Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Маргааны төрөл:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №247 тоот тогтоолын буюу тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй нь хууль бус болохыг тогтоож, тогтоол буюу журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 80,400,000.00 төгрөгийн хохирлыг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

 “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №247 тоот тогтоолын буюу тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй нь хууль бус болохыг тогтоож, тогтоол буюу журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 80,400,000.00 төгрөгийн хохирлыг гаргуулах” гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгчийн зүгээс урьд "Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №247 тоот тогтоолын буюу тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам"-ын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тогтоол буюу журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллах Нийслэлийн засаг даргад даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасны дагуу тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн байдаг.

 

Харин нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасныг үндэслэн нэхэмжлэлийг шаардлагаа дараах байдлаар тодруулах замаар өөрчлөн найруулан тодруулж байна. Тодруулбал Нийслэлийн засаг даргын зүгээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №247 тоот тогтоолын буюу тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам"-ын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус буюу журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгч Э.Б миний төрсөн эцэг Ц.Э шарил бунхан хөшөө дурсгал хулгайлагдсан гэмт хэрэг гарсан байдаг. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №96 дугаартай "Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор шийдвэрлэгдсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийг үндэслэн №001 дугаартай Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. хүргүүлсэн байна Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай уг мэдэгдлийг хүлээн авч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №01/953 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн байгууллагад эгүүлэн хүргүүлсэн бөгөөд уг албан бичгээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2005 оны 274 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам"-ыг биелүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй болох нь тогтоогддог. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдаагийн байгууллага тогтоохдоо Нийслэлийн Засаг даргаас дээр дурдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Их наран буюу Нарангийн энгэр дэх оршуулгын газар харуул манаа, хараа хяналтгүй байсантай холбоотойгоор гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн гэж тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл талийгаач Ц.Э шарил бунхан хулгайлагдан алга болсон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь бороо хариуцагч журмыг биелүүлж хэрэгжилтэд гэмт гавьж ажиллаагүйтэй учир зүйн байдлаар холбогдож, мөн тайлбарлагдах үндэслэл буюу шид ханалт холбоо болж байгаа юм. Мөн хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах хүрээнд хохирогч буюу нэхэмжлэгч Э.Б надад нийт 80,400,000.00 (ная сая мянган) төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ажиллагааны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтын “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах” гэсэн шийдвэрийг анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргахаар хуульчилсан байна. Энэхүү заалтын агуулга нь хүн, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөн түүнд хохирол учирсан ба тухайн хохирол учрахад захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн буюу ямар нэгэн байдлаар учир зүйн буюу логикийн шалтгаан холбоо байгаа бөгөөд энэхүү учир зүйн шалтгаант холбоог "улмаас” гэсэн үгээр илэрхийлэн тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах үндэслэл бүрдсэн гэж үндэслэлтэй байх тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Дээрх үндэслэлд дурдагдсан аливаа үйл баримтын талаарх нотлох баримтуудыг урьд нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн бөгөөд мөн шүүхийн журмаар цуглуулагдсан болно Дээрх нөхцөл байдалд үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №247 тоот тогтоолын буюу тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам"-ын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тогтоол буюу журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллах Нийслэлийн засаг даргад даалгуулах болон "Журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй байгаа хууль бус үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид Учирсан 80,400,000.00 (наян сая дөрвөн зуун мянган) төгрөгийн хохирлыг гаргуулах"-аар Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулж нэмэгдүүлж байсан.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №247 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам"-ыг баталсан бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж биелэлт, үр дүнгийн талаар тэргүүлэгчдэд жил бүр танилцуулж байхыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгож даалгасан байна.

"Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам"-ын 3 дугаар зүйлд байгууллагын үүрэгтэй холбоотой харилцааг журамлан зохицуулсан байх бөгөөд 3.3-д "Оршуулгын газар талбайн ашиглалтыг зүй зохистой зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэж, тохижилт хийж, байгаль орчин, хөшөө дурсгалыг хамгаална." гэж байгууллагын буюу төрийн үүргийг тодорхойлсон байна. Гэвч нийслэлийн засаг даргаас тогтоолын хэрэгжилт буюу журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллагаагүй, өнөөдрийг хүртэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн оршуулгын газар нь харуул хамгаалалтгүй, хашаа хороо байхгүй байгаа юм. "У” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн хууль тогтоомж, хууль тогтоомжийн бусад акт эсхүл гэрээний үндсэн дээр бус сайн дураараа тухай оршуулгын газрын харуул манааны асуудлыг нэр төдий хариуцан ажиллаж газар олголтыг зохион байгуулж байна. Нэхэмжлэгч Э.Б миний төрсөн эцгийн шарил, бунхан хөшөө дурсгал нь алдагдаж хулгайлагдсан (миний өмчлөх болон шашин шүтэх, эс шүтэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хөндөгдсөн) буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №96 дугаартай “Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шийдвэрлэсэн. Цаашлаад хэрэг бүртгэлтийн дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт буюу хохирогчоор гаргаж өгсөн хэргийн газарт биечилж үзлэг хийсэн дүрст бичлэг (видео) болон зургууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн анх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Э.Б миний төрсөн эцэг Ц.Э шарил, бунхан хөшөө дурсгал нь хулгайлагдсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл миний төрсөн эцэг Ц.Э шарил, бунхан хөшөө дурсгал нь хулгайлагдсаны улмаас миний өмчлөх эрх нэгдүгээрт зөрчигдсөн гэж үзэж байна. хэрэг бүртгэлтийн дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн хохирогч буюу Э.Б надад 80,400,000.00(наян сая дөрвөн зуун мянга) төгрөгийн бодит хохирол учирсан болох нь тогтоогдсон. Энэхүү хохирлын мөнгөн дүн нь талийгаачийн шарилын бунхан, хөшөө дурсгалын материал болон ажлын хөлс зэрэгт үндэслэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүн болно.Харин эцгийн минь алтан шарил алга болсон асуудлын хүрээнд шашин шүтэх эс шүтэх эрх хамаарах хийгээд, хүн өөрөө хүн байх, нэгэн бодгаль оршин байх, эрхэмсэг оршихуйн тодорхойлох ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байна.Тодруулбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-д “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах" эрхтэй гэж заасан бөгөөд шүүх өөрөө эрх болон эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл холбогдох хуульд "эрх таслал ашиг сонирхол" хэмээн тусгаж хуульчилсан байдаг.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж заасан нь эрх болон ашиг сонирхол зөрчигдөх тухай асуудлыг хуульд тусгасан байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/A/III/ тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын удиртгалд “...Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх..."-ийг онцлоод 1 дүгээр зүйлд “...Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан...", мөн баримт бичгийн 18 дугаар зүйлд “...Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана..." мөн Монгол Улс 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974.11.18-нд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 18 дугаар зүйлийн 1-д “Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй." гэж заасан байдаг.

            Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 247 тоот тогтоол буюу тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил, оруулгыг зохион байгуулах журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлага гаргасан. Энэний дагуу Захиргааны хэргийн шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын зүгээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 сарын 7-ны өдрийн 247 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан уг журмын хэрэгжилт биелэх, биелэлтэд нь хяналт тавьж, үйл ажиллаагүйн улмаас нэхэмжлэгч буюу Б******* төрсөн эцэг Ц.Э шарил, бунхан, хөшөө дурсгал хулгайлагдсан гэмт хэрэгт гарсан байдаг. Энэ Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 96 дугаартай прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор шийдвэрлэгдсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийг үндэслэн 01 дугаартай гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тухайн үед Сумьяабазарт хүргүүлж байсан байна. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдлийг хүлээн авч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2022 оны 6 сарын 24-ний өдрийн 01/953 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад эргүүлэн хүргүүлсэн бөгөөд уг албан бичгээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 247 тоот тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмыг биелүүлж, хэрэгжилтэд бүрэн гүйцэт хяналт тавьж ажиллаагүй болох нь тогтоогддог. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цагдаагийн байгууллагаас тогтоохдоо Нийслэлийн Засаг даргаас дээр дурдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Их наран буюу Нарангийн энгэр дэх оршуулгын газар, харуул мараа, хараа хяналтгүй байсантай холбоотойгоор гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, талийгаач Э шарил, бунхан хулгайлагдсан, алга болсон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь өөрөө хариуцагч журмыг биелүүлж ажиллаагүй, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүйтэй учир зүйн байдлаар холбогдож байгаа юм. Мөн хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хохирогч буюу нэхэмжлэгч Б нийт 80 сая 400 мянган төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэхүү эцгийн минь шарил алга болж хулгайлагдсаны улмаас асуудлын хүрээнд миний шашин шүтэх, эс шүтэх эрхэд хамаарах хийгээд хүн өөрөө хүн төрөлхтөн байх нэгэн бодгаль байгалийн нэгэн бодгаль байх, түүнчлэн эрхэмсэг оршихуйг тодорхойлох чухал нандин харилцаа, ашиг сонирхол өртөгдөж үнэлэгдсэн гэж үзэх нэг талтай. Нөгөөтээгүүр өмчлөх эрхийн асуудал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтыг захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах гэсэн шийдвэрийг анхан шатын шүүхээс Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргахаар хуульчилсан байна. Энэ заалтын агуулгад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөн түүнд хохирол учирсан ба тухайн хохиролд учрахад захиргааны байгууллага хууль бус ажиллагаанд нөлөөлсөн буюу ямар нэгэн байдлаар учир зүйн логикийн шалтгаант холбоо байгаа бөгөөд энэ учир зүйн шалтгаант холбоог улмаас гэсэн үгээр тодорхойлсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах энэхүү үндэслэл бүрдсэн гэж үндэс үзэж байгаа юм. Дээрх үндэслэлд дурдагдсан аливаа үйл баримтын талаарх нотлох баримтуудыг урьд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн бөгөөд зөвхөн шүүхийн журмаар цуглуулагдсан байгаа . Талийгаач эцгийн булш бунхан хулгайлагдсан үйл баримт нь 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор юу гэж дурдагдсан бэ гэхээр прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тогтоолын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шийдвэрлэсэн шийдвэрээр тогтоогдох бөгөөд энэ баримт нь хавтаст хэргийн 7-оос 8 дугаар хуудсанд байгаа. Тодруулбал, тогтоолын 1 дүгээр нүүр буюу хуудасны төгсгөлд зэрэг нотлох баримтуудаар талийгаач Э  оршуулах үед зориулан барьсан хөшөө баримал, гантиг чулуун хавтан зэрэг эд зүйлс алдагдаж гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул гэсэн байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 7 сарын 8-ны өдрийн 02466 тоот албан бичгээр нэхэмжлэгчээс гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажилласан талаарх тайланг хүссэн хүсэлтийг харьяаллын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад хүргүүлсэн байна. Үүнээс Нийслэлийн Засаг дарга буюу хотын захирагч, түүний ажлын алба нь хариуцаж ажилладаг болохыг харуулж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас өмгөөлөгч т хүргүүлсэн 2021 оны 8 сарын 2-ны өдрийн 8/1337 тоот албан бичгээр булш сүйтгэх соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх хэргийн гаралтай холбоотой судалгааг ирүүлсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт 2005-2020 оны хооронд гарч байсан буюу журмын хэрэгжилтэд хангагдаж ажиллаагүй нь эндээс харагдах юм. Уг асуудлаар нийт 17 хэргийг хэрэгсэхгүй болгож, харин 16 хэргийг шүүхэд шийдвэрлүүлсэн байна. Хуучин нэрээр Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 8 сарын 5-ны өдрийн 022227 тоот албан бичгээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан ажлын хэсэг байгуулах тухай тушаал, удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа оршуулгын үйл ажиллагааг сайжруулах, хүчин чадал, чадавхыг тодорхойлох, зөвлөмж өгөх чиглэлээр 7 аж ахуйн нэгжид 2018 оны 6 сарын 21-ний өдрөөс 6 сарын 26-ны хооронд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байдаг. Шалгалтын дүнгээр дээрх аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч, оршуулгын үйл ажиллагаа явуулах тухай хууль шинээр гаргаж батлуулах шалгуур тогтоох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл бид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын хүрээнд хууль тогтоомжийн актад заасан уг ажил үүргээ ухамсарлан ойлгож, түүний дагуу ажил хийх гэж эрмэлзсэн бөгөөд түүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоотой хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Холбогдох зөвлөмж, чиглэлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн байна. Гэвч үүнтэй холбоотой баримт материалыг шүүхээс шаардахад өнөөдрийн байдлаар архиваас ч гаргаж өгөөгүй, мэргэжлийн хяналтаас ч гаргаж өгөөгүй, мөн хариуцагчийн зүгээс ч гаргаж өгөөгүй гэдэг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 8 сарын 16-ны өдрийн 01/1690 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн зүгээс мөн оршуулгын харьцаатай холбоотой хууль тогтоомж, хууль тогтоомжийн бусад актаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ажилласантай холбоотой ажлын тайлан мэдээг шаардаж үзэхэд хүсэлтийг харьяаллын дагуу Иргэдийн төлөөлөгчдийн хуралд шилжүүлж байсан байдаг. Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 8 сарын 16-ны өдрийн 3/909 тоот албан бичгээр өмгөөлөгч т хандаж ирүүлсэн хариу өгөх албан бичиг, талийгаачтайгаа нас барсны дараа харилцах, түүний булш, бунхныг эргэж тойрох, шашны хийгээд зан заншлын шинжтэй үйлдэл хийх зэрэг нь өөрөө иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 18 дугаар зүйлд хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг баталгаажуулсан байдаг бөгөөд талийгаачийг нутаглуулах зэрэг зан үйл, өөрөө уламжлалд суурилсан уламжлал нь аль нэг шашны зан үйлтэй холбоотой байх тул тавигдаж байгаа асуудал, нөхцөл байдлаасаа хамаарч энэ асуудал нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй холбогдон тайлбарлагдаж болох талаар мэргэжлийн байгууллагын хувьд үзсэн. Хавтаст хэргийн 15 дугаар хуудас хавсралтаар фактын 18 дугаар зүйлийн англи болон монгол хэлний орчуулгыг тусгасан байна. Эндээс бид юуг нотлогдож байна гэж үзэх вэ гэхээр талийгаачийн булш бунхныг эргэж тойрох, түүнтэй харилцах эсвэл харьцах зан үйл хийх, оршуулгыг эргэж тойрох зэрэг нь өөрөө шашны шинжтэй зан үйл мөн гэж үзэж явж байна. Түүнчлэн хавтаст хэргийн 89-өөс 93 дугаар хуудсанд Хүний эрхийн үндэсний комиссын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” тоот шийтгэлийн хуудас 10 сарын 18-ны өдрийн 6/1136 тоот албан бичгээр өмгөөлөгч т нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний эрхийн хорооноос гаргасан 22 дугаар зөвлөмжийг албан бус орчуулгыг хүргүүлсэн. Уг орчуулгын оршил хэсэгт нь гэрээнд нэгдэн орсон улсуудын хүний эрхийг хөхүүлэн дэмжих үйлд нэмэр болох үүднээс ямар нэгэн хязгаарлалт тавих бус тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх үүднээс зөвлөмжийг гаргасан болохыг онцолж, бодож сэтгэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг шашин шүтэх, сүсэглэн бишрэх эрх чөлөөний нэгэн адил хамгаалах 2-т шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг 4 утгаар ойлгоно 18 дугаар зүйлийг гагцхүү уламжлалт шашин буюу институтийн шинжтэй шашин, сүсэг бишрэл, эсвэл уламжлалт шашинтай адил практик зан үйлээ хязгаарлан хэрэглэхгүй. Иймээс шинээр буй болсон, мөн хүлээн зөвшөөрөх ёстой. Хэлээд энэхүү шашин буюу сүсгээ илэрхийлэх эрх чөлөөг тахин шүтэх, даган мөрдөх, зан үйл хийх ба зан сургах гэсэн өргөн хүрээтэй үйлдлийг хамгаална 8-д шашин сүсэглэлийн илэрхийлэл нь хуульд заагдсан буюу бүх нийтийн аюулгүй байдал, хэв журам, иргэдийн эрүүл мэнд, ёс суртахуун эсвэл бусдын эрх, эрх чөлөөг зөрчих бол түүнд хязгаарлалт тавихыг хориглоно гэсэн байна.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” тоот шийтгэлийн хуудас 8 сарын 19-ний өдрийн 3/492 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан мэдээлэл буюу журмын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа, тайланг хүссэн хүсэлтийг харьяаллын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хог хаягдлын удирдлагын хэлтэст шилжүүлсэн байдаг. Эндээс бид журмын хэрэгжилтийг Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба харьяаны асуудал болохыг мөн дахин харж болно. Монголын төр, төрийн захиргааны байгууллага уг харилцаанд хандаж буй хандлага нь ёс зүйгүйгээр оршуулахтай холбоотой харилцаа, хог хаягдлын асуудал хариуцсан нэгж харьяалуулж байгаа хавтаст хэргийн 26 дугаар хуудаснаас харагдана. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” тоот шийтгэлийн хуудас 10 сарын 8-ны өдрийн 01/22580 тоот албан бичгээр, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу оршуулгын ажил, үйлчилгээтэй холбоотой өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дараах мэдээлэл болон холбогдох эрх зүйн актуудын хуулбарыг хүргүүлсэн байдаг. Уг албан бичгийн 3 дугаарт нэхэмжлэлд дурдсан 247 тоот тушаалаар батлагдсан журамд тусгалаа олж хавсаргачихсан. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх оршуулгын үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын тухай танилцуулахад оршуулгын газрын харуул хамгаалалттай холбоотой ямар ч ажил хийгдээгүй. Мөн талийгаачийг оршуулсан Нарангийн энгэр дэх оршуулгын газрын ямар нэгэн хүний этгээдэд очоогүй, харьяалуулаагүй гэдэг. Хавтаст хэргийн 27-32 дугаар хуудаст авагдсан баримтаар харагддаг. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” тоот шийтгэлийн хуудас 12 сарын 27-ны өдрийн 072023 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичигт 2005 оны 12 сарын 7-ны өдрийн 247 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журам, одоо хуулийн хувьд хүчин т эрх зүйн үйлчлэлтэй байгаа журам болохыг дурдаад бусад журам, тогтоолууд хуулийн хүчин т бус байдалд тайлбар хийсэн байдаг. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 12 сарын 7-ны өдрийн 247 тоот журам батлах тухай тогтоолын нэгд, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулгыг зохион байгуулах журмыг 1 дүгээр хавсралтаар баталж, тогтоолын 2-т, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнгийн талаар тэргүүлэгчдэд жил бүр танилцуулж байхыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байдаг. Гэвч 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтоолын хэрэгжилтийн талаар эргүүлэн танилцуулсан баримт хайгаад олдохгүй байгаа. Хавтаст хэргийн 48 дугаар хуудас буюу журмын 3.3-т оршуулгын газар, талбай ашиглалтыг зүй зохистой зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэж, тохижилт хийж, байгаль орчин, хөшөө дурсгалыг хамгаалах үүргийг төр хүлээхээр заасан. Мөн журмын 4.7-д оршуулгын цэг нь манаач, эрхлэгчтэй байх бөгөөд зохицуулалт журамд тусгалаа олжээ. Одоо хүчинтэй байгаа болон урд хүчингүй болсон, одоо хүчинтэй байгаа журмуудаас хойш батлагдсан эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчингүй бүхий журмууд харуул манааны үед заавал тусгасан байна. Төр өөрөө энэ үүргээ ойлгох, ухамсарлаж байгаа гэдгийг эндээс харж болно. Нөгөөтээгүүр урьд цагт батлагдаж байсан журмууд харин ч харьцангуй илүү нарийн эсвэл оновчтой зохицуулалтыг өөртөө агуулж байсан байдаг. Түүнчлэн хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны 6 сарын 7-ны өдрийн 94 дугаартай тогтоолоор оршуулгын газрын хэмжээ болон хамгаалалтын бүсийг тогтоож байсан. Өөрөөр хэлбэл оршуулгын газрын хэмжээ хязгаартай, мөн түүнийг дагаад хамгаалагдсан байх ёстой буюу хамгаалалтын бүстэй байхыг хариуцагч ойлгож мэдэхийн дээдээр мэдэж байгаа бөгөөд энэ нь өөрөө олон баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ талаар лавшруулбал, хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэгт авагдсан нотлох баримт буюу хохирогч гаргаж өгсөн хэргийн газрын биечилж үзлэг хийсэн дүрс болон видео зургууд, бичлэг болон зургуудыг хавсаргасан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, мөн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн анхны хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд, хавтаст хэрэгт авагдсан хэрэгт авагдсан нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтээр 80 сая 400 мянган төгрөгийн хохирол учирсан үйл баримт мөн хавтаст хэрэгт ав авагдсан байдаг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хэрэгжилтийг хангаж ажиллахаар үүрэг болгож даалгасан эрх зүйн хэм хэмжээний акт нь өөрөө эрх зүйн үйлчлэлийн хүчин т болох нь хавтаст хэргийн 157 дугаар хуудаснаас харагдана. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2023 оны 4 сарын 26-ны өдрийн 01/757 тоот албан бичиг болон түүний хавсралтынх нь хавтаст хэргийн 175 хуудаснаас хойш авагдсан байх ба эдгээр нотлох баримтууд нь Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж, тогтоол гарган, түүний хавсралтаар оршуулгын харилцаатай холбоотой асуудлыг журамласан. Журмын хэрэгжилтийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг мөн хавтаст хэргийн 218-223 дугаар хуудаснаас харж болно. Эндээс хариуцагч өөрийн хууль болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан, хуулиар хүлээсэн үүргээ тодорхой түвшинд ухамсарлан ойлгож байсан болох нь харагдаж байна. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд гэрч ******* мэдүүлэг авагдсан байгаа. Энэ дээр Улаанбаатар компани нийгмийн хариуцлагын хүрээнд Нарангийн энгэр дэх оршуулгын газрыг хариуцсан ажилтан ба 2008 оноос хойш бүртгэлийн дэвтэр байхгүй байна гэсэн мэдүүлгээс хариуцагч журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй үйл баримт тогтоогдож байна. Хавтаст хэргийн 28 дугаар хуудсан дээр талийгаачийн төрсөн ах Ц******* Э******* мэдүүлэг байдаг. Мэдүүлгээр талийгаач нас барсан, Нарангийн гэрт оршуулсан талийгаачид ямар хөшөө дурсгал, бунхан босгосон талаарх үйл баримт нотлогдоно. Хавтаст хэргийн 230-231 дүгээр хуудас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 5 сарын 20-ны өдрийн дугаар номер нэг тоот мөрдөгчийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид хүргүүлсэн. Үүгээр нэхэмжлэлд дурдагдаад байгаа гэмт хэрэгт гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэж үзэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээтэй холбоотой зохицуулалт байгаа. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь хуулийн этгээдэд тэргүүн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж, хуулбарыг хэрэгт хавсаргана гэсэн байна. Хуулийн этгээд нь мөрдөгч прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эндээс шалтгаан нөхцөлийг тогтоох эрхтэй гэдэг нь харагдаж байгаа. Мөн тогтоосон хэргийн акт байгаа. Үүний дагуу мэдэгдлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай 2022 оны 6 сарын 24-ний өдрийн 01/953 тоот албан бичгийн хариуг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирүүлсэн байдаг. Уг хариу нь өөрөө мэдэгдэлд дурдсан шалтгаан нөхцөлийг үгүйсгэж, няцаагаагүй буюу хүлээн зөвшөөрч арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн агууламжтай нотлох баримт гэж үзэх бөгөөд уг бичигт ямар нэгэн байдлаар одоо хариуцагчийн гаргаж буй хариу тайлбар дахь үндэслэлүүдийг огт дурдаагүй байна. Хавтаст хэргийн 233-235 дугаар хуудсанд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б учирсан эд хөрөнгийн хохирлын бодит үнэлгээ болох 80 сая 400 мянган төгрөг гэж тогтоосон баримт байна. Хавтаст хэргийн 236-238 дугаар хуудсанд хэргийн газрын үзлэгээр нэхэмжлэгчийн өөрийн төрсөн эцгийн шарил, бунхан, хөшөө дурсгалт байхгүй болох нь тогтоогдсон баримтууд байгаа. Нэхэмжлэлтэй холбоотой дараах бусад тайлбар гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д, Монгол Улсын Олон улсын гэрээнд заасан эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэг буюу хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, мөн ашиг сонирхол гэж хэрэв өртөгдөж үнэлэгдсэн бол зөрчигдсөн объект нь гагцхүү эрх бус мөн түүнд багтах ашиг сонирхол хэмээн заасан байдаг. Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейгаас баталсан хүний нүдэнд түгээмэл тунхаглал, удиртгал болон 1 дүгээр зүйлд хүнд угаас заяасан нэр төр, оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан болохыг дурдаад мөн 18 дугаар зүйлд хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй бөгөөд энэхүү эрх нь шашны зан үйл хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана гэж заасан. Өөрөөр хэлбэл хүн өөрөө хэдий байгаль дээрх нэгэн биологийн төрөл зүйлийн нэг мөн боловч хүн гэдэг нь хөхтөн, амьд пирамидын баг, хомо сапиенс зүйлийн амьтан хэдий ч хүний заяаг олоод хүн болж төрнө гэдэг нь өөрөө гайхалтай агуу зүйл буюу хүн төрөлхтөн өөрөө өөртөө гайхамшигтай үнэт зүйлийг агуулсан, тэдний зүрх сэтгэлээрээ мэдэж, түүнийгээ оюун ухамсрын түвшинд хүлээж авдаг оюун ухаант бодьгал. Энэ агуулгыг ардын үгээр зүүний үзүүр дээр будаа тогтохын адил нэгэн гэж зүйрлэсэн. Учир нь хүн өөрөө оюун ухаантай, ухамсартай, ёс зүйн зэрэг үнэт зүйлсээр өнөөдрийн бид тэмдэглэлийн түүхийг бичиж, хэлэлцэж ирсэн. Үүнтэй хэн ч маргахгүй. Олон соёл иргэншил бий болж, хүрч төр дайсаж хүрч одоо улсад төдийгүй болчихсон хангалттай бэлэн түүх байгаа. Хууль зүйн дүгнэлт Зөрчилдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухайд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18 дугаар зүйл, иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 18 дугаар зүйлд зааснаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15,16 Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний эрхийн хорооны 22 дугаар зөвлөмж шашин шүтэх, эс шүтэх эрхийн өргөн хүрээгээр ойлгох буюу олон улсын эрх зүйн гэсэн хуульчид заасан буюу бичигдсэн агуулгаар хязгаарлаж болохгүй болохыг тайлбарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтран өмчлөх эрхтэй, хэний ч өмч хөрөнгийг дур мэдэн хураан авч болохгүй. Иргэний хуулийн 8.1.7-д заасан иргэний эрх зүйн харилцан үүсэх үндэслэл, хууль зүйн үйл явдал бий болгох иргэний хуулийн 515,518,520 дугаар зүйл 520.1.1, 527 дугаар зүйлийн 527.1,527.3 эдгээр хууль зүйн үндэслэлийн дагуу талийгаачдад зориулан барьсан хөшөө дурсгал, бунхан зэрэг нь түүний цор ганц хүү болох нэхэмжлэгч Э******* Б өвлөгдөн ирсэн өмч. Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлд заасан хөрөнгө гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Үүндээ 17.1-д заасан бусад эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үр дүнг гэмт хэрэг гэж үзэх хуулиар мөн өмчлөх эрхийг хамгаалсан байдаг. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын захиргааны байгууллага мөн эсэхийн хувьд бол маргахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 5.5 дугаар зүйлд заасан байдаг. 247 дугаар тогтоол буюу журмын хэрэгжилтийг хангах үүргийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх зарчмын үйл ажиллагаандаа захиргаа баримтлахаар хуульчилсан байдаг. Мөн Монгол Улсын Засаг дарга засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2 дахь заалт. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг Засаг дарга хангаж ажиллаад түүнийг нь биелэлтийг эргүүлэн танилцуулах ийм үүрэгтэй. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу оршуулгын газар нь нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт 20.1.3, 20 дугаар зүйлийн 20.2, тэр дундаа 20.2.1, 20.2.2 Эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйл 10.1, 10.1.1, 10.1.2, 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5, эндээс журмын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг нь өөрөө эрх хэмжээ, чиг үүрэг, шатлан захирах ёсны хувьд хамааралтай асуудал бөгөөд журмын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй, хууль зүйн үндэслэлтэй гэдгийг харуулж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйл шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх дээд шатын байгууллага ч гэсэн үүрэг даалгаврыг биелүүлэх үүнийг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх, нөхцөл байдлыг тогтоохдоо бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг нотлох баримтыг цуглуулах, үнэлэх. 24.4-д нарийвчлан шинжлэн, судлах ийм үүргийг хүлээсэн. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2, иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2, 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 514 дүгээр зүйлийн 514.1 эдгээр хууль зүйн үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдүүлэх хууль зүйн үндэслэл хангалттай байна гэж үзэж байна. Иймд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 сарын 7-ны өдрийн 247 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмын хэрэгжилт, биелэлт, хяналт тавьж ажиллаагүй. Уг актыг хууль бусаар тооцоод, мөн журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 80 сая 400 мянган төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.” Гэжээ.

              Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/462 дугаар албан бичиг, иргэн Э.Б******* нэхэмжлэлтэйгээр сарын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариу тайлбарын үндэслэл:

  1. Маргааны үндэслэл болсон НИТХ-ын 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 247 тоот тогтоол, түүний нэгдүгээр хавсралт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам болон НИТХ-ын 2014 оны 06 дугаар сарын 09- ний өдрийн 86 дугаартай “Журам батлах тухай” тогтоол нь 2015 онд батлагдсан “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасан шаардлагыг хангаагүй, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актад бүртгэлгүй эрх зүйн актууд юм. Энэ тухай лавлагаа авах тухай хүсэлтийг манай байгууллагаас ХЗДХЯ-д явуулсан бөгөөд хариу ирмэгц шүүхэд хүргүүлнэ.

2. Нийслэлийн хэмжээнд оршуулгын үйл ажиллагаанд тавих хяналт, түүнийг зохицуулсан эрх зүйн акт, дүрэм журмыг нарийвчлан зохицуулаагүй өнөөдрийг хүрсэн нарийн төвөгтэй харилцаа юм. Энэ салбарт хүчин т 3 стандарт байдаг бөгөөд эдгээр нь оршуулгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн мөрдвөл зохих хэм хэмжээг зохицуулсан, үйлчлүүлэгчийн хүсэлтээс хамаарч сонгож хэрэглэхээр зохицуулагдсан байдаг.

3. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай 1994 оноос батлан хэрэгжүүлж байсан хуулиар оршуулгын үйл ажиллагаа, газартай холбоотой асуудлыг зохицуулаагүй, үүнтэй холбоотой дүрэм, журмыг батлах бүрэн эрхийг ИТХ-д олгоогүй байсан тул 2015 оны Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангах ямар ч боломжгүй байсан.

4. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” тоот шийтгэлийн хуудас 07 дугаар сарын 07-ны өдөр УИХ-аас баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин т мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуулиар тусгайлан зохицуулаагүй асуудлыг нийслэл хотын дүрмээр зохицуулж болно” 9.2-д “Нийслэл хотын дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж тус тус заасны дагуу Нийслэл хотын дүрмийн төсөлд энэ төрлийн харилцааг хэрхэн зохицуулах талаар тусгахаар ажиллаж байна.

5. Шинэчлэн найруулж 2020 оны 12 сарын 24-ний өдөр УИХ-аас баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин т мөрдөж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар анх удаа оршуулгатай холбоотой асуудлыг ямар байгууллага хариуцах талаар зохицуулж эхэлсэн. Үүнээс өмнө 2006 оноос хойш хүчин т байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар энэ харилцаа мөн л зохицуулалтгүй байсан.

6. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин т мөрдөж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар:

-Орон нутгийн чиг үүрэгт – Оршуулгын газрын зохицуулалт;

-Сумын чиг үүрэгт – Оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт;

-Нийслэлийн чиг үүрэгт менежмент; Оршуулгын газрын нийтлэг зохицуулалт,

-Дүүргийн чиг үүрэгт – Оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалт, гэж гэж тус ялган зохицуулж эхэлсэн.

7. Ийнхүү хууль тогтоомжийн тодорхойгүй байдалтай холбоотой албаны зүгээс шарил, түүний эд зүйлсийг харж хандах тодорхой чиг үүрэг хүлээгээгүй юм.

8. Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийгээгүй байна гэж үзнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган өгсөн “мэдээлэл хүргэх тухай” хариу нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагаас мэдээлэл хүссэн “хүсэлт” байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч манай байгууллагад урьд өмнө гомдол гаргаж байгаагүй. Тиймээс ЗХШХШТХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой юм.          

9. “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэдэг нь хууль, хэм хэмжээний актаар юуны өмнө “үйлдэл хийх” үүрэг хүлээсэн байх шаардлагатай буюу албаны чиг үүрэгт тусгасан байх шаардлагатай. Мөн нөгөө талаар энэ чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байх шаардлагатай. Манай албанд оршуулгын газрын хамгаалалт, тэр дундаа харуул хамгаалалттай холбоотой зардал, төсөв төсөвлөгддөггүй, энэ чиглэлийн зардлыг төсөвлөх ч боломжгүй. Сангийн яамны зүгээс хууль, тогтоомжоор тодорхой заасан чиг үүрэгт л зориулж төсөв баталдаг бөгөөд энэ мэт тодорхойгүй харилцаанд зориулж төсөв баталдаггүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” Гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас оршуулгын тал дээр тодорхой ажлуудыг өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлж ирсэн. Огт юу ч хийхгүй байгаа мэтээр яриад байна л даа. Тийм учраас би энэ зүйлийг ярьж байгаа юм шүү. Манайх шиг яг энэ оршуулгын тал дээр хариуцаж ажилладаг ийм төрийн байгууллага бол байхгүй. Манайх зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хувьд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдгээр бид сүүлийн 4 жил Улаанбаатар хотын ерөнхий менежерээс тушаал гарч ажиллаж байна. Мөн журмыг шинэчлээд сая Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр оруулаад ингээд батлуулаад Хууль зүй, дотоод хэргийн яам руу нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт бүртгүүлэхээр хүргүүлчихсэн. Бүртгэж авлаа гэдгийг мэдэгдсэн албажиж ирээгүй байгаа. Ер нь 2018 оны энэ журам Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаад Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр очоод бүртгэгдэж чадаагүй юм. Энэ яагаад бүртгэгдэж чадаагүй вэ гэхээр ерөөсөө нөгөө хуулиар олгогдсон эрх бүхий этгээд тухайн журмыг батлаагүй байна гэдэг нэг үндэслэлээр л бүртгэж аваагүй байна. Ингээд саяхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин т үйлчилж эхэлснээр журам батлах эрхийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгосон. Дараагийн энэ оршуулгын үйл ажиллагаа дээр хийгдэж байгаа ажил нь оршуулгын газрууд болон хаагдсан оршуулгын газруудыг цэцэрлэгт хүрээлэн болгох, тохижилт ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн болгох тал дээр бид ажиллаж байна. Үүний хүрээнд далан давхрын оршуулгын газрын нийт 73,9 га газрын 10 га талбайд нь 2021 оноос эхлээд төр хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгт хүрээлэн бүхий тохижилттой оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулаад явж байна. Тухайн 10га талбайгаас 14323 иргэний шарил гарсан. Эндээс дан Монгол иргэдийнх биш өөр Хятад, Орос иргэдийнх гарч байгаа. Тэгээд Хятадын Элчин сайдын яамнаас бас манайд тодорхой хүсэлт тавиад Хятад хүн, Монгол хүн 2 чинь шашин шүтлэг, зан үйл нь өөр учир иргэдийнхээ шарилыг арай өөр хэлбэрээр ёс заншилд нь тааруулсан байдлаар оршуулъя гэдэг. Тухайн 14,323 иргэний шарилыг тэгшлээгүй харин бидэнтэй хамтарч ажиллаж байгаа мэргэжлийн компани нь шарилыг хөрснөөс нь ухаж гаргаж ирээд чандарлаад, одоо бүгдийг нь суваргад байршуулчихсан байгаа. Хоёр дугаарт Цагаан давааны оршуулгын газарт өнгөрсөн жил тэрбум мод үндэсний хөтөлбөр хүрээнд манай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 14 мянган мод тарьсан. Мөн доод талд нь Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар 1050 мод тарьчихсан. Тухайн моднууд маань 97,5%-ийн ургалттай явж байгаа учраас дахин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 онд дахин мод тарих тохижилтын ажлуудыг хийх ийм ажлуудыг хийгээд явж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд энэ харуул хамгаалалттай байлгахын тулд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд шар уулын энгэрт байрлах оршуулгын газрууд байдаг. Энэ өөрөө зөвшөөрөлгүй газар оршуулчихсан. Үүний хүрээнд компанитай гэрээ байгуулаад тухайн орчмын шарилыг нэмэгдүүлэхгүй байхаар харуул хамгаалалттай хашаатай болгож нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулаад ажиллаад явж байна. Нарангийн энгэртэй холбоотой бид нар одоо ажиллагаа хийж байна. Ямар ажиллагаа хийж байна вэ гэхээр Монголын ы зан үйлийн холбоо гэж байдаг юм. ы зан үйлийн холбоо төрийн бус байгууллагад энэ Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааг явуулдаг байгууллагууд гишүүнчлэлтэй байдаг. Бид 2020 оноос эхлээд ы зан үйлийн холбоо төрийн бус байгууллагын гишүүн байгууллагуудад санал тавьж байгаа юм. Энэ нийгмийн хариуцлагагүй хүрээнд нөөц дуусаад хаагдсан энэ оршуулгын газруудыг хараа хяналтад авах, хашаажуулах, гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламж, тохижилт хийх талаар ингээд явж байгаа. Одоо манайд 2 ч компаниас Нарангийн энгэр дэх оршуулгын газар болон бусад газруудад үйл ажиллагаа явуулъя, хараа хяналттай болгоё, хашаатай болгоё, ногоон байгууламж, тохижилт хийе ээ гэсэн энэ саналууд ирчихсэн байж байна. Бид нар яагаад өнөөдрийг хүртэл жоохон хүлээлгэчихсэн бэ гэхээр ямар ч байсан эхний ээлжид энэ оршуулгынхаа журмыг батлуулаад авчихъя. Тэгээд журмынхаа дагуу бид компаниудынхаа саналуудыг хүлээж аваад үйл ажиллагаагаа явуулъя гээд явж байна. Дараагийн дахиад хийгдэх гэж байгаа ажил бол Улаанбаатар хотын Налайх дүүрэг маань өөрөө аялал жуулчлалын бүс нутаг гэж явдаг. Тэгээд Налайх дүүрэг маань 2-3 оршуулгын газартай. Тийм болохоор бид Нийслэлийн Засаг даргын захирамж гарах гээд захирамжийн төсөл хянагдаад явж байна. Энэ ямар утгатай вэ гэвэл ерөөсөө энэ оршуулгын газруудыг хараа хяналттай болгох, дээрээс нь мөн зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилуудыг зөөж шилжүүлж чандарлах үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахыг чиглэл болгосон захирамж гараад ингээд явж байна. Нямбаатар дарга дээр өнөө маргаашгүй орж захирамжийн төсөл хянагдах байх. Мөн оршуулгын үйл ажиллагаанд оролцож байгаа ажилчдын өдөр гэж жил бүр олон улсын өдөр болдог юм. Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ундрамын бие төлөөлөгч, зөвлөхүүдийг 2022 урьж оролцуулсан юм. Энэ ямар учиртай гэхээр хуулийн төсөл санаачилж бас өргөн барьсан байдаг. Дараагийн энэ жил хийхээр төлөвлөж байгаа нэг ажил нь далан давхрын оршуулгын газрыг төслийн хүрээнд 2025 гэхэд төсөл маань бүрэн дуусахаар төлөвлөгдчихсөн ингээд явж байгаа.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хяналт тавьж ажиллахгүй байна. Үүний улмаас 80 сая 400 мянган төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжилж байна гэж байгаа юм. Хохирол нэхэмжилж байгаа учраас заавал нөгөө прокурорын тогтоол руу л орохгүй бол болохгүй байгаа юм. Шүүх манайхаас гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй. Нэгэнтээ прокурорын тогтоолоор хохирлыг шийдчихсэн учраас гэж ойлгож байна. Хавтаст хэрэгт авагдсан 2 прокурорын тогтоол байгаа. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын прокурор, мөн дээд шатын прокурорын тогтоол. Тогтоол дээр хохирлын талаар нэг ч удаа дурдаагүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 Хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны явцад дараах одоо байдлыг бүрэн шалгаж тогтооно гэж байгаа юм. Гэмт хэрэг гарсан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр гээд явж байгаа. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гээд дүгнэчхэж байгаа учраас өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүгдийг нь шалгаж тогтоосон байх ёстой. Энэ гэмт хэргийг энэ хүн тэр оны тэр сарын тэр өдөр үйлдсэн юм байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу одоо шинэ хуулиар 17.1.2-ын заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна, энэ хүнийг яллагдагчаар татаж болохгүй байна гэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаах ёстой байсан юм. Гэтэл гомдол гаргаад гомдлыг нь өө энэ гэмт хэрэг болсон юм байна гээд дээд шатын прокурорын зүгээс үзээд тогтоолд өөрчлөлт оруулангуутаа үүгээрээ одоо юу гэж байгаа юм гэхлээр нэгэнтээ гэмт хэрэг гарсан гэдгийг одоо захиргааны шүүхээр тогтоож чадахгүй учраас нөгөө захиргааны байгууллага өөрөө журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй болох гээд байгаа байхгүй юу. Шинжээчийн дүгнэлтээр тухайн бунхан нь 1996 оных гэж байгаа. Гэтэл тухайн үнэлгээг Дөл буян компанийн үнэлгээгээр хийчихсэн байгаа. Ерөөсөө тухайн үеийн ханш биш. Одоо тухайн үеийн 80 сая төгрөгийн ханш гэдэг нь одоогийнхоор хэдэн 100 тэрбум болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл өөрөө хохирлыг тооцож байгаа бол яг тухайн үеийн ханшаар эд зүйлийг үнэлж тогтоох ёстой байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт дээр 2022 оны байдлаар гээд дурдчихсан. Тэгэхдээ сараа бичээгүй байгаа. Тийм учраас энэ хохирлын асуудал дээр 80 сая 400 мянган төгрөг гаргах ямар ч боломжгүй болчхоод байгаа юм аа. Хоёр дугаарт шалтгаант холбооны асуудал байна шүү дээ. Мэдээж 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд нэр төр, эд хөрөнгөд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж байгаа юм. Нийслэлээс оршуулгын үйл ажиллагаанд хяналт тавиагүйн улмаас шууд учирсан 80 сая 400 мянган төгрөгийг журмын хэрэгжилтэд хяналт тавиагүйгээс шалтгаан нөхцөл болоогүй юм. Шарилыг гэмт хэрэг үүрээс гарсан байна. Хохирлыг гэм буруутай этгээд хариулах бол үүрэгтэй байгаад байна. Шууд төрийн ба захиргааны байгууллагын үйлдлийн улмаас шууд энэ хохирол бий болчхоогүй шүү дээ, гуравдагч этгээд гарч ирээд тухайн шарилыг авсан байдаг юм. Гэвч тухайн процесс ажиллагаа дээр үнэлгээг гаргахдаа тухайн үеийн ханшаар үнэлээгүй. Тухайн үеийн ханшаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ та шинжээчийн дүгнэлтийг харах юм бол шинжээч өөрөө гаргаагүй. Дөл компанийн санал болгосноор гэчихсэн байгаа юм. Тийм учраас 80 сая 400 мянган төгрөгийг гаргах ямар ч боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” Гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эцсийн байдлаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №247 тоот тогтоолын буюу тус тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй нь хууль бус болохыг тогтоож, тогтоол буюу журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 80,400,000.00 төгрөгийн хохирлыг гаргуулах” гэж өөрчлөн тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам”-ын 3 дугаар зүйлд байгууллагын үүрэгтэй холбоотой харилцааг журамлан зохицуулсан байх бөгөөд 3.3-д “Оршуулгын газар талбайн ашиглалтыг зүй зохистой зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэж, тохижилт хийж, байгаль орчин, хөшөө дурсгалыг хамгаална.” гэж байгууллагын буюу төрийн үүргийг тодорхойлсон байна. Гэвч Нийслэлийн Засаг даргаас тогтоолын хэрэгжилт буюу журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллагаагүй, өнөөдрийг хүртэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн оршуулгын газар нь харуул хамгаалалтгүй, хашаа хороо байхгүй байгаа юм.” гэж маргаж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид /цаашид НИТХТ/-ийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн “Журам, жагсаалт батлах тухай” 247 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмыг баталж, 2 дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнгийн талаар Тэргүүлэгчдэд жил бүр танилцуулж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.

Дээрх 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 247 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 1992 оны хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэсэн байх ба тус 1992 оны хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хурал нь дээд шатныхаа Хурал, бусад байгууллагын эрх хэмжээнд хамаарахаас бусад нутаг дэвсгэрийн амьдралын ямар ч асуудал хэлэлцэн шийдвэрлэж болох бөгөөд …” гэж заасан байна.

НИТХТ-ийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 247 дугаар тогтоолыг батлах үед болон уг 247 дугаар тогтоол үйлчилж байх хугацаанд захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх хуулийн зохицуулалт байхгүй буюу Захиргааны ерөнхий хууль батлагдаагүй байсан байх тул “2005 оны 247 дугаар тогтоолоор батлагдсан журам захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин т бус журам учир Засаг дарга уг журмын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлгүй.       

Сонгинохайрханд дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаар тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “...Хулгайлах гэмт хэргийн шинжгүй...” гэснийг “...тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж, Тогтоох нь хэсэгт “...1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй гэснийг... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тус тус өөрчлөлт оруулсугай” гэж шийдвэрлэсэн байна.  

Хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу  хөрөнгийн үнэлгээний дүгнэлт буюу шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байх ба уг “*******” ХХК-ийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн  1135 дугаар шинжээчийн дүгнэлтээр[1] хохирлын нийт дүнг 80,400,000 /наян сая дөрвөн зуун мянга/ төгрөг гэж тогтоосон байна.

Мөн дээрх хэрэг бүртгэлтийн дугаар бүхий хэргийн явцад бичигдсэн мөрдөгчийн мэдэгдэлд[2] “...Тодруулбал Ц.Э шарил бунхан устгагдсан буюу алга болсон гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Нарангийн энгэр дэх оршуулгын газрыг албан ёсоор төр харуул хамгаалалтын асуудлыг нь шийдвэрлээгүй, бусдаар ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэлгүйгээр өөрийн үүргээ гүйцэтгүүлж ирсэн буюу Улаанбаатар хотын Засаг дарга нь дээрх журмын хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болох нь тогтоогдов...” гэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн эхлэл буюу оршил хэсэгт Монголын ард түмэн бид: ...хүний эрх, эрх чөлөөг ... эрхэмлэн дээдэлж,...эх орондоо хүмүүнлэг, иргэний ... нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно...гэж, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан  байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.” гэж заасан. Эрх чөлөөний зарчим нь хүний эрхийг дээдлэх, хамгаалах зарчимтай агуулгын хувьд салшгүй холбоотой.

Хүн төрөлхтний, хүний амьтнаас ялгагдах шинж нь сэтгэхүй, ухамсар бөгөөд нас барсан хүнээ хүндэтгэх, санан дурсах нь хүний байгалиас заяагдсан жам ёсны эрх юм.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн оршуулгын газарт шүүхээс очиж үзлэг хийж бодит байдалтай танилцахад уг оршуулгын газар нь хашаагүй, харуул хамгаалалтын гэх 2 байшинд хүн байхгүй байсан ба хашаа, харуу хамгаалалт хангалтгүй болох нь нийтэд илэрхий нотлогдсон болно.  

Иймд нэхэмжлэгчийн дээрх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх үзлээ.

Учир нь маргаан бүхий 2005 оны 247 дугаар тогтоолын 2 дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнгийн талаар Тэргүүлэгчдэд жил бүр танилцуулж байхыг Засаг даргад даалгасан байх ба уг тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмын 3.3-д Оршуулгын газар, талбайн ашиглалтыг зүй зохистой зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэж, тохижилт хийж, байгаль орчин, хөшөө дурсгалыг хамгаална.” гэж заасан ба энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох өөрөөс шалтгаалах ажиллагааг хийсэн буюу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох боломжит бүхий л баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч нь НИТХТ-ийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 247 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байх тул 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул 2 дахь нэхэмжлэлийн шаардлага болох тогтоол буюу журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 80,400,000.00 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад авагдсан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид 80,400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж заасан байна.  

Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 100 дугаар зүйлийн 100.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн “Журам, жагсаалт батлах тухай” 247 дугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, үүний улмаас учирсан хохирол 80,400,000 /наян сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Э.Б олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Э.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 233-235 дугаар хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дугаар хуудас