| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05259/И |
| Дугаар | 102/ШШ2024/04068 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/04068
| 2024 оны 08 сарын 27 өдөр | Дугаар102/ШШ2024/04068 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч:.... хаягтай, рд:..., ......нэхэмжлэлтэй,
хариуцагч: .....тоотод оршин суух хаягтай, рд:...., .....д холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч,
хариуцагч нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бид 20 гаруй жил амьдраад ... тусдаа гэр бүл зохиогоод явсан учир хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээгээд гэр бүл цуцлуулах хүсэлтэй байна. Бид хоёр 1997 оноос хойш нэг ангид ороод хамт суралцаад 2001 онд гэр бүл болоод том охин маань төрсөн. Том охин ... 2001 онд төрсөн, 2012 онд бага охин ... төрсөн. 2022 оноос хойш тус тусдаа байх болоод .... тусдаа гэр бүлтэй болсон байна. Гэр бүл болон өөрийнх нь хүсэлтийг хүндэтгэж үзээд нэхэмжлэл гаргасан. Би одоо хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Охиноо өөрийн асрамжид авна. Тэтгэлэг нэхэмжлэхгүй. Өөрийн ухамсраараа хариуцлагаа яаж хүлээхээ өөрөө шийдэг. Эд хөрөнгийн маргаан байхгүй... гэв.
3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэмж хэлэх тайлбар байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг дэмжинэ... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх /хэргийн 3 дугаар тал/
Гэрлэсний гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 5-дугаар тал/
... төрсний гэрчилгээ, өрхийн эмчийн тодорхойлолт /хэргийн 6, 8-9 дүгээр тал/
.... иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 7 дугаар тал/ /хэргийн /хэргийн 8-10 дугаар тал/
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 17 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ...гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч 2022 оноос хойш өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй... гэж тайлбарласан.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч маргаагүй.
4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1997 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан, 2001 оны 09 сарын 18-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2001 оны 01 сарын 23-ны өдөр охин .... 2012 оны 03 сарын 06-ны өдөр охин Б.Анучимэг нар төрсөн болох нь гэрлэсний гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.
5. Хариуцагч өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэдтэй болсон шалтгааны улмаас зохигчид 2022 оноос өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, цаашид гэр бүлийн харилцаа, хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч маргаагүй нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
6. Зохигч талуудын дундаас 2001 оны 01 сарын 23-ны өдөр төрсөн охин .... 18 насанд хүрсэн, 2012 оны 03 сарын 06-ны өдөр охин .... талуудыг тусдаа амьдрах болсон үеэс эхийн асрамжид байгаа түүнийг нэхэмжлэгчийн асрамжид үлдээхийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
7. Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн охин ... эхийн асрамжид үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ..... М. нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн, 12 настай охин . асрамжид үлдээсүгэй.......
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ