| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00449/И |
| Дугаар | 130/ШШ2024/00664 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2024/00664
| 2023 07 04 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын сумын * дугаар багт оршин суух, Ж овогт М.Х
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н-д 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд өөрийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Х нь Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Б аймгийн Ө сумын 4 дүгээр 8 жилийн сургуульд 1997 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтийн шаардлагаа тодруулж Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор өөрчилсөн болно. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс анх ажилд орсон ба тус сургуульд 1997 он татан буугдсан ба би тэр хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон талаар мэдээлэл хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оноос хойш нийгмийн даатгалд шилжсэн талаар бичилт хийгдсэн боловч тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаал архивд өгөгдөөгүй мөн 1997 онд Ө сумын 7 дүгээр сургуульд шилжсэн талаарх тушаал архиваас олдоогүй байна. Иймд нийгмийн даатгалын газраас ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 114 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай лавлагаа, Өлгий сумын 4-8 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай тушаал, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тушаал, 2000 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай тушаал, Өлгий сумын 10 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирлын 2002 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай тушаал, 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тушаал, 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай тушаал, 2005 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай тушаал, 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай тушаал, 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай тушаал, 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай тушаал, 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай тушаал, 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай тушаал, 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай тушаал, 2002 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 48 дугаартай тушаал, 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай тушаал, 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай тушаал, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай тушаал, 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай тушаал, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тушаал, К.Е, Ш.Ө, З.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, Баярын бичиг, Өргөмжлөл, Гэрчилгээ, фото зургууд, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/00210 дугаартай шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ш.Н-д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4. Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 854 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.Ө болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, К.Е, Ш.Ө, З.С, Б.Х нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 294 дугаартай лавлагаа, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 359 дугаартай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс анх ажилд орсон ба тус сургуульд 1997 он татан буугдсан ба би тэр хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон талаар мэдээлэл хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оноос хойш нийгмийн даатгалд шилжсэн талаар бичилт хийгдсэн боловч тухайн үеийн ажилд орсон, гарсан тушаал архивд шилжүүлж өгөөгүй байна. Иймд нийгмийн даатгалын газраас ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
7. Хүсэлт гаргагч М.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8.Хүсэлт гаргагч М.Х нь Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 114, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 294 дугаартай “Б аймгийн Ө сумын 1 дүгээр бага сургуулийн захирлын 1991-1997 онуудын тушаал, цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй болно” гэжээ.
8.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 397352 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд овог: М Нэр: Х, төрсөн он: 1971 гэж, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэггүй, Хөдөлмөрийн дэвтэр олгосон: А аймаг дахь Багшийн сургууль гэж бичигдсэн тамгатай байх ба дотор талын бичилтийг үзэхэд 3-4 дугаар хуудаст “03. 1991.08.15 Ө сумын бага сургуульд бага ангийн багшаар түр авч ажиллуулав. Өлгий хотын бага сургуулийн захирлын 1991.09.10 өдрийн 25 тоот тушаалаар, 4.1995.0.01 Хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон ****** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов. Б аймгийн Ө сумын НД-ын байцаагч” гэж бичигдсэн байдал,
8.3. Хамт ажиллаж байсан гэх З.С, К.Е, Ш.Ө нарын “Хүсэлт гаргагч М.Х нь Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1997 он хүртэл тус сургууль татан буугдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн. Харин бага сургууль татан буугдсаны дараа 4-10 жилийн сургууль руу шилжсэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр
8.4. Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн Б.Х-ы “Миний бие Б аймгийн Ө сумын бага сургуульд 1983 оноос 1997 он хүртэл захирлаар ажиллаж байсан. М.Х нь анх 1991 оны 08 дугаар сарын 15-ны үед 9 дүгээр сарын 01-ний өдрийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхлэх үед ажилд орсон. Би тушаалыг нь өөрөө гаргаж байсан ба хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа бичилтүүдийг би өөрөө бичиж байсан” гэх гэрчээр асуухад өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан фото зургууд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
9. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Ө сумын 4-8 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай тушаал, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тушаал, 2000 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай тушаал, Өлгий сумын 10 жилийн 4 дүгээр дунд сургуулийн захирлын 2002 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай тушаал, 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай тушаал, 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай тушаал, 2005 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаартай тушаал, 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаартай тушаал, 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай тушаал, 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай тушаал, 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай тушаал, 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай тушаал, 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай тушаал, 2002 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 48 дугаартай тушаал, 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай тушаал, 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай тушаал, 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 44 дугаартай тушаал, 2003 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай тушаал, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай тушаалууд, нийгмийн даатгалын дэвтэр, Баярын бичиг, Өргөмжлөл, Гэрчилгээ, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2020/00210 дугаартай шийдвэр зэрэг баримтууд нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаа үнэлээгүй болно.
10. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлтийг хангаж, хүсэлт гаргагч М.Х нь Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгож шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт М.Х нь нь Б аймгийн Ө сумын бага сургуульд 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Х-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН