Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 47

 

С.М , В.Б  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ч.Мядагбадам /******* аймгаас цахим сүлжээгээр оролцсон/

         Шүүгдэгч С.М

         Шүүгдэгч В.Б

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолтой, С.М , В.Б  нарт холбогдох эрүүгийн 201515000277 дугаартай хэргийг шүүгдэгч С.М , шүүгдэгч В.Б ы өмгөөлөгч Р.Шүрхүү нарын давж заалдах гомдлоор 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, Алтан гадас одонгоор шагнуулсан, БНМАУ-ын спортын мастер цолтой, ял шийтгэлгүй гэх, хэрэгт холбогдох үедээ даргаар ажиллаж байсан, ................. регистрийн дугаартай,  овогт С.М ,                              

Монгол Улсын иргэн, өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй гэх, хэрэгт холбогдох үедээ даргын орлогч даргаар ажиллаж байсан, ................ регистрийн дугаартай,  овогт В.Б .

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр шүүгдэгч В.Б  нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллаж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын Иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай экскаватор авах тендер шалгаруулалт зарлан, тендер ирүүлээгүй "ИЭС" ХХК, өөрийн хамаатан Ё.Д гийн эзэмшлийн "БН" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тендер явуулж Ё.Д гийн эзэмшлийн “БН" ХХК-ийг тендерт ялуулж 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын *******ар экскаватор нийлүүлэх гэрээ батлуулж гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа "БН" ХХК-аас техникийн тодорхойлолтод заасан экскаваторыг бус 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 11 сард Монголд орж ирсэн, Э02621 МТЗ маркийн, 9000000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлснийг жижиг оврын экскаваторыг хүлээн авах ажлын комиссоор 2014 оны 07  дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж улсад 66000000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч С.М  нь ******* аймгийн ******* сумын *******ар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын Иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай экскаватор авах тендерт шалгарсан В.Б ы хамаатан Ё.Д гийн эзэмшлийн "БН" ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамж гарган 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай экскаватор нийлүүлэх гэрээ байгуулж тендерийн техникийн тодорхойлолтод заасан экскаваторыг нийлүүлэлгүй гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 11 сард Монголд орж ирсэн, Э02621 МТЗ маркийн, 9000000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлснийг жижиг оврын экскаваторыг хүлээн авах ажлын комиссоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гэрээ байгуулахаас өмнө "БН" ХХК-д экскаваторын үнийг шилжүүлж улсад 66000000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан ******* аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч С.М , В.Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Жийдэгбат овогт С.М , шүүгдэгч Хөндий овогт В.Б  нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч В.Б , С.М  нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.М , В.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.М , В.Б  нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.М , В.Б  нарт тус тус оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэргийн учир шүүгдэгч С.М  6 хоног, шүүгдэгч В.Б  5 хоног тус тус цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч С.М , В.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч В.Б ы эзэмшлийн “....SKy маркийн цагаан өнгийн гар утсыг битүүмжилсэн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн битүүмжлэх, Ё.Д , В.Б  нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2015 оны 09 дүгээр сарын 08, 2015 оны 09 дүгээр сарын 09, 2015 оны 09 дүгээр сарын 24, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож битүүмжлэгдэн тогтоолыг хүчингүй болгож, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.М , В.Б  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.М , В.Б  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Баярсайханы өмгөөлөгч Р.Шүрхүү давж заалдах гомдолдоо:”...Шүүх В.Б ыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Прокурор В.Б ыг тухайн хэрэгт ******* сумын засаг даргын орлогч байхдаа үнэлгээний хорооны даргаар ажилласан байдлаа урвуулан албаны эрх мэдлээ хэтрүүлж төрд онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, мөн 80.1.3 дугаар заалтыг зөрчсөн байна. В.Б  тендер зарласан буюу түүнд оролцсон үнэлгээний хорооны даргын хувьд эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан гэж үзвэл, Тендер зохих ёсоор зарлагдаж, үнэлгээний хороог зохих журмын дагуу байгуулсан байдаг.

Энэ талаар хууль журам зөрчсөн гэж үзээгүй. (хх-ийн 174 хуудсанд сангийн яамны тодорхойлолт) Энэ нь хамтын шийдвэр. Хэрэв буруу гэж үзвэл уг шийдвэр гаргасан тендерийн болон үнэлгээний хорооны гишүүд хариуцлага хүлээнэ. В.Б  дангаараа буруутгагдах боломжгүй. Шийтгэх тогтоолд В.Б ыг Д тэй хамаатан гэж дурдаж буруутгасан байдаг. Гэтэл Д  В.Б  нарын эцэг ургийн овог нь өөр өөр байдаг бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 3.1.5-т зааснаар энэ хоёр хүн хамаарал бүхий этгээд биш байна. ******* сумын Засаг даргын Тамгын газар нь 2014 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр Д тэй техник нийлүүлэх гэрээ байгуулж уг гэрээнд төлбөр төлж дуусах болон хариуцлагыг гэрээ хийсэн өдрөөс 3 жилийн хугацаанд тооцож дуусгахаар тусгасан (нэгдүгээр хх-ийн 132 хуудас). Гэтэл Д  2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу 3 жилийн дотор хохирлоо барагдуулж дууссан. Иймд дээрх үндэслэлүүдээр В.Б д холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан хэргийг ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.М  давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг миний бие энэ хэрэгт анхнаасаа холбогдолгүй гэм буруугүй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь ******* эрх, үүргийнхээ дагуу тендерийн хороог байгуулж өгсөн. Тендерийн хорооны шийдвэрээр захирамж гаргасан. Захирамжид Засаг даргын Тамгын газрын дарга гэрээ хийж дараагийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж ажиллах үүрэг, хууль журамтай. Гэтэл надад энэ хэргийг хамааруулж ял оноосон нь шударга бус гэж үзэж байна. Надад ял оноовол Засаг даргын Тамгын газрын дарга болон үнэлгээний хорооны ажилтнууд бүгд энэ хэрэгт хамаарах ёстой гэж үзэж байна. Гэтэл үнэлгээний хороог байгуулсан *******, үнэлгээний хорооны дарга бид хоёрт ял оногдуулж байгаа нь улс төрийн зорилго, агуулгатай гэж үзэж байна. Тиймээс шүүхээс оноосон энэхүү ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг тендерийг төрийн захиргааны дээд байгууллага хууль ёсны тендер мөн гэдгийг нотолсон баримт хавтас хэрэгт бий. Миний бие давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцоно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтдээ:  Шүүгдэгч С.М  , В.Б  нар нь албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийсэн үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. В.Б  нь Тендерийн хууль тогтоомжийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Нэмэхбаярын мэдүүлэг байгаа. Тухайн баримтуудыг шалгахад шаардлага хангасан нэг ч баримт байгаагүй. Мөн Т.Б ын мэдүүлгээр тухайн хурлыг цаанаас нь захиалгаар хийсэн байдаг. Ямар ч шаардлага хангаагүй материал ирсэн байсан. Ийм учраас шаардлага хангуулсан баримт бидэнд өгнө, БН ХХК нь ялах нь тодорхой болсон байсан учраас тухайн тендерийн хурал ахиж зарлагдсан. Тендерийн гэрээн дээр гарын үсэг зураагүй. Мөн Ц.Х гийн мэдүүлэгт Ё.Д  2014 оны хавар манай компанийн гэрчилгээ танилцуулга хоёрыг аваад явсан. Энэ хэрэгт авагдсан тендерт оролцоно. Гэрчилгээ бол манайх тамга, тэмдэг, гарын үсэг бол минийх биш байна. Би бол энэ тендерийн ажиллагаанд оролцсонгүй энэ талаар мэдээгүй талаар ярьдаг. Мөн шинжээчийн дүгнэлт байдаг. Тухайн Ц.Х  үнэхээр төрөл садангийн гэрчийн мэдүүлгээр үнэн ярьж байна уу эсхүл худлаа ярьж байна уу гэдэг дээр шинжээчийн дүгнэлтээр тухайн тамга тэмдэг нь “ИЭС” ХХК нь, өөрийн хамаатан биш харин Ё.Д гийн гэрчилгээний хуулбар болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Ийм учраас  Ё.Д  нь дээрх материалыг хуурамчаар   бүрдүүлж, энэ тендер нь хуулийн  шаардлага хангагдаагүй явагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  Мөн шинжлэн судлуулсан нотлох баримт байдаг. Хавтаст хэргийн 211 хуудсанд авагдсан  Д.Г ын мэдүүлэгт С.М  нь албан тушаал шаардлагын дагуу би хуурамчаар материал бүрдүүлсэн юм. Тухайн үед бол 3 удаагийн албан тушаалаараа  хашиж  намайг ажлаас халж байсан. Тухайн үед намайг дарамталдаг байсан учраас  би энэ баримтуудыг өөрөө бүрдүүлж, тендерийн материалыг хуульд заасны дагуу бүрдүүлж байсан. ямар нэгэн зүйл Сангийн яаманд явуулж энд үндэслэн дүгнэлт гарсан байдаг. Сангийн яамны дүгнэлт нь хуурамч нотлох баримт болох нь тогтоогдсон. С.М  *******ар ажиллаж, би бол үнэлгээний хорооноос ирсэн саналын дагуу гэрээ хийж баталдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг байдаг. Хамгийн гол нь 2014 оны 06 сарын 11-ний өдрөөс эхлүүлээд 66.000.000 төгрөгийг өөрөө 4 үе шаттайгаар шилжүүлсэн байдаг. 2014 оны 06 сарын 11-ний өдөр гэдэг маань гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан наад 66.000.000 төгрөгөө шилжүүлээ гэж дарамталж байгаад шилжүүлсэн нотлох баримтаар тогтоогддог. Тухайн ажил хүлээж авч байгаа комиссын хүмүүс рүү утасдаж наад ирсэн техникээ хүлээж аваад хүн амьтанд чирэгдэл учруулалгүй явуул гэж тушаасан тэгэхээр нь бид нар хүлээж авсан. Мөн гэр Д.Д гийн мэдүүлэгт дурдсанаар албан тушаалын эрх мэдлээ байнга ашиглаж байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайн 66.000.000 төгрөгөөс 57.000.000 төгрөг бэлнээр мөн сүүлийн Экскаватор нь хохирол барагдуулсан гэж ярьдаг. Мөн Ч, Т.Ц , Д.Г ын мэдүүлгээр би өөрөө энэ баримтуудыг бүрдүүлсэн, намайг хуулийн дагуу бүрдүүл гэсэн юм би тэгээд хуулийн дагуу бүрдүүлсэн гэх мэдүүлэг  байдаг. Шүүгдэгч В.Б аас  анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатнаас шүүгч асуусан.  Тухайн Тамгын дарга залуу хүн байсан, ажлаа сайн мэдэхгүй байсан. Иймд ******* бид хоёр Тамгын даргын албан тушаалыг өмнөөс нь хийж байсан юм гэсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг байдаг. Тэгэхээр 2014 оны 06 сарын 11-ний өдөр 66.000.000 төгрөгийг 4 үе шаттайгаар Ё.Д гийн компанийн дансанд шилжүүлсэн баримт, тухайн санхүүгийн баримтаар нотлогдож, С.М , В.Б  нар нь үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдсон байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь ажил үйлчилгээний журмаар тендерийн хороог байгуулж захирамж гаргах эрх бүхий хүрээнд үнэлгээний хороог байгуулснаар  үйл ажиллагаа нь дуусгавар болсон. Тухайн тендерийг сонгон шалгаруулах, тендертэй холбоотой баримт бичиг бүрдүүлж, цэгцлэх.  Энэ хүрээнд М г юу гэж үзээд буруутгаад байдаг гэхээр үнэлгээний хороог байгуулсан нь өөрөө буруутай болоод анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад гэрээ байгуулж хэн нэгэнд давуу шаардлага олгож албан тушаалаа ашиглан урвуулсан гэдэг асуудал ярьдаг.  Энэ байгуулах тухай эрх бүхий субъект нь өөрөө бусдад нөлөөлсөн гэх үйлдэл нь нотлох баримтад заагаагүй хүлээлгэж өгсөн буюу хүлээж авахад нөлөөлсөн гэх байдлаар хандсанаараа Үнэлгээний хороонд орж байгаа гишүүд бүр өөрөө гадны  нөлөөнд автахгүй, ашиг сонирхлын хувьд нөлөөнөөс ангид тухай энэ бүрдүүлбэрийг бөглөсөн байдаг. Бид нар нөлөөнд автаад үүнийг хүлээгээд авсан гэж хэлж байгаа тайлбар нь өөрөө бусдыг буруутгах, өөрсдөө ажлын хариуцлага алдсан ийм байдлаар зөрчсөн. Хуулиараа тэгэх ёстой боловч үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө нөлөөллийн мэдүүлэг хүчингүй болсон нь өөрөө Үнэлгээний хороо үйл ажиллагаа хангалтгүй явуулсан. Энэ нь эцэстээ захиалагчид нийлүүлэгчийн зүгээс бол шийдэж байгаа албан тодорхойлтод заасныг биелүүлж байсан. Улсад онц хэмжээний хохирол учруулсан гэдэг байдлаар шүүгдэгч  маань гэмт буруутан болоод 3 жил болж байна. Эхлээд орон нутгийн өмчөөр ажил гүйцэтгэх худалдах худалдан авах гэрээнд зааснаар захиалагчийн эрх үүрэг нь юуг үндэслэж байх ёстой гэхээр захиалагчийн зүгээс үнэлгээний хороог байгуулж, тэрхүү байгуулсан үнэлгээний хорооны үйл ажиллагааг хэвийн явуулахад  нөлөөлсөн зүйл байхгүй. Тухайн үнэлгээний хороонд явагдаж байгаа үйл ажиллагаа нь ямар компанийг оруулж ирсэн нь тэр компанийн хэн нь хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн  боломжийг захиалагчийн зүгээс мэдэх боломжгүй юм. Үнэлгээний хорооны үйл ажиллагаанд захиалагчийн зүгээс бол оролцох боломжгүй хуулийн хүрээнд энэ бүхний эцэст үнэлгээний хороог байгуулж өгснөөрөө буруудаад байгаа нь тухайн хуульд зааснаараа боломжгүй байх нөхцөл байдал нөлөөлөөд байгаа. 2010 оны 09 сарын 09 өдрийн Сангийн яамны 212 тоот тушаалын 1-р хавсралтад зааж өгсөн байгаа. Үнэлгээний хорооны зохион байгуулах үйл ажиллагааны ажлыг тэнцвэржүүлэх журам нь үнэлгээний хороо өөрөө тухайн  ажил үйлчилгээ нь худалдах худалдан гэрээнүүдийн ажлыг зохион байгуулж, тендерт сонгон шалгаруулалт хийж, сонгон шалгаруулсан байгаа. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага гэрээ байгуулах субъект нь ******* болон Тамгын газрын дарга хоёр нь өөр эрх бүхий субъектийг ялгалгүйгээр ******* захиалагч байсан гэж өмчийг захиран зарцуулалт нь өөрөө Засаг даргын Тамгын газарт байна гэсэн хуулийн заалтыг ялгаж, зааглаж үзээсэй гэж хүсч байна.  Баянхонгор аймаг дахь эрүүгийн  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.М , В.Б  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч В.Б  гаргасан тайлбартаа: Түрүү түрүүний давж заалдах хуралдаанд өөрөө өмгөөлөгчийн хамтаар оролцсон.  Ар гэрийн байдал, миний авгай, ах маань насан өөд болсон ийм асуудлууд давхцаад байсан учир хэрэггүй юм байна гээд давж заалдаагүй. Нэг ёсны тэнсэх ялыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ удаад бол боломжгүй юм. Үнэлгээний хорооны дарга гэж  буруудаж  байна уу эсхүл  орлогч дарга гэж буруудаж байгааг бол Тамгын засаг дарга гэрээ хийж гүйцэтгэдэг ийм л хүн. Үнэлгээний хорооны дарга гэдэг бол үнэлгээний хорооны хурал дуусаа л нэг ёсны бүрэн эрх дуусч байна гэсэн үг юм.  Би Д тэй  садан төрлийн  холбоогүй. Үнэлгээний хорооны даргаар удирдан ажилласан тухай үед тендерийг сонгон шалгаруулж, хүлээн авах комиссыг  Тамгын газар хүлээж авсан. Би тухайн үед байгаагүй хүлээн авсан гэдэг баримтан дээр миний нэр байсан тэгээд гарын үсэг зурсан. Бичиг баримтын хувьд алдаа байж болно. Өмнө ******* суманд үнэлгээний хороо явагдаж байхыг үзээгүй. Би анхны үнэлгээний хорооны даргаар ажиллаж байгаад буруутгагдсан. Үнэлгээний хороо нь 5 гишүүнээс бүрдсэн бөгөөд олонхын 100%  саналаар баталсан. Тэд нар өөрсдөө үнэлгээний хорооны даргаар баталж,  Ч үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, нягтлан, нярав, Тамгын газрын дарга  гэх зэрэг хүмүүс байсан. Би ганцаараа буруутагдаад байгаа учраас би энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үүнийг ойлгохдоо улс төрийн зорилго байсан юм бол уу гэж бодож байна. Бүх хүмүүсийн мэдүүлэг харж байхад яллах, буруутгаж байгаа байр сууринаас харагдаж байна. Хамгийн гол нь Үнэлгээний хорооны буруудаад байгаа нь зүйл нь нэг зарлаад, дахин зарласан тендер байгаа юм. Эхний тендер нь өрсөлдөгч байхгүй байна гэж хойшлуулаад, хоёр дахь тендер зарлаад бичиг баримт хуурамчаар бүрдүүлээд орсон юм шиг яриад байгаа юм. Үүнийг хуурамчаар үйлдэх боломжгүй юм. Би тухайн үед ажил албан үүргээ гүйцэтгэсэн, тийм учраас өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.М , В.Б  нарт холбогдох эрүүгийн 201515000277 тоот хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу бүхэлд нь хянасан болно.  

******* аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор Ч.Мядагбадам нь С.М , В.Б  нарыг үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчлэн  2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 37 тоот яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ./хэргийн 4-р хавтас, 191-194 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.М  нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчийг татгалзсан учраас Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа томилогдож хэргийг шийдвэрлэсэн байна. /хэргийн 5-р хавтас, 130, 133 дугаар хуудас/

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шүүгдэгч С.М , В.Б  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг

-шүүгдэгч С.М  нь Засаг даргын эрх үүргийн дагуу тендерийн хороог байгуулсан, тендерийн хорооны шийдвэрээр захирамж гаргасан байхад надад ял оноосон шударга бус шийдвэр гэж,

- шүүгдэгч В.Б ы өмгөөлөгч Н.Шүрхүү нь тендерийн хорооноос хамтын шийдвэр гарсан, буруу гэж үзвэл дангаараа В.Б  хариуцлага хүлээх боломжгүй, Ё.Д , В.Б  нар хамаарал бүхий этгээд биш зэрэг агуулгаар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.  /хэргийн 5-р хавтас, 205, 208-209 дүгээр хуудас/

Анхан шатны шүүхийн шүүгдэгч В.Б  нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тендерт материал ирүүлээгүй "ИЭС" ХХК, өөрийн хамаарал бүхий Ё.Д гийн эзэмшлийн "БН" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр тендерийн баримт бичиг бүрдүүлж, улмаар "БН" ХХК-ийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч С.М  нь ******* аймгийн ******* сумын *******ар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаар урвуулан ашигласан В.Б ы хамаарал бүхий Ё.Д гийн эзэмшлийн "БН" ХХК-д гэрээ байгуулах эрхийг захирамжаар олгож, үнэлгээний хорооны болон ажлын үр дүн буюу экскаватор хүлээн авах комиссын гишүүдэд нөлөөлж, 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлснийг "БН" ХХК-д экскаваторын үнийг шилжүүлж улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч С.М , В.Б  нар нь 2014 онд гэмт хэрэг үйлдсэн ба хэргийг хянан шийдвэрлэх үед  2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн, энэ хуульд гэмт хэргийн ангилал, хүлээлгэх хариуцлагын хэмжээ хөнгөрсөн байх тул шинэ хуулийг үйл баримтад нийцүүлж, хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

С.М , В.Б  нарт холбогдох эрүүгийн 201515000277 тоот хэргийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг харьцуулж үнэлбэл дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

1. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 тоот захирамжаар Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн, устгах зориулалттай экскаваторыг нийлүүлэх  аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах В.Б  нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалтыг 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр явуулж, “БН” ХХК-ийг сонгон шалгаруулсан байна. /хэргийн 1-р хавтас, 175 дугаар хуудас/

Тухайн өдөр үнэлгээний хорооны гишүүн В.Б , Т.Б , Б.Ч нар оролцож тендер нээхэд тендерт оролцохоор нэг аж ахуйн нэгж буюу “БН” ХХК материалаа ирүүлсэн байсан, ажил гүйцэтгэгчээр уг компанийг шалгаруулсан тухай Үнэлгээний хорооны 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, Ц.Х гийн гэрчээр өгсөн “...манай баз Ё.Д 2014 оны хавар над дээр ирээд экскаваторын тендерт орох гэсэн чинь заавал 2 компаний үнийн санал байх хэрэгтэй байна гээд манай  компаний гэрчилгээ, таницуулга хоёрыг канондож аваад явсан. Манай компани ийм тендерт оролцоогүй...” гэх /хэргийн 2-р хавтас, 145 дугаар хуудас/ мэдүүлгийн тэмдэглэлд тусгагдсан мэдээлэлүүдээр зарлагдсан тендер нээхэд “БН” ХХК-иас өөр компани тендер ирүүлээгүй,  "ИЭС" ХХК  нь тендерт оролцоогүй болох нь тогтоогдож байна. 

Үнэлгээний хороооны хуралд оролцсон Т.Б  “...тендерт 2 компани материалаа ирүүлсэн байсан, хоёулаа шаардлага хангахгүй байсан, би шалгаруулахгүй гэж хэлсэн..., манай сумаас ИТХ-д нэр дэвшиж гарсан Д  гэх хүний компанийг хүчээр л ялуулсан...” гэх  /3-р хавтас, 195-196 дугаар хуудас/, Б.Ч  “...тендерээ сонинд тавиад эхлэхэд “БН” ХХК оролцсон, нэг компани өрсөлдөх боломжгүй гээд дахиад зарласан чинь Хишигсүрэн гэдэг хүний компани бас өрсөлдөхөөр 5 хуудас материал ирүүлсэн байсан. Тэгээд шалгаруулсан чинь “БН” ХХК шалгарсан юм. ...ИЭС ХХК  тендерт оролцсон мэтээр хуурамч материал бүрдүүлсэн тухай мэдэхгүй, ...ямар ч байсан 2 компани орж ирсэн л гэж ярьж байсан...” гэх /хэргийн 2-р хавтас, 126 / тендерт 2 компани оролцсон гэх агуулга бүхий мэдээлэл тэдний гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлд тусгагдсан боловч тендерт оролцогч нар, тэдгээрийн үнийн санал зэргийн талаар тодорхой мэдүүлээгүй байна.

Иймээс шүүгдэгч В.Б ыг тендер ирүүлээгүй "ИЭС" ХХК, өөрийн хамаарал бүхий Ё.Д гийн эзэмшлийн "БН" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр тендер явуулсан гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

2. С.М  нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр а/72 тоот захирамж гарган  “Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн, устгах зориулалттай универсаль тракторыг нийлүүлэх”  ажлыг “БН” ХХК-иар гүйцэтгүүлэх эрх олгож 2-р заалтаараа гэрээ байгуулж, ажлын явцад хяналт тавьж, гэрээнд заасан хугацаанд хүлээж авахыг Засаг даргын тамгын газарт даалгасан байна. /хэргийн 1-р хавтас, 190 дүгээр тал/

 Үүний дагуу сумын тамгын газрын дарга нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр а/18 тоот тушаал гаргаж жижиг оврын экскаваторыг хүлээн авах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсэг нь 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч ашиглалтад оруулах тухай акт үйлдсэн байна. /хэргийн 1-р хавтас, 195, 200 дугаар тал/

Гэтэл ирсэн экскаватор нь шаардлага хангахгүй тул авах боломжгүй байсан, харин түүнийг   ******* С.М гийн хүлээж авах үүрэг өгсөний дагуу хүлээн авсан, уг экскаватор ажиллаагүй тул 2015 оны 6 дугаар сард өөр трактор хүлээн авсан болох нь ажлын хэсгийн гишүүн Д.Д гийн “...хүлээж авахаас татгалзаад засаг даргын орлогч Баярсайханаас тодорхойлолтыг нь үзье гэхэд үзүүлэхгүй байсан. Бид нар хүлээж авахгүй яваад өгсөн, дараа нь М  дарга утасдаад наад ирсэн техникээ хүлээж ав гэж тушаасан, тэгээд нээх удахгүй ажиллахгүй болсон. Бүтэн жилийн дараа буюу 2015 оны 6 дугаар сард ЮМЗ трактор өгсөн байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 1-р хавтас, 119 дүгээр тал/

2015 оны 6 дугаар сард дахин ирсэн трактор нь шаардлага хангахгүй, хуучин трактор байсан нь гэрч Г.О ийн “...2015 оны 6 сард трактор ирсэн. Тэр трактор нь шаардлага хангахгүй бүр хуучин, хамаг юм нь угсарсан, зарим сэлбэгийг нь модоор орлуулсан байсан. Би хүлээж аваагүй. Тракторыг экскаваторын оронд авсан юм билээ...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний хороо нь тендер тус бүрийг тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан эсэхийг хянаж бүх нөхцөл шаардлагыг хангасан тендерийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж, шаардлага хангаагүй бол хуулийн мөн зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар тендерээс татгалзахаар заажээ.  Дээрх тогтоогдсон үйл баримтаар үнэлгээний хороо нь дээрх шаардлагын дагуу тендерийг сонгон шалгаруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул В.Б ы Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн “Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн, устгах зориулалттай универсаль тракторыг нийлүүлэх” гэрээг 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан байхад уг гэрээг байгуулахаас 4 хоногийн өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 23000000 төгрөгийг “БН” ХХК-д шилжүүлсэн байна. /хэргийн 1-р хавтас 192 дүгээр хуудас, 2-р хавтас 79 дүгээр тал/

Захиалагч, ажил гүйцэтгэгч нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай гэрээ байгуулснаар захиалагчид гэрээний дагуу тохирсон үнийг төлөх үүрэг үүсч, ажил гүйцэтгэгчид үнийг төлөхийг шаардах эрх үүснэ. Гэтэл гэрээ байгуулагдаагүй байхад мөнгө шилжүүлж буй, түүнчлэн ажил үйлчилгээг хүлээн авах эрхгүй атлаа хүлээн авахыг шаардаж буй С.М гийн үйлдэл нь дээрх хуульд мөн нийцэхгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч С.М , В.Б  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч С.М , шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Шүрхүү нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч С.М , В.Б  нарт Эрүүгийн хуулийн 22.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нийцсэн боловч шүүх Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцоогүй байна.

Иймд шүүгдэгч С.М гийн цагдан хоригдсон 6 хоногийг, шүүгдэгч В.Б ы цагдан хоригдсон 5  хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.М д оногдуулсан торгох ялаас 90000 төгрөгийг, В.Б д оногдуулсан торгох ялаас 75000 төгрөгийг ялаас тус тус хасч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.М , шүүгдэгч В.Б ы өмгөөлөгч Н.Шүрхүү нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтанд “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, С.М д оногдуулсан торгох ялаас 90000 төгрөгийг, В.Б д оногдуулсан торгох ялаас 75000 төгрөгийг тус тус  хассугай” гэж нэмэлт  оруулж, 7, 8, 9, 10, 11, 12, 13 дугаарын заалтыг 8, 9, 10, 11, 12, 13, 14 гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Энэ магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уншин сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ,

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Н.НАСАНЖАРГАЛ

                                                        ШҮҮГЧИД                    Х.ГЭРЭЛМАА

                                                                                            Г.УЛАМБАЯР