Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 538

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урангуа хөтлөн,

улсын яллагч Г. Хатанцэцэг

шүүгдэгч Н , түүний өмгөөлөгч Д.Ганбат

гэрч Д.Одгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр

суманд хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Эм

Си Эс ХХК-д эмч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт

оршин суудаг, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Н д холбогдох

201726021400 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр хүлээн

авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н  2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол

дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар байрны 153 тоотод

нөхөр Д.Чинзоригийн зүүн чамархайн тус газарт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн

хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын

хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н  шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 6 дугаар сарын 24-ний

өдөр нөхөр Д.Чинзориг, охин Ч.Есүйлэн бид гурав 5 шараас хонины гулууз мах аваад

гэртээ харьсан. Чинзориг махаа эвдэх гээд газар сууж байсан. Би цуйван хийх гээд

ногоогоо хэрчээд байж байтал Чинзориг ээжийг минь хоёр амьдрал үзсэн, нохой

амьдралтай гэж удам угсаагаар дуудаж намайг цээж нүцгэн гэх мэтээр элдвээр хэлж

доромжилсон. Тэгэхээр нь би нуруу нь заазуурны ишээр нь цохих гэтэл Чинзориг босож

ирээд чамархай хэсэгт нь заазууранд зүсэгдчихсэн. Чинзориг бид хоёр амьдраад 4 жил

болж байна. Чинзориг миний толгой тархи руу зоддог байсан боловч би энэ талаар

хэнд ч хэлдэггүй, охиноо өнчрүүлээд яахав гэж бодоод тэвчдэг байсан. Чинзориг одоо

бол миний амьдралд заавал хар толбо суулгана гээд байгаа гэв.

Гэрч Д.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: Би Э.Номин-Эрдэнийн төрсөн ээж нь

байгаа юм. Намайг ажил дээрээ байж байтал 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

цагдаа хүргэнийхээ гэрийн гадаа хүрээд ир гэж дуудсан. Яваад очтол машин дотор

гурван цагдаа байж байгаад танай охин Н  нөхөр Чинзоригийн хацарт нь

заазуураар зүссэн байна. Танд охиныг чинь батлан даалтанд өгье гэж хэлсэн. Тэгэхээр

нь хүргэний гэрт яваад ортол охин Н  гэрийнхээ шалыг угаагаад хүргэн

Чинзориг мах эвдээд сууж байсан. Би юу болсон талаар асуухад Чинзориг намайг “та

ер нь нохой амьдралтай, нэг эрийн толгой залгисан, одоо нэгийн толгойг залгих гэж

байна” гэх мэт элдвээр хэлж намайг доромжилсон. Чинзориг нь ер нь их явган хирүүл

хийдэг байсан юм байна. Миний охин Н  бол маш их тэвчээртэй байсан юм

байна гэж би одоо боддог. Ер нь бол миний охины Номин-Эрдэнийн энд тэнд

хөхөрчихсөн харагддаг л байсан. Охиноосоо Чинзо арай чамайг зодоод байдаг юм биш

биз дээ гэхэд үгүй л гэдэг байсан гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Чинзориг мөрдөн байцаалтад“2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

би гаднаас хонины мах авч гэртээ ирсэн. Гэрт ирэхэд эхнэр Н  охины хамт

байсан. Би хонины мах эвдэж байгаад Н д чи мах хэрчээд хоол хийчих

гэтэл чи өөрөө хий гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэрнээс болж маргалдсан тэгтэл

уурандаа заазуур аваад миний зүүн шанааг зүссэн тэгэхээр нь 103, 102-ын дуудлага

өгсөн. Албан ёсны гэрлэлтийн гэрчилгээ байхгүй, хамт найзалж үерхээд 3 жил болж

байна. Бид хоёр эд хөрөнгийн болон үр хүүхдээ авах асуудлаар шүүхэд нэхэмжлэлтэй

байгаа, тэр асуудлаас болж бид хоёрын харьцаа таарамж муутай байгаа. Би шүүх

эмнэлэгт үзүүлнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Би 2012 оны 12 сард охин Н тэй танилцаж 2014 оны 6 сард бид

хоёр охинтой болсон. Охинтой болсноос хойш би хадмындаа хамт амьдрах болсон.

2014 оны 9 сард миний ээж ач охиноо харахаар Увс аймгаас ирсэн. Ирээд нэг ч

хоноогүй Н  архи ууж ирээд ээж бид хоёрт агсам тавьж, миний ээжийн

хөлний шилбийг хөхөртөл өшиглөөд, шөнийн 3 цагт ээж бид хоёрыг гэрээсээ хөөж

явуулсан. Тэгээд би охиноо аваад Н эс тусдаа амьдрах болсон. Тэгээд

Номин-Эрдэнийг ээж хүн юм чинь ирэх болов уу гэж бодоод хоёр долоо хоног хүлээсэн

боловч охиноо авна гэж ирээгүй. Тэгээд ээж “хүүхдийг чинь харна” гээд аваад явсан Би

охиноо өрөвдөөд 2015 оны 1 сард байр хөлсөлж Н тэй эргэж нийлээд

охиноо авч ирээд хамт амьдрах болсон. 2015 оны 4 сард охиныг Увс аймаг руу хамт

явуулсны дараа Н  надаас салаад явсан. 2015 оны 10 сараас бид хоёр

дахин /3 дахь удаагаа/ нийлж хадмынд хамт амьдрах болсон. Эргэж нийлэх саналыг

Н  тавьж байсан. Тэгээд эцэг эхийнх нь хажууд амьдрах буруу юм байна

гэж бодоод 2016 оны 6 дугаар сараас байр хайж эхэлсэн. Тухайн үед би ажилд ороод 1

жил болсон байсан тул банкны шаардлагыг хангаж байр идэвхитэй хайж эхэлсэн. 2 сар

хөөцөлдсөний эцэст Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 113 дугаар байрны 153 тоот

байрыг ипотекийн зээлд хамрагдаж, би үндсэн зээлдэгчээр зээлж байртай болсон.

Манай ээж цэцэрлэгийн багш болохоор энэ хугацаанд миний охиныг сайн хүмүүжүүлж

байсан. Манай эцэг эх хоёулаа багш хүмүүс байгаа юм. Бид байртай болсон юм чинь

охиноо авъя гээд 2016 оны 8 дугаар сараас хойш гэр бүлээрээ хамт амьдарч эхэлсэн.

2016 оны 8 сард байрандаа орсон боловч 2017 оны 4 сард ипотекийн зээл

баталгаажсан. Уг нь би өөрийнхөө ажилтай ойрхон байр авахаар Офицерт гэж бодож

байсан юм. Тэгтэл Н  ээжтэйгээ нийлж ятгасаар байгаад хадам ээжийн

гэртэй ойрхон одоо энэ байрыг авсан. Гэр бүлийн хүмүүс хэрэлдэж маргалдахгүй байна

гэж байхгүй, хэрэлдэж маргалдахаар ээж рүүгээ залгаж дууддаг, ээж нь хүрч ирээд

хэрүүл маргаанд оролцдог болсон. Тэр байтугай Н  бидний гэрийн нэг

түлхүүрийг ээждээ өгчихсөн, ээж нь манай гэрт зүгээр хаалга ч тогшихгүй дайраад

ороод ирдэг байсан. Энэ байдал нь 2017 оны 4 сар хүртэл үргэлжилж байсан бөгөөд

энэ үед Н  бид хоёр бас нэг удаа маргалдахад тэрээр шүүхэд хүүхдээ авах,

байрны ордероос миний нэрийг хасуулна, тэтгэмж авах, мөн 20 гаруй сая төгрөг

нэхэмжилж өргөдөл гаргасан байсан. Ингээд түүний ааш зан танигдаад эхэлсэн, би

түүнтэй хамт амьдрах боломжгүй гэдгээ ойлгож эхэлсэн. Тухайн үед шүүх хурал,

тайлбар гээд миний цаг зав, сэтгэл санаагаар их хохироосон. 2017 оны 5 сард Номин-

Эрдэнэ ээжтэйгээ нийлж гэрийн цоожийг солиод намайг гэрлүүгээ орох боломжгүй

болгосон. Иргэний хэргийн шүүхээс би гэртээ орох боломжтой гэсэн шийдвэр гарч 7

хоногийн дараа гэрийн түлхүүрийг авсан. Тухайн үед сэтгэл санаагаар унаснаас

болоод шамбарам өвчин тусч хагалгаанд орсон. Тэр үед Н  шүүхэд

нэхэмжлэх гаргаж их мөнгө зарцуулсны улмаас миний охинд сайн хоол унд өгөхгүй

зайдас хиам зэргээр хооллоод байсан. Үүнд эцэг хүний хувьд би их санаа зовсон.

Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр цалингаасаа бүтэн гулууз хонины мах

авсан. Тэгээд гэртээ ирээд хонины махаа эвдэж байтал Н  намайг “мах

хөшиглө” гэхээр нь би “мах эвдэж байна, чи махаа хөшиглөөд хоолоо хийчих, би махаа

эвдье” гэсэн. Тэгээд махаа эвдээд сууж байтал Н  “мах хөшиглөчихөөр

яадаг юм” гээд уурлаад над руу дайраад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд маргаж

байгаад гараараа нэг цохьчихоод цаашаа эргэж заазуур авч ирээд миний зүүн шанааг

зүсчихсэн. Тухайн үед би тархинаас цус алдвал хүн 3-5 минутын дотор үхнэ гэдгийг

мэддэг болохоор их айгаад бинтээр толгойгоо боосон. Энэ хугацаанд надад 103

дуудаж өгөөгүй. Тэгээд би өөрөө 103 руу залгасан, мөн цагдаад дуудлага өгсөн. Ер нь

Н  биеэ барихдаа муу, янз бүрийн маргаан болохоор ихэвчлэн толгойруу

цохьдог, биеийг минь мааждаг. Тэр үед уурлаад миний шанааг заазуураар зүссэн байх

гэж бодож байна. Заазуураар зүсчихээд огт санаа зовсон шинжгүй, буруу хараад

зогсчихсон. Надад туслах ямарч үйлдэл хийгээгүй. Н  бид хоёр архи

согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Охинтойгоо гурвуулаа байсан өөр хүн

байгаагүй. Н  нэгдүгээрт миний сэтгэл санаагаар хохироосон, хоёрдугаарт

гэр оронд амьдрах боломжийг минь хааж, гэрээс хөөсөн, гуравдугаарт амь насанд

хүрэх гэж оролдож байна. Энэ бүхэнд гомдолтой байна. Удаа дараа итгээд дахин

дахин буцаж нийлж оролдож үзсэн. Хүний эцэг эх болсон юм чинь хүн шиг сайхан

амьдаръя гэж удаа дараа хичээсэн. Тэгэхэд ийм зүйл болсонд харамсаж байна. Надад

өөр хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-22 /

...Би косметик оёдол тавиулахад 35,000 төгрөгөөр хийлгэсэн, мөн 70,000

төгрөгөөр эм авч уусан, оёдол хийлгэсэн. 35,000 төгрөгөө интернэт банкаар шилжүүлж

байсан баримт нь байгаа, харин эм авсан баримт нь байхгүй ба эмийн сангаас эм

худалдан авахад ямар нэг баримт өгөөгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардалаа

нөхөн төлүүлмээр байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч Д.Одгэрэл мөрдөн байцаалтад”Би Э. Номин-Эрдэний ээж нь байгаа юм.

Тухайн өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс над руу яриад таны

охин Н  нөхөр Чинзоригоо зааруураар зүссэн байна гэрийн нь гадаа хүрээд

ир гэж намайг дуудахаар нь би ажил дээрээсээ охин Номин-Эрдэнийхээ гэрт хүрээд

иртэл Чинзориг зүүн чамархай хэсэгт маарлаар тавьчихсан малын мах янзлаад сууж

байсан, харин манай охин Н  шалаа угаагаад байж байсан юм. Тэгээд би

юу болсон талаар асуухад, Чинзориг надад хандан чи нохойн замаар амьдардаг

учраас охиноо нохойн замаар амьдрахыг зааж өгдөг биздээ чиний хэлсэнээр намайг

шүүхэд өгсөн, одоо миний нүүрийг охин чинь заазуураар зүсчихлээ гээд орилоод

байсан юм. Тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй зүгээр байсан юм.

Н  нь 1991 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн 1993-1996 онд

Бор-Өндөр сумын орос цэцэрлэгээр хүмүүжээд, 1999-2002 он хүртэл Бор-Өндөр сумын

орос сургуульд сураад 2002 онд Улаанбаатар хотод шилжин ирээд Радуга сургуульд

сурч төгсөөд 9-10 дугаар ангиа 45 дугаар сургуульд сурч төгсөөд 2009-2015 онд

Анагаахын ухааны их сургуулийг хүний эмч мэргэжилээр төгссөн одоо Эм Си Эс ХХК-д

эмчээр ажилладаг. Зан байдлын хувьд даруу төлөв зантай их хүлээцтэй, бусадтай

эвсэг нийтэч хүүхэд байгаа юм. Намайг ер нь зовоож байсан удаа байхгүй, өр зөөлөн

хүний үгээр хүүхэд байгаа юм. Багаасаа орос сургуулиар явсан болохоор оюутнуудад

хичээл заадаг байсан. Багаасаа бие даасан хүүхэд байгаа юм. Миний охин урьд өмнө

гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хүнтэй ч муудалцаж үзээгүй хүүхэд байгаа

юм. Би уг нь хүүхдүүдийнхээ амьдарлд оролцож байгаагүй хааяа нэг гэрт нь очиход

Чинзориг нь манай охиныг тэнэг мангараар дуудаад байдаг байсан. Би тэр хоёрыг анх

сууж байхад нь хориглож байсан юм. Тэгээд миний охин дарамтанд байснаа надаас

нуудаг байсан юм шиг байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

Яллагдагчаар Н  мөрдөн байцаалтанд“2017 оны 6 дугаар сарын 24-

ний өдөр гэртээ хоол хийж байгаад нөхөр Чинзоригийг махаа хэрччих гэж хэлсэн чинь

намайг хэл амаар доромжлон залуучуудын дэвсгэр, явдалтай хүүхэн цээж нь задгай,

салтаа нь онгорхой хүүхэн минь гэх мэтчилэн намайг хэлэх хэлэхгүйгээр мөн их

доромжилсон мөн үргэлжлүүлэн сарын өмнө 4 ширхэг мах манай хөргөгчинд байсан чи

тэр махыг ээжтэйгээ нийлж идсэн байх гэж хэл амаар доромжлоод байсан. Муу

арчаагүй мөнгөгүй, доожоогүй хүүхэн минь гээд тэсэхийн аргагүй намайг харааж

зүхсэн. Тэгээд би маш их гомдоод уур хүрээд заазуурын ишээр нуруу руу нь цохих гэж

байтал гэнэт хүчтэй эргээд шанаагаа зүсүүлчихсэн. гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8374 дугаартай: Д.Чинзоригийн

биед зүүн чамархай зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

Хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ

гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий

хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 27/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн

7-8/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Э.Номин-Эрдэнийн иргэний

үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, ял шалгах хуудас /хх-ийн 50/, хүүхдийн төрсний

гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/ оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/ бүрэн

дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 51/ бакалаврын дипломын хуулбар /хх-

ийн 52/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н  2017 оны 6 дугаар сарын 24–ний өдөр Баянгол

дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар байрны 153 тоот гэртээ

нөхөр Д.Чинзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн

болох нь:

хохирогч Д.Чинзоригийн“...Н  маргаж байгаад гараараа нэг

цохьчихоод цаашаа эргэж заазуур авч ирээд миний зүүн шанааг зүсчихсэн...” гэсэн

мэдүүлэг, гэрч Д.Одгэрэлийн“...охин Номин-Эрдэнийхээ гэрт хүрээд иртэл Чинзориг

зүүн чамархай хэсэгт маарлаар тавьчихсан малын мах янзлаад сууж байсан, миний

нүүрийг охин чинь заазуураар зүсчихлээ гээд орилоод байсан юм.” гэсэн мэдүүлгүүд

болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 26/, хэргийн

газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/ зэрэг

шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох

баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н  хохирогч Д.Чинзориг нар хамт амьдардаг гэр бүлийн

харилцаатай байх бөгөөд тэдгээрийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсэж

хоорондоо маргалдсан нөхцөл байдлын улмаас Н  заазуураар нөхөр

Д.Чинзоригийн биед зүүн чамархай зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл

учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэм буруугийн

санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос Н д холбогдуулан шалгаж зүйлчилсэн хуулийн зүйл

хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.Номин-Эрдэнийг гэм буруугийн

санаатай хэлбэрээр хохирогч Д.Чинзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан

гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй

байна.

Шүүгдэгч Н д шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад ял

хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний

хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж торгох ял оногдуулав.

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох нотлох баримтын шаардлага хангасан

35000 төгрөгийн баримт авагдсан байх ба шүүх хуралдаан дээр шүүгдэгч талаас

хохиролд тооцуулахаар 35000 төгрөг гаргаж шүүгчийн туслахад хүлээлгэж өгснийг

хохирол төлөгдсөнд тооцсон болно.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатаас “...Э.Номин-

Эрдэнийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Харин Эрүүгийн хуулийн

6.7 зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт бүхий

тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн

зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялын хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх,

албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан зохицуулалт байна.

Шүүгдэгч Э.Номин-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...торгох... нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг

хязгаарлах “ гэж тодорхой заажээ.

Өөрөөр хэлбэл Э.Номин-Эрдэнийн гэм буруутайд тооцогдсон хэргийн зүйл

заалтад хорих ял оногдуулахаар хуульчлагдаагүй байхад түүнийг эрүүгийн

хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан

Хууль ёсны зарчим, мөн хуулийн 2-т Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх

зарчимтай нийцэхгүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж шүүх

үзлээ.

Шүүгдэгч Н  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000

төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

торгох ялыг нийт /6/зургаан сарын хугацааны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих

ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Н  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д

зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг заазуурыг устгахыг

тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас

хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг

дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ