Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0039

 

 

 

 

 

      2024         01           10                                   128/ШШ2024/0039  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Э*******   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.М*******    

Хариуцагч: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Б

Гуравдагч этгээд: Боловсролын зээлийн сан  

Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 метр квадрат талбайн 50 хувийн өмчлөгчөөр Ц.Э******* намайг бүртгэхээс татгалзсан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах”  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 метр квадрат талбайн 50 хувийн өмчлөгчөөр Ц.Э******* намайг бүртгэхээс татгалзсан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал      

2.1.2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ц.Э*******ий нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг бүртгэж өгөх талаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг, нэмэлт тайлбар гаргажээ.   

2.2.Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр албан бичгээр “...Иргэний хуулийн 183.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу талууд эвлэрэн зохицох замаар тус газар мэдүүлэг гаргаж өмчлөх эрхээ нэмж бүртгүүлэх” талаар мэдэгджээ.

2.3.Тус шүүх Ц.Э*******ий гаргасан “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 метр квадрат талбайн 50 хувийн өмчлөгчөөр Ц.Э******* намайг бүртгэхээс татгалзсан 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Ц.Э******* миний бие Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /160561/, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 м.кв талбайн 50 хувийн өмчлөгчөөр бүртгүүлэх тухай асуудлыг 2020 оноос хойш хөөцөлдөж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШШ2021/0395 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 553 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 09 дугаар тогтоолоор "маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С.Оыг бүртгэсэн Ү-2 дугаар бүртгэлд тус шүүхийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэл хийж, 50 хувийг өмчлөх эрх бүхий этгээдийн мэдүүлэг, холбогдох баримтыг үндэслэн тухайн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан шинэ акт гарган, энэхүү шийдвэрийг биелүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж" шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр С.Оыг 100 хувь өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль бус бөгөөд үүний улмаас Ц.Э*******гийн мэдүүлэг гаргаж, шийдвэрлүүлэх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэдгийг шүүх хангалттай тогтоож, дүгнэсэн. Улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг С.О өмчилж, үлдсэн 50 хувь нь хэний ч өмчид бүртгэлгүй байгаа болно.

Шүүх "С.Оын 50 хувийн өмчлөх эрх маргаангүй тул хөндөгдөх ёсгүй, харин үлдсэн 50 хувийн өмчлөх эрхийг бүртгэхдээ Ц.Э*******, Б.С******* нарын хэн нь өмчлөх байх ёстойг тогтоосны үндсэн дээр бүртгэлийг хийх ёстой гэж үзээд 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахыг даалгасан". Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Э******* улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлгээ гаргаж, өөрийгөө өмчлөх эрхтэй, Б.С******* нь маргаангүй тухай холбогдох баримт, тайлбар, баталгааг хангалттай гаргаж өгсөн ч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “шүүхийн шийдвэрээр өмчлөгчөө тогтоолгох" шаардлага тавьж, бүртгэхээс татгалзаж байсан. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг төлсөн болохыг тогтоолгох гэх мэт нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Ийнхүү татгалзахдаа "Б.С*******ээс юу шаардаж байгаа нь тодорхойгүй, маргаангүй асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна" гэх агуулга бүхий дүгнэлт хийж байсан. Өмчлөгч мөн эсэхээ тодорхойлоход заавал шүүхийн шийдвэр шаардлагатай биш, холбогдох баримтуудаар өмчлөгч гэдэг нь тогтоогдож, Захиргааны хэргийн шүүх, Улсын бүртгэлийн байгууллагаас маргаантай гэж тодорхойлж байгаа Б.С******* нь “Ц.Э*******гийн нэр дээр бүртгүүлэхэд татгалзахгүй, гомдол саналгүй" тухай тайлбар бичгээ өгсөөр байхад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж буй Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрийг хууль бус гэж үзээд нэхэмжлэл гаргаж байна.

Сүүлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М******* Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргахад тус хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр албан бичгээр "... Гэсэн хэдий боловч өнөөдрийн мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1 дэх хэсэгт барьцааны эрх дуусгавар болоогүй, эсвэл барьцаалагч, өмчлөгч нар зөвшөөрсөн хүсэлт нотлох баримт тус тус байхгүй байна, өөрөөр хэлбэл өмнөх улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байхад тухайн эд хөрөнгө дээр дахин гэрчилгээ олгох нь хууль бус үйлдэл болоод байгааг анхаарна уу...." гэх хариуг өгсөн. Үүнийг эс зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Үүнээс цааш хэрхэхээ мэдэхгүй байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Э******* миний бие С.С******* гэх найзтайгаа хамтарч худалдан авч, төлбөрийг 2006-2008 онд “Ж*******” ХХК-д бүрэн төлж барагдуулсан бөгөөд хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж, 50 хувиар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх байсан. Шүүх болон улсын бүртгэлийн байгууллагаас маргаантай гэж тодорхойлоод байгаа Б.С******* бид хоёр тухайн үед эхнэр, нөхөр байсан тул би өөрийн худалдаж авсан хөрөнгийг эхнэрийнхээ нэр дээр бүртгүүлэхээр тухайн үедээ хувьдаа шийдсэн. Харин найз С.С******* 2013 оны 04 дүгээр сарын 24- ний өдрийн 607 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгийн тухайд эхнэр Ч.Б*******тай эвлэрлийн гэрээг байгуулсан ба шүүхийн шийдвэрт “гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар байгуулсан эд хөрөнгө хуваах гэрээг баталсугай" гэж, нотариатаар гэрчлүүлсэн эвлэрлийн гэрээнд "...3. Гранд плазад байгаа 52.06 м.кв талбайтай / тоот/ үйлчилгээний хэсгийг С.С******* нь бусадтай хамтран өмчилдөг бөгөөд өөрийн нэрээ татан хүү Оыг уг үйлчилгээний талбайн хамтран өмчлөгчөөр оруулж..." гэж дурдсаны дагуу С.С*******ын хүү С.О нь үл хөдлөх эд хөрөнгийг надтай хамт өмчлөх байсан.

Ингээд 2013 онд С.О, Б.С******* нар үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн нэр дээр бүртгүүлэхээр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар мэдүүлэг, хүсэлтээ хуульд заасны дагуу гаргасан байдаг. Гэтэл Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс алдаа гаргаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зөвхөн С.О буюу миний найз С.С*******ын талд 100 хувь өмчлүүлэхээр бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйлдэл, буруутай үйл ажиллагааны улмаас миний хууль ёсны өмчлөлөө бүртгүүлж, шийдвэрлүүлэх ашиг сонирхол өнөөдрийг хүртэл зөрчигдсөөр байна. Миний өмчлөх эрхтэйг өмнөх хэргийн хүрээнд шүүх хангалттай тогтоож дүгнэсэн, Б.С******* өмчлөх эрхийн талаар маргаагүй, хэний ч эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй, зөрчигдөхгүй нь тодорхой байхад бүртгэл хийхгүй байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч миний зөрчигдсөөр буй эрхийг сэргээж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /160561/, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 м.кв талбайн 50 хувийн өмчлөгчөөр Ц.Э******* намайг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, намайг 50 хувийн өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Э*******гийн хувьд маргаан бүхий газрын 50%-ийн өмчлөгч байх ёстой гэдэг агуулга бүхий маргаан 3 дахь жилдээ явж байна. Ц.Э*******гийн хувьд найз н.С*******тайгаа гэрээ байгуулж 2005 онд тухайн талбайг захиалгаар бариулах гэрээ байгуулснаар төлбөрийг нь хамтдаа төлж өмчлөх эрхтэй болсон. Түүнээс хойш н.С******* гэр бүл цуцлах асуудал үүсэж өөрийнхөө хамтран эзэмшилд хамаарах бүхий газрыг өөрийн хүүдээ өмчлүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр батлуулж үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2013 онд хийгдсэн байдаг. 2013 онд банк, хадгаламж хоршооны зээлийн төлбөр барагдуулах ажлын албаас С.О болон н.С******* нарын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж бүртгүүлэхээр албан бичиг явуулсан. Үүнийгээ хэрэгжүүлэхдээ зөвхөн С.Оын нэр дээр улсын бүртгэлийн байгууллага бүртгэлээ хийсэн байдаг. Тухайн үед н.Сайнбилигээс С.Оын ээж н.Б******* хамтран өмчлөгчөөр н.Сайнбилигийг тодорхойлоод мэдүүлгээ гаргаад явсан. Тэгэхдээ хамтран өмчлөгч гэдгийг нь дараад зөвхөн хүү С.Оынхоо нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлж гаргуулсан байдаг. Энэ асуудал 2020 онд мэдэгдэж тодорхой болоод тэрнээс өмнө н.Б*******гийн буюу С.Оын ээжийн зүгээс н.Сайнбилигт үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлогын 50%-ийг тогтмол шилжүүлдэг байсан. Өмчлөх эрхээ хэрэгжүүлээд явж байна, гэрчилгээ гарчихсан гэдэг ойлголттой байсан. Гэтэл зөвхөн өөрийнхөө хүү С.Оын нэр дээр өмчлөх эрхээ бүртгүүлсэн болохыг мэдээд улмаар шүүхэд хандсан. Шүүх анхан болон давж заалдах шатны журмаар хэргийг хянасан. 2021 оны 06 сарын 04-ний өдрийн 395 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж С.О, Ц.Э******* 2-ыг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулаад 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 553 дугаар магадлал гарсан. Анхан шатын шүүх маргаангүй байгаа С.Оын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгож буцаагаад С.Оын бүртгэлийг даалгуулах, маргаангүй байгаа 50%-ийн бүртгэлтэй холбоотой асуудал дээр дүгнэлт хийж, шийдвэр гаргаж, түүнийг хүчингүй болгож, бүртгэлийг даалгаж шийдсэн нь үндэслэлгүй байна. Тийм учраас өөрчлөлт оруулж байна. Үлдсэн 50%-ийг Ц.Э******* өмчлөх юм уу, н.Сайнбилиг өмчлөх юм уу гэдэг асуудлыг шүүх тодруулах шаардлагатай. Энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргаж байна гэдэг ийм агуулга бүхий дүгнэлт хийсэн. Магадлалын хянуул хэсгийн 4 дээр нэхэмжлэгч Ц.Э******* нь хэдийгээр н.С*******тай байгуулсан дээрх гэрээг нэхэмжлэлдээ хавсаргасан боловч хариуцагч улсын бүртгэлийн байгууллагууд тухайн хөрөнгийг дундаа өмчлөх талаар мэдүүлэг баримтууд өгч байгаагүй. С.Оын мэдүүлэг түүнд хавсаргасан баримтад н.Сайнбилиг холбогдох дээр дурдсан баримтууд авагдсан зэргээс үзэхэд С.Отой хамт Ц.Э*******, н.Сайнбилиг нарын хэн нь тухайн хөрөнгийг дундаа, хэсгээр өмчлөх эрхтэй болох нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн. 7 дахь хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3.11-д зааснаар энэхүү нөхцөл байдал буюу мэдүүлэг баримтад цаашид ирүүлсэн тохиолдолд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд судалж маргаан бүхий бүртгэл гэрчилгээнд өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гаргах боломжтой байна гэж үзэж шүүх шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д 106.3.11-д шүүхээс тогтоолгосон хугацаа шинээр гарахаар болбол хүчингүй бол тухай зохицуулалт байдаг. Тэгэхээр 50 хувьд хэн өмчлөгч байх вэ гэдэг асуудал өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй хэн нэгэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Бодит нөхцөл дээр С.Оын ээж нь тухайн үед хөрөнгийг эзэмшиж ашиглаад явж байгаа. Үүний дагуу бид нар шүүхийн шийдвэрийн ерөнхий газарт хандлаа, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандлаа. Хэд хэдэн удаа мэдүүлэг гаргасан, хэд хэдэн удаа хүсэлт гаргасан УБЕГ-ын даргад гомдлуудаа гаргаж байсан. Хариугаа ирүүлэхээ улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа авхагдаагүй байна гэдэг үндэслэл хэлдэг, мөн өмчлөгч гэдгээ Ц.Э*******ийг шүүхийн журмаар тогтоолгоод ир гэдэг 2 дугаар үндэслэл хэлдэг 3 дугаарт Боловсролын зээлийн сангийн барьцааны эрх бүртгэлтэй байна гэдэг 3 үндэслэл ярьдаг. Эхний үндэслэлийн тухайд өмнөх маргааныг харахад ойлгомжтой болох байх. С.О болон н.Сайнбилиг, Ц.Э******* гэдэг хүмүүс эсрэг сонирхолтой хүмүүс. Тухайн үед гэр бүлийн найзууд байсан ч гэсэн С.Оын аав, ээж 2 нь гэрлэлтээ цуцлуулахаас шалтгаалан асуудал бол арай өөр болсон байдаг.   хүмүүсээс улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулах боломж байхгүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад С.Оын өмгөөлөгч гэдэг хүмүүс улсын бүртгэлд хүсэлт, өргөдлөө гаргаж байгаа байдлаас харахад ойлгомжтой болох байна. Ц.Э*******ийг өмчлөгч мөн эсэх асуудлыг шүүхийн журмаар тогтоолгох гэдэг шаардлага Улсын бүртгэлийн байгууллагад тавьдаг. Үүний дагуу БГД-ийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Эвлэрүүлэн зуучлаад нэхэмжлэл гаргасан. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг эхлүүлэхээс татгалзсан тэмдэглэлүүд гарсан. Тэгэхээр бүх холбогдох захирамжтай холбогдуулаад Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуульд заасан 170 дугаар зүйлд заасан гомдлоо гаргаад хянуулсан. Өөрөөр хэлбэл өмчлөгч гэдгийг тогтоолгох, мөн тухайн үед хөрөнгийн үнийн 50%-ийг төлсөн гэдгээ онцгой ажиллагааны журмаар тогтоолгох гээд янз бүрийн аргаар хөөцөлдөөд явах бүрт шүүх хүлээн авахаар татгалзаад байна. БГД-ийн Улсын бүртгэлийн хэлтэс дахиад мэдүүлгээ эхнээс нь гаргасан байдаг. БГД-ийн бүртгэлийн хэлтсээс 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 1 дүгээр татгалзсан шийдвэрээр Ц.Э*******г бүртгэхгүй гэдэг хариуг ирүүлсэн. Үүний дагуу Улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татаад шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна.Хэн өмчлөгч байх вэ гэдэг асуудлыг зөвхөн н.Сайнбилиг, Ц.Э******* 2-ын хооронд ярих байна гэдгийг БГД-ийн бүртгэлийн хэлтэс ойлгож байна гэж би өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гомдол гаргаад улсын бүртгэлийн байгууллага хяналтын улсын байцаагчид шалгагдах үед очиж тайлбар мэдүүлгээ өгч ирсэн. Үндсэндээ н.Сайнбилиг, Ц.Э******* 2-ын хооронд маргаан байгаа байна, хэн нь өмчлөгч болохыг тогтоох ёстой байна гэдэг байр суурийг хяналтын улсын байцаагч илэрхийлж байсан. Үүний дагуу н.Сайнбилиг би энэ өмчийн асуудлаар маргаан байхгүй, Ц.Э*******гийн нэр дээр бүртгэгдээд явахад би татгалзахгүй гэдэг тайлбараа бичгээр илэрхийлдэг, очиж уулзаж байсан, утсаар ярьж байсан. Шүүхэд ч гэсэн гэрчээр мэдүүлэг өгөхдөө бас илэрхийлсэн. н.Сайнбилиг, Ц.Э******* 2-ын хувьд нэгдмэл сонирхолтой гэр бүлийн хүмүүс байсан. 2013 онд анх өмчлөх эрхээ Ц.Э*******гээр бүртгүүлэх шаардлагатай болоход эхнэрийнхээ нэр дээр бүртгүүлчихье гэдэг. Хүн өөрийнхөө хөрөнгийг хэний нэр дээр бүртгүүлэх асуудал, хэнийг өмчлөгчөөр тодорхойлох асуудал нь өмчлөгчийн өөрийн эрхийн асуудал байсан учраас үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээнийхээ хүрээнд Ж******* компанитай хамтраад тодорхойлолт мэдүүлгээ гаргаад явсан. Энэ мэдүүлэг дээр н.Сайнбилигийн нэр яваад байгаа учир н.Сайнбилигийн асуудлыг давж заалдах шатын шүүхээс анхаарах ёстой гэж дүгнээд байгаа. Давж заалдах шатны шүүхийн тайлбарлаж, дүгнэж байгаа асуудал анх нэхэмжлэл гаргах үед эхлээд н.Сайнбилигээр нэхэмжлэл гаргасан. Тэгтэл н.Сайнбилиг 2005 оны н.С*******тай байгуулсан гэрээний оролцогч тал биш байна гэж үзээд нэхэмжлэгч солигдоод Ц.Э******* болсон. Ц.Э******* төлбөрөө төлөөд, гэрээ байгуулаад тухайн хөрөнгийг бий болгосон, захиалгаар бариулсан гэдэг утгаараа өмчлөгч байх ёстой.

Боловсролын зээлийн сангийн тайлбар өнөөдөр хэрэгт бичгээр ирчихсэн байгаа. Ямар нэгэн маргаанд оролцох шаардлагагүй, бүртгэхэд татгалзах зүйлгүй гэдэг тайлбарыг ирүүлсэн нь барьцаанаас шалтгаалж улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэл шалтгаан байхгүй байна гэдэг дүгнэлтэд хүргэхүйц байна. Үл хөдлөх эд хөрөнгө боловсролын зээлийн сангийн барьцаанд бүртгэлтэй байгаа. Хэдийгээр 50%-ийн өмчлөх эрхээ баталгаажуулаад орсон ч энэ барьцааны үүргийг хамтран хэрэгжүүлээд явахад татгалзах зүйл байхгүй гэдгийг өмнөх шүүхийн шатад илэрхийлсэн. Байр суурь хэвээрээ байгаа. Тийм учраас гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөн зөрчигдөнө гэдэг ойлголт бүртгэлийн улмаас байхгүй. Иймд Ц.Э*******ийг 50%-ийн өмчлөгчөөр тогтоож бүртгээд даалгаж шийдэж өгнө үү.” гэв.

5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ц.Э*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өртөн 2.06 Ганд плаза худалдаа, үйлчил, Энхтайваны цогцолборын 6-р талбайтай үйлчилгээний зориулалттай бариасны Портгүүлэхээр иргэн С.О /УХ*******/ нь 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр мэдүүлэг, төлбөрийн баримт, өргөдөл, иргэний болон төрсний гэрчилгээний хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Ж******* ХХК-ны 441/13, 442/13 тоот албан бичгүүд, 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, фото зураг, 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн 298 дугаартай гүйцэтгэх хуудас, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 607 дугаар шийдвэр, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө хуваах гэрээний хуулбар, 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Улсын комиссын акт, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2/2427 тоот албан бичиг, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 18- ны өдрийн 1710 тоот хариу албан бичиг, хаяг олгосон албан бичиг, эд хөрөнгийн план зураг гэх зэрэг нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн 000282332 дугаартай гэрчилгээ бичиж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэсэн байна. Дээрхи үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн БШУЯ-ны Боловсролын зээлийн сантай байгуулсан барьцаа бүртгэлтэй байна. Иргэн С.Оын мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудад Б.С*******т холбогдох дээр дурдсан баримтууд авагдсан зэргээс үзэхэд иргэн Ц.Э*******г хамтран өмчлөгчөөр бүртгэх боломжгүй байсныг шүүх анхааралдаа авна уу. Иргэн Ц.Э******* нь тус хэлтэст 2022 оны 5 болон 9 дүгээр саруудад мэдүүлэг гаргасан бөгөөд тухайн мэдүүлэгт хавсаргасан нотлох баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дах заалтад Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" гэж зааснаар улсын бүртгэгч дээрх мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт “Ул хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана гэж, мөн хуулийн 10.6.1 дэх заалтад Өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг" гэж тус тус заасан. Мэдүүлэгт одоо хүчин төгөлдөр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар өгөх, хэрэв эх хувиар эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ өгөх боломжгүй бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5.5 дахь, 5.7-д заасны дагуу мэдүүлэг гаргана. Мөн уг эд хөрөнгө нь Сургалтын төрийн сантай байгуулсан барьцаат сургалтын гэрээ бүртгэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн гэрээ нь дуусгавар болсон бүртгэл бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйл Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 20.1.8-д Улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1 дэх хэсэгт Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж заасныг зөрчиж байх тул дахин гэрчилгээ олгох нь хууль бус үйлдэл болоод байгааг анхаарна уу.

Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж, 6.3-т Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасны дагуу талууд мэдүүлэг гаргаж өмчлөх эрхээ нэмж бүртгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагч талын эрх ашиг хөндөгдөх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 17-р зүйлийн 17.5-д заасны дагуу гуравдагч этгээдээр БШУЯ-ны Сургалтын санг, мөн өмчлөгч С.Оыг оролцуулж өгнө үү.” гэв.

6.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус хэрэг байна. Мөн хуулийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримтыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн. Өмнө нь хэрэг маргааныг захиргааны хэргийн шүүх шийдчихсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгоод магадлалд тусгагдсан байна. Мөн маргаан бүхий Ү2 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө нь боловсролын зээлийн сантай барьцааны гэрээ байгуулж гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар бүртгүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж маргаагүй байна. Барьцааны гэрээ нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу тусдаа бүртгэл хийгддэг бие даасан захиргааны акт. Тиймээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар барьцааны эрх үүссэн ба уг эрх болон түүнийг бүртгэсэн бүртгэл нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. Барьцааны бүртгэлийг хүчингүй болгохоор нэхэмжлэгч тал маргаагүй байна. 2013 оны бүртгэлтэй маргаад байгаа. Тэгэхээр 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байна. Тухайн үеийн бүртгэлийн хуульд заасан бичиг баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлсэн байсан ба тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж нутаг дэвсгэрт байгаа түүний гаднаас салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу бүртгэл болон өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэл хийсэн нь тухайн үеийн холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй бүртгэл үнэн зөв байсан гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 2013 оны 11 сарын 06-ны өдөр мэдүүлэг гаргагч С*******ын О гээд нэг иргэн байгаа. Хамтран өмчлөгч гэдэг дээр хэн нэгний нэр байхгүй. Бүрдүүлсэн материал дээр бүрдлийн шаардлага хангасан гэвэл хангасан. Бүртгэлийн байгууллага бүрдлийн шаардлага хангасан гээд бүртгэл хийгдэж байх явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2013 оны 10 сарын 23-ны өдрийн 2/2427 тоот албан бичиг бүртгэлийн байгууллагад хамтран өмчлөгчөөр Сайнбилигийг нэмж бүртгэнэ үү гэж ирсэн. Энд нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2013 оны 11 сарын 18-ны өдрийн албан бичгээр хариу өгөөд С.Од биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт маргаан бүхий Ү2205501775 гэсэн гэрчилгээг эх хувиар нь албан бичгийн хамт хүргүүлсэн байдаг. ШШГЕГ-аас С.Од албан бичгээр юм уу, яаж өгснийг нь тэнд оролцоогүй учраас мэдэхгүй. С.Од өмчлөх эрхийг бүртгэлийн байгууллагаас биш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн байна. Хэргийн харьяаллын бус гээд байгаа шалтгаан нь гэрээний маргаан уу, өмчлөгчийн маргаан уу, иргэний хэргийн харьяалах шийдвэр. Гэрч н.С*******ын мэдүүлээд байгаа өмчлөгчөөр Ц.Э*******д юм уу Сайнбилигийг бүртгэхэд татгалзах зүйлгүй гэж мэдүүлээд байх шиг байна. Гэтэл иргэн н.С******* нь тухайн үед эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх бүрдүүлсэн материал дээр Жигүүр Гранд компанитай өөрийнхөө нэрийг болиод С*******ын О гэдэг нэрээр гэрээ байгуулсан. Тэгэхээр н.С******* гэдэг хүн нь Ц.Э*******г залилаад байгаа юм уу? Мэдэхгүй. Нэхэмжлэгч тал өөрөө сонгох байх.  

Өмчлөх эрхийн талаар залруулга гээд Жигүүр Грандаас бүртгэлийн байгууллагад гаргасан баримтууд байсан. н.С*******ын нэр биш С.Оын нэр дээр эд хөрөнгийг бүртгэж өгөөч, С.Отой манайх гэрээ байгуулчихсан гэдэг.Гэрээний талыг харвал2009 оны 05 сарын 05-ны барилга, хөрөнгө оруулах 060505 гээд гэрээ байгаа. Гэрээний нэг талыг харвал нэг талаас Жигүүр Гранд нөгөө талаас иргэн С*******ын О гэж байгаа. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Бүртгэлийн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар бүртгэлийг гэрээ хэлцлийн үндсэн дээр бүртгэнэ эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэнэ гэсэн 2 зохицуулалт байдаг. Өмчлөх эрхийг баталгаажуулах зохицуулалт онцлог гэрээ байдаг. Гэрээ шаардана, хэлцэл шаардана, уг гэрээ хэлцэл нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд шаардана. Гэтэл бүртгэлд бүртгүүлэх гээд хандсан бүртгэл нь гэрээний дагуу С.Оын нэр дээр бүртгэлийг хийсэн байгаа. УБЕГ-аас гаргасан захиргааны акт нь хуульд нийцсэн учраас хэн нэгэн эрх ашгийг хөндөгдөнө гэсэн асуудал байхгүй байна.

Магадлалд 6 сарын хугацаанд бүртгэл хийгдэхгүй байх тусгай тэмдэглэл хий гэж даалгасан байсан. Өнөөдрийн байдлаар уг маргаан бүхий үндэслэлээр тусгай тэмдэглэл шүүхийн шийдвэрийн дагуу хийгдчихсэн байна. 50%-ийн маргааныг 6 сарын хугацаанд шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлсэн байна. Энэ 6 сарын хугацаанд ямар нэг эрх бүхий этгээдээс шинэ акт гараагүй байна. Тэгэхээр магадлал хүчин төгөлдөр, бүртгэл нэг иргэний нэрээр байна гэж бүртгэлийн байгууллагууд ойлгож байна.

Бүртгэлийн байгууллага шийдвэр гүйцэтгэх газраас хамтран өмчлөгчөөр бүртгэлийг даалгасан боловч бүртгэлд бүртгээгүй гэж байна. Хэн нэгний албан бичгээр бүртгэл явагдахгүй. Гэрээ хэлцлийн үндсэн дээр шүүхийн шийдвэрийн дагуу явагдана. 2013 оны 04 сарын 24-ний өдрийн ЧД-ийн иргэний хэргийн анхан шатын шүүх 607 гэсэн шийдвэрийг уншвал маргаан бүхий Гранд плазагийн 502,06м2 талбайтай үйлчилгээний хэсгийн гэрчилгээнээс н.С******* өөрийн нэрийг татаж хүү С.Оын нэрийг л өмчлөгчөөр оруулахыг шүүхийн шийдвэр дээр заасан болохоос биш хамтран өмчлөгчөөр тэрэнтэй хамт гэсэн тийм үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр бүртгэл шүүхийн шийдвэрийн дагуу хэн нэгнийг С.Оын хамт бүртгэх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй, гэрээ хэлцэл байхгүй байна. Бүртгэл нь албан бичгээр хэн нэгнийг нэмж бүртгэх боломжгүй учраас бас нэхэмжлэлийн шаардлага өөр үндэслэлгүй байна. Мөн харьяаллын бус байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэв.

7.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Тус сангийн үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2023 оны 5 дугааp сарын 29-ний өдөр хэрэг бүртгэлтийн 23******* тоот хэрэг нээн манай сангаас суралцсан бүх суралцагчдын хувийн хэрэг, архивын бичиг баримтыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор Цэндийн Э*******гийн нэхэмжлэлд тайлбар гарган өгөх боломжгүй байна.

Иймд дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан С*******ын Отой холбоотой гадаадад суралцуулах гэрээ, барьцаанд байршуулсан үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандан гаргуулж авна уу. Боловсролын зээлийн сангийн барьцаанд байгаа Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /160561/, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаягт байршилтай, 52,06 м.кв талбайтай, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч дээр нэр нэмж, хасуулж бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд гагцхүү суралцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсвэл зээлээ эргэн төлсөн тохиолдолд барьцааны эрхийг дуусгавар болгоно. Мөн суралцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгийн үнэлгээ, чанар бууруулахгүйгээр өөр үл хөдлөх хөрөнгөөр сольж, барьцаанд бүртгүүлэх боломжтой. Энэхүү шүүх хуралд Боловсролын зээлийн санг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:     

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгчээс “... Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөлийн маргаангүй байхад нэхэмжлэгч нэр дээр бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж”, хариуцагчаас “... Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь боловсролын зээлийн сангийн зээлийн барьцаанд байгаа, С.Ооос маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг нэхэмжлэгч Ц.Э*******д шилжүүлэх талаар гэрээ, хэлцэл байхгүй тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж” тус тус маргажээ.      

3.Нэхэмжлэгч Ц.Э******* нь анх 2020 оны тус шүүхэд “...Баянгол дүүргийг 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайван өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай талбайн Ү-2 дугаар улсын бүртгэл, 000282332 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ц.Э******* намайг С.Оын хамт бүртгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

4.Тус шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0395 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.  

5.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 553 дугаар магадлалаар маргаан бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай, 52.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн иргэн С.Отой хамт өмчлөх 50 хувьд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

6.Дээрх магадлалд “... Хянавал: Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн өмгөөлөгч, төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянахад шүүх зарим нотлох баримтыг зөв үнэлсэн боловч хэргийн оролцогчдын өмчлөх эрхийн талаар захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй, иргэний хууль тогтоомжоор шийдвэрлэгдэх асуудалд дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаснаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул зөвтгөж өөрчлөн, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот байршилтай үйлчилгээний зориулалттай 52,06 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2 дугаарт С******* овогтой Оыг бүртгэж, 000282332 дугаар гэрчилгээг олгожээ.

2.Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийхдээ С.Оын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан мэдүүлэгт хавсаргасан өргөдөлд “Хамтран өмчлөгчид” хэсэгт “Баатаржавын С*******” гэж бичиж дээр нь дарсан байдал, иргэн Б.С*******ийн иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 607 дугаар шийдвэрээр баталсан гэх Эд хөрөнгө хуваах гэрээний 3-т “... Гранд плазад байгаа 52,06 м.кв талбайтай / тоот/ үйлчилгээний хэсгийг С.С******* нь бусадтай хамтран өмчилдөг бөгөөд өөрийн нэрээ татаж, хүү Оыг ... хамтран өмчлөгчөөр оруулж, түрээсийн орлогыг хүү Одоо зориулна” гэж дурдсан, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2013.10.23-ны өдрийн 2/2427 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж “... үйлчилгээний талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг С*******ын О, Баатаржавын С******* нарын нэр дээр гаргаж, гэрчилгээг манай албанд ирүүлнэ үү” гэж дурдсан зэрэг тухайн хөрөнгийг С.О 100 хувь өмчлөх эрхтэй болох талаарх бусад баримттай зөрчилдсөн, эргэлзээтэй баримтууд хавсаргасан байхад тодруулалгүй бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3.Хэрэгт авагдсан гэрч С.С*******ын мэдүүлэг, дээрх шүүхийн шийдвэрээр баталсан гэх Эд хөрөнгө хуваах гэрээ, Ц.Э******* болон С.С******* нарын хооронд 2006.11.15-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийн хамтран эзэмших гэрээнд 52,06 м.кв талбайтай тухайн хөрөнгийн төлбөрийн тал болох 25000 ам долларыг Ц.Э******* төлөхөөр тохирсон зэргээс үзвэл тухайн хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй С.С******* нь хүү С.Одоо өөрийн өмчлөх эрхтэй хэсгээ өгөхөөр тохиролцсоноос үзвэл С.О тухайн хөрөнгийг дангаараа биш, бусадтай дундаа өмчлөх эрхтэй болох нь тогтоогдож байх тул тухайн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байна. Энэ талаарх гуравдагч этгээд С.Оын өмгөөлөгч, төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

4.Харин нэхэмжлэгч Ц.Э******* нь хэдийгээр С.С*******тай байгуулсан дээрх гэрээг нэхэмжлэлдээ хавсаргасан боловч хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад тухайн хөрөнгийг дундаа өмчлөх талаар мэдүүлэг, баримтууд өгч байгаагүй, С.Оын мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад Б.С*******т холбогдох дээр дурдсан баримтууд авагдсан зэргээс үзэхэд С.Отой хамт Ц.Э*******, Б.С******* нарын хэн нь тухайн хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй болох нь тогтоогдохгүй байх бөгөөд захиргааны хэргийн шүүх тогтоох боломжгүй байхад анхан шатны шүүх Ц.Э*******г өмчлөгчөөр шууд бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн захиргааны байгууллагын “татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй”-тэй холбоогүй тул “... даалгах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах үндэслэлтэй байна.

5.Дээрх хууль бус бүртгэлийн улмаас Ц.Э*******гийн өмчлөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдоогүй, харин түүний өмчлөх эрхтэй болохоо нотолсон баримтууд /эсхүл өмчлөх эрхээ шилжүүлсэн гэх Б.С*******/ болон хуулиар шаардсан баримтуудыг хавсаргаж, улсын бүртгэлийн байгууллагад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа этгээд тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргана.” гэж заасны дагуу мэдүүлэг гаргаж, шийдвэрлүүлэх ашиг сонирхол нь зөрчигджээ.

6.Тухайн үйлчилгээний 52,06 м.кв хөрөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.” гэж зааснаар дундаа өмчлөх эрхтэй этгээдүүд нь тусдаа бүртгүүлж, тус бүр гэрчилгээ авах боломжгүй нэг эд хөрөнгө байх тул нэгэнт хийгдсэн тухайн бүртгэл болон гэрчилгээний 50 хувьд холбогдох хэсгийг хүчингүй болгох, уг шүүхийн шийдвэр биелэгдэх хууль зүйн боломжгүй.

7.Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар С.Отой дундаа хэсгээр хамтран өмчлөх эрх бүхий этгээдийн гаргах мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг шүүх шинжлэн судлах боломжгүй тул хариуцагч нь энэхүү хэргийн нөхцөл байдал буюу мэдүүлэг, баримтыг цаашид ирүүлсэн тохиолдолд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд судалж маргаан бүхий бүртгэл, гэрчилгээнд өөрчлөлт оруулж дахин акт гаргах боломжтой байх тул тухайн бүртгэл болон гэрчилгээний 50 хувьд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

8.Мөн уг шийдвэртэй холбоотой 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар 6 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэл гэрчилгээ бүхэлдээ хүчингүй болох үндэслэлгүй тул мөн хуулийн 107.5-д зааснаар шийдвэрийг гүйцэтгүүлэх арга, журмыг тухайн эд хөрөнгийн бүртгэлийн харилцааг зохицуулсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Эрхийн улсын бүртгэлд дараах тохиолдолд тусгай тэмдэглэл хийнэ:” гэж заасны дагуу эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийж, улмаар тухайн хөрөнгийн 50 хувийг дундаа өмчлөх эрх бүхий этгээдийн мэдүүлэг, холбогдох баримтыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан шинэ акт гаргах замаар биелүүлэхийг даалгасан заалтыг шийдвэрт нэмж, оруулах нь зүйтэй гэж үзэв.          

9.Харин мөн хуулийн 30.9-д “Тусгай тэмдэглэлийг энэ хуулийн 30.1-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэрийн хүрээнд хийх бөгөөд ийнхүү тусгай тэмдэглэл хийсэн нь өмчлөгч уг хөрөнгөтэй холбоотой тусгай тэмдэглэлээр хориг тавигдсанаас бусад эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой бүртгэл хийлгэхэд саад болохгүй” гэж зааснаар тухайн хөрөнгийн өөрт хамаарах 50 хувийг өмчлөх, барьцаалах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2021/0395 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг

“1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “... Ү-2 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ц.Э*******г С.Оын хамт бүртгэхийг даалгах” шаардлага бүхий Ц.Э*******гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.7-д зааснаар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 10 дугаар зүйлийн 10.4, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Ц.Э*******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисийн цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай, 52,06 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр С.Оыг бүртгэсэн Ү-2 дугаар бүртгэл, 00282332 дугаар гэрчилгээний 50 хувьд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн “мөн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн,

“3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7, 30.8-д зааснаар “Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай, 52,06 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр С.Оыг бүртгэсэн Ү-2 дугаар бүртгэлд тус шүүхийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэл хийж, 50 хувийг өмчлөх эрх бүхий этгээдийн мэдүүлэг, холбогдох баримтыг үндэслэн тухайн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан шинэ акт гарган, энэхүү шийдвэрийг биелүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.” гэж нэмж, “2” дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. ...” гэжээ.

7.Дээрх магадлалыг эс зөвшөөрч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан байх бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 09 дүгээр тогтоолоор гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх байдлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 553 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон байна.

8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.“шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;”, 107.6.“Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.” гэж тус тус заажээ.

9.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагчаас Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 553 дугаар магадлал гарсантай холбоотойгоор дахин шинэ акт гаргаагүй байх тул хуулийн дээрх заалтуудын дагуу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай, 52.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн иргэн С.Отой хамт өмчлөх 50 хувьд холбогдох хэсгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчингүй болсон байна.

10.Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн “Хүсэлтийн хариу” 1 дугаар албан бичигт: “... Иргэн Ц.Э******* нь тус хэлтэст 2022 оны 05 болон 9 дүгээр саруудад мэдүүлэг гаргасан бөгөөд тухайн мэдүүлэгт хавсаргасан нотлох баримт нь холбогдох хуулийн шаардлага, бүрдэл хангагдаагүй байх тул буцаагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй. ...” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах баримтыг хавсаргана.” гэж, мөн хуулийн 10.6.1 дэх заалтад өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гэж тус тус заасан.Мэдүүлэгт одоо хүчин төгөлдөр эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар өгөх, хэрэв эх хувиар эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ өгөх боломжгүй бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5.5, 5.7-д заасны дагуу мэдүүлэг гаргана. Мөн уг эд хөрөнгө нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Сургалтын төрийн сантай байгуулсан барьцаат сургалтын гэрээ бүргэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн гэрээ дуусгавар болсон бүртгэл бүртгэгдээгүй байна.

Танай гаргасан хүсэлт, холбогдох нотлох баримтуудад иргэн Ц.Э*******, Б.С******* нар нь өмчлөх эрхийн ямар нэгэн, маргаан байхгүй, иргэн Ц.Э*******гийн оногдох хэсгийг бүртгүүлэхэд татгалзах зүйл иргэн Б.С******* байхгүй гэж ойлгогдож байна. Гэсэн хэдий боловч өнөөдрийн мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1 дэх хэсэгт барьцааны эрх дуусгавар болоогүй, эсвэл барьцаалагч, өмчлөгч нар зөвшөөрсөн хүсэлт нотлох баримт тус тус байхгүй байна. Өөрөөр хэлбэл өмнөх улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй байхад тухайн эд хөрөнгө дээр дахин гэрчилгээ олгох нь хууль бус үйлдэл болоод байгааг анхаарна уу.

Иймд Иргэний хуулийн 183.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу талууд эвлэрэн зохицох замаар тус газар мэдүүлэг гаргаж өмчлөх эрхээ нэмж бүртгүүлэх нь зүйтэй.”  гэжээ.

11.Дээрх албан бичгийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч Ц.Э******* нь маргаан бүхий асуудлаар хариуцагчид мэдүүлэг, хүсэлтийг гаргасан байх бөгөөд хариуцагчаас барьцааны эрх дуусгавар болоогүй болон өмчлөгчөөс зөвшөөрсөн хүсэлт нотлох баримт байхгүй гэх үндэслэлүүдээр бүртгэл хийхээс татгалзсан байна.

12.Иргэн С.С******* шүүхэд гэрчээр гаргасан тайлбартаа: “... Даргалагч: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хэзээ, хаана, хэн үүсгэн бий болгосон бэ?, Гэрч С.С*******: Гранд плаза худалдааны төвийг Ж******* ХХК барьсан. Гранд плаза худалдааны төвийн 6 давхарт үйлчилгээний зориулалттай талбайг Ц.Э******* бид хоёр хувааж худалдаж авсан., ... Даргалагч:Бодит байдал дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн шударга өмчлөгч нь нэхэмжлэгч Ц.Э******* гэж ойлгож болох уу? Бүртгэл хийхэд татгалзах зүйл байхгүй гэсэн үг үү?, Гэрч С.С*******:Өмчлөгч нь Ц.Э******* мөн. Татгалзах зүйл байхгүй. Бүртгэл хийгдэх ёстой.” гэжээ.

13.Иргэн Б.С******* шүүхэд гэрчээр гаргасан тайлбартаа: “... Даргалагч: Үл хөдлөхийн гэрчилгээг Ц.Э*******ий нэр дээр бүртгэхэд татгалзах зүйл байна уу?, Гэрч Б.С*******: Байхгүй.” гэжээ.

14.Дээрх гэрчүүдийн тайлбаруудаас үзвэл, маргаан бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай, 52.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ц.Э******* байх бөгөөд нэхэмжлэгчийг 50 хувийн өмчлөгчөөр бүртгэхэд эрхийн болон өмчлөлийн зөрчилтэй зүйл үүсэхээргүй байна.

15.Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Э******* нь маргаан бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай, 52.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.С*******тай нийлж 50, 50 хувийн хөрөнгө гаргаж худалдаж авсан, иргэн С.С******* нь өөрт холбогдох хувь болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг өөрийн хүү С.Одоо шилжүүлэн өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь Ц.Э******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өөрт холбогдох 50 хувийг өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй байна.

16.Гуравдагч этгээд Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын зээлийн сан шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Боловсролын зээлийн сангийн барьцаанд байгаа Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /160561/, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаяг байршилтай, 52,06 м.кв талбайтай, Ү-2 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч дээр нэр нэмж, хасуулж бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд гагцхүү суралцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсвэл зээлээ эргэн төлсөн тохиолдолд барьцааны эрхийг дуусгавар болгоно. Мөн суралцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгийг үнэлгээ, чанар бууруулахгүйгээр өөр үл хөдлөх хөрөнгөөр сольж, барьцаанд бүтгүүлэх боломжтой. ...” гэжээ.

17.Гуравдагч этгээдийн дээрх тайлбараас үзвэл, гуравдагч этгээд нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч дээр нэмж өмчлөгч бүртгэгдэхэд татгалзах зүйлгүй талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

18.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл.“Улсын бүртгэлийн зарчим” 4.1.“Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 4.1.4.“үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл. “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, 6.1.“Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.”, Иргэний хуулийн 183 дугаар зүйл.“Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх”, 183.2.“Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.” гэж тус тус заажээ.

19.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх бөгөөд бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, хохирч байгаа этгээд нь бүртгэлд өөрчлөлт оруулахаар шаардах эрхтэй байна.

20.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 553 дугаар магадлал болон тус магадлалын үр дагавартай холбоотойгоор Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай, 52.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн иргэн С.Отой хамт өмчлөх 50 хувийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хүчингүй болсон байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээс үзвэл тус 50 хувийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ц.Э******* мөн болох нь тогтоогдож байна гэж үзэв.

21.Иймд дээрх үндэслэлүүдээр  нэхэмжлэгч Ц.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр албан бичиг хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр иргэн Ц.Э*******г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

22.Харин уг шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор маргаан бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16051/, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байр, Гранд плаза худалдаа, үйлчилгээ оффисын цогцолборын тоот үйлчилгээний зориулалттай, 52.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн  Боловсролын сангийн зээлтэй холбоотой барьцааны бүртгэлд өөрчлөлт орохгүй болохыг дурдах нь зүйтэй.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр албан бичиг хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 46 дугаар байр, Гранд плаза худалдаа үйлчилгээ, оффис цогцолборын тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 52.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр иргэн Ц.Э*******г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.  

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ