Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0241

 

2024           03           18                                   128/ШШ2024/0241                             

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

 татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр,  нэхэмжлэгч Х.Б*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д*******, Б.Б*******, гэрч Г.М******* нарыг оролцуулан Х.Б*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулах албанд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хэлэлцээд,  

                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

            Гэрч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулах албан дарга Г.М******* шүүх хуралдаан гаргасан тайлбар мэдүүлэгтээ: “...Миний бодлоор боломж байна. Шүүх хуралдаан дээр аль тал эвлэрээд явах боломжтой гэж үзэж байна. Гэвч Х.Б******* гэх хүний хүсэж байгаа Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ бүхий газар буюу зөрчил арилгасан байршлууд дээр газар хүсээд байгаа. Тухайн газрууд нийтийн эзэмшлийн зам талбай гэдгээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор баталгаажаад явж байгаа. Ажил үргэлжилж хийгдэх болно. Иймд чөлөөлөгдсөн газар дээр газрын асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Харин Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт газрыг нөхөн дүйцүүлж хэмжээг томруулж олгох боломж байгаа. Газрын тухай хууль шинэчлэгдэн найруулагдаж 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш дагаж мөрдөгдөж байгаа. Тус хуульд зааснаар Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажилд өртсөн газар эзэмшигч нарын асуудлыг боломжит байршлаар дүйцүүлж олгож болно гэж хуульчилсан байгаа.

Дүйцүүлж олгохдоо Хан-Уул дүүрэгт олгох боломжтой байна гэж хэлж байна. Нэхэмжлэгч Х.Б******* хэлээд байна. Нөхцөл байдлыг дордуулж байна гэж хэлж байна. Дордуулаагүй улам сайжруулж өгч байгаа. Улаанбаатар хотын шинэ төв буюу хотын захиргаа тэр зүг рүү нүүсэн байгаа. Маш их төлөвлөлт хийгдэж байгаа газар гэж ойлгож болно. Эртхэн шиг байдлаар асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна.

            Улмаар Нэхэмжлэгч Х.Б******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч Х.Б******* би анх гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан гарч байна. Ингэхдээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргаас санал болгосон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн инженерийн шугам сүлжээ бүхий газраас сонголт хийж, уг газар 88 м.кв-ыг ихэсгэн өгөх боломжтой гэснийг баримтлан нэхэмжлэлээсээ татгалзсан болно. Энэ үндэслэлийг шүүхээс гарах эрх зүйн шийдвэрт тусгаж өгнө үү.” гэв.

                                                           ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэрэгт нэхэмжлэгч А.Б******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулах албан дарга Г.М*******аас гаргасан “...Хан-Уул дүүрэгт, шугам сүлжээ бүхий газарт, газрын байршлыг томруулсан байдлаар газар олгох боломжтой” талаар саналыг тавьсны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Б******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Зам тээвэр хөгжлийн яаманд тус, тус холбогдуулан гаргасан “...Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/285 дугаар газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Х.Б*******д олгосон 88 м.кв газрыг байршил шилжүүлэх журмаар эргүүлэн олгох тухай шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус, тус даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Зам тээвэр хөгжлийн яаманд тус, тус холбогдуулан гаргасан “...Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/285 дугаар газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Х.Б*******д олгосон 88 м.кв газрыг байршил шилжүүлэх журмаар эргүүлэн олгох тухай шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус, тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Цэрэнхандад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА