Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0331

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.О*******,

Хариуцагч: Ш******* хоорондын шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.

Хэргийн индекс: 128/2024/0203/3

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Т.О*******ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Ш*******өөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 55,440,000 / тавин таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг олгохыг хариуцагчид даалгуулах гэж тодруулсан.

2. Хэргийн үйл баримт, процессын түүх:

2.1. Нэхэмжлэгч Т.О******* нь У******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан тул У******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.

2.2. Улмаар У******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.9, 87 дугаар зүйлийн 87.1.3, 87.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1, 5.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.О*******д нэг удаагийн буцалтгүй тусламж 100,800,000 /нэг зуун сая найман зуун мянга/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч Т.О*******ээс нэг удаагийн буцалтгүй тусламжийг буруу тооцож, тэтгэмжийг зөрүүтэй олгосон гэж үзэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ш*******д гомдол гаргасан байна.

2.4. Дээрх гомдолд Ш*******өөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/141 дүгээр албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгчээ.

2.5. Нэхэмжлэгч Т.О******* нь дээрх гомдлын хариуг эс зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Т.О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Миний бие нь У******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хуульд заасан болзол шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан.

3.2. Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа Ш*******ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газраас У******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын дансанд нэг удаагийн тэтгэмжийн санхүүжилт хэмээн 100,800,000 төгрөг орсныг тус шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, улмаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний дансанд шилжүүлсэн.

3.3. Ш*******өөс өндөр насны тэтгэвэрт гарахад авах нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо Монгол Улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээ"-г үндэслэж олгоогүй. Иймээс нэг удаагийн буцалтгүй тусламжийг буруу тооцож, тэтгэмжийг зөрүүтэй олгосон гэж үзэн тэтгэмжийн зөрүүг тооцон олгуулах агуулгатай гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ш*******д гаргасан.

3.4. Уг гомдлын хариуд Ш*******ийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/141 дүгээр албан бичгээр "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д заасны дагуу У******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023.12.21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар Танд нэг удаагийн буцалтгүй тусламж 100,800,000 /нэг зуун сая найман зуун мянга/ төгрөгийг олгосон байна. Иймд таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгатай хариу ирүүлснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

3.5. Хууль зүйн үндэслэлийн тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугааp зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр нь /шинэчилсэн гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр насны тэтгэвэрт газар тооцож нэг удаагийн тэтгэмж сарын гэж шүүгчээр ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан "сарын дундаж цалин"-гийн хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмж олгохоор тус хуульд тусгайлан зохицуулсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тус хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

3.6. Мөн Монгол Улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх байх ба шүүгчийн "сарын дундаж цалингийн хэмжээ" гэдэг ойлголтод дээрх нэмэгдлүүд бүгд багтахаар байна.

3.7. Ш*******өөс нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо тухайлсан харилцаанд хэрэглэх хуулийг баримтлаагүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын ха*******ралтын "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7-д дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж хөлсөөр тооцох"-оор заасан.

3.8. Харин Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн заалт нь илүү нарийвчилсан (шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг тухайлсан хуулиар зохицуулсан) зохицуулалт бөгөөд энэхүү заалтыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгтэй адилтган үзэх боломжгүй юм.

3.9. Иймд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад энэ асуудлыг илүү нарийвчлан (тухайлсан хуулиар) зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн заалт хэрэглэгдэх бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарч буй шүүгчид нэг удаагийн тэтгэмжийг олгохдоо түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр /албан тушаалын үндсэн цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл/ 36 сарын хугацаагаар тооцож олгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

3.10. Түүнчлэн захиргааны байгууллага аливаа үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан "Хуульд үндэслэх" тусгай зарчмыг баримталж шийдвэр гаргахаар заасан байхад хууль үндэслэх зарчмыг баримтлан тэтгэмжийн зөрүүг тооцон олгохгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасанд хамаарч байна.

3.11. Иймд хариуцагч Монгол Улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож уг тэтгэмжийн зөрүүг олгож шийдвэрлэхгүй буюу шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус юм.

3.12. Өөрөөр хэлбэл, Ш*******өөс өндөр насны тэтгэвэрт гарахад олгох олсон буюу тэтгэмжийг тооцохдоо сар дундаж цалингийн хэмжээг буруу тооцоолсон буюу алба хаасан хугацааны нэмэгдэл, ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлүүдийг бүрдлийг хамруулсан хэмжээнээс тооцож олгоогүй нь эрх зүйн байдлыг дордуулж, тухайлсан хуулиар олгохоор заасан тэтгэмжийг буруу тооцон олгож миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

3.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ" гэж заасны дагуу "шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ"-г тухайлсан хуульд үндэслэн тооцох олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэгчид олгохыг даалгах шаардлагыг гаргаж байна.

3.14. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12-т тус тус заасны дагуу хариуцагчаас тэтгэмжийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүг олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:

4.1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 01 сарын 15-ны өдөр баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн. Тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46.2-т заасан нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн олгоно гэж заасны дагуу энэ үеэс миний бие үндсэн цалин 2800000 төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь буюу 1,120,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 15 хувь буюу 420,000 төгрөг нийт 4,340,000 төгрөгийн цалинг тэтгэвэрт гарах хүртлээ а*******ан.

4.2. Монгол Улсын Дээд шүүх нь 2024.02.19-ний өдөр Ж.Д******* нэхэмжлэлтэй, Ш*******д холбогдох захиргааны хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээд шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтын "шүүгчийн авч байсан цалин" гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно" гэж тайлбарлан хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан хууль хэрэглээ дээр маргаангүй болсон гэж ойлгож байна.

4.3. Иймээс миний бие Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 55,440,000 /(1120000+420000)х36/ төгрөгийг олгохыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, Т.Ч******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно..." гэж заасан бөгөөд Ш******* хуулийг уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

5.2. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул "албан тушаалын цалин", "нэмэгдэл", "тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

5.3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Ш*******ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын ха*******ралтаар тогтоосон байна.

5.4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

5.5. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; -Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр ха*******ралт, Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар ха*******ралт/-ийг тус тус баталсан.

5.6. Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

5.7. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Ш*******өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

5.8. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Ш*******өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож, МУШТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, У******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын дансанд өндөр насны тэтгэвэрт гарах шүүгчийн нэг удаагийн тэтгэмж болох 100.800.000 төгрөгийн санхүүжилтийг суулгаж өгсөн. Уг санхүүжилтийн дагуу У******* аймаг дахь шүүхийн Тамгын газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гарган нэхэмжлэгч Т.О*******д нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр олгосон нь хууль зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Т.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Т.О******* нь У******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан байх бөгөөд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

2. Улмаар У******* аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламж 100,800,000 /нэг зуун сая найман зуун мянга/ төгрөгийг олгожээ.

3. Нэхэмжлэгчээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцож, зөрүү тэтгэмжийг олгуулах агуулга бүхий хүсэлт гаргасанд Ш*******ийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/141 тоот албан бичгээр ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д заасны дагуу ...Танд нэг удаагийн буцалтгүй тусламж 100,800,000 төгрөгийг олгосон байна. Иймд Таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй... гэх хариуг өгчээ.

4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж,

Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын ха*******ралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж,

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ, 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан.

5. Дээрх хууль, журмын зохицуулалтаар, Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг нийтлэг байдлаар сарын үндсэн цалингийн дунджаас тооцохоор, харин хууль тогтоогчоос Монгол Улсын шүүхийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэрт гаргахад шүүгчид сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаагийн тэтгэмжийг тооцохоор нарийвчлан зохицуулсан байна.

6. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолд ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу шүүгчийн авч байсан цалин гэдгийг нь зөвхөн албан тушаалын цалин гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно... шүүгчийн авч байсан цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байхад хариуцагчаас зөвхөн албан тушаалын гэх нэг бүрэлдэхүүнийг салган авч, үлдэх хэсгийг олгохгүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй хэмээн дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

7. Ийнхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт шүүгч нь өндөр насны тэтгэвэрт гарахдаа сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр буюу сарын албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийн дунджаар тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй гэж нарийвчлан зохицуулсан байхад хариуцагчаас хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмжийг Улсын Их Хурлын 2015 оны Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 101 дүгээр тогтоолын ха*******ралтын 5-д заасан анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын сарын цалин 2,800,000 төгрөгөөс тооцож олгон, зөрүү тэтгэмжийг олгуулах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Ерөнхий зөвлөл шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 74.1.1.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төсвийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн боло*******руулж, энэ хуулийн 46.8-д заасан журмын дагуу хүргүүлэх;, 74.1.2.шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах;, 74.1.5.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулж, хянан шалгаж, удирдах гэж заасны дагуу хариуцагч Ш*******өөс тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохын өмнө авч байсан албан ажлын онцгой нөхцөлийн 1,120,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 420,000 төгрөг буюу 1,540,000 төгрөгийг 36 сараар тооцож нийт 55,440,000 /тавин таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг баримтлан Т.О*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ш*******ийн шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 55,440,000 /тавин таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Т.О*******д олгохыг хариуцагч Ш*******д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан а*******ан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ