Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2024/00659

 

 

 

 

 

 

    2024            07           03      

                          130/ШШ2024/00659

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, Хурман овогт О.С,

Хүсэлтийн шаардлага: 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг  тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 1.Хүсэлт гаргагч О.С нь 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг  тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд

1.1. Монгол Улсын иргэн О.С нь Б аймгийн С суманд 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн юм.

1.2. Гэтэл түүний иргэний цахим үнэмлэхэд 1975 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрснөөр буруу бичигдсэний улмаас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.

1.3. Иймд Х овогт О.С нь Б аймгийн С суманд 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгөхийг хүсье.

2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ №41 дугаартай О.С-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, II А №19 дугаартай К.Б, О.С нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 231/005499 дугаартай О.С-ны төрсний бүртгэлийн лавлагаа, 231/005498 дугаартай Х.О, О.М нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2018/00802 дугаартай шийдвэр, ***** дугаартай О.С-ийн дунд боловсролын үнэмлэх, З №0650969 дугаартай диплом хавсралтын хамт, ЕТ-I №6393085 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүл мэндийн түр хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

3. Шүүхийн журмаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2018/00802 дугаартай шийдвэртэй иргэний хэргээс хуулбарлаж авсан 231/005498 дугаартай Х.О, О.М нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, I А №100 дугаартай О.С-ийн төрсний гэрчилгээ, Х.О-ын иргэний үнэмлэх, О.М-ны иргэний үнэмлэх, О.С-ийн иргэний үнэмлэх, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн О.С-ийн шилжиж ирсэн тухай тодорхойлолт, 231/005619 дугаартай О.Ш-ны төрсний бүртгэлийн лавлагаа, 231/005620 дугаартай О.Т-ын төрсний бүртгэлийн лавлагаа, 231/005622 дугаартай О.А-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, 231/005623 дугаартай О.С-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, 231/005619 дугаартай О.З-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Х.О-ын хариуцлагатай ажилтны анкет, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 628 дугаартай албан бичгээр ирүүлсэн О.С, К.Б, Б.Е, Б.Н, Б.Г нарын ХААТР маягтууд, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 768 дугаартай албан бичгээр ирүүлсэн О.С-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, №41 дугаартай Төрөгсдийг бүртгэх анкет, О.С-ийн ХААТР -1 (А) маягт, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 293 дугаартай албан бичгээр ирүүлсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар зарлиг, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар зарлиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: О.С нь 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн боловч түүний иргэний цахим үнэмлэхэд 1975 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрснөөр буруу бичигдсэний улмаас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд О.С нь 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.  

6. Хүсэлт гаргагч Л.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар нас тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэжээ.

7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд:

7.1. Хүсэлт гаргагч О.С нь 1975 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хуу үй гэх газар төрснийг 1975 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С сумын 41-рт бүртгэсэн болох нь түүний №41 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

7.2. Хүсэлт гаргагч О.С-ийн эцэг, эх Х.О, О.М нар 1957 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсон нь 231/005498 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

7.3. 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн О.С-ийн Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31(А)-ын 8 дугаарт түүний төрсөн огноо 1975 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэж бүртгэгдсэн байна.

7.4. 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт гаргагч О.С-ийн Паспорт авах өргөдөл ХААТР-21 А маягтын 8 дугаарт төрсөн он, сар, өдөр: 1975.04.10 гэж тэмдэглэгдсэн байна.

7.5. Хүсэлт гаргагч О.С-ийн Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (А) маягтын 9 дүгээрт төрсөн он, сар, өдөр: 1975-04-10 гэж,

- 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн О.С-ийн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №044 буюу ХААТР-1 (А) маягтын 8 дугаарт төрсөн он, сар, өдөр: 1975.04.10 гэж,

- Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 768 дугаартай албан бичгээр ирүүлсэн О.С-ийн төрсний бүртгэлийн лавлагаанд түүний төрсөн он, сар, өдөр 1975 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэж,  

- Төрөгсдийг бүртгэх анкет №41-ийн 1-рт буюу Хүүхдийн тодорхойлолт гэх хүснэгтэд овог: О, нэр: С, төрсөн он, сар, өдөр: 1975 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэж тус тус бүртгэгджээ.

8. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Б аймгийн С сумын 1974-1975 оны Төрөгсдийг бүртгэх анкетад буюу журналд шүүхийн журмаар үзлэг хийхэд журналын 41 дүгээрт О.С 1975 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрснийг 1975 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн байна.

8.1. Мөн шүүхээс Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Цахимжуулсан материалыг харах, ашиглах засварлах программ хангамж гэх цахим программд үзлэг хийхэд Төрөгсдийг бүртгэх анкет №41-ийг үзэхэд түүний төрсөн он, сар, өдөр 1975.05.06 гэж тэмдэглэгджээ.

Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч О.С нь 1975 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр төрсөн болох нь тогтоогдож байх тул түүнийг 1974 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрснөөр тогтоох боломжгүй болно.

9. Хүсэлт гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2018/00802 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гарган өгч уг шийдвэрийн үндэслэх хэсэгт  “... 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин О.С... төрсөн болох нь тус тус нотлогдож байна” гэж бичсэнээр нотлогдож байна гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтуудыг дурдаж бичсэн болохоос биш шууд нотлох баримтаар үнэлж, шийдвэрлэсэн гэж үзэхэд учир дутагдалтай  байна.

9.1. Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 231/005623 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд О.С нь 1974 оны 05 дугаар сарын 06-нд Б аймаг С сумын 41-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэсэн лавлагааг Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2018/00802 дугаартай шийдвэртэй хэргээс хуулбарлан хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгснийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Учир нь, шүүхээс Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Б аймгийн С сумын 1974-1975 оны Төрөгсдийг бүртгэх анкетад буюу журналд болон Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Цахимжуулсан материалыг харах, ашиглах засварлах программ хангамж гэх цахим программд үзлэг хийхэд дээрх Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 231/005623 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон болно.

9.2. Мөн ******* дугаартай О.С-ийн дунд боловсролын үнэмлэхэд “...1974 онд төрсөн О овогтой С...”, хүсэлт гаргагч О.С-ийнх гэх ЕТ-I №********дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн төрсөн огноо 1974 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр” гэж, 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүл мэндийн түр хуудаст овог: Орал, нэр: С, төрсөн он, сар, өдөр 1974 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэж тус тус тэмдэглэгдсэнийг үндэслэн хүсэлт гаргагч О.С нь 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн гэж тогтоох боломжгүй бөгөөд энэ нь  бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

10. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар зарлигийн хавсралтад хүсэлт гаргагч О.С-ийн эх О.М-ы хүүхдүүдийн жагсаалтад хүсэлт гаргагч О.С-ийн нэр бичигдсэн боловч нас нь бичигдээгүй, мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар зарлигийн хавсралтад хүсэлт гаргагч О.С-ийн эх О.М-ы хүүхдүүдийн жагсаалтад хүсэлт гаргагч О.С-ийн нэр бичигдээгүй байна.

11. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 628 дугаартай албан бичгээр ирүүлсэн К.Б, Б.Е, Б.Н, Б.Г нарын ХААТР маягтуудад болон хүсэлт гаргагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн З №*******дугаартай дипломд хүсэлт гаргагч О.С-ийн төрсөн он, сар, өдрийн талаар мэдээлэл агуулагдаагүй байна.

12. I А №100 дугаартай О.С-ийн төрсний гэрчилгээ, Х.О-ын иргэний үнэмлэх, О.М-ы иргэний үнэмлэх, О.С-ийн иргэний үнэмлэх, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн О.С-ийн шилжиж ирсэн тухай тодорхойлолт, 231/005619 дугаартай О.Ш-ны төрсний бүртгэлийн лавлагаа, 231/005620 дугаартай О.Т-ын төрсний бүртгэлийн лавлагаа, 231/005622 дугаартай О.А-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, 231/005619 дугаартай О.З-ийн төрсний бүртгэлийн лавлагаануудыг үндэслэн хүсэлт гаргагчийн төрсөн оныг тогтоох боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэжээ.

 13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж хүсэлт гаргагч О.С-ийн 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг  тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Х овогт О.С-ийн 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг  тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН