Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/03309

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/03309

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х т холбогдох 1,684,525 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Б.Х нэхэмжлэлийн шаардлага болох 1,684,525 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024.08.20-ны өдөр 500,000 төгрөг, 2024.09.05-ны өдөр 584,525 төгрөг, 2024.09.20-ны өдөр 600,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,903 төгрөгийн 20,951.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х аас улсын тэмдэгтийн хураамжид 20,951.5 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 20,951.5 7төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА