Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/03853

 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г холбогдох, 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгийн үнийн дүнд дүйцүүлж нэг бүр нь 4,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий TVC буюу видео реклам - 2 ширхэг, нэг бүр нь 1,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий фото, эсвэл видео зураг авалт 2 удаа хийж гүйцэтгэхээр тохиролцож, Эвлэрлийн гэрээ байгуулах өдрийн байдлаар хариуцагч нь гэрээний 1-д тусгасан ажлаас 4,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 удаагийн видео рекламыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, үлдэх 6,000,000 төгрөгийн ажлыг нэхэмжлэгчийн захиалгын дагуу хийж гүйцэтгэх ба нэхэмжлэгчээс хүргүүлсэн ажлын захиалгыг үл биелүүлсэн нөхцөлд үлдэх төлбөрийг мөнгөөр тооцон төлөхөөр харилцан тохирч эвлэрэн хэлэлцэж эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 57 дугаар зүйлийн 57.1,106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 87 475 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНТУУЛ