Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар   2020/ДШМ/1489

 

 

 

 

Б.Э, Д.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

хохирогч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Баттулга, Ц.Баасандорж, Э.Билгүүн, Д.Хишигбаяр,

шүүгдэгч Б.Э, цагаатгагдсан этгээд Д.С, тэдгээрийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Отгонбат, Ж.Энхчулуун,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,                       

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, цагаатгагдсан этгээд Д.С нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Д.Отгонбат, М.Отгонтөгс, Ж.Энхчулуун нарын гаргасан давж заалдах гомдлууд болон хохирогч Ш.Бы өмгөөлөгч Д.Баттулгын гаргасан давж заалдах гомдлуудаар тус тус Б.Э, Д.С нарт холбогдох 1902005640238 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. /;

2. /;

Шүүгдэгч Б.Э, Д.Стэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн “Э” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Сгээс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 363 дугаартай “Эрх олгох тухай” албан бичгээр Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Эад их хэмжээний хэлцэл хийх, компанийг төлөөлөн бүх гэрээ, хэлцэлд төлөөлөх эрхийг олгож, улмаар Б.Э нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э" ХХК-ийн оффисын байранд “Номин Холдинг” ХХК-ийн захирал Ш.Бд “Э” ХХК- ийн барилгын хийц материал үйлдвэрлэх “Байшин үйлдвэрлэх комбинат-1” нэртэй төслийг бие даасан хуулийн этгээд мэтээр тайлбарлаж, “...200 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, одоогоор 100,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулчихсан байгаа, оруулсан хөрөнгөө гуравхан жилийн дотор нөхөж авах боломжтой “Байшин үйлдвэрлэх комбинат-1” /БҮК-1/ үйлдвэрийн 20 хувийн хувьцааг 2 дахин хямдруулж 20 тэрбум төгрөгөөр өгье, та оруулсан хөрөнгөө буцаан авахыг хүсвэл мөнгө оруулсан өдрөөс эхлэн сарын 1.59 хувийн хүүтэйгээр бодож мөнгөө буцаан авч болно...” гэж итгэл үнэмшил төрүүлэн,

Улсын бүртгэлийн байгууллагад “Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа, “Байшин Үйлдвэрлэх Комбинат-1” /БҮК-1/ үйлдвэрийн бүрдэл хэсэгт хамаарах барилгын объект,

бүртгэлийн Ү-2206007260 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/11-д байрлах 17,360 м.кв талбай бүхий төв цехийн барилга,

бүртгэлийн Ү-2206007262 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/14-д байрлах 8,310 м.кв талбай бүхий бэлэн бүтээгдэхүүний агуулахын барилга,

бүртгэлийн Ү-2206007233 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/10-д байрлах 1,905 м.кв талбай бүхий конторын барилга,

бүртгэлийн Ү-2206007263 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/17-д байрлах 1,490 м.кв талбай бүхий төмрийн агуулахын барилга,

бүртгэлийн Ү-2206010927 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө ЦТП112-Д байрлах 30 м.кв талбай бүхий дулаан дамжуулах барилга болон зам, талбай, дулааны шугам, цэвэр, бохирын шугам, тус үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, “Монгол Улсын Хөгжлийн банк"-ны зээлээр санхүүжсэн /БҮК-1/ төслийн үр дүнд бий болох эд хөрөнгө, “Э” ХХК-ийн дансны авлага, борлуулалтын орлого, банкны харилцах данс, дансны орлого зэрэг хөрөнгийг “Монгол Улсын Хөгжлийн банк”-наас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалбар болгож барьцаалсан байгаа атлаа, 01/01 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-гээр “Байшин үйлдвэрлэх комбинат-1” /БҮК-1/ үйлдвэрт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нөхцөлд тус үйлдвэрийн 20 хувийг эзэмшүүлнэ” гэж хуурч, гэрээний дагуу “Ариг банк"-д хөрөнгө оруулж хувьцааг эзэмших зорилгоор шилжүүлсэн 18.002.140.000 төгрөгийг болон 2.004.235.060 төгрөгийг буюу нийт 20.006.375.060 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрсдийн захиран зарцуулах эрхэд буюу Б.Э, Д.С нарын нэр дээрх “Ариг банк”-ны төгрөгийн 2108000447 тоот, ам.долларын 2108000448 тоот хамтран эзэмшдэг данснуудад шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт,

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05- ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт үйлдлийн улмаас бий болсон хууль бус эх үүсвэртэй мөнгөн хөрөнгийг буюу өөрсдийн хамтран эзэмшдэг “Ариг банк”-ны төгрөгийн 2108000447 тоот, ам.долларын 2108000448 тоот дансуудад иргэн Ш.Баас шилжүүлэн авсан 20.006.375.060 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор,

2108000447 тоот төгрөгийн данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3.307.702.980.63 төгрөгийг Э.Жаргалангийн 2108000272 тоот дансанд,

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2.000.000.000 төгрөгийг Э.Жаргалангийн 2108000462 тоот дансанд тус тус шилжүүлсэн,

Э.Жаргалангаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “Ариг банк” дахь төгрөгийн харилцах 2108000272 тоот, 2108000462 тоот, төгрөгийн хугацаагүй хадгаламжийн 2108000940 тоот, 2108000942 тоот, ам.долларын хугацаагүй хадгаламжийн 2108000938 тоот, 2108000939 тоот, 2108000930 тоот данснуудаар 85 удаа дамжуулан шилжүүлж “Э” ХХК-ийн зээл, цалинд, “Чойжин Сүитс” ХХК-д гэсэн гүйлгээний утгатайгаар болон бэлнээр мөн бэлэн бусаар зарцуулсан,

2108000448 тоот ам.долларын данснаас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3.958.072.52 ам.долларыг,

2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 2.000.000 ам.долларыг буюу нийт 14.696.418.718 төгрөгийг “Ариг банк” дахь Д.Сгийн ганцаараа эзэмшдэг 2108000747  тоот хугацаагүй хадгаламжийн ам.долларын дансанд тус тус шилжүүлснийг Д.Сгээс:

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд “Ариг банк” дахь ам.долларын буюу ам.долларын хугацаагүй хадгаламжийн 2108000918 тоот, 2108000920 тоот, 2108000921 тоот, 2108000922 тоот, 2108000923 тоот, 2108001008 тоот, 2100000512 тоот, 2108000747 тоот, 2108000936 тоот, 2108000937 тоот, ам.долларын харилцах 2108000039 тоот данснууддаа 587 удаа дамжуулан шилжүүлж удирдлагын зардал, “Э” ХХК-ийн зээл, цалинд, “Чойжин Сүитс” ХХК-д гэсэн гүйлгээний утгатайгаар болон бэлнээр мөн бэлэн бусаар зарцуулсан,

Ариг банкинд хугацаатай хадгаламжийн хэлбэрээр байршуулсан уг мөнгөн дүнгээс 311.850.104 төгрөгийн хүүгийн орлого олсон зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Э, Д.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Сг цагаатгаж,

Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд нь нэмж, түүний биечлэн эдлэх ялыг төрөл, хэмжээг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эад оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 20.006.375.060 төгрөгийг гаргуулж хохирогч “Номин холдинг” ХХК, Ш.Бд олгож, тус хэрэгт 2027194 регистрийн дугаартай “Э” ХХК, 5857015 регистрийн дугаартай “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК, 6191835 регистрийн дугаартай “Чойжин Сүитс” ХХК болон ХП59091771 регистрийн дугаартай Б.Э, ХП87060278 регистрийн дугаартай Э.Жаргалан, УМ89053077 регистрийн дугаартай Э.Тэмүүжин, УК96111130 регистрийн дугаартай Э.Тэмүүлэн нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 73 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт хавсаргасан 2 ширхэг дууны, 1 ширхэг дуу, дүрсний бичлэг бүхий нийт 3 ширхэг компакт дискийг, Аудитын шинжилгээний хавсралт файл бүхий 1 ширхэг компакт диск, нэг ширхэг флаш диск зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 311.850.104 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж, шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолж, Д.Сд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э, Д.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж, Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2.Шүүгдэгч Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5, 14.6 дахь хэсгүүдэд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, барьцааны мөнгийг Төрийн сангийн дансанд байршуулахыг мэдэгдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг хүлээлгэн, энэ үүргээсээ татгалзаж барьцааны мөнгийг буцаан авах хүсэлт гаргасан нь шүүгдэгчид авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих үндэслэл болохыг дурдсугай.

3.Барьцааны мөнгийг Төрийн сангийн дансанд байршуулсаны дараа Б.Эыг нэн даруй сулласугай.

4.Цагаатгагдсан этгээд Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ