Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 544

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

 Шүүгдэгч: Н  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны

танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

Н д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

эрүүгийн 1705001350132 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн

авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Н ,

Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус

дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр,

хүүхдийн хамт оршин суух,

урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Н  нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн

орчим Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баялаг

нэртэй дэлгүүрийн орчим Д.Дашнямтай маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл

мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт

цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар

сарын 10-ны өдөр 12 цагийн үед би эхнэр, найзтайгаа дэлгүүр орсон. Би тухайн

дэлгүүрийн өмнө тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож хувиараа таксинд явдаг. Тэнд баахан

хүмүүс сууж байсан. Би эхнэртээ машинаа өгч явуулаад найзтайгаа дэлгүүрийн үүдэнд

бууж, тэнд байсан хүмүүстэй юм ярьсан. Тухайн үед хохирогч Дашням байж байсан.

Дэлгүүрийн гадаа саравч байдаг, тухайн саравчны буланд очоод суухад Дашням согтуу

тэнд байсан хүмүүс рүү агсраад савчаад байсан. Би тоогоогүй. Дашням бид хоёрын дунд

хоёр хүн сууж байсан. Тэгсэн хохирогч Дашням миний нүдний шилийг аваад “чи дандаа

хар нүдний шил зүүдэг гээд нүдний шил авч шидээд дэвсэж хагалсан. Би “чи яаж байгаа

юм” гээд босоод ирсэн. Дашням надаас өндөр том биетэй, намайг боосон. Би Дашнямыг

хоёр удаа цохьсон. Тэгсэн эхнэр машинтайгаа усны сав аваад ирсэн. Би Дашнямыг 2013

оноос хойш мэднэ. Нэр усыг нь сайн мэдэхгүй, бие биетэйгээ мэндтэй явдаг. Би тухайн

үед ийм асуудал болно гэж мэдээгүй. Маргааш нь гэрийхэнтэйгээ хоёр өдөр салхинд

гарчихаад ирсэн. Би эхнэрийг нь танихгүй. Намайг цагдаагаас дуудсан. Би Дашнямтай

уулзахад “эхнэр өргөдөл өгсөн” байна гэж хэлсэн. Би хохирогчид хөнгөн хохирол

учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хохирогч Д.Дашнямын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 7 дугаар сарын

10-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 21-р хорооны Баялаг дэлгүүрийн үүдэнд

дэлгүүр орох гээд таньдаг Төгсөө, Даагий хоёртой зогсож байтал зүс таних Н

гэдэг залуу таараад намайг шоронгийн хулгайч олон жил суусан гэсэн гээд хэл амаар

доромжлоод байхаар нь би түлхсэн чинь зүүж явсан шил нь уначихсан чинь намайг

ирээд шууд нүүр рүү цохьсон. Би газар унаад ухаан алдчихсан байсан. Тэгээд сэрээд арай

гэж босоод хашаа тулж явж байгаад гэртээ ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Гэрч Д.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл тэнд байсан өндөр биетэй

эрэгтэй тэнд байсан хүмүүс рүү янз бүрээр давшлаад байснаа Н ыг чи

яахаараа дандаа хар шил зүүж байдаг юм бэ гээд Н ын зүүж байсан нарны

шилийг нь булааж аваад газар шидсэн тэгэхэд Н ын яаж байна гээд босоод

ирэхэд нь нөгөө өндөр биетэй залуу Н ыг цамцны захаар нь боож аваад, тэр

хоёр бие биенийхээ нүүр рүү 2-3 удаа цохиход тэнд байсан хүмүүс салгасан” гэсэн

мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 10-ны

өдөр нөхөр Н  болон түүний найз Батбаатар нарын хамт машинтайгаа дэлгүүр

явсан ба Баялаг дэлгүүрийн гадаа Н , Батбаатар хоёр машинаас буугаад

үлдсэн ба би буцаж гэр рүүгээ яваад усны сав аваад дэлгүүрийн үүдэнд иртэл Дашням

манай нөхөр Н ыг цамцаар нь боогоод нүүр рүү нь гараараа цохиж байсан.

Би машинаа эргүүлж тавиад, машинаасаа буухад манай нөхөр Н  болон

Дашням хоёрын нүүрнээс нь цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Шинжээчийн 9360 тоот дүгнэлтэд: “...Д.Дашнямын биед дээд, доод уруулд шарх

гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь

хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул

гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги

алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/,

хохирогчийн өргөдөл /хх-н 4/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 30-32/, шүүгдэгчийн

хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н  нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчим

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баялаг”

нэртэй дэлгүүрийн орчим Д.Дашнямтай маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж

эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ

хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Дашнямын “...Зүс таних Н  гэдэг

залуу таараад намайг шоронгийн хулгайч олон жил суусан гэсэн гээд хэл амаар

доромжлоод байхаар нь би түлхэхэд зүүж явсан шил нь уначихсан чинь миний нүүр рүү

цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Д.Батбаатарын “...Н ыг чи яахаараа

дандаа хар шил зүүж байдаг юм бэ гээд Н ын зүүж байсан нарны шилийг нь

булааж аваад газар шидсэн тэгэхэд Н  яаж байна гээд босоод ирэхэд нь нөгөө

өндөр биетэй залуу Н ыг цамцны захаар нь боож аваад, тэр хоёр бие

биенийхээ нүүр рүү 2-3 удаа цохиход тэнд байсан хүмүүс салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н

11/, шүүх эмнэлгийн шинжээчийн 9360 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын

дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн

бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н  нь хохирогчтой маргалдаж улмаар нүүрэн тус газар нь

цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт

авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн

шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Дашнямын биед хөнгөн хохирол

учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр

тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх

зүйлгүй гэж мэдүүлэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул

түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй

гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг

үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний

хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-

д заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н  нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад

торгуулийн ял оногдуулж, уг ялыг 5-6 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү

гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,

5-д зааснаар шүүгдэгч Н д шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын

хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван

таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг

мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн

баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон

тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н ыг “хүний эрүүл мэндэд

хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр

торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч

Н  нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000

төгрөгөөр торгох ялыг 06 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох

ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,

нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад

төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны

төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл

бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин

төгөлдөр болтол шүүгдэгч Н д хувийн баталгаа гаргуулах тухай таслан

сэргийлэх арга хэмжээ авсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР