Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03332

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03332 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг *** дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди хороолол, Богд жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, ** давхрын **** тоотод байрлах Т ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б ыг эрэн сурвалжлуулах тухай  хүлээн авч хянаад

 

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Б нь "Т" ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтээ илэрхийлж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101563 дугаар "Цахим зээлийн эрх нээх гэрээ", 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101563-01 дугаартай "Цахим зээлийн дэд гэрээ" байгуулж, гэрээний дагуу 1,999,900 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч Т.Б нь анх зээл авсан өдрөөс хойш 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тодруулбал: 1101563-01 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 292,633.42 төгрөг, хүүгийн төлбөрөөс 304,958.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 8.28 төгрөг, нийт 597,600.00 төгрөгийн төлбөр төлсөн. Зээлдэгч Т.Б нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 728 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчсөөр байна. Тодруулбал: Үндсэн зээлийн үйлдэгдэл 1,707,266.58 төгрөг; Зээлийн хүүний төлбөр 1,014,366.96 төгрөг; Нэмэгдүүлсэн хүүний төлбөр 74,222.64 төгрөг нийт 2,795,856.18 төгрөгийн өр, төлбөр үүсээд байна. Манай компани нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохын хувьд мөнгөн хөрөнгийг Зээлдэгчид тодорхой нөхцөлөөр шилжүүлж, зээлдэгч нь мөнгөн хөрөнгө, түүний хүүгийн хамт заасан хугацаанд төлөх, хэрэв тус үүргээ биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүргийг харилцан хүлээсэн. Компани нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Гэвч хариуцагч нь гэрээ болон хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ биелэхийг сануулсаар байхад үр дүн гаралгүй компани хохирсоор байна. Хариуцагч Т.Б нь оршин байх хаягтаа Бүртгэлгүй оршин суудаггүй болох нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 104/Ш32023/02666 дугаар тоот шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь 2024.04.26-ны өдриийн 02/2511 дугаартай итгэмжлэл, 2024.06.13-ны өдрийн 02/3673 тоот итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2021.10.26-ны өдрийн 1101563 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ, Т.Б ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.10.26-ны өдрийн 1101563-01 тоот цахим зээлийн дэд гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2023.12.14-ний өдрийн 104/ШЗ2023/02666 дугаартай шүүгчийн захирамж, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлт гаргагч Т  ХХК  нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Б ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Т.Б нь оршин байх хаягтаа Бүртгэлгүй оршин суудаггүй болох нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 104/Ш32023/02666 дугаар тоот шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

 

Хүсэлт гаргагч Т ХХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Б ыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

 

Т.Б нь  Т ХХК-тай 2021.10.26-ны өдрийн 1101563 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ, 2021.10.26-ны өдрийн 1101563-01 тоот цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулжээ.

 

Т ХХК нь Т.Б д холбогдуулан 2,461,878.42 төгрөг гаргуулахаар Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Т.Б нь Налайх дүүрэг, ** дүгээр хороо, Нисэхийн *** дугаар гудамжны *** тоотод оршин суудаггүй болох нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 104/ШЗ2023/02666 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.

 

Т.Б ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Налайх дүүрэг дэх цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т гийн Б  /РД:*********/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Т.Б ыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Налайх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА