Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 537

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж

хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт төрсөн, 29

настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мерикс бетон зуурмагны

үйлдвэрт ажилладаг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт

оршин суух,

2011 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 97 дугаартай

шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн

153.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн

М т холбогдох эрүүгийн 1705003850169 дугаартай

хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М  2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг 30 минутын

үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 5а байрны 101 тоотод байрлах wang jiao mongkok

нэртэй рестораны эд хөрөнгө болох 5 ширхэг сандал, 1 ширхэг хүүхдийн сандал,

кассын тооцооны машиныг шидэж, үүдний шилэн хаалганы шилийг хагалж хууль

бусаар гэмтээсний улмаас 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол

учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн

судлав. Үүнд:

Шүүгдэгч М  шүүхийн хэлэлцүүлэгт “ Яллах дүгнэлтийг хүлээн

зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд нэмж

мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Л.Сарантуяагийн мөрдөн байцаалтад”... Би Баянгол дүүргийн 1 дүгээр

хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Wang Jiao Mongkok” ресторанд менежер ажилтай юм.

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр амарсан хойгуур манай ажил дээр үл таних 2

залуу орж үйлчлүүлнэ гэж манай байгууллагын эд зүйлийг эвдэж сүйтгэсэн учир

байгууллагыг төлөөлөөд цагаагийн байгуулагад өргөдөл гарган хохирогчоор оролцож

байна. Урьд өмнө нь үйлчлүүлж байгаагүй хүмүүс байсан ба манай байгууллагын 5

сандал, 1 хүүхдийн сандал, кассын пост машин, үүдний хаалганы шил зэрэг эд зүйлийг

эвдэж сүйтгэсэн байна. 5 ширхэг сандал 1 нь 150,000 мянган төгрөг нийт 750,000 төгрөг

болж байсан, хүүхдийн нэг ширхэг сандал 140,000 төгрөг, пост машин засуулахад

300,000 төгрөг, хаалганы шилийг 200,000 төгрөгөөр засуулсан. Дээрхи эд зүйлсийг 3

жилийн өмнө Бүгд Найрамдах Хятад ард улсаас авчирч байсан үнийн жагсаалт нь

байхгүй. Манай байгууллагад харуул хамгаалалт байхгүй, хяналтын камер байгаа. 5

ширхэг сандалаа 1 ширхэгийг нь 80,000 төгрөгөөр засварлаад авахад 400,000 төгрөг,

хүүхдийн сандалыг 100,000 төгрөгөөр шинээр худалдаж авахаар болсон, пост машины

программыг 300,000 төгрөгөөр сэргээлгэнэ, үүдний шилийг 200,000 төгрөгөөр засуулсан

одоо нийт 1,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

Манай байгууллагад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул одоо ямар нэгэн

гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч Ч.Булгантамирын мөрдөн байцаалтад”... 2017 оны 8 дугаар сарын 12-ны орой

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах Богд Ар хороололын 5а

байрны 101 тоотод ”Wang Jiao Mongkok” ресторанд зөөгчийн ажил хийж байхад орой

20 цаг 30 минутын үед 25 орчим насны 2 эрэгтэй орж ирээд агсам тавиад орилсон

тэгээд манай вип-2 өрөө орж суугаад ширээ нүдээд пиздануудаа зөөгчөө гээд орилоод

захирлаа дууд гээд байхаар нь манай бармен Мөнхсувд очоод уучлаарай та хоёр

согтуу байна, хэтэрхий согтуу байна үйлчлүүлэгч байгаа тул та хоёр гарна уу гэж хэлсэн

чинь яахаараа надад үйлчилдэггүй юм пизда захиралаа дууд гээд ширээг түлхэж

унагаад сандал шидэлсэн тэгээд зааланд гарч ирээд зааланд сууж байгаа хүмүүсийг

пизданууд минь үхсэнээ хараав үзэх юм уу та нар ална шүү гэж хэлээд заалны нэг

сандал, үүдэнд байсан хүүхдийн сандал болон вип өрөөнд байсан сандалнуудыг авч

шидсэн тэгэхэд бармен Мөнхсувд та хоёр ингэж болохгүй гараач гэж хэлэхэд би чамайг

ална, ална шүү гээд дайрсан чинь бармен текний араар орсон чинь өөдөөс нь дайраад

пизда минь чи намайг гар гэлээ гээд поссын машиныг авч шидээд суурийг нь хугалсан

тэгээд гарахдаа үүдний шилэн хаалгыг гараараа цохиод хагалаад гараад явахад нь

араас нь дагаж байгаад 7а байрны хойд талд явж байхад нь цагдаа нар ирж барьж

авсан. Өндөр биетай тарган дээгүүрээ хар өнгийн мак өмссөн залуу нь эд зүйл эвдсэн,

нөгөө хамт явсан залуу нь эд зүйл эвдээгүй. Одоо харах юм бол танина. Тэдгээр

залуусыг урьд өмнө нь харж байгаагүй манай ресторанаар үйлчлүүлж

байгаагүй...Харуул хамгаалалт байхгүй хяналтын камер байгаа. Вип өрөөний 4 сандал,

заалны 1 сандал, 1 хүүхдийн сандалтай, захиалга авдаг поссын машин, гадагш гардаг

хаалганы шил зэргийг эвдэж сүйтгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/

Гэрч Г.Дөлгөөний мөрдөн байцаалтад”...Би найз М , Энхбаатар нарын

хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Модны 2-н гудамжинд Хараа, Соёрхол

нэртэй 2 ширхэг 0,75 граммын архи хувааж уугаад дуусаад Энхбаатар салаад гэрлүүгээ

явсан би тэгээд М ын хамт хаашаа яаж явснаа санахгүй байна нэг мэдсэн

чинь тэр рестораны зөөгч нь согтуу үйлчлүүлэхгүй гэж хэлэхээр нь бид хоёр нөгөө

зөөгчтэй маргалдаад манай найз сандал авч шидсэн. Тэгээд гарах гэж байгаад манай

найз хаалганы шилийг нь хагалаад гар нь зүсэгдсэн тэгээд цагдаа нар ирээд бид

хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор

санахгүй байна. Би ..М  уурлаад сандал аваад шидсэн тэгээд гарахдаа

хаалганы шилийг нь гараараа цохиод хагалсан өөр эвдсэн зүйл байхгүй. М

нэг барилга дээр шавар зөөдөг машин барьдаг юм. Гэр нь Баянгол дүүргийн 1 дүгээр

хороо Богд Арын 5а байранд эхнэр хүүхдийн хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн

19-20/

яллагдагчаар М ын мөрдөн байцаалтад”...2017 оны 8 дугаар сарын

12-ны өдөр 19 цагийн үед найз Дөлгөөний хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны

нутаг дэвсгэрт байрлах нэг ресторанд хоол идэхээр орсон. Тэр үедээ өмнө нь

найзуудын хамт архи уусан байсан болохоор их хэмжээний согтолттой байсан болхоор

юу болсныг мэдэхгүй байна. /хх-ийн 23/ ...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна,

хохирогчтой уулзаж хохиролоо бүрэн барагдуулсан одоо ямар нэгэн маргаан байхгүй

тул хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

шүүгдэгч М ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн

лавлагааны /хх-ийн 30/, ял шалгах хуудас /хх-ийн 32/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011

оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-

39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М  2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 20 цаг 30 минутын

үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 5а байрны 101 тоотод байрлах wang jiao mongkok

нэртэй рестораны эд хөрөнгө болох 5 ширхэг сандал, 1 ширхэг хүүхдийн сандал,

кассын тооцооны машиныг шидэж, үүдний шилэн хаалганы шилийг хагалж хууль

бусаар гэмтээсний улмаас 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол

учруулсан болох нь:

хохирогч Л.Сарантуяагийн”...манай байгууллагын 5 сандал, 1 хүүхдийн сандал,

кассын пост машин, үүдний хаалганы шил зэрэг эд зүйлийг эвдэж сүйтгэсэн байна” /хх-

ийн 13/ гэх мэдүүлэг, гэрч Ч.Булгантамирын”...2 эрэгтэй орж ирээд агсам тавиад

орилсон тэгээд манай вип-2 өрөө орж суугаад ширээ нүдээд пиздануудаа зөөгчөө гээд

орилоод захирлаа дууд гээд байхаар нь манай бармен Мөнхсувд очоод уучлаарай та

хоёр согтуу байна, хэтэрхий согтуу байна үйлчлүүлэгч байгаа тул та хоёр гарна уу гэж

хэлсэн чинь яахаараа надад үйлчилдэггүй юм пизда захирлаа дууд гээд ширээг түлхэж

унагаад сандал шидэлсэн” /17-18/ гэх мэдүүлэг, гэрч Г.Дөлгөөний”...бид хоёр нөгөө

зөөгчтэй маргалдаад манай найз сандал авч шидсэн. Тэгээд гарах гэж байгаад манай

найз хаалганы шилийг нь хагалаад гар нь зүсэгдсэн” /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

хохиролын мөнгө хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/,

Мкок ХХК-иас гаргаж өгсөн хүсэлт /хх-ийн 51/, гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад

нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд

холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж

шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа

хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар

зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан

байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд

ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг

хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг

дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа

хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн

хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэмт

хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг

ойлгосон болох нь “шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн

тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хохирогч МКОК компаниас

гаргаж өгсөн эд зүйл эвдэлсэн хохиролоо барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл,

ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн албан бичиг, хариуцлагын

төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх

баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шүүх

хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй

тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг М т

танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн

хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй

байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5

дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх

үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж

шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,

шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.4 дүгээр зүйлийн 17.4, 17.5, 36.2, 36.6,

36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ыг бусдын эд

хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар М ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар торгох ялыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор

хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх

биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг

нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. М  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд

зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба

шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн

өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн

тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр

болтол М т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан

сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ