Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 543

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт

Д т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж

хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705005760135

дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д ,

Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд

боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2

хүүхдийн хамт оршин

суух, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2

дугаар шүүхийн 716 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147

дугаар зүйлийн 147.2-т зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 6

дугаар сарын 10-ны өдөр тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Д  нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах замын голын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг

45 минутын орчим иргэн Т.Одгарсүрэнгийн амыг нь дарж газар унаган зодож, түүний

эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, биед нь байсан бэлэн 100 евро буюу 289.370

төгрөг, 137.800 төгрөг, SKY маркийн 60.000 төгрөгийн гар утас зэрэг эд зүйлийг хүч

хэрэглэн дээрэмдэж нийт 486.837 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Д  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн

зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй”

гэв.

Хохирогч Т.Одгарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр

сарын 05-ны өдөр 12 цаг 30 минутанд манай ажлын хаан банканд 100 евро байхгүй

байсан учраас Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” захын Хаан

банкнаас 100 еврог Монгол төгрөгөөр сольж аваад 13 цаг 20 минутын орчимд гарсан.

Тэгээд буцаад өөрийн ажилладаг Богд арын Хаан банк руу ганцаараа “Барс” захын хойд

талын автомашины замын голд байдаг цэцэрлэгт хүрээлэн дундуур алхаад явж байтал үл

таних эрэгтэй хойноос миний амыг дарж унагаагаад дээр гараад миний үснээс үсдэж

цээж, толгой хэсэг рүү өшиглөөд байхаар нь би нүүрээ хамгаалсан. Тэгээд намайг үснээс

чирээд мод руу оруулаад өмсөж явсан саарал өнгийн даавуун өмдний урд талын

халаасанд байсан Sкy маркийн гар утас, бэлэн 100 евро, 137.800 төгрөг байсныг аваад

зугтаасан. Намайг зодож байх хугацаандаа тухайн иргэн ямар нэгэн үг хэллэг хэлээгүй,

тухайн эрэгтэй нүүрэндээ цагаан өнгийн амны хаалт зүүсэн эрэгтэй байсан. Намайг зодож

байх үед нь туслаарай, авраарай гээд орилсон тэр эрэгтэй зугтахдаа вокзал тал руу

гүйсэн. Би тухайн үед газраас босоод өөрийнхөө үсний боолт, хавчаар газарт унасан

ээмэг зэргийг олж аваад хүн байна уу туслаарай гээд вокзал руу алхаж байхад удаагүй

барилга дээр ажиллаж байсан нэг залуу ирээд энэ таны эд зүйл мөн үү гээд үзүүлэхэд

миний алдсан гар утас, бэлэн мөнгө бүгд байсан. Тэгээд нөгөө эрэгтэйгийн хамт вокзал

дээр очиход намайг зодож дээрэмдсэн гэх эрэгтэйг 2-3 цагдаа барьчихсан

байсан....Намайг дээрэмдсэн гэх залуу анх миний өөдөөс алхаж ирж байсан, тухайн

эрэгтэй нь хар өнгийн саравчтай малгай, саарал өмд, улаан өнгийн пүүзтэй, цагаан

өнгийн амны хаалттай байсан. Тэгээд миний хажуугаар өнгөрөөд удаагүй намайг ам

дарж унагаад зодож байх үед улаан пүүзийг харж авсан. Барилга дээр ажиллаж байсан

хүмүүсийн барьсан гэх залуу улаан пүүзтэй байсан ба төмөр замын цагдаа дээр очиход

тэр залуу намайг тохиръё гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Шинжээчийн 11363 тоот дүгнэлтэд: “...Т.Одгарсүрэнгийн биед тархи доргилт,

баруун талын завьжинд язрал, баруун, зүүн хацар, зүүн өвдөгт зулгаралт, баруун зүүн

өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар

эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид

ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н

19/,

Яллагдагч Д ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Барс захын хойд талын

авто замын голд байдаг цэцэрлэгт саадаар Барс руу явж байхад миний урдаас 30 гаран

насны эмэгтэй ганцаараа явж байхаар нь хажуу талаар нь гарахдаа араас нь тэр

эмэгтэйгийн амыг нь гараараа дарж газар унгаагаад дээрээс нь хацар руу нь гараараа 2

удаа цохьсон. Тэр эмэгтэйгийн гар утас нь газар унахаар нь газраас шүүрч аваад

Вокзалын тийшээ зугтаасан. Тэгээд зам хөндлөн гараад зугтааж байхад араас нэг эрэгтэй

хөөж байгаад Вокзалын автобусны буудлын тэнд араас хөөж байсан залууд баригдсан.

Тэнд цагдаа явж байгаад барьсан мөн би Вокзалын автобусны буудлын эмийн сангаас

цагаан өнгийн амны хаалтыг худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-33, 40-41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/,

хохирогчийн өргөдөл /хх-3/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 22/, шүүгдэгчийн хувийн байдалтай

холбоотой баримтууд /хх-н 43-63/, хохирлын баримтууд /хх-н 67-69/, хохирлын мөнгө

хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл /хх-н 78-79/, хохирогчийн хүсэлт /хх-н 80/,

хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-н 97/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Д  нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт

байрлах замын голын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг

45 минутын орчим иргэн Т.Одгарсүрэнгийн амыг нь дарж газар унаган зодож, түүний

эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, биед нь байсан бэлэн 100 евро буюу 289.370

төгрөг, 137.800 төгрөг, SKY маркийн 60.000 төгрөгийн гар утас зэрэг эд зүйлийг хүч

хэрэглэн дээрэмдэж нийт 486.837 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Одгарсүрэнгийн: “...цэцэрлэгт хүрээлэн дундуур

алхаад явж байтал үл таних эрэгтэй хойноос миний амыг дарж унагаагаад дээр гараад

миний үснээс үсдэж цээж, толгой хэсэг рүү өшиглөөд байхаар нь би нүүрээ хамгаалсан.

Тэгээд намайг үснээс чирээд мод руу оруулаад өмсөж явсан саарал өнгийн даавуун

өмдний урд талын халаасанд байсан Sкy маркийн гар утас, бэлэн 100 евро, 137.800

төгрөг байсныг аваад зугтаасан. ...Намайг дээрэмдсэн гэх залуу анх миний өөдөөс алхаж

ирж байсан, тухайн эрэгтэй нь хар өнгийн саравчтай малгай, саарал өмд, улаан өнгийн

пүүзтэй, цагаан өнгийн амны хаалттай байсан. Тэгээд миний хажуугаар өнгөрөөд удаагүй

намайг ам дарж унагаад зодож байх үед улаан пүүзийг харж авсан. Барилга дээр

ажиллаж байсан хүмүүсийн барьсан гэх залуу улаан пүүзтэй байсан ба төмөр замын

цагдаа дээр очиход тэр залуу намайг тохиръё гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

шинжээчийн 11363 дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх

нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар

зүйлийн 2 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт

хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж

ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,

прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт

үйлдэж хэргийг ирүүлсэн байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч

Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2

жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүлээн

зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын

саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар тухайн гэмт хэргийн

улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд

хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй

ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар

Д т оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр

шийдвэрлэлээ.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Одгарсүрэнд 500.000 төгрөгийн

хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д  нь уг хохирлыг нөхөн төлсөн болох нь

хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл /хх-н 78-79/, хохирогчийн

хүсэлт /хх-н 80/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж

шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч

Д ийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг түүний хорих ял

эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга

хэмжээг өөрчилж, цагдан хорьж хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд

хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д ийг “бусдын эд хөрөнгийг хүч

хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т

заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Д ийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Д т оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад

эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Д ийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг

түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус

тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах

гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол

хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д т цагдан хорих таслан сэргийлэх арга

хэмжээ авсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР