмжээний буюу нийт 447.023.833.27 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар, зүй бусаар давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ” гэж чиг үүргээ урвуулан ашиглахыг тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд тухайн гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэж тодорхойлж, хуульчилсан байна.

 Шүүх, шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж хуульд заасан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Гнь учруулсан хохирлоо төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримт /7хх 111-114/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалагийн “...А.Ст оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Сийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ялын хэмжээний дотор 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан хүнд биш ял бөгөөд уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1755 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ