Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/03555

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/03555

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Б  нэхэмжлэлийн шаардлага 18 000 000 төгрөгөөс 2 350 000 төгрөгөөр татгалзаж, үлдэх 15 650 000 төгрөгийг хариуцагч А.А төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийн 123 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А аас улсын тэмдэгтийн хураамжид 123 975 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100******* данснаас 123 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Б д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ