Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.У

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга 

Гуравдагч этгээд: “ ” СӨХ

Маргааны төрөл:

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, В.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Т.М, гуравдагч этгээд СӨХ-ийн өмгөөлөгч В.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие Нийслэлийн Засаг даргад холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/386 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байсан.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа ". Нийслэлийн Засаг даргын 2023 оны А1512 дугаар захирамжаар маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамжийг хүчингүй болгосон" тухай дурдаж, тухайн захирамжийг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар "... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны " " СӨХ-өөс гаргасан гомдол, мэдээллийг хянан үзэхэд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон тул Нийслэлийн ерөнхий архитекторын 2020 оны ГБМЗХ2020/17-053 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 0012364\БАЗГ20231051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, мөн захирамжийн 2 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/386 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 1. Маргааны үйл баримтын тухайд: Д.У миний бие өмчлөх эрх бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 3-р , 216 тоот хаягт байрлах нэгж талбарын 18644310075415 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 668,65 м.кв газрыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0162 дугаар "худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу иргэн Д.Бгаас худалдан авч, уг газарт хүүхэд хөгжлийн төв барихаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020\17-053 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан. Мөн Барилгын хөгжлийн төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 602/2022 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0010806 26112022, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0012363 БАЗГ2023\051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг авч барилгын ажлаа эхлүүлсэн. Иргэн Д.Бгаас тус газрыг анх шилжүүлэн авснаас хойш Нийслэлийн Байгаль орчны газар ажилладаг гэх Г.Б, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Э нар удаа дараа худалдан авах санал тавьж, тус саналыг хүлээн авахаас татгалзах бүрд иргэн Д.У надад холбогдох гомдлыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа гаргаж, төрийн байгууллагуудаас удаа дараалан гомдлыг нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсээр ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020\17-053 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0010806 261\2022 барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг иргэн Д.У миний бие эс зөвшөөрч “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128\ШШ2022\0731 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221\MA2022\0797 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 128/Ш32023/3730 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" захирамж гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжтай яг ижил хууль зүйн үндэслэл, утга агуулгатай Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамж гарч дахин архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчөөд байна. 2. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй тухайд: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А\679 дүгээр захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэл нь нэг ч үг, үсгийн зөрүүгүй яг ижил буюу "... Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3.3 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалт, 27.5 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалт, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 030\01 дүгээр дүгнэлт, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04"-ийн 2.14, 12 дахь хэсгийг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны " ” СӨХ-өөс гаргасан гомдол, мэдээллийг хянан үзэхэд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон тул Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128\IIIIII2022\0731 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221\МА2022\0797 дугаар магадлалаар "... Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Д.Уд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилын ажлын гэрчилгээ олгосон нь нийтийн ашиг сонирхол, тэр дундаа актад дурдсан байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хэрхэн алдагдуулж байгаа нь тогтоогдохгүй байхад, чухам юунд, ямар баримт, гомдолд үндэслэж нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй, хариуцагч нь уг нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, улмаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлээгүй, ... нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2020 оны 04. Дүгээр сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020/17-053 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Зүүн сэлбэ хорооллын барилгажилтын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд нийцүүлэн баталсан, нийтийн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал зөвхөн тухайн бүсэд байрлах иргэдийн саналаар хэмжигдэхгүй, төлөвлөлт, бүсчлэлийн хэмжээ, даац хэтэрсэн болон бусад нөхцөл байдлыг хангах үүрэг төрийн байгууллагад байдаг гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй" гэж дүгнэсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байсаар байтал дахин захирамж гарган нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчсөн. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 26а, 266, 268, 26д, 26e байрууд нь нэхэмжлэгч Д.Угийн барьж буй барилгаас зүүн хойд зүгт, төв зам дагуу байрлалтай, тусдаа орц гарцуудтай, харин 306 байр нь Д.Угийн хашаалсан газрын дундуур хөндлөн байрлаж буй автозамын чанх урд байрлалтай, байрныхаа зүүн талаар тойрч орох автомашины орц, гарцтай энэ нь нэхэмжлэгчийн өмчилж буй газраас баруун урд зүгт нэхэмжлэгчийн барилга баригдах газраар дайрч өнгөрөх шаардлагагүй болох нь тогтоогдсон. Маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж үзвэл, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх боловч хариуцагчаас ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар шалган тогтоосон баримтгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй шийдвэр байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох нэрлэн заасан нөхцөлийг хариуцагч нь шалган тогтоогүй шууд хүчингүй болгон шийдвэрлэсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.5-д "бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий" гэж заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримтууд байгааг дурдах нь зүйтэй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон сууцны зориулалтаар 2016 оноос А даалгавар нь батлагдчихсан. Санхүүжилт байхгүйн улмаас 2019 онд иргэн Д.Уд шилжүүлсэн. Өмчлөлийн газартай нь хөрөнгө оруулалтаар худалдаж авсан. 9 давхар байшинг 5 давхар болгож А даалгаврыг дахин авсан. Өмнө нь хийгдсэн байсан зүйлсийг бүгдийг нь шинэчилсэн. Суурь нь багасгасан. 21 байсныг нь 19 болгож галын аюулгүй байдлын хоорондын зайг багасгаад 9 давхрыг 5 давхар болгосон. Эскиз зураг батлагдаад хуулийн нь дагуу бид ажлаа эхэлсэн. Гэтэл СӨХ-өөс удаа дараа гомдол гарч 2, 3 удаа уулзалт хийсэн. Бүх бичиг баримтыг хуулийн дагуу тайлбарлаж өгсөн. Ажлаа хий гэсэн албан ёсны бичиг баримт өгсөн. Уг бичгийг нийслэлд өгсөн. Гэтэл нийслэл шийдвэрийг бид биелүүлэхгүй тусад нь арга хэмжээ авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичгээр хариу өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа. Би ажлаа үргэлжлүүлэн сууриа гаргачихсан байхад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас цагдаа нар, нийслэлээс Засаг даргын орлогчийн зөвлөх А.М нар ирж бидний ажлыг удаа дараа зогсоосон. Түүнчлэн манай өмчлөлийн газарт удаа дараа дайрч, хот төлөвлөлтийн газраас машин ирж ухсан суурийг булсан. Шүүхийн шийдвэртэй, өмчлөлийн газарт халдаж, бетон зуурмагийг гадна асгасан. Тэдгээр хүмүүстэй холбогдуулан гомдол гаргасан. Зарим нэгэнд нь эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байгаа.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГБМЗХ 2020/17053 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 602/2022 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт болон Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 261/2022 гэсэн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон архитектур төлөвлөлтийн даалгавруудыг өөрийн өмчлөх эрхтэй газар буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ойн 3 дугаар 216 тоотод байрлах Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 668,65м2 газар дээр хууль журмын дагуу батлуулж авсан байдаг. 2020 оны архитектур төлөвлөлтийн даалгавар болон тухайн үеийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2 дахь хэсэг болон 19.1 дэх хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1.15, 66 дугаар зүйлийн 66.1, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 8 дугаар зүйлийн 8.3.3, 22 дугаар зүйлийн 22.5, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 болон холбогдох заалтууд байсан. СӨХ-өөс гаргасан гомдол мэдээллийг хянаж үзээд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулж байна гэж А/679 дүгээр захирамжаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Д.Угаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Д.Угийн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 731 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 0797 дугаар магадлалаар Д.Угийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж нийслэлийн Засаг даргын 22 оны 5 сарын 23-ны өдрийн 679 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн магадлал гарч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захирамжаа хүчингүй болгохгүй байсан учраас Угийн зүгээс Нийслэлээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан байдаг. Тус хүсэлтийг 2023 оны 4 сарын 28-ны өдөр өдрийн тухайн шүүхийн шүүгчийн 3730 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан. Уг захирамж гарсны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүссэн. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 23300674 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай албан бичгүүдийг шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа хүргүүлж байсан. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 01-126/10391 тоот албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02-218/13051, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ахлах зөвлөх А.Мтэй уулзаж хийсэн тэмдэглэлүүд байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Танай 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/2953 тоот албан бичгээр 679 дүгээр захирамжийг хүчингүй болгосон талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариу ирүүлсэн боловч энэ нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/386, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамж тус тус гарч барилгын ажлыг зогсоочихсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3 удаагийн албан бичиг болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар талд ахлах зөвлөх А.Мтэй уулзахад шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэсэн тайлбар байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн албан бичгүүд 1 дүгээр хавтаст хэргийн 69 болон 93 дугаар талуудад бий. Өмнөх шүүхийн маргаан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг яагаад ярьж байгаа вэ? гэхээр нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна, шүүхийн шийдвэрээ биелүүл гэдэг албан мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нээгдчихсэн байхад 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дугаар захирамж гаргаж А даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг дахиад хүчингүй болгочихсон. Өмнөх хүчингүй болгосон А/679 дүгээр захирамж 1 дүгээр хавтаст хэргийн 89 дүгээр талд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын дугаар захирамж 1 дүгээр хавтаст хэргийн 32 болон 96 дугаар хуудсанд нотлох баримтын шаардлага хангагдаж авагдчихсан байгаа. Энэ 2 захирамжийг харахад огноо болон дугаар өөрчлөгдсөн болохоос хууль зүйн үндэслэл хэсэг өөрчлөгдөөгүй байна. Нэг ч үг, үсгийн зөрөөгүй ижилхэн. Хүчин төгөлдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 797 дугаар магадлал байгаа. Магадлалын хянавал хэсэгт нь Хот байгуулалт хөгжлийн газраас Д.Уд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь нийтийн ашиг сонирхол, тэр дундаа актад дурдсан байрнуудын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хэрхэн алдагдуулж байгаа нь тогтоогдохгүй байна. Чухам юунд, ямар баримт, ямар гомдол үүсгэж, яаж алдагдаад байгаа талаарх баримтыг хариуцагчаас шаардахад хариуцагч захиргааны байгууллагаас гаргаж өгөөгүй. Мөн оршин суугч иргэдийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлыг маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө шалган тогтоогоогүй. Улмаар энэ үйлдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааг бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлээгүй. Нийслэлийн Ерөнхий архитектурын баталсан тэр 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Зүүн Сэлбэ хорооллын барилгын ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд нийцүүлэн баталсан нийтийн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тухайн бүсэд байрлах иргэдийн саналаар хэмжигдэхгүй. Төлөвлөлт, бүсчлэлийн хэмжээ, даац хэтэрсэн болон бусад нөхцөл байдлыг хангах үүрэг төрийн байгууллагад байдаг гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэчихсэн. Энэхүү магадлалд гуравдагч этгээдийн ярьж байгаа орц гарцын асуудлын талаар дүгнэчихсэн. Шүүхээс маргаан бүхий газарт 2 удаа үзлэг хийсэн. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 26-гийн б в, д е байрнууд нь нэхэмжлэгч Д.Угийн барьж байгаа барилгын зүүн хойд зүгт төв зам дагуу байрлалтай тусдаа орц гарцуудтай. Харин 30б байр нь Д.Угийн ашигласан газрын дундуур хөндлөн байрлаж буй авто замын чанх урд байрлалтай, байрныхаа зүүн талаар тойрч орох автомашины орц гарцтай. Энэ нь нэхэмжлэгчийн өмчилж буй газраас баруун урд зүгт буюу нэхэмжлэгчийн барих гэж байгаа барилгын газраа дайрч өнгөрөх шаардлагагүй болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн 2 удаагийн үзлэгээр тогтоогдлоо гэж дурдсан. Хууль зүйн үндэслэлгүй гээд дүгнэчихсэн байгаа захирамжтай үг үсэг, хууль зүйн үндэслэл, цэг таслалын зөрөөгүй дахиад дугаар захирамж гараад үүнийг шүүхийн шийдвэр биелүүлсэн гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүд байгаа. Маргаан бүхий захирамж гарах тухайн он цаг үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрэг нээчихсэн явагдаж байсан. Тогтоол, албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн нийслэлийн Засаг даргын холбогдох мэргэжилтэнтэй уулзсан тэмдэглэл зэрэг үйл баримтууд байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад дахин акт гаргаж байгаа мөртөө өмнөх акттайгаа ижил акт гаргачихсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас авч үзвэл А даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Д.Угийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-48.2.5 дахь заалтад эерэг нөлөөлөл бүхий захиргааны актуудыг ямар тохиолдолд хүчингүй болгох бэ гэдэг хууль зүйн үндэслэл маш тодорхой байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-ээс 48 2.5-д заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох ийм хууль зүйн үндэслэл бүрдээгүй байгаа гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь нийтийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчөөд байна гэж байна. Зөрчиж байгаа бол дугаар захирамж гаргахаас өмнө яг яаж зөрчиж байгаатай холбоотой ямар баримтууд цуглуулсан бэ? Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахаас өмнө захиргааны хувийн хэрэг гэж хөтлөөд захиргааны актаа гаргахдаа хууль тогтоомж болон бодит нөхцөл байдал, үндэслэл бүхий гаргахын тулд холбогдох баримтуудыг нь цуглуулж бодит нөхцөл байдлыг тогтоож, захиргааны актыг ийм хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэдгээ баримтаар гаргаж өгөх ёстой. Гэтэл нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэх боловч яаж хөндөгдсөн болон ямар баримтаар тогтоосон нь мэдэгдэхгүй байна. Өмнөх маргааны үед Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/7551 гэсэн албан бичгээр Нийслэлийн Засаг даргаас баримт шаардсан. Яг ямар хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөөд байгааг, ямар баримтаар тогтоосон бэ? Холбогдох баримтуудаа ирүүлнэ үү гэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэг хуудас ч баримт ирүүлээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан байдаг. Шүүх заавал энэ албан бичгийг явуулж шаардах албагүй. Хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актынхаа хууль зүйн үндэслэлийг, хариу тайлбарынхаа үндэслэлийг нотлох үүргийнхээ хүрээнд гаргаж өгөх ёстой. Хэрэв гаргаж өгөхгүй бол шүүх ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй. Шүүх хангалттай баримтыг нь цуглуулаад албан бичгээр шаардаад ирээгүй, маргаан бүхий газар дээр нь 2- 3 удаа очиж үзлэг хийхэд ч ирээгүй. Ийм нөхцөл байдлууд тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д байгаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна. Оролцогчийг сонсож тайлбар гаргуулах, шинжээч оролцуулна, дүгнэлт гаргуулах, захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхолд хөндөгдөж буй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно гэж заасан байдаг. Магадгүй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөд байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар шинжээч оролцуулаад дүгнэлт гаргахгүй яасан юм бэ?Талуудыг оролцуулж тайлбар аваагүй, ямар нэгэн үйл ажиллагаа огт хийгээгүй. Шууд маргаан бүхий актыг гаргачихсан. Өмнөх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болчихсон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т байгаа захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан хүн заавал биелүүлэх үүрэгтэй, хэрвээ сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гээд заачихсан байгаа. Тэгэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгээгүй учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон гүйцэтгэх хуудас гарч шийдвэр гүйцэтгэл дээр шүүхийн шийдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаж байсан. Эдгээр баримт хэрэгт авагдсан. Орц гарц болон хамгаалалтын зурвас нь нийтийн эрх ашиг сонирхолтой холбоотой зөрчигдөөд байна гэдэг зүйлүүдийг гуравдагч этгээд ярьж байгаа боловч зөрчсөнийг нь тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй. Хэрвээ ийм шийдвэр байвал маргаан бүхий дугаар захирамж гарахаас өмнө байх ёстой юм. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг баримтуудаар тогтоогдсоны дараа гарах ёстой болохоос захиргааны шийдвэр гарсны дараа үндэслэлд заагаагүй үйл баримтуудыг нэмж дурдаад маргахгүй болохгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалд орц гарцын асуудал, нийтийн эрх ашиг хөндөгдөөгүй байна гээд дүгнэчихсэн байгаад байгаа учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тогтоогдсон байгаа асуудлуудыг дахин нотлох үүрэг байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

              Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Д*******ийн Угаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/386 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэгч талаас дээрх захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзсэн боловч маргаан бүхий захиргааны актад эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн нь нийтэд илэрхий байдлаар мэдэгдэж байна. Мөн дээрх захирамжийг нийслэлийн Засаг даргын "Захиргааны актыг хүчингүй болгох тухай" 2023 оны дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны " " СӨХ-ноос гаргасан гомдол, мэдээллийн дагуу иргэн Д.Угийн өмчлөлийн газар дээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг байлцуулан үзлэг хийсэн ба тус үзлэгээр оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан, хууль тогтоомж зөрчин нь тогтоогдсон тул Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргасан ба Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгч талд мэдэгдсэн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжийг хэвээр үлдээж оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Бас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай гэсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын А/1148 гэж захирамж байдаг. Уг захирамжид нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах, тухайн захирамжийнхаа хавсралтад суурьшлын бүсэд яг юу байгуулж, болох вэ гэдгээр нь бүсчлэн зааж өгсөн. Хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн. Маргаан бүхий байршилд орон сууц барихаар төлөвлөөгүй. Дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайны зориулалтаар зөвшөөрөл олгохоор заасан. Нягтаршлын бүсдээ орчихсон учраас зөвшөөрөл олгож болохгүй гэж 2013 онд тогтоосон. Үүнийг зөрчөөд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталсан нь буруу шүү гэсэн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт байдаг. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 30/01 гэсэн дүгнэлтэд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь заалт болон Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж барилга байгууламж барих нь гал түймэр, гамшиг осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, нүүлгэн шилжүүлэх, аврах болон гал унтраах шуурхай албаны машин байрлуулах, ******* гарах хөдөлгөөнд саад учрахаар байна гэж дурдсан. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн барилгын зураг төслийн хяналтын байцаагчаас гаргасан 108/01 дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээр болохоор ажлын зураг дээр дүгнэлт хийж зөвшилцөж, нормын дагуу засвар хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Тэгэхэд ажлын зураг нь норм дүрэм дүрмээ зөрчиж байна гэдгийг илтгэж байна. Хот байгуулалт хөгжлийн газраас гаргасан шийдвэрүүд хуулийн үндэслэлтэй юу, үгүй юу гэдэгт шалгалт хийдэг. Хүн амын нягтаршлыг тооцож батлагдсан ерөнхий төлөвлөгөө мөрдөж ажиллах тухай 2023 оны 01/323 дугаар албан бичгээр Хот байгуулалт хөгжлийн газарт хандсан байдаг. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг , Нийслэлийн Засаг даргын 2017 оны Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаар тогтоох тухай А/18 дугаар захирамж зэргийг мөрдөж ажиллан хүн амын нягтаршил, нийгмийн хүртээмжийг судлан төлөвлөлтийг цогц хэлбэрээр шийдэж, холбогдох зөвшөөрлийг олгож, мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд уг асуудлыг тусган Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.1-д заасныг хангуулах шаардлагатай байна гэж Хот байгуулалт хөгжлийн газарт чиглэл өгсөн боловч Хот байгуулалт хөгжлийн газарт өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Тухайн байршилд 5 давхар барилга баригдвал машин явахад 1 нэгнийгээ хүлээдэг байсан энэхүү байдал улам дордож, хэцүү байдалд үүсгэнэ.Галын машин ******* гарахад хүндрэл учрахаар байна гэсэн иймэрхүү дүгнэлтүүд гарчихсан. Хотын стандарт хяналтын газраас Хот байгуулалт хөгжлийн газарт хандаж стандарт дүрмээ мөрдөж ажиллахгүй байна гэсэн шаардлагыг тавьж чиглэл өгсөөр байхад асуудлыг шийдвэрлэхгүй байсан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Иргэдээс удаа дараа өргөдөл гомдол ирсэн учраас хотын удирдлагын зүгээс ажиллагаа хийсэн. Ямар ч хотын дарга энэ асуудлыг шийдвэрлэнэ. Нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө энэ шийдвэрийг гаргасан. Д.Угийн өмчлөх эрхэд бид халдаагүй. Зөвхөн барилга барих гэж байгаа нь Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн учраас үүнийг таслан зогсоох зорилгоор захиргааны актыг гаргасан. Захиргааны шийдвэрийг иргэн Д.У биелүүлэхгүй байсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэж заасны дагуу бид холбогдох ажиллагааг хийсэн. Энэ ажиллагаа хийсний үр дүнд 7 сарын эхээр болсон үерээс барилга хамгаалагдаж хойд талын том барилга нь ямар нэгэн суулт өгөөгүй юм. Энэ бол нэг талаараа их азтай үйл явдал болсон гэдгийг хэлмээр байна. Холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрийг үндэслэж Засаг даргын шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байна. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Тодорхой нэг субъектийн ярьсан зүйлийг шүүх хурал дээр ярьж байгаа нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидэнд иргэдээс олон удаа өргөдөл гомдол ирж байсан. Бид иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлыг шийдвэрлэх ёстой. Холбогдох байгууллагууд хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзсэн учраас энэхүү шийдвэрийг гаргасан. Д.Угийн өмчлөх эрхэд халдах нь хуулиар хориглосон. Харин барилга барих нь хууль тогтоомж зөрчиж байна гэж үзсэн. Тиймээс маргаан бүхий актыг гаргасан. Иргэн Д.Угийн өмчлөх эрхэд халдаагүй. Ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр зөвшөөрөхгүй гэсэн эс үйлдэхүй байгаагүй. Нөхцөл байдлыг хангалттай тогтоосон гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өмнөх шүүхийн шийдвэрийг ярьж байна. Өмнө нь бол ямар нэгэн дүгнэлтгүй гуравдагч этгээдээс өргөдөл гомдол ирсэн зүйл байхгүй байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээд сэргээсэн боловч гуравдагч ухаад эхэлчихлээ гэж гомдол гаргасан. Тиймээс бид энэ талаар 2, 3 байгууллагад хандаж дүгнэлт гаргуулсан. Хот байгуулалт хөгжлийн газарт Хотын стандарт хяналтын газраас чиглэл хүргүүлээд байхад хариу өгөхгүй болохоор нь Засаг дарга бол эрх хэмжээнийхээ хүрээнд сүүлийнхээ захирамжийг гаргасан. Хот байгуулалт хөгжлийн газраас өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрхтэй. Энэ чиглэлийг өгсөн. Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл анхнаасаа хууль бус байсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 14 оны 5/14 гээд тогтоол байдаг. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдээс заавал саналыг нь авна гэж заасан байхад санал аваагүй. Загвар загварт орц гарц байхгүй байхад батлагдчихсан. Уран дэд станцын хамгаалалтын зурвас хамааралтай эсэх, давхцаж байгаа эсэхэд шинжээч томилох хүсэлт гаргасан боловч томилохгүйгээр хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судаллаа. Барилгыг ертөнцийн зүгээр баруун тал руугаа болгосноор баруун талд байгаа ХТП-ийн хамгаалалтын зурваст орсон байна гэдэг нь тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж хэлсэн субъектийг ярихгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлээд эрх нь сэргэчихсэн байхад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу газар дээр нь очиж судалж, нөхцөл байдлыг нь тогтоож, мэргэжлийн байгууллагаас нь хяналт шалгалт хийлгэж, тухайн хийгдэж байсан ажил дээр очиж лацдаж, ломбодож ажиллагаа хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “" " сууц өмчлөгчдийн холбоо нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн инд байрлах 26а, 266, 26в, 26д, 26е, 306 байруудын дундын эзэмшлийн эд хөрөнгийг хариуцан хамгаалдаг холбоо юм. Манай орон сууцуудад нийслэлийн харьяат 205 өрхийн 800 гаруй иргэн аж төрөн амьдарч байна. Манай СӨХ-д хамаарах орон сууцны барилгууд 2011 онд ашиглалтад орсон. СӨХ-ны хууль ёсны эзэмшлийн газартай зэрэгцээ орших 3 дугаар 216 тоот хаягтай, нэгж талбарын 18644310075415 дугаартай 668 м.кв талбайтай газрыг иргэн Д.У өмчилдөг. Тус газарт Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 сарын 27-ны өдөр 5-н давхар барилга барих ГБМЗХ2020/17-053 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар олгож, барилгын загвар зургийг баталсан. Мөн 2023 оны 03 сарын 16-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И******* 0012363 БАЗГ2023/051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Гэвч энэхүү архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах үндэслэлээр хууль бус юм. Үүнд: 1. Барилга баригдах газрын хэмжээг хууль бусаар хэтрүүлж төлөвлөсөн; 2. Загвар зураг боловсруулахдаа бодит байдлыг төөрөгдүүлж холбогдох норм, дүрмийг зөрчсөн; 3. Мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй; 4. Иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг ноцтой зөрчсөн. Иймд бид 2023 оны 04 сарын 11-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С*******т хандаж "2020 оны 04 сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020/17-053 архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, 2023 оны 03 сарын 16-ны өдөр 0012363 БАЗГ2023/051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах" шаардлага бүхий гомдол гаргасан. Улмаар нийслэлийн Засаг дарга иргэн Д.У батлагдсан зөвшөөрлийн дагуу барилга барих нь зэрэгцээ амьдрах оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж 2023 оны 05 сарын 19-ны өдрийн дугаар захирамжаар нийслэлийн Ерөнхий Архитекторын 2020 оны ГБМЗХ2020/17-053 дугаартай Архитектор төлөвлөлтийн даалгавар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 0012364 /БАЗГ2023/051/ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг дарга захиргааны актыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй Д.Уд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 03/2336 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байдаг. Гэвч Д.У нь хамгаалалтын ажилтнууд, үл танигдах биерхүү залуучуудаар манай СӨХ-ны гишүүдийн эсрэг хүч хэрэглэн барилга угсралтын ажлаа үргэлжлүүлж байсан. Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 04-ны өдрийн 128/ШШ2022/0731 дугаар шийдвэрээр "Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй, хариуцагч нь холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй" гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Тус анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/MA2022/0797 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Гэтэл энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь шууд хөндөгдөж байгаа зэргэлдээх барилгын сууц өмчлөгчдийн холбоо болох " Гудамж" СӨХ-д мэдэгдээгүй, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Иймээс бид энэ тухай огт мэдээлэлгүй байсан ба 2023 оны 04 сарын 09-ны өдөр тус газарт барилгын суурийг хүмүүс ирж ухах үед захиргааны хэргийн тухай мэдсэн. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь хөндөж байгаа этгээдүүдийг оролцуулаагүй нь мэтгэлцэх эрхийг хязгаарласан бөгөөд хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоож, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангах боломжгүй болгосон. Түүнчлэн, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдүүдээс тайлбар авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний эрхийг зөрчих ноцтой алдаанд хүргэсэн. Тодруулбал, 2022 оны 221/МА2022/0727 дугаар магадлалын хянавал хэсгийн 10-т "... төлөвлөлт, бүсчлэлийн хэмжээ, даац хэтэрсэн болон бусад нөхцөл байдлыг хангах үүрэг төрийн байгууллагад байдаг гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш гэж үзлээ” гэжээ. Энэ нь төрийн байгууллага хот төлөвлөлтийн даац хэтрүүлэхгүй байх үүргээ хангаагүй болох нь нэхэмжлэгчийг хот төлөвлөлтийн даацыг хэтрүүлж барилга барихыг хориглох үндэслэл болохгүй гэх дүгнэлтэд хүргэх ба ингэснээр зэрэгцээ амьдрах иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарлаж байгаа юм. Хоёр. Барилга баригдах газрын хэмжээг хууль бусаар хэтрүүлж төлөвлөсөн " " СӨХ нь нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25- ний өдрийн а/204 тоот захирамж, 2019 оны 06 сарын 17-ны өдрийн А/593 дугаартай захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод бут, сөөг хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар нийт 6333 м.кв газрыг ашиглах болсон. Улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай 2017 оны 06 сарын 23-ны өдөр "Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ"-г байгуулсан. " " СӨХ-ны хууль ёсны дагуу ашиглаж байгаа газрын зарим хэсэг буюу нийт 139 м.кв газарт нэхэмжлэгч Д*******ийн У нь зөвшөөрөлгүйгээр хашаа барьж, орц гарцыг өөрчлөн, өөрийн эд хөрөнгийг байршуулсан байсан. Үүнээс үүдэж бид тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Иргэн Д.Уг газар чөлөөлөхийг шаардсан боловч шаардлагыг биелүүлэхгүй, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн. Гэтэл үүгээр зогсохгүй хууль бусаар эзэмшиж буй " " СӨХ-ны орчны газарт ГБМЗХ2020/17-053 архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу барих барилгын гадна авто зогсоолыг төлөвлөсөн байна. Бид орчны газрыг чөлөөлүүлэхээр 2022 оны 02 сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхийн зүгээс Д.У-г шүүхэд дуудан ирүүлэхээр түүний төрийн захиргааны байгууллагад мэдүүлсэн "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 73, Их тойруу, 1-р байр, 38 тоот" хаягаар "*******, *******, *******" дугаарын утсаар тус тус удаа дараа мэдэгдэх ажиллагаа явуулахад хүрэлцэн ирээгүй тул эрэн сурвалжлах шаардлагатай гэж үзсэн. Иймд тус шүүхийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/00031 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Уг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоосноор өнөөдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм"-н 5.1.2-т "Зөвшөөрөл олгох байгууллага нь баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (...байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана” хэмээн заасан. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж заасан байдаг. Д.У нь СӨХ-н эзэмшиж буй нийт 139 м.кв талбайг хууль бусаар ашиглаж барилгын байршил, газар олголт, төлөвлөлтийн хуульд заасан шаардлагыг зөрчсөн тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-д "төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх", 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" хэмээн заасан байдаг. Иргэн Д.У-гийн хууль ёсны өмчлөлийн газарт 2020 оны 04 сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020/17-053 архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу төлөвлөсөн барилгыг барих боломжгүй бөгөөд барилгажих талбай, цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоолын талбайн хэмжээг заасан хуулийн шаардлагыг хангадаггүй. Гурав. Загвар зураг боловсруулахдаа бодит байдлыг төөрөгдүүлж холбогдох норм, дүрмийг зөрчсөн Нэхэмжлэгч Д.Угийн захиалгаар "******* *******" ХХК нь ГБМЗХ2020/17-053 архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын загвар зураг боловсруулахдаа орчны газар, зэргэлдээх барилга, орц гарцыг зориуд зөрүүтэй байдлаар дүрсэлж загвар зураг боловсруулж батлуулсан байдаг. Тухайлбал төлөвлөж буй Хүүхэд хөгжлийн төвийн барилгын гарцыг урд зүгт харуулан төлөвлөжээ. Ингэхдээ тухайн байршлын урд байрлах 306 орон сууцны барилгыг гадна талаас нь зориуд хашаалсан, орц, гарцгүй мэтээр дүрсэлж оршин суугч иргэд өдөр тутам зорчихдоо хойд зүгт байрлах гарц ашиглах шаардлагагүй, холбогдох барилгын норм дүрэм зөрчөөгүй мэт ойлголтыг бий болгожээ. Гэвч чанх урд байрлах энэхүү 306 барилгын орц, гарц, В1 давхрын зогсоолын орц, гарц нь Д.У-гийн газар луу чиглэсэн буюу байгалийн зүгээр хойд талд байрладаг, иргэд өдөр тутамд эдгээр гарцаар зорчдог төдийгүй зам нарийн, эргэлтийн зай багатай тул ачаалал ихтэй байдаг. Дээрх зургийн дагуу барилга баригдсанаар оршин суугчдын орц гарцын хөдөлгөөнд саад учирч, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох, яаралтай эрүүл мэндийн болон онцгой байдлын тусламж авах боломжийг шууд хязгаарлана. Мөн Д.Угийн газрын орчимд цахилгааны 6 кв болон 4кв-н 2 дэд станц байрладаг. Цахилгааны дэд станцын аюулгүй ажиллагааг хангах, засвар үйлчилгээг саадгүй явуулах, хүн амьтан гэмтэж осолдох, эрүүл мэндэд аливаа нөлөөлөл учрахаас урьдчилан сэргийлж хамгаалалтын бүс тогтоодог. Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-н 2.1-т заасны дагуу дэд станцын цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын бүс нь тал бүр тийш 10 м байдаг. ГБМЗХ2020/17-053 архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу барих орон сууцны барилга нь дэд станцын хамгаалалтын бүстэй давхцаж байх тул хүний аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй аюулгүй байдлыг хангах зарчимд, холбогдох норм дүрмийг зөрчиж байна. Дөрөв. Мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй " " СӨХ-ны хууль ёсны эзэмшлийн газартай зэрэгцээ орших 3 Дугаар 216 тоот хаягтай, нэгж талбарын 18644310075415 дугаартай 668 м.кв талбайтай газрыг анх Нийслэлийн Засаг Даргын 2004 оны 313 дугаар захирамжийг үндэслэн иргэн С.Шаравсэнгэ өмчилсөн. Тэрээр 2006 оны 02 сарын 21-ний өдөр газар өмчлөх эрхээ иргэн Х.Д*******д (регистрийн дугаар ХГ33050511) Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд үүний дараа тус газрыг Х.Д*******ын өвлөгч Д.Б-н өмчилсөн. Манай СӨХ нь 2019 оны 05 сараас эхлэн оршин суугчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Х.Д*******д олгосон 9-н давхар орон сууц барих эрх олгосон 2008 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр СБД/14/08 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулахаар төрийн эрх бүхий байгууллагад удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан. Үүний үр дүнд Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 26 дугаар хурлаар Х.Д*******-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэлэлцүүлэн хүчингүй болгож байсан юм. Гэтэл Хот байгуулалт хөгжлийн газар, Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 17 дугаар хурлаас иргэн Х.Д*******аас газрын өмчлөх эрхийг өвлөж авсан өвлөгч Д.Бгийн барилга барих хүсэлтийг дэмжиж дахин ГБМЗХ2020/17-053 дугаартай Архитектор төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг баталсан байдаг. Үүний дараа тус газрыг өмчлөх эрхийг иргэн Д.Бгаас иргэн Д.У (регистрийн дугаар ЧГ74100709) 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0162 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу 186,000,000 сая төгрөгөөр худалдан авсан. Захиргааны байгууллагын зүгээс ГБМЗХ2020/17-053 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийг батлахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй " " СӨХ-ны оршин суугчдад огт мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны байгууллага нь захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т "Барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол, иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад, ажиллахтай холбоотой үүсэх эрх, ашиг сонирхол, энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг харгалзан үзнэ" хэмээн тус тус заасан байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 сарын 10-ний өдрийн 5/14 тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-н 4.1.2, 4.2-т "Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн хуулийн этгээдийн саналыг авна ийнхүү санал авах тохиолдолд 2-4 давхар барилгад 15 метр, 5 давхар барилгад 21 метр, 9 давхар барилгад 30 метр... зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс санал авна" хэмээн заасан байдаг. Гэтэл Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл нь хүчин төгөлдөр хууль болон холбогдох хэм хэмжээний актыг зөрчиж шийдвэр гаргахдаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай СӨХ-ийн оршин суугчдын оролцоог хангаагүй, бидний эрхийг хязгаарласан. Тав. Иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг ноцтой зөрчсөн Архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга баригдах Сүхбаатар дүүргийн 1-р хороо нь 2800 өрх, 7000 орчим иргэнтэй хүн амын нягтрал хөл хөдөлгөөн ихтэй, барилга байгууламж олонтой, хүн амын нягтаршил их, автомашины зогсоол хүрэлцээгүй, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байхгүй, явган хүний зам стандартын шаардлага хангаагүй, хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Дэд бүтцийн Сайдын 2004 оны 130 дугаар тушаалаар батлагдсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-н есдүгээр хавсралтын 3- т "Хотын төвийн хэсгийн орон сууцны хорооллын хүн амын нягтрал өндөр байж болно. Гэхдээ 460 хүн/га-гаас хэтрүүлж болохгүй" хэмээн заасан. Хот төлөвлөлт, хүн амын нягтрал, даацыг зохицуулах, барилгын норм, дүрмийг зохицуулах нь төрийн байгууллагын үүрэг билээ. СӨХ-ны хууль ёсны эзэмшлийн газартай зэрэгцээ орших Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 3 дугаар 216 тоот хаягтай газарт барилга байгууламж барих нь зэрэгцээ орших орон сууцны барилгууд болон хүүхдийн тоглоомын талбай нар харах боломж хаагдах, нэгж талбарт байрлах орон сууцны болон амьдрах иргэдийн тооны нягтрал хэт ихэссэн бөгөөд холбогдох норм дүрмийг зөрчиж байна. Улмаар оршин суугчдын орц гарцын хөдөлгөөнд саад учирч яаралтай эрүүл мэндийн болон онцгой байдлын тусламж авах боломжийг хязгаарлаж бидний эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийн ноцтой зөрчиж байгаа юм. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн ГБМЗХ2020/17-053 архитектор төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн барих барилга нь зэрэгцээ орших барилга байгууламжийн хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх, нийтийн эзэмшлийн , талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол, түүний орц гарцын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техник болон галын аюулаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх зэрэг хууль зүйн шаардлага хангаагүй. Иймд иргэн Д.Угийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 сарын 19-ны өдрийн дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ СӨХ нь Д.Угийн газрын дэргэдээ оршдог. 205 өрхтэй өгөхдөө 800 гаруй иргэд оршин суудаг албан ёсны эрхтэй байгууллага юм. СӨХ-ийн эзэмшил газрын зэрэгцээ Д.У барилга барьснаар үндсэндээ 4 нөхцөл байдал зөрчигдөнө гэж бид үзэж байгаа. 1 дүгээрт Д.У барилгаа төлөвлөхдөө хууль бусаар газрынхаа хэмжээг хэтрүүлэн төлөвлөчихсөн. 2 дугаарт загвар зураг боловсруулахдаа бодит байдлын зөрөөтэйгөөр боловсруулсан. 3 дугаарт Д.Уд А даалгавар олгохдоо СӨХ тайлбар гаргах, санал гаргах боломжоор огт хангаагүй. Барилгын тухай хуулиар гуравдагч этгээд тайлбар гаргах эрхтэй. 4 дүгээрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байна. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу Нийслэлийн Засаг дарга хуульд заасны дагуу ажиллагаагаа явуулсан. 1 дүгээрт нотлох баримтуудаа цуглуулсан. 2 дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Д.У болон түүний төлөөлөгчид мэдэгдэж шийдвэр гаргах ажиллагаатай холбоотойгоор санал тайлбараа өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлэхэд хариу албан ёсоор ирүүлээгүй. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамж аар хүчингүй болсон. Гэтэл бодит байдал дээр уг захирамж гарч бүх үйл ажиллагааг зогсоосноос хойш Д.Угийн газар дээр хамгаалалтын ажилтнууд ирээд хэд хэдэн удаа барилгын суурь цутгах гэж оролдсон. СӨХ эсэргүүцэл үзүүлж байсан үйл баримтууд бий. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ярья. Өмнөх хэрэг маргаанд нэхэмжлэгч нь Д.У. Хариуцагч нь Нийслэлийн Засаг дарга оролцсон. Гуравдагч этгээдээр СӨХ оролцоогүй. Бид энэ хэрэг маргааныг мэдээгүй. Бидний гомдлын дагуу 2020 онд захирамж гарсан мөртлөө гомдлыг шүүх шаардахад байхгүй гэсэн албан бичиг хүрээд ирсэн. Тэр гомдлыг бид энэ хэрэг дээр хавсаргаж өгч байна. Өмнөх захиргааны хэргийг 1 дүгээрт нь , СӨХ гомдол гаргаагүй, 2 дугаарт нь сонсох ажиллагаа зөрчсөн буюу Д.Угийн тайлбар гаргах хугацаа дуусаагүй байхад захирамж гарчихсан учраас захирамж хүчингүй болох нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Тус маргаанд гуравдагч этгээд огт оролцож чадаагүй. Энэ хэргийн талаар бид мэдээгүй. Гуравдагч этгээдээр татан оролцуулах шийдвэрүүд гараагүй. Шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь алдаатай болох нөхцөл байдал бий болсон гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Төрийн байгууллага нягтралыг тооцоод хот байгуулалт төлөвлөлт хийх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш гэж магадлалд дүгнэсэн байна гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Төрийн байгууллага алдаа гаргасан нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш ч гэсэн гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хязгаарлах, үүнийг зөрчих үндэслэл огт биш. Хоёр удаа үзлэг хийсэн гэж хэлж байна. Энэ маргааны хувьд ч гэсэн хоёр удаа үзлэг хийсэн. Бодит нөхцөл байдалтай хангалттай танилцсан гэж үзэж байна. Барилга барих газрын хэмжээг хууль бусаар хэтрүүлэн төвлөрсөн гэж хэлж байна. СӨХ нь нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос хойш зэргэлдээх орчны газрыг ашиглаж эхэлсэн. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/593 дугаар захирамж гарсан. 6500 гаруй м2 газрыг хууль ёсны дагуу ашигладаг. Д.Угийн өмнөх өмчлөгч нь Д.Б гэдэг хүн байсан. Түүний өмнө Х.Д******* гэж байсан. Эдгээр бүх хүмүүс нь манай одоо эзэмшлийн газрын баруун талд нь 139м2 газарт объект байршуулаад хашааг авсан байдаг. Д.Бтай холбоотойгоор 2022 онд газрын зөрчлийг арилгуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах хооронд Д.У өмчлөгч болсон гэдэг нь тодорхой болсон. Д.Уг хариуцагчаар сольсон. Гэвч Д.Угийн шүүхэд мэдүүлээд байгаа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд хаяг дээрээ байхгүй байсан. Одоо ашиглаж байгаа утасны дугаар дээрээ ч гэсэн байхгүй байсан. Тийм болохоор эрэн сурвалжлуулах шаардлагатай гэж үзсэн. 9 давхрын барилгын асуудал яригдаж байна. Д.Бгийн өмнөх өмчлөгч Х.Д******* 2019 онд 9 давхрын А даалгавар авсан байдаг. Гэтэл 2015 онд Х.Д******* гэдэг хүн нас барсан. 2019 онд Хот байгуулалт хөгжлийн газраас 9 давхар барилгын зөвшөөрөл тэнд олгочихсон, нас барсан иргэний нэр дээр барилгын ажлын зөвшөөрөл олгочихсон. Ямар ашиг сонирхол байгааг мэдэхгүй байна. Ингээд Х.Д******* гэдэг хүний А даалгавар манай гомдлын дагуу хүчингүй болчихсон. Д.Б гэдэг хүн нь өмчлөгчөөр тогтоолгоод дахин А даалгавар авсан. Энэ талаар СӨХ-д огт хэлээгүй. Бид 2019 оноос хойш л маргаж байгаа. Д.Бгаас авсан Д.У яг тэр А даалгаврыг авсан. Ийм нөхцөл байдал байгаа. 139м2-ын нь зөрчилтэй байсан. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 болон 2022 онд тус тус шалгалт хийгээд зөрчилтэй гэдгийг тогтоосон. Манай байгууллагын зүгээс хэмжилт хийх эрхтэй этгээдээр хэмжилт хийлгүүлээд өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн захирамж гарахаас өмнө шүүхээс очиж үзсэн шиг нөхцөл байдал байгаагүй. 2 дугаар хавтасны 178 талд яг суурь цутгачихсан байдлын зургийг нь өгчихсөн. Явган хүний гарц бага хэмжээтэй байсан. 2023 оны 05 дугаар сарын 19-ний захирамжаас хойш нийслэлээс ажиллагаа явуулаад энэ хүний суурийг бүгдийг нь шороогоор дүүргээд хашааг нь буулгасан. Одоо 47м2-ын зөрчилтэй гэж бид бодож байгаа. Хажуу талынхаа метр квадратын зөрчлийг арилгасан. Хууль бусаар СӨХ-ийн газраас ашиглаад байгаа маргаантай байгаа нь барилга байгууламжийн зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл байсан гэж үзэж байгаа. Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 5.1.2-т тухайн барилга байгууламжид байршил, газар олголт, төлөвлөлтийн норм нормативын шаардлага зөрчсөн бол барилгын ажил олгох, барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т хууль бусаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ бүр аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг. Хот байгуулалтын тухай хуульд тухайн барилгын талбайг хэдэн хувьд нь барилга баригдах вэ, хэдэн хувь нь ногоон байгууламж, зогсоол байх вэ гэдгийг зааж өгсөн. Автомашины зогсоолуудыг яагаад илүү гаргаад төлөвлөчихсөн бэ гэхээр барилгын зай хэмжээнд автомашины зогсоол, орц гарц ногоон байгууламж нь багтахгүй байсан гэж үзэж байна. Өөрчилж барья гэхээр бусад зай талбайн хэмжээ, стандартууд нь хангагдахгүй. Манай СӨХ-ийн барилгууд 2011, 2012 оноос хойш ашиглалтад орсны дараа байр зүйн зургийг нь Хот байгуулалт хөгжлийн санд оруулдаг. Байр зүйн зургаар барилгын гарцтай харагддаг. Тэгтэл Д.У нь ******* ******* компаниар энэ загвар зургийг боловсруулахдаа 30б-ийн орц гарцыг зориуд хаагаад бодит байдлаас нь зөрөөтэй байдлаар тусгачихсан. Энэ нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43 буюу эх загвар зураг ямар шаардлагатай байх вэ гэдэг стандартуудыг зөрчсөн. Тухайлбал, тухайн орчны тохижилт, ны дэлгээснүүд орчны барилгуудтай яаж уялдаж байгаа, төлөвлөлт, бүтэц, инженерийн хангамжийн ерөнхий шийдлийг үзүүлсэн баримт бичиг гэж бичсэн байх боловч бодитоор ийм биш. ХТП талаар тайлбар хэлье. Газрынхаа орчинд 3 ХТП тэй 4квт-ын 3 дэд станцтай. Эрчим хүчнийг хамгаалах дүрэмд заасны дагуу яагаад хамгаалалтын зурвас тогтоодог вэ? гэвэл 1 дүгээрт нь цахилгааны дэд станцын аюулгүй ажиллагааг хангах, 2 дугаарт нь засвар үйлчилгээ саадгүй явуулах, 3 дугаарт нь энэ хамгаалалтын бүсэд хүн амьтан ороод осолдоод тогонд цохиулаад гэмтэхээс сэргийлэх, 4 дүгээрт нь аливаа бусдын эрүүл мэндэд нь нөлөөлөл учрахаас хамгаалах гэж хамгаалалтын бүс тогтоодог. Хэдийгээр тухайн барилгын баруун талд нь байгаа Стар стайтс хотхоны ХТП гэж байгаа боловч бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж хуулийн хэм хэмжээг хэрэглэх үүрэгтэй. Тиймээс бид хамгаалалтын бүсийн норм дүрэм зөрчиж байгаа гэдэг үндэслэлийг дэмжиж байна. Санал тайлбар гаргах боломжоор хангаагүй гэдэгт тайлбар хэлье. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х.Д*******д олгосон А даалгаврыг хүчингүй болгосон. Д.Б нь иргэн Д.Уд 186 сая төгрөгөөр худалдсан. Гэтэл бидний маргаж буй А даалгавар нь ГБМЗХ 202017053 гэдэг Д.Бгийн нэр дээрх даалгавар юм. Үүнийг батлахдаа СӨХ-ийн оршин суугчдад огт мэдэгдээгүй. Ингэснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан тайлбар гаргах заалтыг зөрчсөн. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3-т барилгын зөвшөөрөл олгохдоо барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх ашиг сонирхол, хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа вэ гэдэг зэргийг харгалзан үзэх ёстой гээд заачихсан. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны нийслэлийн нутаг дэвсгэр дээр барилга байгууламжийн газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамд 5 давхар барилга нь ойролцоох 21 метр зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдөөс санал авсан байх ёстой байсныг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Орчин нөхцөл байдалтай холбоотой тайлбар хэлье. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 208 өрх, 7 мянга орчим иргэн байдаг. Яагаад өнөөдөр орц гарцыг хаасан гэж маргаж байгаа вэ гэдэгт тайлбар хэлье. Энэ зураг бол 2020 оных. Д.Угийн барилга, 30-ийн Б байрны орц гарцыг 3 талаасаа ороод нэг талаасаа гардаг байдлаар улаан, цэнхэр өнгөөр харуулсан байна. Шинэ төв ашиглалтад орчихсон. Энэ 3 гарц бодит нөхцөл байдалд зөвхөн нэг л гарц болсон. Ашиглалтад орсноос болоод хотын төвөөр эргээд ордог байсан зам нь хаагдсан. Тэнд явж байгаа автомашин СӨХ-ийн орон сууцын дундуурх замаар яваад Нарны гүүр лүү гарах эсвэл цаашаа Багшийн дээд тал руугаа гарах ийм нөхцөл байдал үүссэнээс маш их хэмжээний ачаалал 2020 оноос хойш нэмэгдчихсэн. Барилгын нормын дүрмийн 30-01-04 -д хүн амын нягтаршлын хэмжээг зааж өгсөн. 9 дүгээр хавсралын 3-д нь хотын төвийн хэсгийн орон сууцын хүн амын нягтралын өндөр байж болно. Тэгэхдээ 1 га газар 460 хүнээс хэтэрч болохгүй гэж заасан нь маш чухал ач холбогдолтой. Д.У гэдэг хүн газар дээрээ барилга барихын тулд хүн амын нягтаршил нь энэ даац нь хэтэрсэн үү, хүн амын нягтаршил зэргийг харгалзан үзэх ёстой юм. Хот төлөвлөлтөөсөө эхлээд алдаатай байна гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоход хүчингүй болгох хэд хэдэн үндэслэл байхад дахин зөвшөөрөл олгосон үйл баримт байна. Нийслэлийн Засаг даргын зүгээс Барилгын тухай хуульд заасны дагуу гуравдагч этгээд болон нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалсан маш үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хууль зүйн үндэслэлтэйг нотлох холбогдох баримтууд нь байна. Хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэдэг хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 гэдэг заалт энэ хэрэгт хамааралгүй. А/679 болон захирамж нь өөр хоорондоо ялгаатай гэдгийг анхаарах нь зүйтэй. дугаар захирамж нь Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн акт бөгөөд Барилгын тухай хуульд заасан нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах, барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдуулсан норм нормативын баримт бичгийг хүчингүй болгох гэдэг агуулгатай байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй гэж заасан байдаг. 2018 онд Д.Угийн барилга барих гээд байгаа газарт дахин шинээр барилгын зөвшөөрөл олгохгүй шүү гэдэг нийслэлийн Засаг даргын даргын хүчин төгөлдөр захирамж хавтаст хэрэгт байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тухайн газарт хэдэн давхар, ямар зориулалттай, хэр багтаамжтай барилга байгууламж барих талаар ярилцлаа. Хэдэн хүүхэд хүүхэд хөгжлийн төвд хамрагдах вэ, хэчнээн хүний ачаалал нэмэгдэх вэ гэж асуухад энэ нь тодорхойгүй байдалтай байна. 9 автомашины зогсоол нь гадна байгаа юу, дотор байгаа юу? 2020, 2021, 2022 оны зураг ямар хамааралтай бэ гэдэг нь маш тодорхойгүй. Бид загвар зургийнхаа дагуу л барилга барина гэж ойлгож байгаа. Энэ загвар зургийг төлөвлөхдөө газрынхаа хэмжээнээс хэтрүүлээд төлөвлөчихсөн гэдэг нь бидний маргаж байгаа гол үндэслэл юм. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны СӨХ орчмын оршин байгаа газар нь хүн амын нягтаршил маш өндөртэй. Нягтаршил ихтэй учраас гэрээсээ гарах гэж л маш удаан түгжирдэг, орон сууцын В1 давхраасаа машинаа гаргаж чаддаггүй. Явган хүний зам байхгүй. Нягтрал хэтэрсэн учраас ийм нөхцөл байдал үүссэн. Энэ нягтрал дээр нэмээд Д.У барилга барих гэж байна. Ямар барилга барих гэж байгааг болон энэ их ачааллыг мэдэхгүй байх шиг байна. Магадгүй барилгаа барьсныхаа дараа тодорхой болох юм шиг байгаа юм. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд зураг төсөлд тавигдах шаардлага гэж байгаа. Мөн хуулийн 12.1.4-т нийтийн эзэмшлийн , талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх гэж, 12.1.5-т хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх гэж заасан. Д.Угийн барилга цахилгааны дэд станцын давхцалуудтай. Гэмтэл гарч засварлаж чадахгүй болоход хэдэн айл хэд хоног тоггүй болохыг бид хэлж мэдэхгүй. Монголчууд бид амьдралаараа туулаад үзчихлээ. Хан-Уул дүүрэгт гал гарахад 1 гал сөнөөгч нас барсан. Галын машин очиж чадахгүй, орц гарц нь хаалттай байсан. Үер болсон. Нягтаршил хэтэрхий ихээр төлөвлөчихсөн болохоор айлуудын В1 давхрын автомашины зогсоол усаар дүүрсэн. Дүнжингарав худалдааны захын наана газын машин дэлбэрэхэд цаанаас нь галын машин орох боломжгүй байсан. Ийм л төлөвлөлтийг хийчихсэн. Буруу төлөвлөлт хийгээд байна гэж төрийн байгууллагыг буруутгаад л өнгөрөөд байна. Төрийн байгууллага норм стандартаа хангах ёстой. Нийтийн эрх ашгийг хангахын тулд зарим этгээдийн эрх ашгийг хязгаарлах нь зүйтэй гэсэн шийдвэрээ гаргасан. Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдөөгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдлыг бодитоор хамгаалах цаг нь нэгэнт бол болсон. Хариуцагчийн захирамжийг дэмжиж байна. Гуравдагч этгээд СӨХ-ийн өмгөөлөгч: Материаллаг болон процессын эрх зүй талаас нь дүгнэлтээ өгье. Материаллаг эрх зүй талаасаа барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон. Маргаан бүхий захиргааны акт нь 2023 онд гарсан. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдсөний дараа гарсан. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана гэж, 2-т Энэ зүйлийн 1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ гэж, 3-т Зөвшөөрөл эзэмшигч энэ зүйлийн 2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй, энэ зүйлийн 1-д заасан мэдэгдэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс нь харвал барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон байна гэж үзэж байна. Барилгын ажлын зөвшөөрлийн зөвшөөрөл мөн үү гэвэл мөн. Яагаад гэвэл Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байгаа энгийн зөвшөөрөл байна аа гэдэг хуулийн заалттай. Зөвшөөрлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д Иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргана гэж заасан. А/592 дугаар захирамжид маргаж байгаа бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн үү? Тайлбар өгөөгүй учраас Зөвшөөрлийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв маргаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал зайлшгүй дүгнэлт өгөх ёстой. дугаар захирамжийг мэдсэн даруйдаа илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтын 20 дугаар талд байна. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5 сарын 19-ний шийдвэрийг илт хууль бус болохыг тооцуулахаар шүүхэд хандсан. Дараа нь 6 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн байна. 30 хоногийн дотор гаргана гэдгийг зөрчсөн. Хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа бол шүүх зайлшгүй хөөн хэлэлцэх хугацааны дотор хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан уу гэдгийг дүгнэх шаардлагатай. Хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж үзэх боломжгүй байна. Өнөөдрийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэгдсэн нь биелэгдсэн эсэх талаар маргаж байна. Биелэгдээгүй гэж үзвэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын ярьж байгаагаар шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан байна. Тэр шийдвэрээ биелүүл л дээ. Тэр шийдвэрийн биелэлтийн явцын асуудал нь дахиад нэг шүүхийн маргаан болох асуудал биш. Тэгэхээр -ыг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байгаа нь шийдвэр гүйцэтгэлтэй огт маргахгүй, шийдвэр гүйцэтгэлийн албан бичгүүд яригдахгүй. захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянана гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь удаа дараа хэлсэн. Тэгвэл дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянахад хүртэл энэ хөөн хэлэлцэх хугацааны асуудал, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны асуудал яригдана. Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийн 2.11 дэх заалтыг зөрччихсөн. Орон сууц, олон нийтийн барилга сууцын барилгажилтын бүсийн нарны тусгалтын хангамжийн 23-04-07-ын 3.3 дахь заалтыг зөрчсөн. Эрчим хүчний техникийн нөхцөл нь хүчингүй болсон байхад барилгын ажлын зөвшөөрөл олгосон зөвшөөрлийн дүрмийн 5.1.2 дах заалтыг, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.8, 27.8, 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтуудыг мөн зөрчсөн. А даалгаврын зөвшөөрөл Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдана. Зөвшөөрлийг олгохдоо эрх бүхий этгээд буюу хариуцагч олон нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой шүү гэдэг хуулийн заалтуудыг удаа дараа тайлбарлалаа. Хөөн хэлэлцэх хугацааны дотор хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилчихсөн гэж байгаа бол яагаад өмнөх шүүхийн шийдвэрийг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны заалтыг нэхэмжлэлийн үндэслэл болгон тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Харин эсрэгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох юм биш үү? Өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн тогтоогдож байна. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны тухайд нийслэлийн Засаг дарга акт гаргасан учраас нийслэлийн Засаг дарга дахин өөрт нь хандах уу үгүй юу гэдэг асуудал ярьж байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 66 дугаар зүйлийн 66.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно гэсэн заалттай. Энэ урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Илт хууль бус гэдэг нэхэмжлэлийн шаардлагын төрлөөр хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Өөрчилж байгаа бол зайлшгүй хөөн хэлэлцэх хугацааны болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам яригдах ёстой. Үүнийг ямар нотлох баримтаар нотолж байгаа нь ойлгомжгүй байна. дугаар захирамжийг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу гомдлоо гаргасан бол хариуцагч ямар хариу өгөх байсан бэ? Харин эсрэгээрээ гомдол тайлбар, маргаан бүхий захиргааны акт дугаар захирамжид гаргаагүй учраас Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн гэж хариуцагч тооцож явсан байна. Д.Угийн болон нийтийн эрх ашгийн асуудал байгаа. Хариуцагч болон шүүхийн зүгээс алийг нь түрүүлж хамгаалах вэ гэдэг асуудал гарсан. Ямар ямар тохиолдлууд гарсныг бид нар нүдээрээ харсан, улс даяараа тууллаа. Онцгой комисс нь хуралдлаа. Доод шатны захиргааны байгууллагад үүрэг чиглэл өгөхөд түүнийг биелүүлэхгүйгээр үйл ажиллагаа хийснийг нь хүчингүй болгосон хууль ёсны шийдвэрийг нийтийн эрх ашигтай хамаатуулж үзэх боломжтой. Маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Зөвшөөрлөө хүчингүй болсон гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон байна. Барилгын тухай хууль болон холбогдох норм дүрэм журмуудыг зөрчсөн байна. Доод шатны захиргааны байгууллага нь дээд шатын захиргааны байгууллагынхаа шийдвэрийг зөрчиж зөвшөөрлүүдийг олгосон учраас цуцалсан. Эдгээр үндэслэлүүдийг дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн болон практикт байхгүй гэж үзэж байгаа учраас маргаан бүхий захиргааны актын биелэлтийг хэвээр үргэлжлүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 .2-ыг зөрчсөн байна аа гэж үзэж байгаа. Учир нь эрх бүхий байгууллага барилгын ажил, зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ гээд иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүссэн эрх ашиг сонирхол гэдэг баримтууд тогтоогдохгүй. Мөн 7.5-т норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг болбол төрийн байгууллага хүлээхээр хуульчлагдсан. Энэ хүрээнд маргаан бүхий захиргааны акт гарсан гэж үзэж байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4 дэх заалтын гол агуулга нь тэр барилгын зураг төсөл нь өөрөө нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол, түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх гэдгийг зөрчиж батлагдсан байсан учраас маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.4-т заасны дагуу зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэснийг зөрччихсөн. Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан зарчмын шийдвэр гарсан байдаг. Барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо тухайн барилгын улмаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх зэрэг барилга байгууламжийн талаарх бүхий л баримт бичгийн шаардлагыг хангасан эсэхийг, мөн барилгын зураг төсөл нь стандарт, дүрэм журамд үндэслэн боловсруулагдаж байх, эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлахгүй байх зэрэг хууль журмын шаардлага хангасан байх ёстой гэж дүгнэсэн байдаг. Мөн Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.6-д барилга байгууламжийн норм нормативыг, баримт бичгийг сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах нь бүрэн эрхэд нь хамаарч байна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т аймаг, нийслэлийн Засаг дарга нь барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийг мөрдүүлэх бүрэн эрхтэй. Хэд хэдэн удаагийн шийдвэрүүдийг гаргаж байгаа нь бидний эрхийг зөрчиж байна гэдэг асуудал нь тусдаа асуудал байсан гэдгийг эдгээр хуулийн үндэслэлүүдээр дэмжиж байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны захиргааны акттай холбоотой маргааныг хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 19 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах зорчих эрхийг хуульчилсан. Нарны замаас урагш Баянмонгол хороолол, Баянмонгол хорооллын араар байдаг хорооллын иргэд энэ замаар явган зорчдог. Таван богд групп ХХК болон замын цагдаагийн газрын хажуугаар явдаг. 30б-ийн зүүн талаар яваад Стар стайтс хотхоноос хойшоо гарахад явган хүн нь жижиг суудлын машиныг хүлээж явдаг 30-40м үргэлжилдэг нарийн замтай юм. Тэр замыг өнгөрч хойш гарахад маргаан бүхий газар байх бөгөөд 2 явган хүн зорчихдоо хүртэл зөрөлдөж явдаг. Мөн 30-40м үргэлжилнэ. П хэлбэрийн 200 гаруй метр үргэлжлэх замаар иргэд зорчдог. Урд зүгээс хойш чиглэж 30Б хажуугаар явъя гэхээр явган хүн зорчих зам байхгүй. 1 л жижиг машин явах боломжтой. Тэр замыг өнгөрөөд хойд талын авто зам руу ордог. 30б-ийн араар явж тойроод Сэлбэ голын замтай нийлдэг. Яагаад үүнийг яриад байна вэ? гэхээр нийтийн эрх ашиг буюу явган хүн ч тэр, авто зам нь ч зөрчигдөж байна. Өвлийн орой үдэш 2 машин явах бол нэг нь хүлээж гардаг. Бөглөрөл үүсдэг. Бодит байдал нь ийм байна. Шинэ гүүрний доогуур явдаг авто зам нь Буянгийн зам буюу Сэлбэ голын зам руу нийлдэг учраас маш их хөдөлгөөнтэй. Авто замын хөдөлгөөний хувьд нягтаршил үүснэ. Явган хүний зорчих хэсэг байхгүй. Иргэд энэ замаар явахдаа маш их бухимдалтай байдаг. Одоогийн нөхцөл байдалд шар усны үер нүүрлэсэн байгаа. Кино театр гэж яриад байгаа байр суулт өгч доошоо орчихсон байдалтай байна. СӨХ-ийн орчимд амьдардаг иргэдээс гадна хойд талын байрны оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна .Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7, 37 дугаар зүйлийн 37.2-т хамгаалах зурвасын дотор гэр орон сууц, барилга байгууламж барихыг хориглоно гэсэн зохицуулалттай. Энэ хуульд нийцүүлэн гарсан эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд заасан эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас зурваст 1-ээс 20квт бол 10 метр, 35квт бол 15 метр, 110квт бол 20 метр, 220квт-аас дээш бол 25 метрээс дээш зайтай байна гэж заасан байдаг. Хэдийгээр СӨХ-ийн ХТП-ээс холдуулсан ч гэсэн дипломат албаныхан байдаг хашаанд ойртуулсан нь эрх зүйн хэмжээг зөрчөөд байна. Нийтийн эрх ашгийг зөрчөөгүй гэж хэлэх боломжгүй юм. Энд гал гарвал галын машин очих боломжгүй. Галын аюулгүй байдалтай холбоотой Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоол байгаа. Үүний 6.6-т мухар зайлшгүй гаргасан тохиолдолд төгсгөлд нь галын автомашин чөлөөтэй эргэх 15-ыг үржих 15 метр талбай гаргана гэж заасан байдаг. СӨХ-ийн 26а-26Е хүртэлх байрны нарийн зам нь 200 гаруй метр урт үргэлжилдэг. Энэ нарийн ны баруун тал руу галын машин очих боломжгүй. Эрх зүйн хэмжээг зөрчиж байна. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 7.1.2 7.1.3 заасан хэсгүүдийг зөрчиж байна. Мөн хуулийн 7.2 дах заалт Нийслэлийн Засаг дарга захирамжийн үндэслэлд тусгагдсан. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 12.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгүүдийг зөрчсөн. Явган зорчигч болон автомашин зорчих боломж байхгүй. Галын машин явах боломжийг хязгаарлаж байна. Галын аюулгүй байдлыг хангах нөхцөлийг олгоогүй. Хэм хэмжээг зөрчсөн газар дээр барилга барихыг зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр эцсийн байдлаар “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн[1] болно. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  128/ШШ2022/0731 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “нэхэмжлэгч Д.Угаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.” гэж шийдвэрлэсэн ба уг 2022 оны 128/ШШ2022/0731 дүгээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй., 23.2-д Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ., 23.3.-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй.” гэж заасан байна.

Дээрх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 128/ШШ2022/0731 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл болон үйл баримт нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжтай агуулгын хувьд адил болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой тогтоогдож байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/679 дүгээр болон 2023 оны дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэл болон үйл баримт нь агуулгын хувьд адил болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасныг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3730 дугаар захирамжаар дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  128/ШШ2022/0731 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” №02-218/8870 тоот[2], 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл” №02-126/9828 тоот[3], 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл” №01-126/10391 тоот[4], 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” №02-218/13051 тоот[5] албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлсэн байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамж нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дугаар захирамжаар 2020 оны ГБМЗАХ2020/17-053 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 0012363 /БАЗГ2023/051/ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт нийцэхгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  128/ШШ2022/0731 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт:

“6.2. Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 26а, 26б, 26в, 26д, 26е байрууд нь нэхэмжлэгч Д.Угийн барьж буй барилгаас зүүн хойд зүгт, төв зам дагуу байрлалтай, тусдаа орц гарцтай,

6.3. Харин 30б байр нь Д.Угийн хашаалсан газрын урдуур хөндлөн байрлаж буй автозамын чанх урд байрлалтай, байрныхаа зүүн талаар тойрч орох автомашины орц, гарцтай/энэ нь нэхэмжлэгчийн өмчилж буй газраас баруун урд зүгт/ нэхэмжлэгчийн барилга баригдах газраар дайрч өнгөрөх шаардлагагүй болох нь тогтоогдож байгаагаас үзвэл Хот байгуулалт хөгжлийн газраас Д.Уд барилга барих эрх олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:, 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол гэснийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

7. Хариуцагч нь маргаан бүхий актыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 030/01 тоот ...нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байгууламж барьсан нь болзошгүй гал түймрийн гамшиг осол гарсан үед иргэдийн амь нас, эд материалыг аврах, ... эрсдэл бүхий нөхцөл байдлыг үүссэн гэж дүгнэж байна дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч энэхүү дүгнэлт нь уг дүгнэлтээс 1 сарын өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан нийслэлийн Онцгой байдлын газрын Барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 108/07 дугаартай дүгнэлт болон бодит байдлаас зөрүүтэй байна.” гэх зэргээр одоогийн бодит нөхцөл байдлыг шүүх дүгнэсэн байгааг нь энд тэмдэглэх нь зүйтэй байна.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн шүүхийн 2 удаагийн үзлэгээс үзэхэд, 30б байрны хойд талаар буюу Д.Угийн хашаалсан газрын урдуур дайран өнгөрч байгаа авто зам нь зүүн тийшээ олны нэрлэж заншсанаар Буянгийн зам руу нийлдэг, 30б байрны баруун талаар урагшаа Нарны замтай нийлдэг болох нь тогтоогдож байх ба 30б байрны оршин суугчид нь эдгээр замуудын аль нэгийг сонгон зорчих боломжтой, 30б байрны оршин суугчдын орц, гарц хаагдаагүй байна.

Мөн маргаан бүхий барилга буюу Д.Угийн төлөвлөж буй барилга баригдсанаар 30б байрны хойд талаар буюу Д.Угийн хашаалсан газрын урдуур дайран өнгөрч байгаа авто замын хэмжээ /өргөний хэмжээ/ өөрчлөгдөхгүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч Д.У нь маргаан бүхий газрыг өмчилдөг болох нь, Д.Угийн газар өмчлөх эрх баталгаажсан болох нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр[6] тогтоогдож байх ба хариуцагч захиргааны байгууллага нь анхнаасаа хууль, холбогдох норм, дүрэмд нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчид зөвшөөрөл олгосон атлаа хожим нэхэмжлэгчийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрх /үндсэн эрх/-ийг зөрчсөн, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.    

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “Хөөн хэлэлцэх хугацааны асуудал зайлшгүй дүгнэлт өгөх ёстой. Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийг мэдсэн даруйдаа илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр илт хууль бус болохыг тооцуулахаар шүүхэд хандсан. Дараа нь 6 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн байна. 30 хоногийн дотор гаргана гэдгийг зөрчсөн. Хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа бол шүүх зайлшгүй хөөн хэлэлцэх хугацааны дотор хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан уу гэдгийг дүгнэх шаардлагатай. Хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж үзэх боломжгүй байна.” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй буюу шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал ба энэ маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн асуудал яригдахааргүй байна. 

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байх ба энэ маргааны хариуцагч нь Нийслэлийн Засаг дарга тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагагүй.

 Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргаа актыг хүчингүй болгох тухай” дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Угаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уд олгосугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудас

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас

[6] 128/2022/0628/З индекстэй хэргийн 11 дүгээр хуудас