| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00461/И |
| Дугаар | 130/ШШ2024/00606 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2024/00606
| 2024 06 19 | 130/ШШ2024/00606 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар үйл ажиллагаа явуулах М Б ХХК /гүйцэтгэх захирал М.М/
Хариуцагч: Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал С.А/
Нэхэмжлэлийн шаардлага: Эм барааны үнэ 394,680 /гурван зуун ерэн дөрвөн мянган зургаан зуун наян/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.А-т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэж талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М Б ХХК /гүйцэтгэх захирал М.М нь хариуцагч Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал С.А/-д холбогдуулан эм барааны үнэ 394,680 /гурван зуун ерэн дөрвөн мянган зургаан зуун наян/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. М Б ХХК-иас С сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан М.М нь 2022 онд нийт 2 удаагийн худалдан авалтаар 394,680 төгрөгийн бараа авсан бөгөөд тухайн худалдан авалтыг 2 байгууллага харилцан тохиролцож тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан болно. Энэхүү 2 байгууллагад үлдэгдэлтэй байгаа тооцоонуудыг 2023 онд барагдуулахаар холбогдсон боловч М.М нь захирлын албан тушаалаас буусан, тухайн төлбөрийг сургууль барагдуулна гэж тайлбар өгсөн боловч одоогийн захирал болох С.А нь манай сургуулийн санхүүгийн тооцоонд тийм өр төлбөр бүртгэгдээгүй байна тиймээс тухайн тооцоог барагдуулах боломжгүй байна гэдэг тайлбарыг өгсөн болно. Тухайн төлбөр тооцоог авахаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын зуучлагчид хандсан боловч М.М нь уг төлбөрийг С сумын ерөнхий боловсролын сургууль төлөх ёстой гэсэн тайлбар гаргасан байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан хариу өгсөн. Тиймээс тухайн үед тухайн албанд захирлаар ажиллаж байсан М.М нь С сумын ерөнхий боловсролын сургуулийн нэр дээр тухайн эм барааг авсан тул тус сургуулиас эм, эм хангамжийн материалын үнэ 394,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал С.А/ хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тус сургуулийн захирал асан М.М нь 2022 онд нийт 2 удаагийн худалдан авалтаар 394,680 төгрөгийн бараа худалдан авсан гэх боловч сургуулийн эмч Х.Н сургууль, дотуур байрны сурагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүн аваагүй гэх тайлбар өгсөн. Мөн сургуулийн санхүүд дээрх бараа бүтээгдэхүүнтэй холбоотой өр авлага бүртгэгдээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Тооцооны үлдэгдлийн баталгаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл, М.М-ийн тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч М Б ХХК /гүйцэтгэх захирал М.М/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М Б ХХК-иас С сумын ерөнхий боловсролын сургуулийн нэр дээр тухайн эм барааг авсан тул тус сургуулиас эм барааны үнэ 394,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
6. Хариуцагч Б аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал С.А/ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Манай сургуулийн эмч Х.Н сургууль, дотуур байрны сурагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүн аваагүй гэх тайлбар өгсөн. Мөн сургуулийн санхүүд дээрх бараа бүтээгдэхүүнтэй холбоотой өр авлага бүртгэгдээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
7.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа 67 дугаартай баримтаар М Б ХХК, С сумын Ерөнхий боловсролын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоог нэхэмжлэгч байгууллагын ерөнхий нягтлан бодогч А.Г, С ХХК, С сумын Ерөнхий боловсролын захирал М.М тус хоёр байгууллагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд С сумын Ерөнхий боловсролын сургууль хоорондын тооцоогоор 394,680 төгрөгийн өртэй гарсныг баталж, тооцоо хийлсэн нэхэмжлэгч байгууллагын ерөнхий нягтлан бодогч А.Г, төлөгч байгууллагын нягтлан бодогч төлөөлж М.М нар нь тус тус тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
7.2. Нэхэмжлэгч М Б ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч М.М-т холбогдуулан 390680 төгрөг гаргуулах тухай маргааны талаар Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан байх ба хариуцагч М.М-т холбогдуулан 390,680 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй гэж эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзаж 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл гарсан байна.
7.3. Хариуцагч болох М.М нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид тайлбар гаргасан байх ба энэхүү тайлбартаа ... М Б ХХК-нд С сумын 1 дүгээр сургууль гэрээний дагуу 2022 оноос сургуулийн сурагчид болон дотуур байрны сурагчдад зориулан байнга эм нийлүүлэн авч байсан. Харин 2 удаагийн эмийн үнийг эмийн төсөв хасагдсан учир өгч чадаагүй. Харин М ХХК-тай тооцоо нийлж актаар баталгаажуулсан, хэмнэгдсэн төсвөөс өгөхөөр тохиролцсон боловч би захирлын ажлаас өөр ажилд шилжиж тухайн үед шилжүүлж өгч чадаагүй болно. Иймд нэхэмжилсэн мөнгө нь С сумын 1-р сургуульд холбоотой учраас би хариуцан төлөх боломжгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзаж байна гэжээ.
7.4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
7.5. Хариуцагч С сумын Ерөнхий боловсролын сургууль нь сургуулийн сурагчид болон дотуур байрны сурагчдад зориулан авсан эм барааны үнийг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар болон зохигч нарын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эрх зүйн харилцаа үүссэн байна.
8. Хариуцагч С сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А нь шүүхэд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэл дурдсан захирал асан М.М нь 2022 онд нийт 2 удаагийн худалдан авалтаар 394,680 төгрөгийн бараа худалдан авсан гэх боловч сургуулийн эмч Х.Н сургууль, дотуур байрны сурагчдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүн аваагүй гэх тайлбар өгсөн. Мөн сургуулийн санхүүд дээрх бараа бүтээгдэхүүнтэй холбоотой өр авлага бүртгэгдээгүй болно иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна” гэж тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч энэ талаарх нотлох баримтаа хавтаст хэрэгт нотлох баримтаар хариуцагч гаргаж өгөөгүй болно.
8.1. Хариуцагч С сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
9. Нэхэмжлэгч М Б ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
10. Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч С сумын Ерөнхий боловсролын сургуулиас эм барааны үнэ 394,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монос Баян-Өлгий ХХК-нд олгох нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч М Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэн гэсний дагуу хариуцагч С сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 12,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б ХХК -нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С сумын Ерөнхий боловсролын сургуулиас эм барааны үнэ 394,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б ХХК-нд олгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М Б ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 12,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Б ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН