Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2024/0204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК болон А. нарын 6 иргэн

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд: Ш.

Маргааны төрөл:

Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн 10/1609 тоот загвар зургийг хүчингүй болгосон акт болон мөн тус газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10/175******* тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон актыг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХХК-ийн төлөөлөгч А., нэхэмжлэгч М., Ш., нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, Э., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн 10/1609 тоот загвар зургийг хүчингүй болгосон акт болон мөн тус газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10/175******* тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон актыг тус тус хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Газар өмчлөгч 5 айл нийт 2479м2 газарт "" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан "Цэцэрлэг бүхий 15 давхар орон сууцны барилга" -г барихаар төлөвлөж

12-р сарын 05-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар,

2023 оны 02-р сарын 17-ны өдөр Загвар зураг,

2023 оны 04-р сарын 9-ний өдөр Холбооны техникийн нөхцөл, 2023 оны 04-р сарын 12-ны өдөр Цахилгааны техникийн нөхцөл,

2023 оны 05-р сарын 5-ны өдөр Дулааны техникийн нөхцөл,

2023 оны 05-р сарын 25-ны өдөр Ус сувгийн техникийн нөхцөл,

2023 оны 05-р сарын 11-ний өдөр "Онцгой байдлын ерөнхий газар" барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт,

2023 оны 05-р сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт,

2023 оны 06-р сарын 16-ны өдөр Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгдэл 2023 оны 06-р сарын 23-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ"-г аван барилгын ажлыг эхлүүлсэн болно.

Гэтэл барилгын ажил эхлээд байтал ХБХГ-ын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. гарын үсэг бүхий 2023 оны "Загвар зураг"-г хүчингүй болгосон тухай 2023 оны 06-р сарын 2*******-ны өдрийн №10/1609 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг мөн 2023 оны 06-р сарын 2*******-ны өдрийн №10/1611 дугаартай Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх" хүчингүй болгох сонсох ажиллагаа явуулж байгаа тухай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг 2023 оны 07-р сарын 03-ны өдөр газар өмчлөгч А., Ш. нарт шуудангаар ирсэн. Газар өмчлөгч 7 иргэн, Хөрөнгө оруулагч ХХК-ний төлөөлөл бид энэ мэдэгдлийг авсан даруйдаа 2023 оны 07-р сарын 05-ны өдөр ХБХГ-н Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор, мөн хэлтсийн мэргэжилтэн Х, ХБХГ-ын Хот байгуулалт инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И, ХБХГ-ын хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С нартай уулзалт зохион байгуулж нөхцөл байдлын талаар тодруулахад Танай барилгын урд талын айлаас гомдол ирсэн мөн хойд талын 295-р байрны СӨХ-өөс гомдол ирсэн учраас ийм арга хэмжээ авч байна, танайх урд талын гэдэг газар өмчлөгчтэйгөө тохирчих тэгвэл ямар ч асуудалгүй" гэсэн. Хойд талын 295-р байрны СӨХ-ийн гомдол танайд хамаарахгүй гэсэн мэдээлэл өгсөн.

Улаанбаатар хот, С******* дүүрэг, 9-р хороо, Ж*******ы оршин суугчид манай барилгын ажлыг эсэргүүцсэн зүйл байхгүй бөгөөд харин ч зарим оршин суугчид нь өвөлдөө утаанаас, зундаа хөрсний бохирдол, ялаа шумуулнаас салах нь гээд дэмжиж байгаагаа илэрхийлэн бидэнтэй холбогдож байгаа. 2023 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр барилгын ажил эсэргүүцэж байгаа оршин суугчидтай уулзах зохион байгуулахад СӨХ- ны ТУЗ-ийн дарга Х.тай санаа зорилго нэг 7 иргэн ирсэн бөгөөд тэдгээр иргэдэд бодит мэдээлэл өгсөн. Харин одоо Ж*******ы оршин суугчид гаас СӨХ-оо авах талаар ажил зохион байгуулж байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд энэ талаараа "Ж*******" фэйсбүүк группдээ пост оруулсан байсан. Үүнээс дүгнэхэд Ж*******ы оршин суугчид манай барилгын ажлыг эсэргүүцээгүй зөвхөн Х. болон түүнтэй санаа зорилго нэг цөөн тооны хүмүүс хувийн ашиг сонирхлын үүднээс СӨХ-ны нэрийг барин бодит байдал, хууль журамд нийцэхгүй худал шаардлага бүхий гомдол гаргаж байна гэж үзэж байна. Бид ХБХГ-ын төлөөллөөс ирсэн Ш. гаргасан гомдол хууль зүй, барилгын норм дүрэмд нийцэж байгаа эсэх, 7 айлын газар 2 айлын газраас болж хохирох нь зүйд нийцэх эсэх, мөн газар нь үнэгүйдэж байгаа бол манай талаас тэр газрыг нь авъя үгүй бол манай төлөвлөлт хийгдээгүй урд талын газраас өгье аль болохоор зохицоод ажлаа үргэлжлүүлмээр байна гэсэн санал хэлсэн. Тэгэхэд ХБХГ-ын төлөөлөгч танай 7 айлын газар ч, ганц Ш. газар ч адил, та нар ч гомдол гаргаж болно, харин газраа өгье эсвэл Ш. газрыг авъя гэдэг чинь зөв санаа байна гээд Ш.Э уулзалт зохион байгуул гэсэн. Иргэн Ш. нь СБД, 9-р хороонд (манай барилгажих талбайн урд талд) НЗДТГ-ын орон сууцны барилга барьж байгаа Блю ХХК-ний төлөөлөл юм.

 

Хөрөнгө оруулагч ХХК-ны захирал Х. 2023.07.19-ний өдөр Блю " ХХК-ний захирал Ш.Б, гомдол гаргагч Ш. нартай уулзалт хийсэн бөгөөд уг уулзалтаар шийдэлд хүрч чадаагүй. Манай зүгээс тайлбарлахдаа Ш.Энхжргалын өмнөх өмчлөгч Нэргүй гэдэг хүнтэй газрыг нь авах тухай санал тавихад Блю манай хашаатай залгаад барилгаа барьж байгаа тул эднийх авч зам талбай, ногоон байгууламж хийх байх гэхээр нь Нэргүй гуайн газар үнэгүйдэж орхигдохгүй юм байна гээд орхисон гэдгээ хэлсэн. Мөн ер нь бол танай авсан газар манайхаас шалтгаалаад үнэгүйдэж байгаа юм биш танай Блю ХХК-ний барьсан барилгаас барилгын норм дүрмээр зай хэмжээ авахаар Ш. Нэргүй гуайгаас авсан газарт барилга төлөвлөх боломжгүй байгаа юм гэдгийг хэлсэн боловч шийдэлд хүрч чадаагүй. "Блю " ХХК-ний зүгээс өөрийн нэр нөлөө, танил талаа ашиглаж байгаад манай барилгын хууль ёсны бүх зөвшөөрлийг хүчингүй болгуулж газрыг маань үнэгүйдүүлж хямд авах зорилготой юм байна гэсэн ойлголт авсан. Тийм ч учраас ХБХГ- ын Дотоод хяналт, хуулийн хэлтэс зөвхөн нэг талыг барьж хэн нэгний заавар захиалгаар хууль бус шийдвэр гаргаж байна гэж үзэж байна.

Архитектур төлөвлөлтийн даалгавар гарч Загвар зураг батлагдсанаар газар өмчлөгч бид "" ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу амьдарч байсан орон байраа буулгаж, 30-40 жил амьдарсан газраа чөлөөлж өгөн одоогоор " ХХК-ний гаргаж өгсөн байранд амьдарч байна.

Батлагдсан Загвар зургийг хүчингүй болгож улмаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь бидний ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ цуцлагдах нөхцөл байдал бий болж бидний 7 айл болон хашаанд хамт амьдарч байсан үр хүүхэд, ах дүүсийн 14-21 айл өрхийн 60 гаран иргэн орох орон, амьдрах газаргүй болж хаана амьдрах нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. гаргасан 2023 оны Загвар зураг-ыг хүчингүй болгосон шийдвэр, 2023 оны БАЗГ2023/373 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Жич: Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц. хандаж 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хандаж гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн дарга М.ы 2023 оны 07 сарын 21-ны өдрийн 6/1*******13 тоот албан бичиг ирсэн бөгөөд бидний гаргасан гомдолд хариу өгсөн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгч ХХК төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь 2022 оны 5 сараас эхлээд Улаанбаатар хотын С******* дүүргийн 9 дүгээр хорооны 7,******* дугаар гудамжны айл өрхүүдтэй уулзалтуудыг хийж эхэлсэн байдаг юм. Тухайн үед одоо энэ 5 иргэн эхлээд манай оффис дээр ирж уулзаад за бид нар газраа өгөөд барилга бариулахад бэлэн байна. Бид орон сууцад ормоор байна. Танайхыг яагаад сонгосон юм гэхээр танайх манай нэг гудамжны урд талд барилга барьж байгаа учраас танайхтай хамтарч ажилламаар байна гэсэн. Ингээд хамтын ажлын гэрээ байгуулаад тэгээд хүсэлтээ хот төлөвлөлтөд би өгсөн юм. Бид нар гэрээндээ нэг л юм тусгаж өгсөн нь хэрвээ төрийн байгуулалтын шийдвэрүүд гараад А даалгавар, схем зураг батлагдаад гарах юм бол би танай газраас авна аа, хөрөнгө оруулалт хийнэ. Тийм учраас би энэ гэрээнүүдийг хот төлөвлөлт өгөхдөө та бүхэн манай энэ газар дээр барилга барьж болох уу, үгүй юү, даалгавар гаргаж болох боломжтой юу, үгүй юу гэдэг хүсэлтийг би 2023 оны 10 сарын 1*******-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт хөгжлийн газарт өгсөн. Ингээд 2022 оны 12 сарын 19-нд манай архитектур төлөвлөлтийн даалгавар гарч ирсэн. Энэ архитектур төлөвлөлтийн даалгавар нь танай энэ газрын, энэ байршил дээр ийм хэмжээтэй барилга барьж болно. Загвар зургаа зураад Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраар хянуулаад батлуул гэдэг. Үүний дагуу манайх А даалгаврын нөхцөлийн дагуу загвар зураг болж байна уу, бид ийм байдлаар барилгаа барьж болох уу гэж загвар зургаа батлуулж байгаа. итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг дураараа барьчихсан юм шиг яриад байна. Ингээд манай загвар зургийг 2023 оны 2 сарын 17-ны өдөр баталж өгсөн 2023 оны 2 сард барилгын хөгжлийн инженер, геодезийн судалгаа бид нар хийлгэсэн 2023 оны 4 сарын 9-ний өдөр холбооны техникийн нөхцөл 4 сарын 12-ны өдөр цахилгааны техникийн нөхцөл 4 сарын 21-ний өдөр цахилгааны түр техникийн нөхцөл 5 сарын 5-ны өдөр дулааны техникийн нөхцөл 5 сарын 25-ны өдөр ус сувгийн техникийн нөхцөл 5 сарын 11-нд Онцгой байдлын ерөнхий газрын барилгын зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт. Онцгой байдал болохоор гал гарвал яах вэ, аюулгүй байдал яах вэ гэдэг дээр хяналт, дүгнэлт хийдэг. Мөн 5 сарын 22-нд эрүүл ахуйн улсын байцаагчийн дүгнэлт. Тэгээд 6 сарын 23-нд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гарсан. Гуравдагч этгээд төлөөлөгчийн хэлж байгаа шиг газар аваад л барилга барьчихдаг юм биш шүү дээ. Энэ бүх бичиг баримтыг бүгдийг нь бүрдүүлж байж бүх зөвшөөрлийг нь авч байж барилга чинь өөрөө баригдаж байгаа юм. Ингээд А даалгаврын хүсэлтийг бид 2022 оны 2 сарын 1*******-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гаргаж өгөөд. 2022 оны 10 сарын 1*******-ны өдөр бид анхны хүсэлтийг өгсөн юм. Бид энэ газар дээр барилга барьж болох уу, үгүй юү гэж хүсэлтээ өгч байгаа юм. Тэгснийх нь дагуу хэлэлцээд дахин 2022 оны 12 сарын 20-ны өдөр зааварчилгаа авсны үндсэн дээр дахиж хүсэлтээ өгөөд 12 сарын 19-нд манай А даалгавар гарсан. Ингээд дээрх бүх шаардлагуудыг бид биелүүлээд бүх бичиг баримтуудаа бүгдийг нь авсан. Үүнийг хэлж байгаагийн учир нь 2023 оны 7 сарын 2-ны өдрийн Нийслэлийн хуулийн хэлтсийн дарга Болор гэж хүн өөрөө албан бичиг гаргасан. Үүний дагуу Ж*******д мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг дээр дурдахдаа 2022 оны Мзх 202243026 дугаартай албан бичигт энэ А даалгавар Улаанбаатар хотын 2020 он хүртэлх хөгжил, ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 оны хөгжлийн чиг хандлага, орон сууцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний баримт бичигтэй уялдуулсан. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь хэсэг төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол 12 дугаар зүйлийн ******* дахь заалт, барилга байгууламжийн зураг төсөл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70%-аас илүүгүй байна гээд өөрсдөө зөв байна гээд тэгсэн хэрнээ тэрнийх нь яг доод талд нь батлагдсан загвар зураг, барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгочихсон тухай мэдэгдсэн гэж байгаа юм. Ингээд бид нарын эргэлзээг төрүүлээд байгаа. А Даалгавар нь батлагдаад байна гээд манай гэрчилгээг цуцалсан Болор гэдэг дарга нь өөрөө тэр Ж*******ы Сөх-д өгөхдөө зөвшөөрчихсөн мөртлөө ямар ямар үндэслэлээр ингээд манай загвар зураг болон ажил эхлэх зөвшөөрлийг тусган үндэслэлээ бичив. Ингээд Нийслэлийн Хот байгуулалт, барилга хөгжлийн газраас А даалгавар болон загвар зураг батлагдан гарсны дараа 2023 оны 4 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулсан 7 айл газраа чөлөөлж ажил ажилд орж, амьдарч байсан байшин, гэрээ, эд хогшил бүх юм нураасан. Тэр газраас маш их хог, 60 хэдэн машин газар шороо, шавар байж зөөсөн. Тэгэхээр барилгын ажил эхэлсэн гэж үзээд байх шиг байна. Тэгээд 1 сонирхолтой нь манай барилгын ажил зөвшөөрлийг авчихад манай бараг гайхаад байсан юм. Тэгэхээр би ямар ч уялдаагүй юм байна, хоорондоо энэ зөвхөн нэг хүний даалгавар, тушаалаар явж байгаа юм болов уу гэж би хардаад байгаа юм. Тэгээд түрүүн бас хэлж байна гэж байхгүй гээд байгаа юм. Тэгсэн мөртлөө гээд каталог гаргаад ингээд борлуулалт хийгээд яваад байдаг. Тэн дээр бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон сууц гэж байж байгаа. Тийм учраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон сууц гэдгийг ХХК барьж байгаа юм байна, тэндээсээ тодорхой хэмжээнд өөрсдөө борлуулж байгаа юм байна гэсэн миний ойлголт бол байгаа. Тэгээд дээрх газруудын өмчлөгчтэй байгуулсан хамтран ажиллагааны А даалгавар, хүсэлт гаргахдаа нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт өгсөн. Уг гэрээний 6.2 дугаар заалт дээр тухайн газарт барилга барих төрийн байгууллагын зөвшөөрөл батлагдан гарсны дараа газрын төлбөрийг хэсэгчлэн төлнө гэж байгаа. Үүнд гэрээ хийсэн 7 өмчлөгч айл тус бүрд эхний удаа 1, 1 орон сууц, дараагийн удаа амьдарч байсан газар дээр нь үлдсэн төлбөрийг нь төлнө гээд энэ гэрээнд тусгачихсан байгаа. Хэрвээ магадгүй энэ байдал ингээд үргэлжлэх юм бол энэ төлбөрийг хэн хариуцах юм. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар хариуцах юм уу, эс үгүй бол нь хариуцах юм уу энэ их тийм сонирхолтой сонин болчхоод байгаа юм. Батлагдсан зөвшөөрлийг нь нэг хэлтэс нь нөгөө хэлтсийнхээ зөвшөөрлийг ингээд цуцлаад байдаг нь ойлгомжгүй. Хэрвээ ингээд цуцлаад байдаг бол ерөнхий төлөвлөгөөний газар ер нь байх шаардлага байгаа ч юм уу, бараг хүмүүс өөрсдөө хашаагаа аваад л тэгээд байшингаа барьчихмаар юм биш үү? Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын хуулийн хэлтсээс иргэн гомдлоор гэж байгаа юм. Иргэн гомдол болохоор юу гэсэн бэ гэхээр 1 дүгээрт миний барилга барих гэж төлөвлөж байсан газрыг үнэгүйдүүлсэн гэж байгаа юм. Тэгэхээр барилгыг барихын тулд заавал ерөнхий төлөвлөгөөнийхөө дээр очиж дүүргийнхээ архитектуртайгаа уулзаад энэ газрыг худалдаж авах гэж байна, ямар нэгэн төлөвлөлт хийж болох уу, үгүй юү гэж асууж лавлаж байгаад авдаг. гэдэг хүн бол нэлээн туршлагатай барилга барьдаг хүн. Би мэднэ. ХХК-ийг мэднэ. Б гээд бас ерөнхий захирал нь байж байгаа. Би бас хэд хэдэн хүнд одоо оффис дээр нь очиж уулзах очиж үзсэн. Тэгэхэд энэ бүсгүй сууж байсан, одоо бодвол мэдэхгүй суугаагүй, ирээгүй л гэх байлгүй. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр би Б гэдэг хүний утас руу би 4 5 сард залгасан байгаа. Энийг бол Мобикомоос шүүгээд гаргаад ирнэ. Надтай хамт явсан хүн эдний өрөөнөөс Б захирал руу нь бас залгасан. Тэгэхэд бол холбогдоогүй ээ, би уул нь аль болохоор хамтраад ажиллачихъя, нэг дор байж байгаа юм чинь дулаан цахилгаанаа хамтдаа татчихъя, Э хамт тохирчихъё гэж бодсон. Энэ дээр хамгийн гол сонирхолтой юм нь ийм байгаад байгаа юм. Ийм илт хууль зүйд нийцэхгүй гомдлыг хот төлөвлөлт хүлээж аваад тэрнийх нь дагуу аж ахуйн нэгж, иргэдийг дарамтлаад байгаа байхгүй юу. Эхлээд Сөх-ны хойд талын байрны хүмүүсийг гомдол гаргуулсан. Би сүүлд нь бүх айлуудтай нь би уулзсан. Тэгтэл танай энэ урд талын барилга барьж байгаа газар чинь ногоон байгууламж болно гэж бид нарт ойлгуулсан шүү дээ. Тэгээд танайхыг барилга бариад байна гэсэн шүү дээ гэсэн. Энэ чинь 7 айлын өмчийн газар. Энэ 7 айл чинь 21 яндан байсан юм 2 метр болоод л дүүрдэг жорлон, сүүлдээ угаадсаа ил асгадаг байсан юм. Энэ та нарын гомдолд дурдсан гээд хүний дурдсан Үндсэн хуулийн 6.2 буюу эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байхгүй болох гээд ингэсэн чинь эсрэгээрээ би та нарын төлөө гэж явж байна гэж хэлж ойлгуулаад бид нартай хамтарч ажиллая, хамт замаа тавья, орчноо хурдан босгоё гээд албан бичгээ бид нарт өгчихсөн. Бид нар солилцсон. Тэр нь бас ингээд материалд бас нотлох баримтын материалд бол хавсаргасан байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ хот байгуулалтын маань хүмүүс нь ерөөсөө л нэг ийм аж ахуйн нэг иргэдийг дарамталсан шахсан. гэдэг нь сүүлдээ зохицохгүй гээд хэрүүл уруул болоод, сууц өмчлөгчдийнхөө хүмүүст ч худлаа ярьчихсан нь ил болоод өөрөө ажлаа өгөөд зугтаад явсан. Өөрөө шүүхэд манайд холбогдуулан 2 удаа гомдол гаргаад шүүх хүлээж аваагүй. Энэ гэдэг хүний хувьд бид нар өмнө нь нэг удаа тохиролцооны гэрээ хийсэн. Энэ гэрээндээ юу гэж тусгаж өгсөн бэ гэхлээр манайхаас 400м2 газар өг гэсэн оронд нь би танайхаас цахилгаанаа авъя гээд газрын албан дээр очоод газрын алба хэсэгчилсэн төлөвлөгөөг авчихсан, ерөнхий төлөвлөгөө гарчихсан газрыг хэсэгчлэхгүй ээ гэсэн ийм хариу өгсөн. Ингээд энэ мухардсан. Одоогоос *******,9 сарын өмнө бид уулзаад өглөөний цайгаа хамт уугаад тэгэхдээ бид нар юу гэсэн гэхээр хажууд байгаа нэг айлын газрыг Б очоод баганы захиралтай уулзъя. Хэрвээ тэднийх зөвшөөрөх юм бол , багана, чинь уртаар нь барилгаа барилгаа барья. Би 400м2-аа хэлсэн үгэндээ хүрээд өгчихвөл боломж байна. Харин тасална гэхээр болохгүй байна аа гэсэн Б захирал баганатай уулзана гээд таг болсон. баганатай би өмнө нь 2 удаа уулзсан. багана нь хүнтэй хамтарч барилга барихгүй ээ гэсэн. Эцэст нь хэлэхэд бол 1 дүгээрт манай энэ айлууд маш их хохирч байгаа. Нийт 7 иргэний нэртэй байгаа боловч 21 өрх амьдарч байсан тэнд одоо зөвхөн 5-ыг нь би байраар түр байраар хангачихсан. Одоо би гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй, чадахгүй болчихсон. Бүх юм шүүхийн байдалтай. Тэгээд энэ хүмүүс чинь бүгд амьдарч байсан орон байраа нураачихсан байж байгаа. Дээрээс нь би тэр компанид хөрөнгө оруулалт хийгээд явчихсан. Тэгээд түрүүн бас нэг зөвшөөрөлгүй барилга гэж нэг яригдаж байх шиг байсан. Хот төлөвлөлтөөс надад ямар ч танай ажлыг цуцалж байна шүү та ажлаа зогсоогоорой гэсэн цуцалсан акт, албан бичиг өгөөгүй. Тэр битгий хэл компанид мэдэгдэх шаардлагагүй гэсэн албан бичиг өгсөн шүү дээ. Хот байгуулалт хөгжлийн газраас бүх зөвшөөрлөө өгчихсөн байж байгаа. Манай талаас нэг ч хууль зөрчсөн зүйл байхгүй. А даалгаврыг цонх төлөвлөнө, норм ярина, урд талын айл гэж яриад байх юм. Бид төлөвлөөд зургаа батлуулж байгаа шүү дээ. Батлуулах явцдаа энэ болж байна уу гээд болж байна баталсан шүү дээ. Бидний зүгээс дахин зургийн компаниар очиж зургаа зуруулаад дахиад болж байна уу гэхэд болж байна гэсэн байгаа шүү дээ. Би гэдэг хүнийг өөрийн нөлөө, магадгүй танил талаа ашигласан байж болзошгүй гэж хардаад байгаа вэ гэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон сууц гэсэн барилга байгаа. Гэтэл ХХК-ийн каталог дээр энэ барилга нь байгаад байгаа юм. Хоёрдугаарт гэдэг газар дээр барилга барих ямар ч боломж байхгүй. Яагаад гэхээр хажуу талын та нараас зөвшөөрөл авчихсан 2 барилга нь норм дүрмийг чинь хаачхаж байгаа байгаа шүү дээ. Энэ хашааны газар, гэр хорооллыг орон сууцжуулах энэ хөтөлбөрт нар оролцож байгаа. Өмнө нь бид 16 айлын газар 3 блок барьж орон сууцанд орсон. Энэ төсөл нь манай 4 дэх төсөл. Миний зүгээс Э аль болох тохиролцох тал дээрээ ажиллаж байгаа. гэдэг хүн нь хотод бүх асуудлыг би шийднэ, асуудал байхгүй гэж ярьдаг хүн. Тэр талаас нь би нөлөөлөл байж магадгүй гэж хардаж байгаа юм. Иймд бидний нэхэмжлэлийг хүлээж авч хууль зүйн дагуу шийдэж өгнө үү. Гол 7 айлын 21 өрх нэг бизнес эрхэлж байгаа нэг компанийн хүчтэй нөлөөтэйгөөр хохироох нь хэр зохистой гэдэг талаар анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлийн тухай дурдъя. Сая болсон үйл баримтын талаар тодорхой хэллээ. За 1 дүгээрт манайх Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. 2023 оны 6 сарын 2*******-ны өдрийн 10/1609 тоот захиргааны актаар загвар зургийг нь хүчингүй болгосон ийм мэдэгдэл бид нарт ирүүлсэн байна. За энийг хууль зүйн үндэслэлийн талаар хүчингүй, яагаад хууль зөрчсөн бөгөөд хүчингүй болгох үндэслэлтэй вэ гэдэг талаар хэлье. 6 сарын 2*******-ны өдрийн энэ акттай байгууллага нь барилга барихаар төлөвлөж буй байршлын зэргэлдээ байрлах 295 дугаар байрны Ж******* Сөх болон 150 гаруй оршин суугчид нэгдэж барилга барихыг эсэргүүцсэн албан бичиг, өргөдлөөр хандсан. Мөн Архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа самбар байршуулахыг өмчлөгчөөс санал аваагүй байна. Иймд Барилгын тухай хуулийн 7.2-т заасны дагуу мөн Захиргааны ерөнхий хуулийн 22.1, 24, 24.3, 24.1-д заасны дагуу тус тус үндэслэн 2023 оны 6 сарын 2*******-ны өдрөөс эхлэн 2023 оны загвар зургийг хүчингүй болгосныг мэдэгдэж байна гэсэн нэг ийм албан бичиг байдаг. Энэ дээр ингээд актыг нь хараад үзэхэд цуцлаад байгаа үндэслэлийг судалъя. Ж******* Сөх болон 150 гаруй оршин суугчид нэгдэж барилга барихыг эсэргүүцсэн гэсэн байна. Гэтэл бодит байдал дээр Ж******* Сөх-ийн буюу тус байранд амьдарч буй иргэдийн эрхэд халдсан, эрхийг нь зөрчсөн үндсэн зүйл бол ерөөсөө байхгүй байгаад байгаа. Бид нар үзлэгээр үзсэн. Яг тухайн хашааны хойд талд байсан. Ингээд өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бас нотлогдож байгаа. Тухайлбал 2023 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай Ж******* Сөх-ийн захиргааны хэргийн анхан шатын шатны шүүхэд гаргасан хариу тайлбар байдаг. Энэ тайлбартаа нь өөрийгөө тухайн Сөх-ийн ТУЗ-ийн дарга гэж 2023 оны 4 сараас явж байгууллагын тамга, тэмдгийг ашиглаад удирдах шатны байгууллагад гомдол гаргаж явсныг бид мэдээгүй. Уг нь 2023 оны 7 сарын 31-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ирц бүрдээгүй байхад хэсэг гишүүдэд намайг ТУЗ-ын даргаар сонгосон хурлын тогтоол хэрэгтэй байна. Би ХХК-тай шүүхдэлцэж байгаа боловч иргэнээр хөөцөлдөж байгаа учраас болохгүй байна. Та бүхэн гарын үсгээ зураад өгчих, өөр юманд ашиглахгүй маргаашийн шүүхэд суухад ашиглах юмыг цөөн тооны гарын үсгийг авсан байна гэдэг ийм тайлбар байгаа. Мөн тус Сөх-ийн зүгээс бид нар шүүхэд хүсэлт гаргаад Ж******* Сөх-ийн эрх ашиг, энэ оршин суугчдын эрх ашиг хөндөөд байгаа юм уу? Энэ талаар дахиж нэмэлт хүсэлт гаргаж шүүхээс албан бичиг явуулаад шүүхээс хүсэлтийг хангасан. Ингээд 2024 оны 1 сарын 29-ний өдөр Сөх-өөс албан бичиг тайлбараа бас ирүүлсэн байдаг. Үүгээр мөн л Ж******* Сөх-ийн эрх ашиг манай хотхоны эрх ашиг зөрчигдөөд байгаа зүйл байхгүй. Харин гэдэг хүн нь 2023 оны 7 сарын 31-нээс 2023 оны ******* сарын 16-ны хооронд ажилласан гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ Хот байгуулалт хөгжлийн газрын газарт гаргасан тэр 150 иргэний гомдол гээд байгаа зүйл нь ямар нэгэн тийм бодитой, одоо үндэслэл бүхий Ж******* Сөх-ийг төлөөлөх бүхий хүн байгаагүй. Тийм гомдол гаргаагүй, хуурамчаар тамга тэмдгийг нь дараад цөөн хэдэн хүнийг гарын үсэг цуглуулаад явчихсан. Ийм л нөхцөл байдал. Түүнээс биш тэр иргэд бодитойгоор яг гомдол гаргасан 150 иргэний эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй. Энийг нь хэрвээ зөрчигдөөд байгаа бол Хот байгуулалт хөгжлийн газраас сонсох ажиллагаа явуулаад тэрийг нь бодитойгоор тогтоосон зүйл байхгүй. Одоо ямар ч манайд хамааралгүй бид нарын эрх ашиг зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй гэдэг байдлаар Ж******* Сөх-ийн зүгээс тайлбаруудаа өгдөг.Дээрээс нь тухайн үед бол Ж******* Сөх-ийн зүгээс харин ч эсрэгээрээ ХХК-тай зам талбай, явган хүний замыг нь засах ийм байдлаар хамтран ажиллах болно. Та бүхэнтэй маргаангүй гэдэг зүйл нь хангалттай нотлох баримтаар авагдсан байгаа.

Хоёр дугаарт 2*******-ны өдрийн загвар зургийг хүчингүй болгохдоо самбар байршуулаагүй, өмчлөгчийн санал аваагүй гэсэн зүйлийг хэлдэг. Засгийн газрын 2019 оны 10******* дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрэмд заасны дагуу ХХК болон нэхэмжлэгч иргэд нь холбогдох хууль, дүрэмд заасан бичиг баримтыг бүрдүүлэн 2022 оны 12 сарын 19-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгаварт 2023 оны 2 сарын 17-ны өдөр загвар зургийг батлуулж авсан байдаг. За өөрөөр хэлбэл Хот төлөвлөлт хөгжлийн газар өөрсдөө 2022 оны 12 сарын 19-ны өдөр архитектур төлөвлөлт А даалгавар 2023 оны 2 сарын 17-ны өдөр загвар зургийг баталж өгөхдөө самбар байршуулах хөрш залгаа өмчлөгчийн саналыг авсан байх ийм шаардлага тавьсан байдаг. Тэр шаардлагыг нь хангаад өөрөөр хэлбэл хөрш залгаа өмчлөгч нараасаа саналыг нь аваад ямар нэгэн гомдол саналгүй болгоод ингээд за самбараар байршуулаад А даалгавар болон загвар зургаар батлуулаад авсан байхад ямар нэгэн үндэслэл шалтгаангүйгээр самбар байршуулаагүй гэдэг. 2 дугаарт нь Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 7 сарын 7-ны өдрийн 10/175******* дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон ийм акт гаргасан байна. Үүний хууль зүйн үндэслэлийн тухайд Болор нь энэ захиргааны актаа гаргахдаа тус газрын 2023 оны 6 сарын 2*******-ны өдрийн 10/1609 дугаартай албан бичгээр 2023 оны 2 сарын 17-ны өдөр батлагдсан загвар зургийг хүчингүй болгосныг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 49.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.2.1.1 дэх хэсэг *******.1, *******.2,-т заасныг үндэслэн 2023 оны 7 сарын 7-ны өдрөөс эхлэн барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болж байгааг үүгээр мэдэгдье гэсэн байгаа юм. Болор нь өөрөө захиргааны актаа гаргахдаа Зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасныг үндэслэсэн. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зөвшөөрлийг хүчингүй болгох журмыг хуульчилж өгсөн байгаа. Хэрхэн яаж зөвшөөрөл олгосон юм бол, Зөвшөөрлөө хүчингүй болгох юм бэ гэдэг энэ процедурыг хуульдаа нарийвчлаад заагаад өгчихсөн. Тус хуулийн 6.3 дугаар зүйл дээр зөвшөөрлийг хүчингүй болгохдоо эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэж тусгана гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл Я.Болороос хэрвээ барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох гэж байгаа юм бол мэдэгдэл үйлдээд мэдэгдэлдээ хүргүүлсэн он, сар, өдөр, өдрийг тэмдэглэлдээ тусгах ёстой гэсэн. 6.3.2 дээр нь юу гэж заасан юм гэхлээр энэ зүйлийн нэгд заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Өөрөөр хэлбэл хот байгуулалт хөгжлийн газрын дотоод хяналтын газрын дарга Я.Болор нь ХХК болон нэхэмжлэгч иргэдэд танай барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох гэж байгаа гэдэг 6 сарын 2*******-ны өдөр мэдэгдэл өгсөн гэж үзэж байгаа юм бол энэ Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3.2-т заасны дагуу 7 сарын 2******* хүртэл хариу тайлбарыг нь хүлээж авах хугацаа болох ёстой байсан. Ингээд 7 сарын 2*******-нд ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй бол ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгохыг шийдвэрлэх ийм процедурын зохицуулалттай. За ийм процедурыг ерөөсөө бүгдийг нь зөрчсөн буюу ерөөсөө л 2023 оны 7 сарын 7-ны өдөр шууд хүчингүй болгочихдог ийм мэдэгдэл явуулчихдаг. Мөн дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор нь загвар зураг болон барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох эрх хэмжээгүй этгээд байдаг. Тухайлбал хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. 2023 оны 6 сарын 2*******-ны өдрийн 10/1609 тоот загвар зургийг хүчингүй болгосон. Мөн түүнийг 7 сарын 7-ны 10/175******* тоот барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох эрх хэмжээн хуулиар болоод захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар байгаагүй. Засгийн газрын 2019 оны 10******* дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн 3.6 дугаар зүйлд Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектур батална гэж заасан. Өөрөөр хэлбэл хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга загвар зургийг хүчингүй болгох, барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох энэ эрх хэмжээ хот төлөвлөлтийн тухай хууль, барилгын тухай хууль, зөвшөөрлийн тухай хуульд байхгүй байгаа юм. За хариуцагчийн зүгээс ийм эрх хэмжээтэй гэж хэлсэн. Ингээд энийг нь ямар эрх хэмжээтэй юм бэ, яаж энэ эрхийг шилжүүлж авсан юм бэ гэдгийг тодруулах байдлаар бид нар хүсэлт гаргаад хариуцагчаас нотлох баримт гаргуулж авсан. За ингээд Хот байгуулалт хөгжлийн газрын газрын даргын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А/11 дүгээр тушаалын 10 дугаар хавсралтаар батлагдсан Дотоод хяналт хуулийн хэлтсийн газрын дүрэм гэдэг ийм дүрэм байна. Энэ дүрмийн 4.******* дугаар зүйлд нь захиргааны сөрөг акт гаргах тохиолдолд сонсох ажиллагаанд оролцох, зохион байгуулах гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл дотоод хяналт, хуулийн хэлтсийн эрх хэмжээ сөрөг акт гаргах гэж байгаа бол сонсох ажиллагаанд оролцоно, та нар энэ бүхнийг зохион байгуулна гэдгийг л зааж өгсөн байгаа юм. Үүнээс үзвэл Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах эрх хэмжээ байхгүй гэж нотлогдож байгаа. За түүнчлэн хариуцагч тайлбартаа, газрын даргын 2022 оны 7 сарын 29-ний өдрийн дугаар А/43 тушаалаар захиргааны акт гаргах гарын үсэг зурах эрхийг нь шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч тус тушаалыг судалж үзэхэд нэгжийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд бусад албан бичигт гарын үсэг зурж баталгаажуулахыг нэгжийн дарга нарт зөвшөөрсүгэй гэсэн байна. Албан бичигт л гарын үсэг зурах, түүнээс биш ямар нэгэн байдлаар захиргааны акт гаргах сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах эрх хэмжээг шууд олгочихсон ийм зүйл ерөөсөө огтоос байхгүй байгаа. За мөн дээрээс нь бид нар Хот байгуулалт хөгжлийн газрын веб сайтаас нь Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг нь авч үзэж судлаад үзэхээр сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт боловсруулах л гэж байгаа юм. Түүнээс биш сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах эрх хэмжээ ажлын байрны тодорхойлолт дээр нь ч алга. За мөн дээрээс нь тус газрын дүрэм дээр нь ч байхгүй. Иймд Я. гаргасан эдгээр захиргааны актууд нь үндэслэлгүй хууль зөрчсөн актууд байгаа учраас эдгээр захиргааны актуудыг хүчингүй болгож. Тус газарт хөрөнгө оруулж барилга барьж байгаа ХХК болон тус газарт ХХК-тай хамтран ажиллаж байгаа нэр бүхий 7 иргэдийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Дээрээс нь нэг зүйлийг тодруулж хэлэхэд гэдэг хүн гомдол гаргасан гээд байгаа юм. Гэтэл гэдэг хүн нь Драгон компанийн хувьцаа эзэмшигч нэг захирал нь гэтэл сая бид нарын гаргаж өгсөн баримтаар Драгон компанийн газрыг оролцуулаад барилгын талбайгаа төлөвлөчихсөн байгаад байгаа юм. Мөн дээрээс нь газар дээр нь үзлэг хийгээд үзэхэд тэр 14*******, 14*******А гээд байгаа газрын яг баруун талд байна шүү дээ. Тэгээд дээрээс нь яг урд талд нь бараг тэр газар дээр нь ч байж магадгүй 2 давхар суурь барьчихсан, дээрээс нь яг тэр 2 давхар барьсан суурийнх нь баруун хойд талд нь өндөр барилгаа босгоод дуусгачихсан байгаа. Тэгээд яагаад эрх ашиг зөрчигдөх гээд байгаа юм бэ. Өөрийнх нь компани өөрөө тэн дээр барилга барьж байж яагаад эрх ашиг нь зөрчигдөх гээд байгаа юм. Хоёр дугаарт компани болон нэхэмжлэл гаргасан 7 иргэн түрүүлээд А даалгавраа авчихсан, барилгын ажлын зөвшөөрлөө авчихсан явж байхад нь сүүлд манайх наана чинь барилга барих ёстой байсан юм. Тийм учраас танайх манай ирээдүйд барих гэж байгаа барилгыг та бүхэн үнэгүйдүүлээд байна гэдэг үндэслэлээр энэ зөвшөөрлийг цуцалдаг юм уу, энэ дээр ямар эрх ашиг сонирхол байгаа юм бэ? энэ нөхцөл байдал нь үнэхээр тодорхойгүй. Тэгээд он, сар, өдөр, огноог нь харах юм болбол 6 сарын 2*******-ны өдөр загвар зургийг хүчингүй болгодог. Мөн 6 сарын 2*******-ны өдрөө барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгох, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлдэг. Тэгэнгүүтээ 7 сарын 7-нд хэдхэн хоногийн дараа барилгын ажлын зөвшөөрлийг нь хүчингүй болгочихлоо. Энэ хаана нөгөө нэг зөв процесс, шударга ёсны зарчим, нөгөө процедурын журмууд чинь хаана яваад байгаа юм бэ? Зөвшөөрлийн тухай хууль дээр нь заагаад явчихсан. Сонсох ажиллагаа явж байгаа бол та бүхэн иргэдэд үндэслэл бүхий яг тайлбар, гомдол гаргах хугацаа хугацааг нь олгох ёстой. Гэтэл ийм хурдтайгаар асуудлыг шийдээд шийдээд явчхаж байгаа нь өөрөө ямар ашиг сонирхол байна вэ гэдэг асуудалд яалт ч үгүй хардлага төрж байгаа юм. Гэтэл цаана нь юу байна гэхлээр компанийн бариад байгаа барилга нь Нийслэлийн Засаг даргын ажилчдын орон сууц байж байдаг. Драгон компанийн албан ёсны веб сайт руу нь ороод харахад хүртэл байж байгаа. Яг энэ байршил дээр яг энэ газар дээр. За ийм учраас 1 дүгээрт энд ерөөсөө хэний ч эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй байна. Ж******* Сөх-ийн оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөн зүйл алга байна. Хэрэг хангалттай тодорхой илэрхийлээд нотлох баримтууд гаргаад өгчихлөө. Иргэн одоо газар нь үнэгүйдээд байна гэдэг. Гэтэл өөрийнх нь компани тэн дээр нь газраа барилгаа бариад байдаг. Тэгээд яаж эрх ашиг нь зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй. Хэрэгт цугларсан нотлох баримт, мэтгэлцээний үе шатын явцад гуравдагч этгээд болох эрх ашиг зөрчигдөөгүй байна аа гэдэг нь тодорхой нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Нэг дүгээрт газар дээр нь очоод шүүхээс 2 удаагийн үзлэг хийсэн. Гэтэл газрын залгаа урд талд нь баруун талд нь 2 барилга барьчихсан. Эдгээр барилгууд нь бүгдээрээ бодоод байдаг хойд талд нь барьсан ХХК-ийн барилга болохгүй гэдэг нэг ийм юм байгаа юм. Аливаа асуудал хууль дүрэм журамтай, цаг хугацааны дараалалтай. Манай зөвшөөрлийг хүчингүй болгочихоор дараа нь бид нар барилга барихад нь манайх одоо компанийн зүгээс бид нар бас барих гэж байсан юм гээд нэгнээ барьцаалан дахиад л шүүхэд хангаад байх юм уу? Хоёр дугаарт яаж эрх ашиг нь зөрчигдөхгүй байна гэхээр гуравдагч этгээдийн газрын яг урд барьсан тэр барилга, баруун талд барьсан барилгууд, тэгээд танай газар дээр барилга барьчихаар хаагуур орц, гарц нь байх юм, хаагуур нь машин нь орж, гарч, түргэн тусламж, галын машин орох нь тодорхойгүй. Гурав дугаарт гэдэг хүн нь ХХК-тай харилцаа холбоо хамааралтай юм байна гэдэг нь нотлогдож байна. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн зүгээс ч гэсэн тэнд танай газрын урд, баруун талд ямар компани барилга бариад байгааг мэдэхгүй байна гэж байхгүй. Мэдсэн ч хариулахгүй ингээд зугтааж байгаа нь ямар ашиг сонирхол байгаа юм. Яагаад 6 сарын 2*******-нд зөвшөөрөл олгоод 7 сарын 7-ны өдөр 10-аад хоногийн дараа цуцлаад байгаа юм. Ямар хурдан ажлаа хийдэг болчихсон юм. Яагаад хуульд заасан процессын журмаа баримтлахгүй байгаа юм. Зөвшөөрлийн тухай хуулийг сая баримталдаг. Манайх барилгын ажлын зөвшөөрөл манайд хамааралтай. Тийм болохоор бид эшилж байгаа гэж хэллээ. Хэрэв тийм бол тухайн хууль дээр тодорхой биччихсэн байна шүү дээ. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3.1, 6.3.1.2, 6.3.1.3 мэдэгдэл эхлээд хүргүүл. Мэдэгдэл хүргүүлчхээд тэрийгээ тэмдэглэлдээ тусга. Тэр тэмдэглэл чинь хаана байгаа юм, 30 хоног хүлээ.Тэр 30 хоногоо яаж хүлээсэн юм 6 сарын 2*******-нд та бүхэн мэдэгдлээ өгчихсөн юм бол 7 сарын 2*******-ны хооронд та бүхэн хүлээх ёстой байсан. Яаж ажил нь яваад байгаа нь ойлгомжгүй.

 

Мөн газар дээр бидний 25 метрийн нөлөөллийн бүсэд орчхоод байгаа юм уу? тэр одоо 25 метр нь 15 давхар хүртэл барилга барих юм бол 25 метр байгаа юм уу. Тэгээд нь тэнд 25 метр эсвэл 15 давхар байшин 16 давхар барина гэдгийг яаж мэдээд байгаа юм. Бид нар шүүхээс хүсэлт гаргаад тэндээс хэн гэдэг ямар компани А даалгавар авсан юм бэ? Тэр газар дээр чинь 2-3 давхар суурь босчихсон байна шүү дээ. Энийг хэн бариад байгаа юм бэ? Хүсэлт гаргасан танайхаас ирсэн баримт нь ямар ч барилгын ажлын зөвшөөрөл 1 дүгээрт алга байна, 2 дугаарт А даалгавар аваагүй байна гэдэг баримт өгсөн. эрх ашиг яаж хөндөгдөөд байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Өнөөдөр шүүхээс өмнө нь дуудсан хүндэтгэн үзэх шалтгаан дурдалгүйгээр ирээгүй, тэгээд өмгөөлөгч авъя гэсэн. Ингээд эрх нь хангаад л яваад байдаг. Гэтэл санаатайгаар ингээд харин жинхэнэ барилгын ажлыг удаашруулж байгаа бол та бүхний түрүүн хэлдэг 2023 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5.14 тогтоолын 4.13 дээр харин ч байгаа шүү дээ. Санаатайгаар саад учруулж байвал тухайн иргэн, хуулийн этгээдээс санал авахгүйгээр барилгын ажлаа үргэлжлүүлж болно гэдэг ийм заалттай. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны 5.14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дээр санал авах талаар зохицуулалтууд байна. Ямар тохиолдолд санал авах юм, ямар тохиолдолд саналыг нь авахгүй байж болох юм гэдэг талаар үүнийг 4.13 дээр санаатайгаар саад учруулж байвал тухайн иргэн, хуулийн этгээдээс санал авахгүй байж болно гэж заасан байгаа шүү дээ. Санал авахгүй ч бас байж болно. Тухайлбал, энэ дээр юу гэж байна гэхээр тухайн гэр хорооллын нэгж талбарт байгаа эдэлбэр газар болоод орон сууцын хорооллын дундах барилгажаагүй талбай гэж байгаа шүү. За ингээд санал өгвөл зохих иргэдийн 70%-ийн саналыг хүчинтэйд тооцно гэсэн шүү дээ. Тэгээд энэ гэдэг хүнийг энэ 147 тоотод амьдардаг энэ хүний газрыг тойроод байсан бүх айлуудынх нь газрыг нь худалдаж аваад нэг том 2469м2 газар олгоод нэг хүнийх нь газар дээр л барилга төлөвлөсөн. Тэгээд тэр төлөвлөлтийн даалгаврыг нь Хот төлөвлөлт хөгжлийн газраас өөрснөө болж байна аа, энэнийхээ дагуу барилгаа барья гээд өгчхөөд дараа нь, ирээдүйд энэ хүний эрх ашиг зөрчигдөх гэж байна гэдэг байдлаар хангадаг нь ямар учиртай юм бэ? Ж******* Сөх-ийн зүгээс ямар ч асуудалгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд л тайлбараа өглөө. Тэгээд эрх ашиг хэрхэн яаж өөрчлөгдөөд байгаа юм гэхлээр ирээдүйд баригдах гэж байгаа барилга нь 25 метр болчих гээд байгаа юм. Тэр 25 метрийн нөлөөлөл нь орчих гээд байгаа гэдэг. Тэгээд одоо яаж барилга барих юм, энэ иргэд одоо яах юм. Захиргааны шийдвэр, үйл ажиллагаанд итгээд л энэ иргэдийн газар дээр байсан барилгыг нураагаад л буулгаад л ингээд л явсан шүү дээ. Дээрээс нь тэр барилгын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхэлчихсэн гээд юм яриад байх юм. Хангалттай тодорхой нэг тайлбар хэллээ шүү дээ. Танай зүгээс барилгын ажлаа зөвшөөрөл өгөөгүйгээр эхэлсэн бол тэр торгосон торгууль чинь хаана байгаа юм, барилгын ажлаа зогсоо гэж мэдэгдсэн мэдэгдэл чинь хаана байгаа юм. Ийм байдлаар төрийн ажлыг явуулж, иргэдийн болоод хуулийн этгээдийн эрх ашгийг зөрчинө гэдэг чинь арай дэндүү хүнд сурталтай байгаа юм биш үү. Хэрвээ та бүхэн өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлээд өгөх боломж чинь бүрэн байсан байсан биз дээ? нэг газрын нэг газрын нэг толгой, одоо Тулга гэдэг хүний одоо дарга нь хэн болсон юм, арай малгайн дотор байгаа юм бол нэг хэлтсээсээ нөгөө хэлтэс нь очоод л энэ барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр эхэлсэн юм уу, торгууль нь яана, мэдэгдэл нь хаана байна бүгдийг нь аваад шүүх дээр өгчих бүрэн боломжтой байна шүү дээ. Тэгээд нотлоод шүүх дээр мэтгэлцээд явж чадахгүй шууд шүүх дээр ирж та нар хүнийг гөрдөж байгаа нь мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна. Хэрвээ та нар тэгж ярьж байгаа бол бид нар ч гэсэндээ эсрэгээр нь нотлох баримт бүрдүүлэх боломжийг олгох ёстой байдаг. Тэгээд гэнэт гэнэт шүүх хурал дээр хүнийг гүтгээд танайх барилгын ажлын зөвшөөрөлгүй байж барилгын ажлаа эхлүүлчихсэн. 1******* хоногийн дотор 7 давхар хүртэл бариад дуусгачихсан гэдэг юм яриад байх юм. Тэгвэл та нар 7 сарын 7-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийг хэзээ хүчингүй болгосон юм, тэрийгээ яаж ХХК болон иргэдэд мэдэгдсэн юм. Тэр мэдэгдэл хүргүүлсэн хуудас, гарын үсэг зуруулж авсан баримт чинь хаана байгаа юм бэ? Бид нар тэр энэ танай газар дээр нэг дарга шийдвэр гарангуут тэрийг нь бид нар тааж мэдээд сууж байх тийм боломжтой байгаа юм уу, эсвэл та нарын үйл ажиллагаа чинь тийм шилэн болоод тэрийгээ бүтэн олон нийтэд зарладаг болчихсон юм уу. Захиргааны ерөнхий хууль дээр байгаа шүү дээ. Захиргааны акт гаргасан бол хаяглагдсан этгээддээ хүрснээр мэдэгдэнэ, үйлчлэл нь эхэлнэ гэж байгаа. Тэгвэл бид нар захиргааны акт гаргаад барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болчихсон байна гэдгийг мэдээгүй байхад яаж ажлаа зогсоох вэ? Зуны сард багтаагаад барилгын ажлаа дуусгахыг л бодно. Мөн Э тохиролцох ёстой, хөрш зэргэлдээ өмчлөгчөөсөө саналыг нь авч зөвшилцөх ёстой гэсэн юм яриад байх юм. Нэг дүгээрт 2014 оны 5.14 онд тухайн үедээ үйлчилж байхдаа үйлчлэл нь хэвээрээ байсан шүү дээ. Энэ хугацаанд санал өгвөл зохих иргэдийн 70%-ийн саналаар тухайн асуудал нь хүчинтэй байна гэдэг тийм л журмын зохицуулалттай байсан. Тэр журмын зохицуулалтын дагуу иргэд болоод компанийн зүгээс тэр журмын дагуу л бүгдээс нь санал авсан. Нэргүй гэдэг хүнээс саналыг нь авахад манайх юм уу эсвэл ХХК-ийн аль өндөр үнэ хэлсэнд нь өгнө гэдэг. Хоёр дугаарт хэрвээ манайхтай барилгаа тулгаж шахаж барьчихсан байгаа учраас бид Драгон ХХК-д өгөхөөс аргагүй байна гэдэг байдлаар хариу тайлбаруудаа хэлээд бичээд явсан байдаг юм. Тийм уулзалтууд болсон. Газрын үзлэгээр шүүх 2 удаа очиж үзсэн. Тэнд суурийг нь ухчихсан байгаа 2 давхар, баруун талд нь баригдсан байгаа тэр барилгууд урд талынхаа газраар барилга барьчих юм бол яаж орц, гарц гүй болох учраа авахаас өөр арга байхгүй учраас бид нарын гаргаж өгсөн тэр танилцуулга дээр газрыг барилга баригдаж байгаа талбайдаа оруулаад явчихсан байна шүү дээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын орон сууц болохоороо давуу эрхтэй байдаг юм уу? Тийм болохоор та бүхэн гомдлыг нь хурдан шийдэж өгдөг юм уу? Тийм болохоороо процессын хуулийнхаа журмуудыг зөрчдөг юм уу, ойлгомжгүй байна. Дээрээс нь Э тохиролцох гэж бол оролдсон, зөвшилцөх гэж оролдсон байна. Тэр талаар хавтаст хэргийн 152,153 дугаар хуудсанд нотлох баримтууд байна. Энэ хэлцэл яагаад явагдаагүй гэхлээр хэсэгчилсэн төлөвлөлтийн тэр газраасаа газар салгаж өгөх юм бол зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй учраас за тэгвэл болохгүй юм байна гэдэг байдлаар л асуудлыг шийдвэрлээд явсан. Түүнээс биш газрын эрхийг бид шилжүүлээд өгчихсөн юм байхгүй шүү дээ. Газрын эрхийг нь шилжүүлчихсэн юм шиг л ярих юм. 150 оршин суугчид гомдол гаргасан гэдэг, одоо 150 иргэд нь хаана байгаа юм, хэн тоолчхоод байгаа юм, тэд нарын гаргасан өргөдөл нь хаана хавсаргасан байгаа юм. Ж******* Сөх-ийн гэдэг хүн дараа нь үйл баримтаа нотлох баримтаар нь тогтоогдчихсон л байна шүү дээ. Тэр хүн ж******* Сөх-ийг төлөөлөх эрхгүй этгээд байсан байна. Сөх-ийн тамга тэмдгийг хууль бусаар ашиглаад өөрт ашигтай байдлаар албан бичиг үйлдээд гомдол гаргуулаад явсан байдаг. Дараа нь өөрөө ч хэлэхдээ би 7 сарын 31-нээс ******* сарын 30-ыг хүртэл 16 хоног л ажилласан. Би наад асуудлыг чинь мэдэхгүй гэдэг. Хариуцагч болон гуравдагч этгээдээс асуулт асуухаар мэдэж байсан ч хариулахыг хүсэхгүй байгаа нь мэтгэлцэх зарчмыг зөрчиж байгаа хэрэг биш үү. Шүүхэд үнэн зөвшөөр тайлбар, хариулт өгөх үүрэгтэй биз дээ. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өг өгнө үү гэж хүсэж байна.Дээрээс нь хэлэхэд нэхэмжлэгч иргэдийн өмчлөх эрх маш ноцтой зөрчигдөж байгаа. Эдгээр иргэд энэ төсөл зогсоод барилгын ажлын зөвшөөрөл зогсчих юм бол Дахиад захиргааны хэргийн шүүхийн нэхэмжлэл, хууль ёсны шийдвэрлэх асуудал гээд л явна шүү дээ. Та нар ингэж иргэдийн эрх ашгийг зөрчиж болохгүй биз дээ. Дээрээс нь хамгийн гол тодорхой байгаа зүйл нь Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болорт сөрөг захиргааны акт гаргах эрх хэмжээ байхгүй байна шүү дээ. Энийг илт хууль бус гээд бүүр маргасан ч болно. Хүчингүй болгох захиргааны актын явцад илт хууль бус байвал тэрийг илт бусаар ч тогтоолгочихсон ч бас болно. Ажлын байрны тодорхойлолтын 4.******* дээр нь тодорхой байдлаар сөрөг захиргааны актыг зөвхөн боловсруулах, хянах хуульд нийцүүлэх л гэж байгаа юм. Түүнээс биш тэрийг гаргах гэдэг эрх хэмжээ нь 4.7, 4.******* дээр зөвхөн боловсруулах л гэж байгаа юм. Тэгснээ 2022 оны 7 сарын 29-ний А/43-аар эрхээ шилжүүлчихсэн юм гэдэг. Тэрийг нь уншаад үзэхээр албан хэрэг хөтлөлтийн журмын 3 дугаар зүйл албан бичиг боловсруулахдаа яах вэ л гэдэг юм байгаа болохоос биш тэр албан хэрэг хөтлөлт, нийтлэг журмын 3-д ямар ч эрх шилжүүлэх зохицуулалт байхгүй. Ямар инээдтэй юм бэ? Би яг үнэнийг хэлэхэд анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явж байхад ийм том эрх мэдэлтэй газар юм уу, Дотоод хяналт, хуулийн хэлтэс нь дахиад нэг субъект болоод явчихдаг юм уу? Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтэс нь дахиад нэг субъект, бие даасан субъект, захиргааны байгууллага болоод явчихдаг юм уу, ийм том эрх хэмжээтэй байгууллага юм уу гэж бодож байсан. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаад нотлох баримт бүрдүүлээд ирэхийн цагт ямар ч тийм юм байдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч А., Ш., М. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид энэ газраа 20-30 жил амьдарсан хүмүүс. Одоо компаниас гаргаж өгсөн байранд түр амьдарч байгаа ирээдүйд бидний газар дээр баригдаж байгаа барилга ашиглалтад орчихвол өөрсдийн байрандаа орохоор хүлээж байна. Тухайн газар бидний хашаа байшиндаа амьдардаг байхад хөрс, агаарын бохирдол ихтэй газар. Нийслэл болон Төрийн байгууллагаас агаар, хөрсний бохирдол дахин төлөвлөлт гэж ярьдаг боловч яг энэ ажил хийгдээд эхлэхээр ийм шийдвэрүүд гаргаад байгааг ойлгохгүй байна. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: " ХХК, иргэн А. нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн А., Д., М., Л., М., Ж., Ш. нарын өмчлөгчдийн С******* дүүргийн 9 дүгээр хороо, *******,******* дугаар гудамжны 147, 21*******, 219, 237, 23******* тоот хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон нийт 2479,17 м.кв газрыг үндэслэж 991.6 м.кв барилгажих талбайд Цэцэрлэг бүхий үйлчилгээний орон сууцны барилга"-ын зориулалтаар 2022 оны МЗХ2022/43-026 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр "Загвар зураг"-ийг баталсан. Гэвч барилга барихаар төлөвлөж буй байршлын зэргэлдээ буюу хойд талд байрлах 295 дугаар байрны "Ж******* СӨХ болон оршин суугчид, иргэн Х., урд талд байрлах иргэн Ш. нар нь тус газарт удаа дараа "" ХХК-ийн барьж байгаа барилгыг эсэргүүцэж хөрш залгаа өмчлөгчидтэй зөвшилцөж ажиллаагүй тухай албан бичиг, өргөдлөөр хандсан. Тус газарт өргөдөл, гомдол ирэх бүрд " ХХК-д танилцуулж, гомдлыг барагдуулж ажиллах тухай биечлэн болон утсаар мэдэгдэж байсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврын Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд "Барилгын загвар зураг" төслийг боловсруулахдаа орчны хөрш залгаа газар эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчтэй зөвшилцөн уялдуулж, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хөрш залгаа газар, өмчлөгч, эзэмшигчээс санал гомдол гарсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх тухай тусгасан. Мөн "" ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/01/14 дугаартай албан бичгээр хөрш зэргэлдээх айлуудтай ойлголцож зөвшилцөж ажиллах тухай ирүүлсэн байдаг. Түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10/1230 дугаартай албан бичгээр А. нарын 7 иргэдэд сонсох ажиллагаа явуулж 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариуг албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж шуудангаар явуулах, утсаар удаа дараа мэдэгдэж тайлбар санал гаргах боломжийг олгосон. Тухайн хугацаанд "" ХХК болон газар өмчлөгч иргэдээс хариу тайлбар ирээгүй бөгөөд газар өмчлөгчдийн нэг болох А.аас тайлбар бүхий өргөдөл ирсэн байх бөгөөд сонсох ажиллагааны хариу тайлбар мөн эсэх тухай утсаар холбогдож тодруулахад "за би бусад өмчлөгчтэйгөө зөвшилцөөд хариу өгнө, хариу тайлбарыг өгнө өө гэх тайлбарыг өгснийхөө дараагаар тус газрын Инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсээс БАЗГ2023/373 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан байсан. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтад захиалагч барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах; гэж заасан байх бөгөөд Загвар зургийг хүчингүй болгох сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээн авсан байгаа тухайгаа Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах материалдаа хавсаргаагүй төрийн байгууллагыг илтэд хууран мэхэлж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар болон "" ХХК-аас ирүүлсэн албан бичигт дурдсан хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэйгөө зөвшилцөж ажиллах үүргээ биелүүлээгүй. Мөн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр "" ХХК болон бусад иргэн А. нар тус газрын Дотоод хяналт хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дуламсүрэн, мөн хэлтсийн мэргэжилтэн Ж.Х, Хот байгуулалт инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И, Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С нартай уулзалт зохион байгуулж Ж******* СӨХ болон Ш. холбогдох гомдлыг талаар бодит нөхцөл байдлыг танилцуулж тайлбар мэдээллийг өгсөн. Ингэхдээ Ж******* СӨХ хамааралгүй иргэн Ш. гомдол хамааралтай гэх мэдээллийг өгөөгүй бөгөөд нотлох баримтаар уг хурлын тэмдэглэлийг хүргүүлж байна. Иймд "" ХХК, иргэн А. нарын 7 иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Нэгдүгээрт: 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгаврын Хот төлөвлөлтийн онцгой нөхцөлд "Барилгын загвар зураг" төслийг боловсруулахдаа орчны хөрш залгаа газар эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгчтэй зөвшилцөн уялдуулж, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хөрш залгаа газар, өмчлөгч, эзэмшигчээс санал гомдол гарсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх тухай тусгасан. Мөн "" ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/01/14 дугаартай албан бичгээр хөрш зэргэлдээх айлуудтай ойлголцож зөвшилцөж ажиллах тухай ирүүлсэн байдаг. Түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 6/1126 дугаартай албан бичгээр "" ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч Ш. өргөдлийг хүргүүлж арга хэмжээ авч ажиллах тухай мэдэгдэхэд "" ХХК-аас бид хөршийн санал авах шаардлагагүй тухайгаа илэрхийлсэн. Үүний дараагаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10/1230 дугаартай албан бичгээр А. нарын 7 иргэдэд сонсох ажиллагаа явуулж 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариуг албан бичгээр ирүүлэхийг мэдэгдэж шуудангаар явуулах, утсаар удаа дараа мэдэгдэж тайлбар санал гаргах боломжийг олгосон. Тухайн хугацаанд "" ХХК болон газар өмчлөгч иргэдээс хариу тайлбар ирээгүй бөгөөд газар өмчлөгчдийн нэг болох А.аас тайлбар бүхий өргөдөл ирсэн байх бөгөөд сонсох ажиллагааны хариу тайлбар мөн эсэх тухай утсаар холбогдож тодруулахад "за би бусад өмчлөгчтэйгөө зөвшилцөөд хариу өгнө, хариу тайлбарыг өгнө өө" гэх тайлбарыг өгснийхөө дараагаар тус газрын Инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсээс БАЗГ2023/373 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан байсан. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтад захиалагч барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах; гэж заасан байх бөгөөд Загвар зургийг хүчингүй болгох сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээн авсан байгаа тухайгаа Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах материалдаа хавсаргаагүй төрийн байгууллагыг илтэд хууран мэхэлж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан. Архитектур төлөвлөлтийн даалгавар болон ХХК-аас ирүүлсэн албан бичигт дурдсан хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэйгөө зөвшилцөж ажиллах үүргээ биелүүлээгүй. Хоёрдугаарт: Хавтаст хэргийн 19 иргэдийн төлөөлөөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр журмын 4.******* дахь заалтын дагуу "Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно" гэснийг үндэслэн бидний санал 70 хувиас дээш тул бид Ш.Э******* санал авах шаардлагагүй тухай албан бичгийг ирүүлсэн. Энэ барилга барьж буй иргэн, аж ахуй нэгжийн барилга төлөвлөж байгаа нэгж талбарын гаднах хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчийг тодорхойлсон болохоос хөршүүдээрээ нийлж барилга барьж байгаа учраас өөрсдөөсөө бид санал авсан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Гуравдугаарт: " ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/01/14 дугаартай албан бичгээр хөрш зэргэлдээх айлуудтай ойлголцож зөвшилцөж ажиллах тухай ирүүлсэн ч Загвар зураг батлагдсаны дараа 06 дугаар сард "" ХХК-аас бид хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчтэй зөвшилцөж ажиллах шаардлагагүй гэсэн албан бичиг ирүүлсэн нь захиргааны шийдвэрийг эс биелүүлсэн үйлдэл юм. Дөрөвдүгээрт: Маргаан бүхий байршилд шүүхийн газрын үзлэг хийхэд 7 давхар карказ боссон боссон байсан бөгөөд "" ХХК нь Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан бөгөөд 06 дугаар сарын 2*******-ны өдөр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох сонсох ажиллагааны мэдэгдлийг мэдэгдсэн, Загвар зураг 06 дугаар сарын 2*******-ны өдөр хүчингүй болгосныг мэдсээр байж зөвшөөрөлгүй барьсан байна. Мөн зөвшөөрлийг батлагдсанаас хойш 16 хоногийн дотор хүчингүй болгосон байхад 7 давхар карказ босох боломжгүй юм. Иймд "" ХХК нь зөвшөөрөлгүй барьсан буюу Загвар зураг, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болсны дараагаар барьсан гэдэг нь тодорхой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я.Болор нь захиргааны акт гаргах эрхгүй гээд нэхэмжлэгч тал маань хэллээ. Мөн албан тушаалын тодорхойлолтыг нь хэлж өглөө. Сөрөг акт гаргахдаа одоо сонсох ажиллагааг зохион байгуулах, сөрөг акт гаргах, төслийг бэлтгэх ийм чиг үүрэг албан тушаалын тодорхойлолт бол байдаг. Мөн Газрын даргын 2022 оны 7 сарын 29-ний А/43 дугаар тушаалаар боловсруулах эрхийг нь баталгаажуулах эрхтэй болгож эрх шилжүүлсэн тушаал байгаа юм.Тэгэхлээр болбол газрын даргын 2022 оны тухайн тушаалаар Я.Болорт сөрөг акт гаргах эрхийг нь олгосон гэсэн үг. ХХК болон долоон иргэд 2023 оны 6 сарын 23-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгаврын хот төлөвлөлтийн онцгой нөхцөл буюу 10 дугаар хэсэгт хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс гомдол санал гарсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр шийдвэрлэх гэж тусгаж зааж өгсөн байгаа. Шийдвэрлэх, зөвшилцөх гэж бүр тодотгож зааж өгсөн байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгаврын 10 дугаар хэсэгт үүнийг ч мөн баталгаажуулаад ХХК-аас тус газарт 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 23/0114 дугаартай албан бичгээр хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс гомдол гарсан тохиолдолд зөвшилцөж ажиллана гэж албан бичгийг ирүүлсэн байгаа. Тэгээд сонсох ажиллагааны мэдэгдэл, хариу тайлбаруудыг мэдээгүй гэдэг зүйлийг хэлдэг. Энэ нь гэнэт болчихсон асуудал биш. Бид 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6/1126 дугаартай албан бичгээр ХХК-д хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч Эгаа зөвшилцөж ажиллаач ээ. Архитектур төлөвлөлтийн даалгаврын онцгой нөхцөлд зөвшилцөж ажиллах тухай нэмэлт заалт зохицуулалтаар тусгачихсан заачихсан. Танайх ч өөрөө зөвшилцөж ажиллахаа илэрхийлчихсэн байгаа шүү дээ гэдгийг албан бичгээр хүргүүлсэн. ХХК-ийн төлөөлөл болон иргэдтэй уулзалт зохион байгуулсан уулзалтын тэмдэглэл мөн хавтаст хэрэгт байгаа тэр уулзалтын тэмдэглэлүүдээр нөхцөл байдлыг мэдэгдсэн. Тухайн уулзалт юунаас болсон гэхээр тус газраас шуудангаар явуулсан сонсох ажиллагааны мэдэгдлүүдийг мэдэгдэл болон шуудангаар явуулсан албан бичгүүдийг хүлээн аваад түүнийгээ барьж ирсний дагуу манай хурлын зааланд 5 сард уулзсан байгаа. Энэ уулзалтаар бид нар ХХК-ийг хот төлөвлөлтийн онцгой нөхцөл шаардлагыг зөрчөөд байна гэж ерөөсөө хэлээгүй. Мэдээж өмчлөлийн газар дээрээ барилга барих эрхтэй барилгаа барих эрх нь бол байгаа. Бид нар зүгээр Хот байгуулалт хөгжлийн газраас онцгой нөхцөл дээрээ заачихсан. Гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол яригдаад байна. Энийг танайх хөрөнгөөрөө хариуцна гэдэг нь архитектур төлөвлөлтийн даалгавар дээр зааж өгснийг танайх мөн илэрхийлчихсэн учраас энийгээ шийдвэрлээч гэж бид нар удаа дараа хэлээд байгаа юм. Мөн тухайн уулзалт дээр зөвшилцөөд ирэх юм бол загвар зураг болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тухайн байгууллагаас олгох боломжтой хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Бид норм дүрэм зөрчөөд байгаа асуудал яриагүй. Гол нь хөршөөсөө гараад байгаа саналыг авч үзэж зөвшилцөнө үү гэж байгаа юм. Үүний дараагаар 2023 оны 5 сарын 25-ны өдөр ХХК болон нараас албан бичгээр бид хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчтэйгөө зөвшилцөх шаардлагагүй гэдэг албан бичиг ирүүлсний дагуу Хот байгуулалт хөгжлийн газар дээр уулзалт болсон. Сонсох ажиллагааны мэдэгдэл, албан бичгүүдийг 7 иргэд болон төлөөллүүд авсан учраас үүнийхээ дагуу өөрсдөө ирж уулзалт зохион байгуулахыг хүссэн. Энэ бол товлогдсон уулзалт байгаагүй. Газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гээд 3 акт гарч байгаа. Бид загвар зургаа авахдаа та нар хөршөөсөө санал авна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар дээр заасан байгаа шүү дээ. Энийгээ биелүүлээч ээ гэж шаардлагыг бол тавьсан. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг энэ үйл явц гэнэт болчихсон, мэдээгүй байхад нь цуцалчихсан асуудал ерөөсөө биш. Тухай бүр уулзаад уулзалт зохион байгуулсан ийм асуудал байгаа. Загвар зургийг хүчингүй болгох сонсох ажиллагаа хийчихсэн явж байх тухайн хугацаанд мөн дараагийн ажлын зөвшөөрөл болох барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах материалаа бүрдүүлээд өгчихсөн байсан. Тэрийг манай мэдээллийн сандаа хүчингүй болсон тохиолдолд загвар зураг хүчингүй боллоо гэдэг байдлаар байршуулдаг. Сонсох ажиллагаа явж байгаа учраас бид мэдээллийн сан дээрээ сонсох ажиллагаа явж байна гэж байршуулдаггүй. Тийм учраас манай нөгөө хэлтэс маань мэдээлэлгүй байсан учир дараагийн шатын зөвшөөрөл болох барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсныг хариуцагч мэдээд гайхсан гээд хэлж байна. Энэ нь манай дээр дотоодын хуулийн хэлтэс дээр сонсох ажиллагаа явж байх хугацаанд нөгөө хэлтэс дээр очоод барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ авчихсанд гайхсан юм. Ийм учраас үүнийг 16 хоногийн дотор сонсох ажиллагаа хийгээд 16 хоног хоногийн дотор цуцалсан байгаа. Мөн маргаан бүхий байршилд 12 сарын 19-ний өдөр үзлэг хийхэд 7 давхар карказ босчихсон байсан бөгөөд энэ нь бетон шахалтын ба тэнхлэгийн дагуух сунгалтын бат бэхэд хүрэх бэхжилтийн хугацааг бетон ба төмөр бетон бүтээц, үндсэн дүрэм гэсэн барилгын норм дүрэм нь 52.01.10-д заасны дагуу барилга босохдоо дор хаяж 2******* хоног сууриа бэхжүүлдэг гэж дүрэмд заасан байгаа. Тэгэхэд ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 16 хоногийн дотор цуцалсан байхад газрын үзлэгээр 7 давхар карказ босчихсон байсан. Энэ нь зөвшөөрөлгүйгээр барилгаа үргэлжлүүлсэн, зөвшөөрөлгүйгээр барьсан гэсэн ийм үйл баримт нь тогтоогдож байгаа. Мөн хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд ХХК-аас бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5.14 дүгээр журмын 4.******* дахь заалтын дагуу хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс санал өг, өгвөл зохих иргэдийн 70%-ийн саналыг авсан. Яагаад гэвэл бид хөршүүдээрээ нийлж барилга барьж байгаа учраас энэ 70%-аа хангасан гэж үзээд байгаа юм. За энэ дээр барилга барьж буй иргэн, аж ахуйн нэгж нь барилга төлөвлөж байгаа нэгж талбарын гаднах нэгж талбарыг хөрш залгаа өмчлөгч гэж тодорхойлох болохоос хөршүүдээрээ нийлж барилга барьж байгаа учраас бид бие биеэсээ санал авчихсан гэж тодорхойлох боломжгүй байна. ХХК-аас 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 1/14 дугаартай албан бичгээр хөрш зэргэлдээх айлуудтай ойлголцож зөвшилцөж ажиллах тухай ирүүлсэн ч загвар зураг батлагдсаны дараа 6 дугаар сард буюу 5 сарын дараа бид хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчтэй зөвшилцөх шаардлагагүй гэсэн бичиг ирүүлсэн нь захиргааны шийдвэрийг шийдвэрт хайхрамжгүй хандсан, эс биелүүлсэн үйлдэл. Зөвшөөрөлгүй барьсан үйл баримтаа шүүхээр зөвтгүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй. Өнөөдрийн үйл баримт буюу энэ асуудлыг нэхэмжлэгчийг мэдээгүй байхад нь цуцалчихсан асуудал биш. Удаа дараа ХХК-д мэдэгдэж байсан. Мөн загвар зургаа өөрчлүүлье гэдэг хүсэлтээ ирүүлсэн. Тухайн загвар зургийг өөрчилье гэхээр тухайн барилга аль хэдийн баригдчихсан байсан. Мөн нэхэмжлэгч нь Э хэлцэл хийчихсэн байсан шүү дээ гэдэг. Энэ нь хэлцэл нь ******* сарынх байдаг. Энэ тухайн үйл баримтуудаар гэнэт хүчингүй болгож цуцалсан зүйл биш. Өмнө нь хэлсэнчлэн тухайн байгууллагаас архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслээд загвар зураг гардаг, загвар зургийг нь үндэслээд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гардаг. Загвар зургийг хүчингүй болохыг нэхэмжлэгч тал аль хэдийн мэдчихсэн байсан байж манай нөгөө хэлтэс дээр очоод барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах талаар баримт бүрдүүлээд явсан байгаа юм. Барилгын ажлын зөвшөөрлийг авахдаа тус газраас нөгөө хээрийн үзлэгийг хийгээгүй, тухайн ирүүлсэн баримтад үндэслээд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байсан. Тухайн баримтад барилгын ажлаа зөвшөөрөлгүй эхэлсэнтэй холбоотой баримт байхгүй байсан. Мөн барилгаа зөвшөөрөлгүй эхэлснээ мэдэгдээд явах нь Барилгын тухай хуулийн 37.1.3-д заасанчлан барилгатай холбоотой үнэн зөв баримт бичгийг захиалагч тал буюу газар өмчлөгчид өөрсдөө хариуцах ёстой. Гэтэл захиргааны байгууллагыг хууран мэхлээд нэг хэлтэс дээр нь сонсох ажиллагаа явж байхад өөр хэлтэс дээр нь очоод барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний материалаа үнэн зөв гэж бүрдүүлээд ингээд явж байгаа нь захиргааны байгууллагыг хууран мэхэлж байгаа ийм процесс юм. Загвар зураг хүчингүй болсон гэдэг чинь түүнийг үндэслэж гарсан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болох үйл баримтыг газар өмчлөгчид, тухайн барилгын захиалагчид нь мэдэж байсан. Тэгээд үндэслэл болсон загвар зураг нь хүчингүй болчихсон байхад барилгын ажлаа үргэлжлүүлээд байсан нь үндэслэлгүй байна.

Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 5.14 дүгээр тогтоолд хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч зөвшилцөхгүй бол барилгаа эхэл гэдэг заалт байдаг гэж байна. Тухайн журам нь 2023 оны 3 сард хүчингүй болсон ХХК нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ 6 сарын 23-ны өдөр авсан. Иймээс Захиргааны ерөнхий хуульд хуулийг буцаан хэрэглэхийг хориглосон байгаа. Иймээс тухайн заалтыг баримтлаад бид нар Э зөвшилцөж чадахгүй юм байна, барьчихъя гэдэг ийм үйл баримт байгаа нь үндэслэлгүй. Мэдээж нэхэмжлэгч 7 иргэний эрх ашиг яригдаж байгааг захиргааны байгууллага үгүйсгээгүй. Өөрсдийнхөө эрх ашгаа мэдэж байгаа шиг бусдын эрх ашиг хөндөгдөөд байгаа буюу захиргааны зохицуулалтаар заасан нэмэлт заалтад заасан үүргээ биелүүлээч ээ гэж байгаа юм. Түүнээс биш бид барилгын ажлаа хийгээд явж байхад нь гэнэт шууд зогсоочихсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагааны хариу тайлбар гаргах 30 хоногийн хугацаа өгөх ёстой гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27-д сонсох боломжоор хангана гэсэн болохоос захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхдээ 30 хоногийн хугацаагаар хангана гэсэн зохицуулалт байхгүй. Иймээс ХХК нь гуравдагчийн асуулт, тайлбараар ч гэсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ч гэсэн загвар зураг, нэгэнт хүчингүй болсон үйл баримтыг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр 7 давхар барьчхаад байгаа үйл баримтаа шүүхээр зөвтгүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй, мөн гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа үйл явдал. Гуравдагч этгээдийн эрх ашгийн сонирхлыг хамгаалж хангаад барилгаа барь гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Түүнээс норм дүрэмтэй нийцэхгүй байна ч юм уу ийм асуудлыг огт хөндөөгүй. Архитектур төлөвлөлтийн даалгавар чинь акт шүү дээ. Тухайн актад заасан одоо хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс гомдол гарсан тохиолдолд түүнийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг танайх эсэргүүцээгүй, эсэргүүцсэн баримт, хүсэлт захиргааны байгууллага дээр ирсэн баримт байхгүй. Үүнийг хөрштэйгөө зөвшилцөж ажиллана гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь 1 сарын 26-нд хөршөөсөө гарсан гомдол саналыг шийдвэрлэж ажиллана, татгалзах зүйлгүй гэж албан бичиг өгснөө дараагийн шатын акттай холбоотой хөрштэйгөө зөвшилцөх шаардлагагүй гээд 5 сарын дараа захиргааны байгууллагад хайхрамжгүй хандаж байна. Мөн зөвхөн А.ы суурин дээр барьж байгаа учраас бид 2014 оны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан журмаараа хөрш залгаа өмгөөлөгчдийн 70%-аас дээш саналыг авсан гэж өөрсдөө тайлбарлаад байгаа юм. За тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралтын схем зураг буюу одоо төлөвлөлтийн талбайн зургийг харвал архитектур төлөвлөлтийн даалгаврыг олохдоо нийт төлөвлөлтийн талбай буюу 7 иргэний газрыг нийлүүлсэн байгааг барилгажих талбай гэж үздэг. Нийт 7 иргэний талбай гэж үзэж байгаа. Түүнээс зөвхөн яг ы газар нь барилгажих талбай үлдсэн хөршүүдээрээ барилга барих гэж байгаа нь хөршөөсөө санал авсан гэдэг ойлголт бол буруу ойлголт. Үүнийг нэхэмжлэгч талаас сайн ойлгохгүй байх шиг байна. Эндээс барилгажих талбайн хэмжээгээр буюу одоо нийт газруудыг нийлүүлж өгсөн учраас барилгажих талбайн гадна талд байгаа нэгж талбар буюу гадна талд байрлах хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчдөөс санал авах ёстой гэдгээ ерөөсөө ухамсарлахгүй байгаа. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: буюу гуравдагч этгээдийн 14*******, 14*******а байршилд барилга барьсан, бариагүйгээс үл хамааран орон сууцын барилгын зураг төсөл төлөвлөлт дугаар хүснэгтэд орон сууцын барилга болон бусад барилгуудтай харьцах барилга хоорондын зай хэмжээг нормоор заачихсан байдаг. Энэ нормын зай хэмжээгээр 12-оос 16 давхруудад 20-оос 25 метрийн зай хэмжээг хангах шаардлагатай. Яг одоо энэ маргаан бүхий загвар зургийн хувьд урд талынх нь 14*******, 14*******а-ын байршлууд 20-оос 25 метрт нь бүрэн хангагдсан байдалтай байгаа. Тэгэхээр эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзээд Э******* өргөдөл ирсний дараа шийдвэрлээч ээ гэсэн одоо албан бичгүүдийг удаа дараа хүргүүлээд дараа нь хангах ажиллагаа хийгээд явсан байгаа. Э тохиролцсон гэсэн нэг зүйл ярьдаг. Энэ тохиролцоо дээр газраасаа өөрсдөө өгнө гэсэн байгаа. Архитектур төлөлтийн даалгавар өөрөө эдэлбэр газрыг үндэслэж гардаг барилгыг байршлыг тогтоосон акт байдаг. Гэхдээ энэ газраасаа өөрөө өгнө гэдэг маань эдэлбэр газрын хэмжээ хасагдаж байгаа нөхцөлд энэ архитектур төлөлтийн даалгавраа бүрэн өгөх үндэслэл болчихсон ийм хэлэлцээр байна гэсэн үг. Үүний дараа Э хийсэн хэлэлцээрээ хавсаргаад загвар зургаа хүчингүй болсныг хүлээн зөвшөөрөөд дахиад загвар зураг батлуулах хүсэлт өөрсдөө гаргасан байдаг. Мөн тухайн хавтаст хэрэгт хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчид болох Ж******* Сөх-ийн 150 гаруй оршин суугчдын тухайн барилга барихыг эсэргүүцсэн санал байгаа. Ж******* Сөх бол иргэн гэдэг иргэнээс удаа дараа энэ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож өгөөч ээ гэсэн өргөдөл ирүүлсэн. За үүний дагуу бид шууд цуцлахгүйгээр тухайн асуудлыг шийдвэрлээч ээ. Ингээд уулзалт зохион байгуулалт юм уу тухайн асуудлыг шийдвэрлэж ирүүлээч ээ гэж бид удаа дараа мэдэгдсэн. Мөн эрх ашиг сонирхлыг бид хөндөөгүй, танай байгууллага яаж хөндсөн юм бэ гэж үзээд байгаа бэ гэдэг дээр тайлбар хэлье. гэж хүн нь манайд өргөдөл гаргахдаа бид барилга барих хүсэлтээ өгөх явцад ингээд ХХК барилгын ажлын зөвшөөрөл авсан гэдгийг мэдсэн. Тэгээд тус газарт ингээд өргөдөл өглөө гэсэн байсан. гэж хүн одоо тухайн байршил дээрээ барилга барихад ХХК-ийн барилгаас дор хаяж 25 метрийн зайд барилгаа барих ийм нөхцөл байдал үүсчхэж байгаа юм. Нэг талд үйлчилсэн болон танил талаа ашигласан гэдэг утгатай, нэг хүний гомдол гарангуут нь ийм хурдан шийдвэрлээд ингээд хурдан ажилладаг болчихсон юм уу гэсэн зүйл яригдлаа. Энэ тал дээр тайлбар хэлэхэд анх архитектур төлөвлөлтийн даалгавар гарах үед нь л гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй учраас ийм зохицуулалттай байгаа гэдгийг нь хэлж өгсөн. Энд байна уу, нь байна уу, хэн нь байна тэр хүнээс гомдол ирэх магадлал байна шүү, эрх ашгийг нь зөрчиж болзошгүй тул танайх шийдвэрлээрэй л гэсэн зохицуулалттай. Ингээд өргөдөл гомдол нь ирчхэж байгаа учир энэ хүнээс өргөдөл ирчихлээ, танайх шийдээрэй гэдгийг тухай бүрд нь албан бичгээрээ хүргүүлээд ийм процесс явагдсан байгаа. Тэрнээс биш яг одоо Тамгын газар нь байна уу, аль газар нь байна өөр хэн нэгний нөлөөлсөн байдлаар хурдан хурдан шийдвэр гарсан гэдгийг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнээс гадна 20-оос 25 метр зай авна энд хэдэн давхар барихыг нь яаж мэдээд байгаа юм бэ гэсэн тайлбарыг хэлж байна. Э******* барилга барих хүсэлт ирээгүй гэдэг тухай шүүх хурлын явцад хэлсэн. Ямар нэгэн хэмжээгээр энэ хүн барилга барих вэ, барилга барихгүй ч бай эдний барилгын маргаан бүхий загвар зураг нь өөрөө 15 давхар, энэ 15 давхартай холбоотой л 20-оос 25 метрийг ярьж байгаа. Тэрнээс биш урд талд нь энэ хүн 15,16 давхар барих гээд байна аа, тэр нь 20 метр зөрчөөд байна гэсэн зүйл яригдаагүй. Үүнийг тэгэхээр буруу ойлгоод байх шиг байна. Мөн Э хийсэн хэлцэл дээр газраа шилжүүлж өгсөн зүйл байдаггүй шүү дээ. Үүнийг шилжүүлээд өгчихсөн юм шиг юм ярилаа гэсэн. Энэ хэлцэл ирсний дараа загвар зургаа батлуулах хүсэлтээ гаргасан байдаг. Одоо ингээд хөрш маань маргаангүй болчихлоо, одоо загвар зургийг маань батлаад өгөөч гэсэн тухайн хэлцлийг нь уншаад үзэхээр архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэж д газар өгнө гэсэн утгатай хэлцэл хийчихсэн. Хэрвээ газраасаа хасаад байх юм бол энэ 9******* айлын 15 давхар барилгыг барих боломжгүй болоод байна шүү дээ. Ингээд архитектур төлөвлөлтийн даалгавар чинь хүчингүй болох нөхцөл үүссэн гэсэн болохоос биш газраа танайд шилжүүлчихсэн байна, хүчингүй болголоо гэсэн зүйл яригдаагүй. гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч гаргагч иргэний хэлж байгаагаар манайхаас зөвшөөрөл аваагүй гэдэг. Тэр барилга манайд хамааралгүй учраас бид энэ иргэнээс зөвшөөрөл авах ямар ч шаардлага байхгүй. Бид 5 сарын 4-нд гомдол гаргаж байсан. Тэр нь Ж******* Сөх-ийн дээр хяналт шалгалтын газрынхан ирээд

уулзаж байхад нь бид очсон. Тэрнээс Ж******* Сөх дээр бид очоод энэ газар дээр ногоон байгууламж барих гэж байна гэсэн зүйл бол огт яриагүй. Ингээд бид гомдлоо өгсөн. Тэр Ж******* Сөх-ийн дарга гээд нэг хүн над руу өдөр шөнөгүй залгадаг байсан. Би дуудлагын хуулгыг аваад өгсөн ч болно. Бид зүгээс иргэдэд ямар нэгэн байдлаар ийм ногоон байгууламж барих гэж байгаа гэсэн байдлаар ухуулга хийсэн зүйл огт байхгүй. Нэгд 2-т болбол одоо тэр хөрш залгаа айлаас авсан гээд байгаа. Нэхэмжлэгчийн тал барилгаа 25 метрт дотроо бариад эхэлчихээр манай газар яах бэ. Мөн Нэргүй гэдэг хүн болон хүүхдүүдтэй огт уулзаж байгаагүй. Хамгийн анх гээд захиралтай уулз, уулзсан гэдэг ямар ч баримт нотолгоогүй. Хамгийн гол нь тэр хөш залгаа айлаасаа зөвшөөрөл авсан бичгээ эднийхээс шаардмаар байна. Манайхаас огт бичиг аваагүй 25 метрийн зай авах ёстой газар нь бид нар орчихсон. Бид буцаагаад тэр айлд нь өгсөн ч гэсэн тэр айл өчнөөн гэр бариад байрладаг. Тэгтэл тэр айлын дээрээс нь юм унавал яах яах вэ гэдэг тийм эрсдэлүүд гарч ирж байгаа. Тэгээд манайхтай тохиролцсон гэсэн нь болохлоор одоо 5 сарын 4-нд бид нар өргөдөл өгсний дараа ХХК-д нэг хувийг нь өгөөд манай дээр нэг хувь нь ирсэн юм. Бид нар хариу нь энэ 5 сарын 16-нд манай дээрээ ирсэн. Тэгээд энэний дагуу манайтай зөвшилцөх гээд ******* сард ирсэн тохиролцъё гэж ирсэн. Ирэхдээ манай бичиг баримтууд хүчингүй болсон тохиролцъё гээд ирэхэд бид тохиролцооны гэрээ хийх гээд оффисынхоо доор байрлах нотариат руу орсон. Нотариат руу ортол бид нар хуулийнхаа дагуу тохиролцооны гэрээ хийх боломжгүй, танай руу шилжсэний дараа гэрээг хийх боломжтой гэсэн хариу уг нь өгсөн. Гэвч ХХК-ийн захирал бид нараас ингээд гуйгаад бичиг баримтаа сэргээлгэх шаардлагатай байна. Нотариат дээр очоод хэдүүлээ ингээд тохиролцооны хийе гэсэн. Манай талаас захирал зөвшөөрөөд гэрээ хийсэн боловч одоог хүртэл гэрээнийхээ дагуу ямар нэгэн байдлаар бид нарын хохирлыг барагдуулж өгөөгүй. Гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс гадна газрын албаны тэр хариу манай албан бичгээр мэдэгдээгүй. Одоо энэ тохиролцооны гэрээ ямар нэгэн байдлаар биелэхгүй болсон шүү гэдгийг бид нар бичихээр мэдэгдээгүй. Тохиролцооны гэрээ биелэх боломжгүй буюу газар тасалж өгөх боломжгүй боллоо гэсэн хариуг бид нарт Газрын албанаас илгээх ёстой шүү дээ. Бид нар хувь хүнтэй харьцаагүй ХХК-ийн захирал гэж тусгаж гэрээ хийсэн. Тийм болохоор бид нараас гээд хувь хүн дээр энэ хүн албан бичиг уг нь өгөх ёстой. Тийм болохоор бид актыг нь зөвшөөрлийг нь энэ хүчингүй болгосныг дэхин сэргээхийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тохиролцооны гэрээг ч гэсэн бид ямар нэгэн байдлаар шүүхэд хандаж гомдлоо гаргаад бичээд явж байгаа. Иймэрхүү л байр суурьтай байна. Мөн нэхэмжлэгчийн 6 сарын 23-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь гарчхаад байхад зөвхөн барилгын ажлын загвар зураг батлагдсаны дараа ажил эхлээд шууд ингээд баригдаад 23-ны өдрөөс 2*******-ны өдрийн хооронд актыг ингээд хүчингүй болгох хугацаанд тавхан хоногт ******* давхар яаж босох вэ? Эсвэл загвар зураг батлагдсаны дараа шууд барилга барих зөвшөөрөл нь үүсчихдэг юм уу. компанийн энэ барилгыг манайтай холбож яриад байна. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалт нь одоо ингээд барилга баригдаж байгаа газарт хөрш залгаа барилгад гомдол гаргаагүй байхад тэр барилгыг зогсоох тийм хуулийн үндэслэл нь байхгүй. Хэрвээ хөрш залгаа газар нь гомдол гаргасан тохиолдолд манай эрх ашгийг хөндсөн гэж А даалгавар дээрээ зохицуулалт нь байна. Манайх барилга барихгүй байсан ч гэсэн нэхэмжлэгч дахин төлөвлөлтөөр иргэдийг орон сууцжуулж байна гээд манай газрыг хохироож болдог юм уу? Иймд шүүхийг үнэн зөв шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2022.10.17-ны өдөр СБД, 9-р хороо, *******, 14*******а гэсэн 1400 м.кв хашааг албан ёсоор Н.******* болон Н.******* нараас барилга барих зориулалтаар 2 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан. Барилгын зураг зуруулан архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байна хэмээн 2022 оны 12 сард хэлсэн. Бид компанийг нь олж уулзах гэж хайж ХХК-г мэдэж уулзах гэж оролдсон боловч бидэнтэй холбогдолгүй удсан. Тэгээд 2023.4-р сард ХХК нь ямар ч барилга барих зөвшөөрөлгүй газрыг үнэгүйдүүлж хашаатай тулгаж ухсан ба 2023 оны 5-р сарын 4-ний өдөр Хотын стандарт хяналтын газарт гомдол гаргасан. Учир нь хажуу айлаасаа зөвшөөрөл авалгүй тулгаж барих нь биднийг маш их хохиролд оруулсан. 2023 оны 5-р сарын 16-нд хариу ирж тохиролцохгүй явсаар барилга нь хүчингүй болонгуут 2023 оны ******* дугаар сарын 02-ны тохиролцсоны гэрээ хийсэн ч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй биднээс зугтан гэрээн дээрх зөвшөөрсөн бичгийг ашиглан бичиг баримтыг сэргээх гэж оролдож байгаа нь гэрээгээр халхавч хийсэн залилангийн үйлдэл гэж үзэж гомдолтой байна.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр[1] нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн 10/1609 тоот загвар зургийг хүчингүй болгосон акт болон мөн тус газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга Я. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10/175******* тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон актыг тус тус хүчингүй болгуулах гэж өөрчлөн, тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №10/1609 тоот албан бичгээр[2] ...Барилга барихаар төлөвлөж буй байршлын зэргэлдээ 295 дугаар байрны Ж******* СӨХ болон 150 гаруй оршин суугчид нэгдэж барилга барихыг эсэргүүцэн албан бичиг, өргөдлөөр хандсан бөгөөд ХХК-аас 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн 23/01/14 дугаартай албан бичигт тус барилга барих газартай хөрш зэргэлдээ орших айлуудтай харилцан ойлголцож ажиллах тухай дурдсан. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа самбар байршуулаагүй, хөрш залгаа өмчлөгчийн санал аваагүй байна. Иймд ... гэснийг тус тус үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн Загвар зургийг хүчингүй болсныг мэдэгдэж байна. гэсэн байна.

Мөн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай №10/175******* тоот[3] албан бичигт ...Тус газрын 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн 10/1609 дугаартай албан бичгээр 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Загвар зураг хүчингүй болсныг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн БАЗГ2023/373 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг... заалтыг тус тус үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болж байгааг үүгээр мэдэгдэж байна гэсэн байна.

Дээрх маргаан бүхий захиргааны актууд болох 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн №10/1609 тоот, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №10/175******* тоот албан бичгүүдийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдалд зөрчигдсөн, харин маргаан бүхий Загвар зураг, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

Үүнийг тайлбарлавал:

Нэхэмжлэгч нарын өмчлөн амьдарч байсан газрыг чөлөөлж буюу дахин төлөвлөлтөд оруулж, уг газар дээр Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Загвар зураг батлуулж, Барилгын ажлын зөвшөөрөл олгосон үйлдэл нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулахтай холбоотой хууль тогтоомжийн үзэл санаа, төрийн бодлогод нийцсэн байна.

Нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Бид өөрсдийн амьдарч байсан гэр, байшингаа буулган, өмчлөлийн газраа чөлөөлж, ХХК-ийн гаргаж өгсөн түрээс, хөлсний байранд болон бусад орон сууцанд түр амьдарч байгаа ба ХХК-ийн барилга баригдаж дуусахаар хамтран ажиллах гэрээний дагуу шинэ байрандаа орно гэсэн агуулгаар тайлбарлаж байх ба маргаан бүхий барилга баригдаагүй тохиолдолд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдөх нь тодорхой байна.

Хариуцагч нь анх хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгч иргэдийн газар дээр барилга барихыг зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Загвар зургийг баталж, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон атлаа хожим уг Загвар зураг болон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.*******-д хууль ёсны итгэлийг хамгаалах. гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг хуульчилсан.

Бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, ХХК-ийн барьж байгаа барилгын урд талд байрлах гуравдагч этгээд Ш. өмчлөлийн гэх газар дээр Ш. нь Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй болох нь бодитоор тогтоогдож байна.

ХХК-ийн барьж байгаа барилгын урд талд байрлах Ш. өмчлөлийн газар дээр барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээн зөвшөөрдөг.

Маргаан бүхий барилга болох ХХК-ийн барьж байгаа барилгын улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Мөн бодит байдалтай танилцсан шүүхийн үзлэгийн фото зургаас үзэхэд, Ш. өмчлөлийн газрын зүүн урд болон баруун талаар Блю ХХК-ийн төлөвлөн баригдаж байгаа барилгууд баригдсан байх ба үүнээс үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн ХХК-ийн барьж байгаа барилгаас шалтгаалж гуравдагч этгээд Ш. эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, харин Блю ХХК-ийн барьж байгаа барилгууд Ш. газартай ойрхон баригдсаны улмаас Ш. эрх зөрчигдөж, газар нь үнэгүйдэж байгаа гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн №10/1609 тоот албан бичигт[4] ...Барилга барихаар төлөвлөж буй байршлын зэргэлдээ 295 дугаар байрны Ж******* СӨХ болон 150 гаруй оршин суугчид нэгдэж барилга барихыг эсэргүүцэн албан бичиг, өргөдлөөр хандсан... гэсэн үндэслэлийг заасан байх боловч энэ үндэслэл нь Ж******* СӨХ-ны 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Хариу тайлбар хүргүүлэх тухай №Б/23 тоот болон 2023 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн №Б/04 Хариу тайлбар хүргүүлэх албан бичгүүдээр үгүйсгэгдэж байх тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №10/1609 тоот албан бичгийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг №10/1609 тоот албан бичгийг үндэслэн гарсан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай №10/175******* тоот албан бичгийг мөн хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн хэрэгт авагдсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрэм[5] болон тус газрын Нэгжүүдийн дүрмээс[6] үзэхэд, тус газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргад барилгын загвар зургийг болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй байх тул маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгааг энд тэмдэглэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2022 оны А/43 дугаар тушаалаар[7] нэгжийн даргад эрх олгосон гэж тайлбарлаж байх боловч уг А/43 дугаар тушаалд зөвхөн нэгжийн дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд үйлдэгдсэн албан бичигт нэгжийн дарга гарын үсэг зурж, баталгаажуулах эрх олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэ тайлбар үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь ХХК нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авахаасаа өмнө нь барилга угсралтын ажлаа эхлүүлсэн нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч маргаан бүхий захиргааны актууд болох 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн №10/1609 тоот, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №10/175******* тоот албан бичгүүдэд энэ үндэслэлийг заагаагүй, маргаан бүхий захиргааны актад хамааралгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн №10/1609 тоот албан бичигт архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа самбар байршуулаагүй, хөрш залгаа өмчлөгчийн санал аваагүй гэж заасан байх хэдий ч анх нөхцөл байдлыг хянан үзсэний үндсэн дээр хуульд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгч нарт архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон атлаа одоо самбар байршуулаагүй, хөрш залгаа өмчлөгчийн санал аваагүй гэх шаардлагыг тавьж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй ба хөрш залгаа өмчлөгч Ш. эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.*******-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК болон нэхэмжлэгч А., Ш., Д., А., М., Ж., М. нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай №10/1609 тоот, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай №10/175******* тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1-д заасны дагуу нэхэмжлэгч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ