Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/04061

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/04061

Улаанбаатар хот

 

МОНГОЛ НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух хаягтай, рд:., ...... нэхэмжлэлтэй,

хариуцагч: ...... тоотод оршин суух хаягтай, рд:., ..... холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч .,

хариуцагч  нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ... хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...бид 2018 онд танилцаад 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охинтой болсон. 2019 оноос хойш цуг амьдраад 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн. 2022 оны 11 дүгээр 17-ны өдөр би хүүхдээ аваад явахаас өмнө надад гар хүрээд түүнээс хойш салъя гэж шийдсэн. Одоо нэг жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байна. Нийлэх бодол байхгүй. Хүүхэд маань над дээр буюу миний талын ээж аав дээр цуг байдаг. Дарханд цэцэрлэгт явдаг. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид 2020 оны 9 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан... гэв.

3.Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...бид 2020 оны 8 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Залуу гэр бүл учир алдаа оноо гаргах зүйл маш их байсан. Бид 5 настай охинтой. Тэтгэмж тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байгаа эцэг хүний хариуцлагыг хүлээнэ. Мөн охин маань хоёр талын аав ээж дээрээ харилцан харах хүсэлтэй байна. Тэтгэлэг өгөхөд охинд маань яаж зарцуулагдах вэ гэдгийг бас мэдмээр байна. Охин маань ээж дээрээ байх хугацаанд яг хэдэн цагт ямар үед ээж нь харах вэ эсвэл эмээ өвөө, ах дүү нар нь харах юм уу энэ асуудлыг би хэрхэн яаж мэдэх вэ гэдэг асуудал байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх /хэргийн 4 дүгээр тал/

Төрсний гэрчилгээ, өрхийн эмчийн тодорхойлолт /хэргийн 3, 6 дугаар тал/

Гэрлэсний гэрчилгээ /хэргийн 5 дугаар тал/

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 7 дугаар тал/

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 17 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...таарамжгүй харилцаа хүчирхийллээс шалтгаалж тусдаа амьдарч байгаа... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 онд танилцаж гэр бүлийн харилцаатай, хамтын амьдралтай байсан, 2020 оны 09 сарын 04-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2019 оны 11 сарын 19-ны өдөр охин ..... төрсөн болох нь гэрлэсний гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

5. Хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нэхэмжлэгчийг удаа дараа зодсон шалтгааны улмаас 2022 оны 01 сараас эхлэн өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэр бүлийн гишүүд бие биеэ халамжлах хүндэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, харилцан ойлголцох зэрэг гэр бүлийн дотно харилцаа холбоогүй нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

6. Зохигч талуудыг тусдаа амьдарсан үеэс охин .... эхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар хариуцагч маргаагүй.

 

7. Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2019 оны 11 сарын 19-ны өдөр төрсөн охин ..... эхийн асрамжид үлдээж, эцгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

8. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй гэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан рд:..., ...... нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 11 сарын 19-ны өдөр төрсөн охин ....... асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 11 сарын 19-ны өдөр төрсөн, 04 настай охин .... 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ..... тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тайлбарласугай.

7.Зохигчид эд хөрөнгийн маргаагүй болохыг дурдсугай.

8.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ