| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2024/04671/И |
| Дугаар | 183/ШШ2024/03329 |
| Огноо | 2024-08-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/03329
| 2024 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/03329 Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Н ийг эрэн сурвалжлуулах тухай хүлээн авч хянаад
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Н нь Х ХК-ийн СБ Сэлбэ тооцооны төвтэй 2019-10-22-ны өдөр №ЗГ/503720191022-1 тоот Зээлийн гэрээ болон №БГХ503720191022-1 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г байгуулж 4,900,000 /Дөрвөн сая есөн зуун мянга/-н төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, Цалингийн зээл зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдах хүртлэх хугацааны ирээдүйн цалинг барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөх талаар зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх холбогдох арга хэмжээ авсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул банк гэрээ болон хуульд заасан арга хэмжээ авч зээлдэгчид холбогдуулан түүний оршин сууж буй хаягаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2024/09007 дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Н хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш ургийн овогт Х гийн Н /РД:********/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү, гэжээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2024.04.30-ны өдрийн 182/ШЗ2024/00007 дугаартай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.06.30-ны өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэл, 2024.05.10-ны өдрийн 29/2760 дугаартай итгэмжлэл, 2024.07.04-ний өдрийн 34/4090 дугаартай итгэмжлэл, 2019.10.22-ны өдрийн ЗГ/503720191022-1 тоот зээлийн гэрээ, 2019.10.22-ны өдрийн БГХ/503720191022-1 дугаартай барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, зээл хүсэгчийн анкет, Х.Н ийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Н ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Н хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш ургийн овогт Х гийн Н /РД:*********/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү, гэжээ.
Хүсэлт гаргагч Х ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Н ийг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.
Х.Н нь Х ХК-тай 2019.10.22-ны өдрийн ЗГ/503720191022-1 тоот зээлийн гэрээ, 2019.10.22-ны өдрийн БГХ/503720191022-1 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ.
Х ХК нь Х.Н д холбогдуулан 5,168,925 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Х.Н нь Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** гудамж, ** тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2024/00007 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.
Х.Н ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х гийн Н /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Х.Н ийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох ажлыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА