Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04033

 

 

 

 

 

 

  Иргэний Хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

         

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О т холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 664 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй олгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 498 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 10 249 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 10 249 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ