| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/02551/И |
| Дугаар | 102/ШШ2024/04060 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/04060
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан рд:, нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 06 сарын 20-ны өдөр охин , 2020 оны 01 сарын 08-ны өдөр хү асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 06 сарын 20-ны өдөр төрсөн, 06 настай охин 2020 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн, 04 настай хүү нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 / нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр эцэг сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө alfard маркийн тээврийн хэрэгслийн үнэ 41 000 000 төгрөгөөс 20 500 000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн улсын дугаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох тээврийн хэрэгслийн үнэ 20 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож, талууд эвлэрснийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тайлбарласугай.
7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон Эвлэрлийн гэрээг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ