Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/1211

       2020          9             18                                       2020/ДШМ/1211

                                      Г.Цд холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708012060128 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Г.Ц, 1991 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................................... тоотод оршин суух, /РД: ....................../;

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Г.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Натур төвийн урд талын зогсоол дээрээс хохирогч Г.Тэзэмшлийн 48-63 УБЧ улсын дугаартай “Тоуоtа Согоllа” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай унаад өгье гэж хуурч 6.000.000 төгрөгийн машиныг,

            мөн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Орчлон хорооллын 45 дугаар байрны орчимд 35-10 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Цулаан мөнгөн ус олж өгнө гэж хуурч 45.000.000 төгрөгийг,

            мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ноос 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул зах дотор хохирогч Т.Жхөдөлдөг хар юм зарна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хуурч 14.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 65.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Г.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг үргэлжилсэн гурван удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Цд гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цгийн цагдан хоригдсон нийт 603 (зургаан зуун гурав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цгоос нийт 57.730.000 (тавин долоон сая долоон зуун гучин мянга) төгрөг гаргуулан хохирогч Б.Ц43.800.000 (дөчин гурван сая найман зуун мянга) төгрөг, хохирогч Т.Ж12.430.000 (арван хоёр сая дөрвөн зуун гучин мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.ҮүрийнЦд 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Цгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц давж заалдах гомдолдоо: “...Надад холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 онд 3 удаа хэлэлцсэн бөгөөд тухай бүрт нь шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шүүгчийн захирамж гарсан байдаг. Шүүхээс хэргийг прокурорын байгууллагад буцаахдаа гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарт хамаарах хохирлын хэмжээг нарийн тодорхой болгох, Очирбат, Оргил, Булганбаатар нарын хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах, хэргийг Улсын Ерөнхий прокурорын тогтоосон харъяалал тогтоож журмын дагуу цагдаагийн албан хаагч нар холбогдсон хэргийг шалгах эрх бүхий субъектээр шалгуулах, хохирогч нар нь илтэд хууль бусаар эд хөрөнгөө нэхэмжилсэн нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул хүч хэрэглэсэн, заналхийлсэн асуудлыг нь нэг мөр шалгаж хэргийг хөдөлбөргүй нотлох шаардлагатай гэж шүүгчийн захирамжид тодорхой заасан байдаг бөгөөд хэрэг шалгасан мөрдөгч нь  дээр дурдсан шүүгчийн захирамжийг огтхон ч биелүүлээгүй байдаг. 2019 оны 11 дүгээр сарын  8-ны өдөр анхан шатны шүүхээс гаргасан захирамждаа 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1483 дугаартай хүчин төгөлдөр захирамжийг биелүүлээгүй байна гэж захирамждаа тодорхой тусгасан байдаг. Анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчимд нийцэх ба шүүхийн шийдвэр нь өөрөө эцсийн шийдвэр гэж заасан байх тул ямар ч байгууллага албан тушаалтан, иргэн нь шүүхийн шийдвэрээс ангид байх боломжгүй гэж иргэн би үзэж байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 92 дугаартай магадлалд хэргийг шийдвэрлэх боломжтой анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн төдийгүй анхан шатны шүүхийн бие даан шийдвэр гаргах, хараат бус байдалд нь нөлөөлсөн гэж харагдаж байна. Миний хувьд өөрийн холбогдсон гэмт хэрэгт өөрийн оролцоог бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөвхөн үнэн зөвийг нь тогтоолгох, болсон үйл явдлыг дүрслэхэд өөрийн зүгээс шаардагдах нөхцөл бүрийг тодорхой хэлж өгснөөр өнөөдрийг хүрсэн. Эрүүгийн 1708012060128 дугаартай хэрэгт гэрч, хохирогчоор мэдүүлэг өгсөн Х, Очирбат, Булганбаатар, Цэрэнжамц, Оргил нарт хууль сануулан эрх үүргийг нь тайлбарлан өгч хэрвээ худал мэдүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тодорхой сануулан гарын үсгээр баталгаажуулан авсан боловч бүгд 2-3 удаа мэдүүлэг өгөхдөө өөр өөр утга агуулга бүхий зүйлс ярьсан байдаг. Прокурор шүүхээс аль мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлэх эсэх нь тодорхойгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг нь хүртэл эрс зөрүүтэй буюу яллах дүгнэлтэд тусгагдаагүй мэдүүлэг өгсөн нь хавтас хэрэгт болоод шүүх хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Намайг цагдан хорих 0461 дүгээр хорих ангид байхад эргэлт уулзалтаар ирж дарамталсан бөгөөд энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой дурдагдсан байдаг бөгөөд эргэлт уулзалтаар очсон, хууль бус арга замаар эд хөрөнгөө нэхэмжилж байсан талаар гэрч, хохирогч нар тодорхой мэдүүлсэн. Хэргийн үнэн бодит байдлыг тогтоохын тулд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 708 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1708012060128 дугаартай хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг харьяаллын дагуу улсын мөрдөн байцаах албаны тусгай субъектын хэрэг шалгах хэлтэсээр шалгуулж, хохирлын хэмжээг болоод надад хамааралгүй хийгдсэн гүйлгээ, хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн хууль бусаар эд хөрөнгө нэхэмжилсэн удаа дараагийн  үйлдлүүдийг хуулийн дагуу шалгах боломжоор хангаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Г.Цг  шунахайн сэдэлттэй, шууд санаатай,  хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан, залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа болно. Шүүгдэгч Б.Цд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцэж  1583 дугаартай шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн бодит байдлыг тогтоох талаар хангалттай ажиллагаа явуулаагүй, нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй нотлон тогтоож чадаагүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч мөрдөн шалгах ажиллагаанд захирамжинд заагдсан нөхцөл байдлыг тодруулах, нотолбол зохих байдлыг тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагаа огт хийгдээгүй байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог болно.

 Г.Цд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж заасан нөхцөл байдал огт шалгагдаж хийгдээгүй байдаг. Залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч нь гэмт этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн эзэмших эрхийг сайн дураараа шилжүүлж өгсөн байхыг шаарддаг. Г.Цд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Ц нь анхнаасаа хохирогч Ж.Цэрэнжамцад итгэл үнэмшил төрүүлж залилан мэхлэх аргаар  45.000.000 төгрөгийг аваагүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч нарын  өгч байсан мэдүүлгээр нотлогддог. Хэрэгт авагдсан баримтаар гэрч Г.Х нь хохирогч Ж.Цэрэнжамцад улаан мөнгөн усны наймаа хийвэл олон сая долларын ашиг олох боломжтой гэж ятгаж, улмаар яаралтай мөнгө олж бэлтгэхийг шаардаж байсан, хохирогч Ж.Цгэрч Г.Хт итгэж мөнгө бэлтгэж, түүнд өгч байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгч байсан мэдүүлгээр нотлогддог. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хохирогч Ж.Ц“...Х миний гар утас руу залгаад...уулзсан Ц гэх хүнд улаан мөнгөн ус байна, чи мөнгө олчихвол хоёулаа тэрийг нь худалдаж аваад цаашаагаа үнэ хүргэж мөнгө олох ажил байна, дор хаяж хүний 100.000.000 /нэг зуун сая/ төгрөг олох боломжтой гэхээр нь найдвартай бол хамаагүй, би мөнгө зохицуулж болно. ...тухайн үедээ бол би Хт мөнгөө өгчихсөн, Хаас л мөнгөө авах ёстой гэж бодож байсан тул чи өргөдөл өг гэж хэлээд өргөдөл өгүүлсэн. ...Х надад санал тавьсан. Ц гэх хүнтэй бол би ерөөсөө тэр тухай яриагүй. Х бид 2 бол хоорондоо ярилцаад мөнгө өсгөнө гэж бодоод байсан юм. ...”  /1хх 8-9/ гэх,  2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд  “...Улаан мөнгөн усны талаар, их хэмжээний ашиг олох талаар анх Х хэлсэн. ... Би анх удаа мөнгөө алдчихаад Хын найзынд очиход Булганбаатар, Очирбат хамт байж байсан. Цгоос авах мөнгөн усыг хүлээж байсан байна. ...” /3хх 99-100/ гэх мэдүүлгийг өгсөн байдгаар шүүгдэгч Г.Ц хохирогчид улаан мөнгөн ус олж өгөх талаар тохиролцсон, анхнаасаа хохирогчид итгэл үнэмшил төрүүлсэн нөхцөл байдал байдаггүй болох нь нотлогддог. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Х “....Би Цэрэнжамцад 48.000.000 төгрөгийн үнэтэй Ховд аймагт байрлах үйлчилгээний байраа өгсөн. ...Тэр байрыг би банкинд 14.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан 4.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад намайг байраа өг гэсээр байгаад өөрөө үлдэгдэл 4.000.000 төгрөгийг нь төлөөд миний байрыг банкнаас чөлөөлж өөрийнхөө нэр дээр авсан. ...” /3хх 149/ гэх мэдүүлэг, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “...би найзынхаа хэдэн төгрөгийг алдсан учраас өөртөө байдаг объектийг өгсөн. объект...30.000.000-40.000.000 төгрөгийн хооронд байгаа байх, би Цг танилцуулж өгснөөс болж мөнгө төгрөгөө алдсан учраас өөрийхөө буруу зүйл хийсэндээ гэмшиж найздаа өгсөн..үнэндээ бол би хохирогч, би хохирчоод явж байна, ер нь наад асуудлаа шийдчихээд миний өгсөн объект хэдэн төгрөг болох юм энэ асуудлаар эргээд надтай харьцаарай гэж хэлээд байгаа. Гэхдээ хохирсон л явж байна, би бас хохирлоо авахыг хүсэж байна.”гэх мэдүүлэг тус тус өгсөн байдаг.

Хохирогч Ж.Ц2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд “...0461 дүгээр ангид очоод Цтой уулзахдаа 25.000.000 төгрөгийг гаргаад өгчих, би гомдол саналгүй гэдгээ хэлье гэж хэлсэн. ... Х надад итгэл төрүүлээд намайг залилуулсан учраас мөнгөө хоёр хуваах ёстой гэж хэлсэн. ... Х надад итгүүлсэн. Би Хаас чамд юу байна гэж асуухад надад объект байна гэж хэлсэн. Объектоо одоо шилжүүлээд өгөөдөх гэхэд 4.000.000 төгрөгөнд барьцаанд тавьчихсан байсан. 45.000.000 төгрөгтэй холбоотойгоор Хаас эд хөрөнгө шилжүүлж авсан гэж ойлгож болно. /3хх 98, 103/ гэх, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор “...анх Ц гэдэг хүнийг Х надтай танилцуулсан юм. ...Тэгээд Х надад найзын ёсоор чамайг буруу хүнтэй танилцуулаад хохироочихлоо гээд хүн чанар гаргаж надад объект шилжүүлж өгсөн. ...” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Эдгээр мэдүүлгээр хохирогч Ж.Цнь гэрч Г.Хаас 48.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хохиролдоо тооцон шилжүүлэн авсан болох нь нотлогддог болно.

Гэрч  Г.Х, хохирогч Ж.Цнарын хооронд өр авлагын асуудал огт байхгүй байсан байхад Г.Х ямар шалтгааны улмаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хохирогчид шилжүүлсэн, шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө 45.000.000 төгрөгтэй холбоотой эсэх, хохирогчийн зүгээс хууль бусаар аргаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг шаардсан эсэх, эсвэл Г.Х өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирогчид учруулсан буруутай үйлдлээ ухамсарлан үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн эсэх, хохирогч болон гэрч нар хоорондоо 45.000.000 төгрөгийн төлбөр дуусгавар болсон талаар тохиролцсон нөхцөл байгаа эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах, үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоох, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой түүхчилсэн лавлагааг болон бусад нотлох баримтыг гаргуулах зэрэг хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийгдээгүй  болно. Шүүгдэгч Г.Цд холбогдох хэрэгт гэрч Б.Оргил нь 45.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг авч өр төлбөрөө төлсөн, 3.750.000 төгрөгийг хэрэгцээндээ зарцуулсан талаар тайлбар, бичиглэл /1хх 69/ авагдсан байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд Б.Оргилын тайлбар бичиглэлд бичигдсэн нөхцөл байдлыг тогтоох, иргэний хариуцагчаар татах, эсвэл хохирогч Ж.Цайлган сүрдүүлж хүчээр бичүүлсэн эсэхийг тодруулах  зэрэг ажиллагааг хийгээгүй байдаг.

Гэрч Г.Х 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “...Оргилд мөнгө өгсөн гэж ярьж байсан. Оргил 5.000.000 ч гэлүү хэдэн төгрөг авсан. ...Ц таньтай мөнгөн усны талаар ярьж байхад...Оргил тэр үед хамт байсан. Ер нь хамтрагчид байх гэж бодсон. ...наймаа хийхийг урд өдөр хамтдаа л явж байсан. Оргил хамтдаа л тэр аман тоглолтыг хийсэн” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Гэрч Г.Хын мэдүүлгээр Б.Оргил нь хамтран оролцсон байх магадлал бүхий шинээр илэрсэн нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар тогтоох, нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал үүссэн байхад анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүйд гомдолтой байгаа болно. Түүнчлэн хохирогч Б.Цэрэнжамц 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд  “...Цгийн цаад хүмүүсийг би мэдэхгүй. Х Мөнх-Алдар гэх хүн байх ёстой гээд Мөнх-Алдар дээр очсон. Мөнх-Алдартай цуг байж байхад Ц нөгөө мөнгөө авчихсан шүү гээд Мөнх-Алдар руу залгасан. Би анх удаа мөнгөө алдчихаад Хын найзынд очиход Булганбаатар, Очирбат хамт байж байсан. Цгоос авах мөнгөн усыг хүлээж байсан байна” /3хх 100/, 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд: “...Х Очирбат руу ярьсан чинь 7 хоног хүлээж бай, 7 хоногийн дотор Цгийн мөнгийг өгнө гэж яриад 20-н хэдэн хоног алга болсон. ...” гэх мэдүүлэг, гэрч Г.Х шүүх хуралдаанд “...хөдөлдөг хар юм байдаг юм байна гэж сонсож байсан. Тэгээд би хаана байдаг юм бэ гээд яриа үүсгэхэд таны таньдаг Очирбат гээд ахад байгаа гэхэд нь яг үнэн худлыг нь нүдэн дээр тань асууя гээд бид нар спикер дээр тавиад ярьж байсан. Таньд энэ зүйл байдаг гэж байна. Таниас энэ зүйл олдох юм шиг байна. Тэгээд хохирлоо барагдуулах юм шиг байна гээд ярихад Очирбат за хэд хоног хүлээж бай, ер нь болчих байх гэсэн юм ярьсан. ...надад тийм хар юм байгаа, тэр болчихно гэж ярьж байсан” гэх мэдүүлгийг өгсөн байдаг.  Мөн хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Цгийн Г.Хаас авсан 45.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан Б.Оргилын тайлбар, бичиглэлд /1хх 69/ Булганбаатарын эхнэрт 2.500.000 төгрөгийг өгсөн талаар бичигдсэн байдаг. Эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Цгийн Г.Хаас авсан 45.000.000 төгрөгнөөс гэрч Т.Очирбат, гэрч  Н.Булганбаатар, Б.Оргил нар тодорхой хэмжээний мөнгө авч байсан байх магадлалтай нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй байдаг болно. Гэрч Т.Очирбат нь Г.Цгоос тодорхой хэмжээний мөнгө авч байгаагүй бол Г.Х, Ж.Цнарт мөнгө төлөх талаар амлалт өгөх шаардлагагүй этгээд болно. Хохирогч Ж.Цнь бусадтай бүлэглэн хууль бус үйлдэл гаргаж шүүгдэгч Г.Ц, гэрч Б.Оргил нарыг барьцаалсан, айлган сүрдүүлсэн, тохуурхан доромжилсон, амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсгэсэн, тэднийг  зодож байсан болох нь  гэрч Б.Оргил /1хх 19-21, 122/, гэрч Г.Х /1хх 22-23/-ын мэдүүлгээр нотлогддог бөгөөд хохирогч Ж.Цшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Ж.Цэрэнжамцын хууль бус үйлдлийн талаар  Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гарган шалгуулсныг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хянаж, Г.Цгийн гаргасан өргөдөл гомдлын асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байх ба давхардуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 345 тоот прокурорын тогтоолоор /3хх 213/ хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Ж.Цэрэнжамцтай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээгүй байхад Хан-Уул дүүргийн Прокурорын газарт ташаа мэдээлэл өгсөн талаар  нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрч Н.Булганбаатар нь ээлжийн амралттай байх үедээ Улаанбатар хотод буудалд байх үедээ хохирогч Т.Жцагдаагийн ажилтны үнэмлэх үзүүлэн итгүүлж, улмаар өөрийн үеэл ах гэрч Т.Очирбаттай утсаар яриулсан байдаг. Гэрч Т.Очирбат урьдчилгаа төлбөр буюу баталгаанд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн тохиолдолд хөдөлдөг хар зүйлийг үзүүлэх, улмаар зарахад бэлэн гэсэн байдаг тул хохирогч Т.Жаргалсайхан  нь  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5015071616 тоот данснаас /2хх 78/ гэрч Т.Очирбатын Хаан банкны 5855027503 тоот дансанд  /3хх 9-10/ 9.900.000 төгрөгийг баталгаа гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. Гэрч Т.Очирбат нь хохирогч Т.Жаргалсайханыг 9.900.000 төгрөгийг шилжүүлсний дараа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Г.Цгийн төрсөн аав Ганзоригийн Хаан банкны 5855055202 тоот дансаар дамжуулан 2.500.000 төгрөгийг /3хх 9-10/  Н.Булганбаатарт  өгсөн байдаг. Шүүгдэгч Г.Ц нь 2.500.000 төгрөгийг Н.Булганбаатар өөрийн хэрэгцээнд зарцуулсан талаар тогтвортой мэдүүлдэг болно. Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Булганбаатар болон гэрч н.Оюун-Эрдэнэ нар нь гэрч Т.Очирбат 1.500.000 төгрөгийг шилжүүлж байсан гэх мэдүүлгийг өгсөн. Гэтэл хэрэгт авагдсан гэрч Т.Очирбатын Хаан банкны дансны хуулгаар /3хх 9-10/ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гэрч н.Оюун-Эрдэнийн арилжааны ямар банкны дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Булганбаатар, гэрч Оюун-Эрдэнэ нарын дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулаагүй байдаг бөгөөд зөвхөн гэрч Оюун-Эрдэнийн хэрэглэгдэхээ болсон буюу хаагдсан Хаан банкны 5845343269 тоот дансны хуулга  авагдсан байдаг болно. Гэрч Т.Очирбатын Хаан банкны дансны /3хх 9-10/ хуулгаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны 5065222831 тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн, хохирогч Т.ЖХаан банкны 5015071616 тоот дансны /2хх 78/ хуулгаар 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг,  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг Хаан банкны 5065222831 тоот дансанд баталгаа гэх гүйлгээний утгаар, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 5191020168 тоот дансанд 2.000.000 төгрөгийг барьцаа гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Очирбат, хохирогч Т.Жаргалсайхан нарын шилжүүлж байсан эдгээр данс эзэмшигч нарыг тогтоох, эдгээр данснуудыг Н.Булганбаатар, Б.Оргил, Г.Ц, н.Оюун-Эрдэнэ нарын хэн ашигладаг эсэхийг тодруулах, тогтоох ажиллагаа огт хийгдээгүй байдаг. Хохирогч Т.Жаргалсайхан шүүх хуралдаанд “...Анх Очирбат гэх хүн надад байна гэж байсан. Би Булганбаатар гэх хүнтэй уулзсан. Цагдаагийн үнэмлэхтэй байсан. Тэрэнд нь итгэл үнэмшил төрж би сүүлийн 9.900.000 төгрөгийг шилжүүлсэн. 9.900.000 төгрөгийг Очирбатаас гаргуулах хүсэлтэй байна. Булганбаатартай уулзахад ...мөнгийг шилжүүлчих, баталгаатай гэж хэлсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард “Ц гэх хүн дээр гомдол өгсөн байна” гэж над руу залгасан. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэст Ц баригдсан. Та яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж надад Банзрагч байцаагч хэлсэн. Цагдаа надад “Ц гэх хүн баригдаад одоо баривчлагдах хугацаа нь дуусаад маргааш гэхэд суллагдах гээд байна. Суллуулахгүй байх нэг арга байна. Хэргийн оролцогч гээд байгаа Булганбаатар, Очирбат гэх хүмүүсийг энэ хэрэгт хамааралгүй гээд хэлчих. Дараа нь шүүх хуралдааны явцад энийг тайлбарлаад ярьчихаж болно. ...” /3хх 97, 99/ гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд “...Г.Ц надад хэлэхдээ би бол мөнгө нэхээгүй, Очирбат, Булганбаатар хоёр мөнгө нэхээд байна гэхээр нь би Очирбат гэдэг хүнтэй утсаар ярихад Очирбат гэдэг хүн авна гэвэл мөнгөө өг гэхээр нь би шилжүүлсэн. ...Булганбаатар надад итгэл үнэмшил төрүүлсэн, би мөнгөө нэхэмжилж байгаа. ...Очирбатаас мөнгөө нэхэмжилж байгаа шалтгаан бол миний шилжүүлсэн мөнгө Очирбатын дансанд орсон болохоор нэхэмжилж байгаа юм. ...” /3хх 141/,  2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд “...Очирбат хөдөлдөг хар зүйл буюу амрита гэх зүйлийг өөрийнх нь гэж хэлж байсан. Булганбаатартай уулзаж танилцсан.

...надад үнэмлэхээ үзүүлсэн. Тэр үед ахмад цолтой байсан. Хөвсгөл аймгийн суманд хэсгийн төлөөлөгч ажилтай, чөлөөгөөр явж байна гэж хэлсэн. Би юм аа авъя гэж хэлэхэд “Очирбат баталгаа гээд 20.000.000 төгрөг өг гэж байна" гэж надад хэлсэн. ... Би Очирбаттай ярихад "надад байгаа, үнэн” гэж хэлсэн. Би “тэгвэл таны данс руу мөнгө хийлээ. Дараа нь асуудал гарвал та холбоотой шүү” гэж хэлэхэд "тийм ээ” гэж хэлсэн. Тэгээд алга болсон. ..., 9.900.000 төгрөгийг Очирбатаас нэхэмжилж байна. ..., Булганбаатар эхнэрийнхээ данс руу 1.000.000 шилжүүлүүлж байсан. Би Булганбаатарт “би мөнгө шилжүүллээ шүү" гэж хэлэхэд “тэг тэг, Очирбат манай ах найдвартай” гэж хэлсэн. Утаснаас утасны хооронд яриулсан. Яагаад Очирбат мөн байна гэдэгт итгэсэн бэ гэхээр мөнгө шилжүүллээ гэхэд “мессеж ирчихлээ, орчихсон байна” гэж хэлсэн. ...” /4хх 43/ гэх мэдүүлэг тус тус өгсөн байдаг. Хохирогч Т.Жмэдүүлгээр зөвхөн Н.Булганбаатар, Т.Очирбат нарт итгэл үнэмшил төрсөн,  гэрч Т.Очирбат нь хөдөлдөг хар зүйл буюу амрита гэх зүйлийг зарахаар амлаж урьдчилгаа 9.900.000 төгрөгийг авсан болох нь нотлогддог атал анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг буруутгаж гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа болно.

Гэрч Т.Очирбат 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд  9.900.000 төгрөг бол Ц гэх хүнээс шилжүүлж өгсөн мөнгө. Би хүнээс мөнгө авах ёстой, тань руу шилжүүлье гэж хэлсэн. Хөдөлдөг хар юм байна гэдгийг Цд хэлж байсан. Үнэтэй зүйл гэсэн гээд Цд харуулж байсан. ..., Би хөдөө мал хариулж байхдаа булаг дотроос усан дээр хөвж байсан хар юм авчирсан. Фэйсбүүк дээр бичлэгийг нь тавиад зарах гэсэн боловч хүн авдаггүй юм байна лээ. ..., Жаргалсайханаас орж ирсэн мөнгийг би Цгоос авч, авах ёстой мөнгөө авсан гэж бодож байсан. ...Жаргалсайхан нийт 1.570.000 төгрөг авсан. Би одоо хүнд мөнгө төлөхгүй. Ц гэх хүн төлнө биз. ...,Хүмүүс ирж үздэг. Үнэтэй цэнэтэй гэдэг зүйлийг би мэддэггүй. Одоо хүртэл байж л байна. ..., 2018 оны 12 дугаар сард олсон. 7-8 хоногийн дараа бичлэг тавьж байсан. ..., Ц бичлэг хийгээд явуул гэхээр нь би бичлэг хийгээд явуулсан. 2 хоногийн дараа Ц дансаа явуул гэхээр нь би дансаа явуулсан. Миний дансанд мөнгө орж ирсэн. Манай эхнэр үнэтэй, цэнэтэй гэдгийг нь мэдээгүй байж хүний мөнгө авлаа гэж уурласан. ...,” /4хх 48-49/ гэх мэдүүлгийг өгсөн байдаг.

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Булганбаатар “...Ц 2015 онд миний Ниссан Тиррано маркийн машиныг аваад мөнгийг нь өгөөгүй. Тухайн үед 6.500.000 төгрөгөөр тохирч өгсөн. ...Харин Ц манай эхнэрийн дансруу машины мөнгө гэж 1.500.000 орчим төгрөг хийсэн байх. ...”  /3хх146-147/ гэх мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанд “...Жаргалсайхан гэх хүнтэй уулзаад ...би өөрийгөө Цд итгэж байгаагаа харуулахын тулд, өөртөө итгүүлэхийн тулд эрхэлдэг ажлаа үнэн бодитоор нь ярьсан. Ц энд байхдаа миний 07-46 УБЦ улсын дугаартай Ниссан Тиррано гэх машиныг авсан. ...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...машины мөнгө төлөх байдлаар манай эхнэрийн данс руу мөнгө хийж байсан. ...Цтой ярилцаад 7.000.000 төгрөгөөр тохирсон. Машин авахдаа надад 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Явцын дунд ханшаа тохиръё гээд Цд машинаа өгсөн. ..., 2015 онд зарсан байх, ...2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр...Ц намайг Хөвсгөл аймгаас ирж авсан. ...Манай эхнэрийн дансанд орж ирсэн 1.500.000-2.000.000 төгрөг Очирбатын данснаас орж ирсэн гэж манай эхнэр хэлсэн. ...Тэр мөнгийг Цгоос машины өрөнд өгсөн мөнгө гэж л ойлгож байсан. ..., Би Очирбатад хандан “хөдөлдөг хар юм үнэхээр байдаг юм уу, байдаг бол надад үзүүл” гэж шахаж шаардаж байсан. Олон сарын дараа буюу 2019 оны хавар надад харуулсан. ...Нялцгай хар зүйл байсан. Сармис ойртуулахаар цаашаа яваад алт ойртуулахаар наашаа явдаг зүйл байсан. ...” /4хх 44-46/ гэх мэдүүлгийг өгсөн байдаг.

Гэрч Т.Очирбат 9.900.000 төгрөгийг шүүгдэгч Б.Цгоос авах авлагандаа тооцож авсан гэдэг боловч 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх байдлаар  Г.Цд 600.000 төгрөгийн өр төлбөртэй байсан болох нь Т.Очирбатын Хаан банкны дансны хуулгаар  нотлогддог болно. Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Булганбаатар, н.Оюун-Эрдэнэ, Т.Очирбат, Б.Оргил болон шүүгдэгч Г.Цгийн аав Ганзориг нарын дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах, Т.Очирбатад амрита буюу хөдөлдөг хар зүйл байсан эсэхийг тогтоох, эд мөрийн баримтаар хураах, Г.Цгийн үйлдэлд Н.Булганбаатар, Т.Очирбат нар хамтран оролцсон нөхцөл байдлыг тогтоох, шүүгдэгч Г.Ц нь гэрч Н.Булганбаатараас Ниссан Тиррано маркийн авто машин худалдан авч байсан эсэх, гэрч Т.Очирбатад 10.000.000 төгрөгийн өр төлбөртэй байсан эсэхийг тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд зайлшгүй хийгдэх ажиллагааг огт хийгээгүй болно.

  Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Г.Т автомашиныг залилан мэхэлсэн зүйлгүй бөгөөд хэргийн оролцогчид иргэний эрх зүйн харилцааны дагуу автомашиныг буюу хөдлөх эд хөрөнгийг 50.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай түрээслэж ашиглахаар харилцан тохиролцсон болох нь хохирогч Г.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгч байсан мэдүүлгээр /1хх 233-235/, /2хх 122/ хангалттай нотлогддог болно. Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Г.Тавтомашиныг иргэний нэхэмжлэгч Б.ҮүрийнЦд худалдан борлуулахаар тохиролцсон зүйлгүй бөгөөд ямар ч этгээд автомашин эзэмшигчийн зохих зөвшөөрөлгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй, автомашин эзэмших эрх шилжигдэхгүй талаар тодорхой хэмжээний ойлголттой атал Б.ҮүрийнЦ автомашиныг худалдан авахаар тохиролцсон гэдэг нь эргэлзээтэй болно. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цд холбогдох эрүүгийн 1708012060128 дугаартай хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагаанд  яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулаагүй, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоогоогүй байхад гэм буруутай тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагаанд нотлогдоогүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж  өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн нотолж тогтоосон. Хохирогч Цэрэнжамцын 45.000.000 төгрөгийг залилсан хэргийн хувьд Г.Ц нь Ц, Х нарт улаан мөнгөн ус байдаг. Мөнгө олох ажил байна” гэж итгүүлж улмаар хохирогч Цэрэнжамцын 45.000.000 төгрөгийг бэлнээр аваад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон 45 дугаар байрны орц руу ороод тэнд байх дэлгүүрээр гараад явсан. Үүнийг нь Цэрэнжамц, Х нар нь мэдээд залилуулснаа ойлгосон байдаг. Хохирогч Таянгийн машиныг 7 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж авч яваад сураггүй алга болсон. Улмаар хөдөө орон нутагт очоод бусдад автомашиныг зарсан болох нь тогтоогдсон. Хохирогч Жаргалсайханыг “хөдөлдөг хар юм байдаг” гэж итгүүлж 14.000.000 төгрөгийг нь залилсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдож тогтоогдсон. Энэ хэрэг өмнө нь анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа хэлэлцэгдэж прокурорт буцсан байдаг. Шүүгчийн захирамж, магадлалын заалтын дагуу холбогдох ажиллагааг хийж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байгаа. Очирбат, Булганбаатар, Оргил гэх хүмүүсийг гэрчээр асуусан. Эдгээр хүмүүс энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй болох нь нотлогдсон. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Энэ эрхээ эдэлж давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Орчлон хороолол 45 дугаар байрны орчимд 35-10 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Цулаан мөнгөн ус олж өгнө гэж хуурч 45.000.000 төгрөгийг,

2017 оны 12 дугаар сарын 17-ноос 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул зах дотор хохирогч Т.Жхөдөлдөг хар юм зарна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хуурч 14.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 65.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ц"...Манай найз Х надаас 2017 оны 08 дугаар сарын 20-ын үеэр мөнгө байна уу гэж асуусан. Мөнгө байж болно, яах гэж байгаа юм гэхэд бид хоёрын уулзсан Ц гэх хүнд улаан мөнгөн ус байна, чи мөнгө олчихвол хоёулаа тэрийг нь худалдаж аваад цаашаа үнэ хүргэж мөнгө олох ажил байна, дор хаяж нэг хүний 100,000,000 төгрөг олох боломжтой гэхээр нь найдвартай бол хамаагүй, би мөнгө зохицуулж болно, тэгэхдээ би чамд мөнгөө өгч явуулахгүй гэхэд чи өөрөө мөнгөө аваад цуг явж болно гэхээр нь би тэгвэл асуудалгүй гэж хэлээд салсан. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өглөө найз Х залгаад Цтой өдөр уулзаад нөгөө улаан мөнгөн усаа авах боллоо гэж хэлээд утсаа салгасан. Би өөрийнхөө ажилтан Нямбаяр, найз Ганболд нарыг дагуулаад 11 цагийн үед хорооллын Өргөө кинотеатрын урд байдаг ХААН банкны салбар дээр очиход Х байсан. Тэгээд 4-лээ банк руу ороод би өөрийн ХААН банкны 5021254218 дугаарын данснаас бэлэн 44.980.000 төгрөг авч, өөрөөсөө 20.000 төгрөг нэмж 45.000.000 төгрөг болгоод Нямбаяраар “Барагшин" гэх эмийн ургамлын хайрцаг дотор мөнгөө хийлгэсэн. Тэндээсээ хөдлөөд Драгон дээр ирэхэд Х надад Ц ирсэн байна, наад 2 хүнээ явуулчих гэхээр нь тэр хоёрыг явуулсан. Намайг дэлгүүр ороод ирэх хооронд Ц миний машины хойд талд суусан, машинд байсан бэлэн мөнгийг хажуудаа тавьсан байсан. Ц 21 дүгээр хороолол оръё гээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллыг 45 дугаар байрны урд талд зогсоод энд мөнгө бэлэн байна гээд хүнтэй утсаар яриад, би орж байна шүү гэж дахин утсаар яриад 45.000.000 төгрөг аваад буугаад 45 дугаар байрны орц руу орсон. Бид 2 хүлээгээд гарч ирэхгүй болохоор тэр хавиар нь хайсан. Х бууж үзээд энэ орц чинь цаашаагаа дэлгүүрээр дамжаад гарчихдаг юм байна гэж ирсэн. Ингээд залилуулснаа мэдээд цагдаад өргөдөл гаргасан. ...” /1хх 7-10/,

            хохирогч Г.Т“...2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ц над руу залгаад машины яаралтай хэрэг гарчихаад байна, чи өөрийнхөө 48-63 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Королла маркийн автомашинаа өдрийн 50.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай түрээсэлчих гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Натур төвийн урд байрлах автомашины ил зогсоол дээр уулзаад машинаа хүлээлгээд өгсөн. Түүнээс хойш 7 дахь хоног дээр нь утсаар ярихад Ц гэгч нь хугацаандаа буцааж өгнө гэж хэлж байснаа сураггүй алга болчихсон. Дараа нь цагдаад өргөдөл өгөөд явж байхад Ховд аймгийн Алтай суманд нэг хүнд зарчихсан сураг сонсогдсон. ...” /1хх 230-235/,

               “...Г.Ц өөрөө надад хэлэхдээ миний тээврийн хэрэгслийг 7 хоног Улаанбаатар хотод ажил хөөцөлдөөд өгнө гэж хэлээд өдрийн 50.000 төгрөгөөр тохирч, нийт 350.000 төгрөг бэлнээр өгөөд авч явсан. Миний тээврийн хэрэгслийг Ховд аймагт бусдад 1.500.000 төгрөгөөр худалдсан байсныг би өөрөө очиж авсан. Надад худлаа хэлээд залилж миний машиныг авч яваад бусдад зарсан байсан. Би гомдолтой байна, намайг залилсан болохоор гомдож байна. ...” /Зхх 139/,

            хохирогч Т.Ж"...Би хувиараа чулуу авч борлуулдаг ажил хийдэг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Булганбаатар гэх зүс мэдэх хүн надад хэлэхдээ Очирбат, Ц гэх хоёр хүн чулуу зардаг гэнэ, чи наад хоёр хүнтэйгээ холбогдохгүй юу даа гээд утасны дугаар өгөхөөр нь би холбогдсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би Ц гэх залуутай 100 айлын орчим уулзаад би Ногоон оюу гэх чулууг худалдаж авна гэж хэлэхэд бэлэн байхгүй байна, Казакстан улсаас авчирна гэж хэлэхээр нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 5065222831 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Ц надад хэлэхдээ Ховд явах унааны зардал гэж хэлсэн. Тэрний дараа Казакстан явах гэж байна, дахиад 1 сая төгрөг өгчих гэхээр нь би дахин 1 сая төгрөгийг мобайлаар шилжүүлсэн. Би нийт 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн, гомдолтой байна. ...”/2хх 94-96/,

            “...Анх над руу Г.Ц өөрөө утсаар яриад хөдөлдөг хар юм байна, зарна гэхээр нь би Цтой уулзсан. Тэгээд надад нэг бичлэг үзүүлсэн, 1гр хөдөлдөг хар зүйлийг 150.000 доллароор зарна, нийт 17 гр байгаа гэсэн. Надад яг бол биечлэн үзүүлээгүй. Тэгээд Ц өөрөө над руу яриад мөнгөний хэрэг байна гээд бага багаар цувуулж 4.000.000 төгрөг авсан. Мөнгө авахдаа дандаа хүний дансаар шилжүүлж авсан. Өөрийнхөө дансаар бол мөнгө авч байсан. Харин бэлнээр 1-2 удаа өөрөө авч байсан. Дараа нь хөдөлдөг хар юмыг авах гэж байна, үзье гээд Цтой ярихад урьдчилгаа 20.000.000 төгрөг өг гэхээр нь би мөнгө олдохгүй байна 10.000.000 төгрөг байна гэхэд өгчих гэсэн. ...Очирбатын дансны дугаарыг Ц надад өгсөн. Дараа нь Очирбаттай ярихад би чамтай яриагүй. Ц надад өртэй байсан, түүнийгээ өгсөн гэж хэлсэн. Надаас бол Ц хөдөлдөг хар юм зарна гэж мөнгө авч байсан. Очирбат, Булганбаатар нар надаас мөнгө шилжүүл гэж хэлж байгаагүй. Ц хэлэхдээ хөдөлдөг хар зүйл нь Очирбатад байгаа бөгөөд энэ зүйлийг дээрэмдүүлж магадгүй гээд цагдаа болох Булганбаатарыг авч яваа гэж байсан. Энэ бол Цгийн яриа. Би хамт байсан болохоор нь итгэсэн, гомдолтой байна. Цд өгсөн мөнгөө нэхэмжилж хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна. Тэрнээс бусад зүйл нь бүгд үнэн зөв. Би өөрөө хөдөлдөг хар зүйлийг харж байгаагүй. Юунд хэрэглэдэг, юугаар хийгдсэн зүйл болохыг мэдэхгүй. Ц хэлэхдээ мөнхийн ус, Арабчууд үнэтэй авдаг гэж байсан. Би дундаас нь мөнгө унагаах гэж бодож байсан. ...” /Зхх 141/,

            гэрч Б.Оргилын “...Би 2014 онд Цтой цуг Ховд аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан, тэр үеэс хойш найз нөхөд болсон. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед таньдаг ах Булганбаатарын хамт машинтай явж байхад Ц залгаад хаана байна гэхээр нь Хилчин хотхоны орчим явж байна гэхэд Орчлон хороололд хүрээд ир гэсэн. Тэгээд очих гэж явахад ирсэн үү гэж асуугаад Орчлон хорооллын баруун тал руу орж явахад Ц өөдөөс гарч ирээд машинд суугаад хайрцагтай мөнгө үзүүлээд улаан мөнгөн ус олж хүнд худалдаж авч өгөхөөр 45.000.000 төгрөг авчихлаа. Одоо улаан мөнгөн ус олно гэж тэр өдрөө хүмүүстэй яриад л явсан. Маргааш нь бас бид 2 цуг явсан, улаан мөнгөн ус олдоогүй. Тэгснээ Дундговь аймагт хүнд байгаа гэнээ гээд бид 2 цуг Дундговь аймаг цуг явж хэд хоносон, олдоогүй. Тэнд байдаг найзуудтай нь наргиж байгаад хотод ирсэн. ..." /1хх 19-21/,

            “...Би Цг хохирогч Цэрэнжамцаас мөнгө авсан гэдгийг мэдээгүй. Эхлээд надад хаанаас, хэнээс юун мөнгөтэй болсон талаар хэлээгүй. Дараа нь цагдаа дээр баригдаж ирээд юун мөнгө хэнээс авсан талаар мэдсэн. ...Надад мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй. Цтой хамт явж байхдаа хэрэглэсэн. Тэрнээс өөрөө захиран зарцуулж хэрэглэсэн зүйл байхгүй. Надад 10.000.000 төгрөг авч ашигласан зүйл байхгүй. Ц худлаа хэлсэн байна. Ц машин авсан байсан бөгөөд түүнийгээ ломбардад тавьсан гэсэн. Надад 800,000 төгрөгийн пүүз авч өгсөн бөгөөд түүнийгээ 5 хоногийн дараа өөрөө буцааж аваад зарсан. ...” /3хх 143/,

            гэрч Г.Хын “...2017 оны 8 дугаар сард би Ховдоос тарвас зарах гээд Улаанбаатар хотод ирээд байж байхад Ц миний утас руу залгаад ах хотод ирсэн үү гэхээр нь ирсэн байна гээд бид 2 уулзсан. Энэ үед Ц надад улаан мөнгөн усны талаар яриад байхаар би итгээд өөрийн найз Цэрэнжамцыг Цтой танилцуулж, мөнгийг нь залилуулчихсан. Ц надад улаан мөнгөн усыг хятадууд сонирхдог юм, та Цэрэнжамцаар худалдан авах хүн олуулаадах, надад тэр бараа нь байна, хамгийн гол нь худалдан авагч хэрэгтэй байна гэхээр нь би Цэрэнжамцыг хятад хэлтэй болохоор нь хятадуудаас асуулгасан чинь Цэрэнжамц үнэхээр тэр бараа чинь байдаг бол хятадууд авъя гэж байна гэхээр нь Ц наад бараа чинь байдаг юм бол авъя гэж байна гэтэл бараагаа аваад ирье гэсэн. Хэд хоногийн дараа Ц таараад ямар ч мөнгөгүй бол авч болохгүй байна, та хэдэн төгрөг олоодох гэхээр нь Цэрэнжамц дээр очоод Цд бараа байгаа юм байна, хоёулаа нэг зуу, нэг зуун сая төгрөг олоод барааг нь авъя гэтэл 100,000,000 төгрөг олдохгүй гэхээр нь Цд хэлтэл тэгвэл ядаж 50.000.000 тавин сая төгрөг олчих гэхээр нь Цэрэнжамцад хэлэхэд хүмүүсээс мөнгө цуглуулж 45.000.000 төгрөг өгсөн. ...” /1хх 17-18/,

            “...хамтарч гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Харин найз нөхөдтэйгөө хамт залилуулсан. Яагаад тийм мэдүүлэг өгч байгааг мэдэхгүй байна. ...” /3хх 148/,

            гэрч Б.Ган-Уулын “...Улаан мөнгөн ус гэж онолын хувьд байхгүй. Мөнгөн ус нь Монгол улсад оруулах, ашиглахыг хориглосон бодисын жагсаалтад орсон байдаг. Улаан мөнгөн ус гэж байдаггүй бөгөөд ашигладаг зүйл байхгүй. Метил мөнгөн ус байдаг бөгөөд үүнийг ашигласан зүйл байхгүй. Метил мөнгөн ус нь улаан өнгөгүй. Мөнгөн ус бол ямар ч химийн элементтэй урвалд ордоггүй бодис юм. ...”/1хх 132-133/,

            гэрч Н.Очирбатын “...Г.Ц нь надтай хуурай ах, дүү байсан бөгөөд надаас хааяа мөнгө төгрөг зээлээр авдаг байсан. Тэгээд би “мөнгөгүй болчихлоо, мөнгө байна уу” гэхэд Ц надаас миний дансны дугаарыг аваад 9.900.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь Ц над руу залгаад Б.Ганзориг гэсэн хүний данс руу 2.500.000 төгрөг хийлгэсэн. Дахиад нэг хоноод нэг танихгүй данс руу 1.500.000 төгрөг хийлгэсэн. Нилээн хэд хонож байхад Жаргалсайхан гэдэг хүн над руу яриад миний мөнгийг авсан, мөнгө өг гэж дарамталсан. Тэгэхээр нь би чамд өгөх өр байхгүй. Цгоос өрөө авсан гэж хэлээд бид хоёр учраа олсон. Би тэр үлдсэн мөнгийг нь Цгоос авсан гэж бодоод хэрэглэсэн. Би чулуу болон эд зүйл зарна гэж мөнгө аваагүй. Би Казакстан улс руу явж байгаагүй. Ц надад хэлэхдээ чулуу зарна, авах хүн нь байхгүй байна гэж ярьдаг байсан. Ямар чулуу гэдэг талаар мэдэхгүй. Надад мөнгөн ус зарна, авна гэж ярьж байгаагүй. ...” /1хх 135-136/,

            гэрч Ц.Булганбаатарын “...Г.Цг Ховд аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн үеэс нь таньдаг болсон. Оргилыг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албанд ажилладаг байхад нь танилцсан. Жаргалсайхан гэдэг хүнийг танихгүй, нэрийг нь сонсож байсан. Очирбат бид хоёр эгч, дүүгийн хүүхдүүд. Х бид хоёр найз нөхдийн холбоотой, Цэрэнжамцтай нэг нутгийн, нэгэнтэйгээ мэнд устай явдаг хүмүүс. Цд янз бүрийн чулуу бол байсан. Тухайн үед ажлаас гарчихаад алт хайх, янз бүрийн чулуу хайх зэрэг зүйл хийж байсан. Надад янз бүрийн чулуу үзүүлдэг байсан, оллоо гэж хэлдэг байсан. Яг ямар чулуунууд байсныг хэлж мэдэхгүй. Зарчихаад машины чинь мөнгийг өгнө л гэдэг байсан. Харин хар хөдөлдөг зүйл, улаан мөнгөн ус байсныг хараагүй. Өөрөө надад бол улаан мөнгөн ус байгаа, зарчихаад таны машины мөнгө төгрөгийг өгнө л гэж ярьж байсан. Ц 2015 онд миний Ниссан Тиррано маркийн машиныг аваад мөнгийг нь өгөөгүй. Тухайн үед 6.500.000 төгрөгөөр тохирч өгсөн. Би ямар нэгэн зүйл зарахаар зуучилж байсан асуудал байхгүй. Би өөрийнхөө дансаар болон бэлнээр дээрх хүмүүсээс мөнгө авч байсан асуудал байхгүй. Харин манай эхнэрийн данс руу машины мөнгө гэж Ц 1.500.000 төгрөг орчим шилжүүлж байсан. Цэрэнжамц тэр хоёр хоорондоо мөнгө төгрөг авалцсаныг би мэдэхгүй. Надад тэр мөнгөнөөс авсан зүйл байхгүй. Надад онгоцны мотороос олж авсан юм гээд улаан өнгөтэй зүйлийн бичлэг үзүүлж байсан. Зуучлаад байсан зүйл байхгүй. Би Цд байгаа гэдэгт итгэдэг байсан. Би эхнэрийнхээ дансаар Ц болон бусад хүнээс 5.000.000 төгрөг авсан зүйл байхгүй. Харин Ц манай эхнэрийн данс руу машины мөнгө гэж 1.500.000 орчим төгрөг хийсэн байх. Би Цтой хамтарч үйлдсэн гэмт хэрэг байхгүй. ...” /Зхх 145-146/,

            гэрч Д.Оюун-Эрдэнийн “...Би өөрөө хувиараа наймаа хийдэг учраас миний дансаар мөнгө орж гарах зүйлүүд их байдаг. Харин манай нөхрийн хамааралтайгаар 5.000.000 төгрөг орж ирж байсан удаа байхгүй. Манай нөхөр Ц гэдэг залууд машинаа зарчихаад араас нь баахан хөөцөлдөж явсан. Тэр үед 1.500.000 төгрөг миний дансанд орсон байх. Манай нөхрөөс машиныг нь авчихаад 2 жил гаруй таг алга болчихсон. Манай нөхөр алдаж онож яваа залуу хүн, тусалж дэмжээд байх хүн байдаггүй юм, тусалж дэмжих зүйл байвал туслаад явъя гэж ярьдаг байсан чинь сүүлдээ өөрийнхөө машиныхаа мөнгийг ч авч чадаагүй үлдсэн. ...” /Зхх 150/,

            Иргэний нэхэмжлэгч Б.ҮүрийнЦгийн “...Би 2017 оны 5 дугаар сарын 20-ны үед гэртээ байж байхад манай төрлийн дүү Батсайханы хамт Ц ирж "Би энэ унаж яваа машинаа 1.500.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би худалдаж авсан. ...Худалдаж авахад машины хойд гупер байхгүй байсан. Урд гуперийн нэмэлт гэрэл байхгүй байсан. Ц Улаанбаатар хотод очсоны дараа хойд гуперийг нь авч өгөөд явуулна гэж хэлсэн. ...Г.Ц хэлэхдээ машины бичиг баримтыг чиний нэр дээр болгоод янзлаад өгч явуулна гэхээр нь би мөнгө өгөөд машинаа авч үлдсэн. ...Би энэ машиныг 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан, бэлэн өгсөн 1.500.000 төгрөгөө нэхэмжилнэ. ...” /1хх 129-131/,

“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн Тоёота Королла маркийн автомашиныг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх 138-140/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Цг бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Г.Ц нь 48-63 УБЧ улсын дугаартай “Тоуоtа Согоllа” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай унаад өгье гэж хохирогч Г.Таянгаас 6.000.000 төгрөгийн машиныг, улаан мөнгөн ус олж өгнө  гэж Б.Цэрэнжамцаас 45.000.000 төгрөгийг, хөдөлдөг хар юм зарна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж Т.Жаргалсайханаас 14.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, их хэмжээний  буюу 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс  шүүгдэгч Г.Цд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Ц “...Хэргийн үнэн бодит байдлыг тогтоохын тулд хэргийг дахин шалгаж,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ....” гэсэн,  

Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч Л.Батжаргал “...нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагаанд нотлогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Г.Цд холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгасан байх бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймээс  хэргийг дахин шалгах шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ