| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/04165/И |
| Дугаар | 183/ШШ2024/03268 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2024/03268
| 2024 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2024/03268 | Улаанбаатар хот |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 21 841 544.73 төгрөгийг хариуцагч Г.М төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд ******* арлын дугаартай, хар өнгийн, ******* УБП улсын дугаартай, суудлын зориулалттай, Land cruiser Prado 120 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 358 төгрөгөөс 168 679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М ээс улсын тэмдэгтийн хураамжинд 168 679 төгрөг, төрийн сангийн 100200100941 данснаас 168 679 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ