| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/04291/И |
| Дугаар | 183/ШШ2024/03525 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2024/03525
| 2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2024/03525 | Улаанбаатар хот |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 584 442.42 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 05-нд 1 000 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-нд 1 584 442.42 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 302 төгрөгөөс 28 151 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Л оос улсын тэмдэгтийн хураамжид 28 151 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100******** данснаас 28 151 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ