Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 540

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч: М  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

М д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал

үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн

1705003660207 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч

хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М ,

Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд

боловсролтой, Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн мэргэжилтэй, “Дабл Хилл” ХХК-д

менежер ажилтай,

, урьд ял шийтгэлгүй, Шүүгдэгч М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ

2017 оны 8 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн

14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13б-75 тоотод хамтран амьдрагч иргэн

Л.Даваацэрэнг гэр бүлийн маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, урд

өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч

байгаа. Хохирлыг нөхөн төлнө” гэв.

Хохирогч Л.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд М  бид

хоёр хардалтын улмаас маргалдаж эхэлсэн. Тухайн үед бид хоёр галын өрөөнд байсан

бөгөөд М  нь маргалдаж байх үедээ шилэн стаканаар миний толгойг цохиж

гэмтээсэн. Дараа нь ширээн дээр байсан стаканаар миний толгойг цохиж гэмтээсэн.

Дараа нь ширээн дээр байсан стаканаар дахиад миний толгойд цохисон....Миний биед

учирсан гэмтлийг М  нь надтай маргалдах үедээ учруулсан” гэсэн мэдүүлэг

/хх-н 8-9/,

Гэрч А.Анударийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг босоод гал тогооны өрөөнд

орохын хооронд шил ямар нэгэн зүйлийг цохиж хагарч байгаа чимээ гарсан. Тэр үед эгч

М  ууртай байсан бөгөөд намайг галын өрөөнд ороход шалан дээр цус

болсон, Л.Даваацэрэн ахын толгойноос цус гарсан толгойгоо бариад доошоо суусан

байдалтай, газарт хагарсан шилний үүрмэгнүүд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Шинжээчийн 10100 тоот дүгнэлтэд: “...Л.Даваацэрэнгийн биед тархи доргилт, дух,

зулайн хуйх, баруун бугалга, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн чихний дэлбээ, хөмсөг,

зүүн хацар, хамарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү,

цээж, баруун мөр, шуу, зүүн эгэмд цус хуралт, цээж, зүүн шуунд зулгаралт, баруун

бугалга, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн

гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар

сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн

чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, шүүгдэгчийн

хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-31, 42/, хохирлын баримтууд /хх-н 14,

32-38/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 39-41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ

2017 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 14

дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13б-75 тоотод хамтран амьдрагч иргэн

Л.Даваацэрэнг гэр бүлийн маргааны улмаас маргалдан шилэн аягаар толгой руу цохиж,

хагархай шилэн аягаар гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм

буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Даваацэрэнгийн: “...М

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд М  бид

хоёр хардалтын улмаас маргалдаж эхэлсэн. Тухайн үед бид хоёр галын өрөөнд байсан

бөгөөд М  нь маргалдаж байх үедээ шилэн стаканаар миний толгойг цохиж

гэмтээсэн. Дараа нь ширээн дээр байсан стаканаар миний толгойг цохиж гэмтээсэн.

Дараа нь ширээн дээр байсан стаканаар дахиад миний толгойд цохисон. ...Миний биед

учирсан гэмтлийг М  нь надтай маргалдах үедээ учруулсан” гэсэн мэдүүлэг

/хх-н 8-9/, гэрч А.Анударийн “...Намайг босоод гал тогооны өрөөнд орохын хооронд шил

ямар нэгэн зүйлийг цохиж хагарч байгаа чимээ гарсан. Тэр үед эгч М  ууртай

байсан бөгөөд намайг галын өрөөнд ороход шалан дээр цус болсон, Л.Даваацэрэн ахын

толгойноос цус гарсан толгойгоо бариад доошоо суусан байдалтай, газарт хагарсан

шилний үүрмэгнүүд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, шинжээчийн 10100 дүгнэлт болон

шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдлоо.

Шүүгдэгч М гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6

дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт

хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим

гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,

прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт

үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч

М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500

нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд

прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг

зөрчөөгүй байх тул шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг

харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгуулийг ялыг 3 сарын хугацаанд хуваан төлөх боломжтой тул хугацааг

тогтоож өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий

ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М д шүүхээс оногдуулсан торгох

ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч шүүгдэгчээс эмчилгээний зардал 570.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст

хэрэгт 542.000 төгрөгийн баримт авагдсан. Шүүгдэгч М  нь тус хохирлыг төлөхөө

илэрхийлсэн тул шүүгдэгчээс 542.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Даваацэрэнд олгох нь

зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  М г “хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох

ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М д

шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг

3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх

биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног

хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч М гээс 542.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Даваацэрэнд

олгосугай.

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж

ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч М д хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР