Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/03320

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар  183/ШШ2024/03320

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлага 10 000 000 төгрөгийн 666 600 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9 340 000 төгрөгийг хариуцагч Т ХХК бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 500 төгрөгөөс 87 250 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 87 250 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 87 250 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ