| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/03395/И |
| Дугаар | 183/ШШ2024/03265 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2024/03265
| 2024 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2024/03265 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын 23 353 299.09 төгрөгийн 2 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б төлсөн ба үлдэх 21 353 299.99 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 15 сарын хугацаанд буюу 2024 оны 9 дүгээр сарын 25-нд 1 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-нд 1 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1 500 000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1 353 299.99 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 716.50 төгрөгийн 137 358.3 төгрөгийг улсын орлогод үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 137 358.2 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамж 137 358.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ