Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/03226

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/03226

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4 355 819 төгрөгийг хариуцагч Р.Э бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 10 сарын хугацаанд буюу 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 435 582 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 435 582 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 435 582 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 435 582 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 45 582 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 435 582 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 435 582 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 435 582 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 435 582 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 435 582 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 643 төгрөгөөс 42 321.5 улсын тэмдэгтийн хураамжид төгрөгөөс 42 321.5 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас төгрөгөөс 42 321.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ