Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0987

 

 

 

 

      2023        12           19                                      128/ШШ2023/0987    

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ТБ,*******,*******

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Э 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.А    

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М, Ж.И 

Гуравдагч этгээд: “В” ХХК 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э, Х.Л 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Р.М

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/ дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/ дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна. 

2. Маргааны үйл баримтын талаар дурдвал: 

2.1 Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/439 дүгээр захирамжаар “... Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б*******н хойд талд байрлах 16000 м.кв газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “В” ХХК-д эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

2.2 Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/ дугаар захирамжаар “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 01, 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу эзэмшилд байгаа газрын зориулалт, хаягийг өөрчилж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцжээ.

2.3 Улмаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/4688 дугаар албан бичгээр “... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 01-08/3119 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн тул гомдолд дурдсан захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэл тогтоогдохгүй” талаар мэдэгдсэн байна.

2.4 Тус шүүх нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/ дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:“Ц овогтой Э нь Б*******н захирлын түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр томилогдсон бөгөөд томилогдсон цагаасаа эхлэн энэхүү газрын маргаанд оролцож ирсэн болно. Уг маргаан 2018 оны 05 дугаар сараас эхэлж олон шатны шүүх хурлаар үргэлжилсээр 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүхийн тогтоол гарч Б*******н талд бүрэн шийдвэрлэсэн хэмээн ойлгож явав. Учир нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №3319 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар гуравдагч этгээд оролцож байгаа тохиолдолд “Эвлэрлийн гэрээ”-г батлахгүй гэж шүүгч хэлээд алх цохисон билээ.  Мөн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №0150 дугаар бүхий Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагч: Гуравдагч этгээдүүд эвлэрэхгүй гэж тайлбар өгч байхад танайх эвлэрэх хүсэлт удаа дараа өгч байна. Эвлэрэх хүсэлтийг батлахгүй, хүсэлт гаргасан хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж байна...” гэв.

Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүхийн тогтоол гарсан тогтоолоо авна уу гэж манай өмгөөлөгч рүү утасдаж хэлснийг өмгөөлөгч М.А /0812/ над руу утсаар хэлж миний бие ажил дээр нь очиж тус шүүхийн тогтоолтой танилцсан болно. Миний бие утга зохиолын ажилтан мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ ахисан шатны зэрэг хамгаалсан учир монгол хэлээр бичсэн аливаа эхийг зөв ухаж ойлгодог хэмээн боддог. Тиймдээ ч хэд дахин уншаад үл ойлгож байсан учир өмгөөлөгчөөсөө дахин дахин тодруулахад өмгөөлөгч М.А “Эвлэрлийг батлаагүй, гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаж тогтоол гаргах ёсгүй учир уг тогтоолыг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан гэж ойлгож болно гэв...” Иймд манай өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч бид бүгд шүүхийн маргааныг бүрэн манай талд шийдвэрлэсэн хэмээн нэг утгаар ойлгож уг маргаантай байсан 16000 м.кв газар Б*******дээ эргэн ирсэн гэж бат итгэлтэй явсаар жил орчим болоход газар чөлөөлж өгөөгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхээс уг “В” ХХК нь хаяг дээрээ байхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байна гээд манай музейн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3.Н /УИ/ нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр над руу ярьсан.

Энэ өдөр мөн 91 дугаараас Соёлын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Э залгаж газартай холбоотой асуудлын үйл явц ямар шатандаа явж буйг сайд Ч.Нд танилцуулах гэж байгаа тул бичиг баримтуудаа авчирч танилцуулна уу? гэж хэлэв. Намайг Соёлын яаманд очиж уг асуудлаар анхан шатны танилцуулга хийхэд танилцуулах үед Соёлын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Э: “Та эвлэрлийн гэрээ байгуулсан юм биш үү? Танай газар дээр “В” ХХК гэрчилгээ авчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Ингээд 128/ШШ2020/0078 шүүхийн шийдвэртэй хэрэгтэй танилцахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн Тамгын газарт хүсэлт гаргаж баримтуудыг хуулбарлаж авах бүрэн эрхийг Ц.М*******, 3.Н нарт итгэмжлэл гарган шүүхийн тэмдэглэлийг авч үзэхэд бидэнд мэдэгдэлгүйгээр хурал хийсэн нь нотлогдсон бөгөөд хуралд Нийслэлийн Захирагчийн алба, “В” ХХК хамтран гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр “Эвлэрлийн гэрээ” байгуулан манай байгууллагыг зөвшөөрсөн мэт нотлох баримтгүй тэмдэглэл үйлджээ. Баримтыг үзэхэд нэхэмжлэгчээр “В” ХХК, хариуцагчаар Нийслэл, гуравдагч этгээдээр Б******* биш Нийслэлийн Захирагчийн албаны хоёр ажилтан оруулж хэрэг шийдвэрлэсэн байсныг мэдэв. Энэ үед Соёлын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Этой дахин уулзахад Нийслэлийн Засаг даргаас тус газартай холбогдолтой захирамж гарсан сураг сонссон бөгөөд Б*******н менежер Д.Эыг захирагчийн албанаас тус захирамжийн хуулбарыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргуулан авч, холбогдох нотлох баримтуудын хамт, хуулийн хугацаанд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан. Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0078 шүүхийн шийдвэртэй холбогдолтойгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай" захирамж гарсан.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ тоот Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах талаар шүүхэд шууд хандах эрхтэй болно.” гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Газрын эзэмших эрх олгосон захиргааны акт буюу захирамж хүчингүй болсон гэдэг үндэслэлийг гаргаж байгаа. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасныг үндэслэн Засгийн газрын 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 тоот дугаартай Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүсийг Б*******н ордны хамгаалалтын бүсийг 5,7 га авахаар тогтоосон байдаг. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний А/439 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б*******н хойд талд байрлах 16 м.кв газрыг “В” ХХК-д эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг цуцалсан бөгөөд уг асуудлаар “В” ХХК Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд хандсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг шүүхээс хүчингүй болгоогүй. “В” ХХК нь уг шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багассан талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт тухайн үед оруулаагүй байсан гэж үзэж байгаа. Уг маргаанаар эвлэрлийн талаар гуравдагч этгээд Б*******г хүлээн зөвшөөрөөгүй байхад гэрээний тодорхой нэг заалт дээр гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн гээд өгүүлбэр заалтуудад оруулаад талууд эвлэрсэн. Хэдий эвлэрсэн ч гэсэн шүүхээс захирамж гаргахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсан гэж захирамж гаргасан. Шүүх эвлэрлийг батлаагүй гэж хардаг. Нийслэл дэх Захиргааны анхан шат шатны шүүхийн тогтоол дээр 2018 онд 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгоогүй бөгөөд уг захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Дараагийн захирамж болох 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай “В” ХХК үйл ажиллагаа явуулах зориулалтыг өөрчлөн, хаягийг нь хэвээр үлдээсэн захирамж гаргасан. Засгийн газрын 2001 оны тогтоолоор 5,7 га газрыг тогтоохдоо талуудаас буюу Нийслэлийн Засаг даргаас санал авч оруулж ирсэн байдаг. Ингэхдээ Б*******н хойд талын хашаанаас Чингисийн өргөн чөлөөний зам хүртэлх кадастрын зургийг тухайн үед гар аргаар хийсэн байсан. Хэлбэр дүрсийн хувьд ч гэсэн “В” ХХК-ийн эзэмшиж байгаа газартай давхацсан байдлаар харагдаж байгаа. Б*******н хойд талд байрлаж байгаа 9406 м.кв газрыг “В” ХХК нь цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, сүүлд маргаан бүхий захиргааны актаар үйлчилгээ гэдэг үг нэмсэн байгаа. Үйлчилгээ гэдэг үг нэмснийг цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаатайгаа холбоотой үйлчилгээ эрхлэх ёстой гэсэн утгаар ойлгож байгаа. Гэтэл энэ захирамжаар “В” ХХК-ийн газар Соёлын өвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-д түүх соёлын, дурсгалт газар, түүний орчны бүсийн газар, түүний хэвлийг хөндөх барилга байгууламж барих зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д соёлын өвийг хамгаалах, соёлын өвд эрсдэл учруулж болох аливаа үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй гээд 2001 оноос хойш хамгаалалтын зурвасыг хамгаалж ирсэн. “В” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын хойд талаар байгаа хашаа үндсэндээ Б*******н өмчлөлд байдаг улсын төсвийн хөрөнгөөр барьсан хашаа юм. Тэгэхээр Б*******н хамгаалалтын зурвас дотор шүүхийн шийдвэр гараад газар олголт хийгээд явж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Тиймээс хууль бус захирамжийг хүчингүй болгож 5,7 га газар хамгаалалтын зурвасаараа эргүүлж авах гэхээр нэгэнт мэдээллийн сан дээр орчихсон байгаа учраас бид нар авч чадахгүй байгаа. Тийм учраас хүчингүй болгочихвол бид нар 5,7 га газраа хамгаалалтынхаа зурвасыг эзэмшихээр авах боломжтой байгаа. Сүүлд шүүхээр явж байгаад дийлэнх хэсгийг нь авсан. Б*******н 3,3 га газар эзэмших эрхийн гэрчилгээтэй ийм байгаа.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тоот тогтоолоор захирамжуудыг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх тухай захирамжийн 3 дахь заалтаар 2018 оны 2 захирамжийг хүчингүй болгосон байдаг. Шүүхээс ямар нэгэн байдлаар захирамжуудыг хүчингүй болгоогүй байсан. Дараа нь захирамжаар маргаан бүхий захиргааны акт 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ тогтоолын 3 дахь заалтаар дугаар захирамжийг “В” ХХК-д холбогдох хэсгийг тус тус захирамжаар хүчингүй болгосон. Тиймээс 2018 оны А/439, А/441 захирамжууд нь хүчинтэй хэвээр болж эрх зүйн үйлчлэл нь сэргэх учиртай. Тиймээс хүчингүй болгосон захирамжуудаар “В” ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь өөрөө хүчингүй гэсэн хууль зүйн үндэслэлийг гаргаж байна. Соёлын өвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.6-д шинээр барилга байгууламж зөвшөөрөлгүйгээр барьсан. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.3-д барилга байгууламж хориглосон заалтууд байгаа. Мөн судалгаа сурталчилгааны зориулалтаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д дэд бүтэцтэй барилга байгууламж, 38.1.2-т барилга байгууламж барих, газрын хэвлийд мод, элс, хайрга, чулуу авах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэдэг Соёлын өвийн тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн. Анхнаасаа газар олгох нь өөрөө хууль бус байсан. Холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж “В” ХХК-ийн зүгээс үйл ажиллагаа явуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас “В” ХХК эзэмшиж байгаа газар 5,7 га-ийн давхцалтай байна гэдэг кадастрын зураг болон 2 удаагийн албан тоотоор ирүүлсэн. Давхцалтай гэдэг нь тогтоогдоод, нотлогдож байна. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2006 онд 5,1 га газартай давхцалтай бүртгэсэн гэдгээ албан тоотдоо дурдаад ирүүлчихсэн байгаа. Тиймээс 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүс тогтоосон 5,7 га газар дээр хууль бусаар газрын эрх олгож түүн дээр хууль бусаар барилга байгууламж барьж газрын хэвлийд халдаж Соёлын өвийн тухай холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн дагуу хамгаалалтын бүс давсан, давхцаж байна гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож. Тиймээс Газрын тухай хуулийг хэрэглэхгүй. Газрын тухай хууль хэрэглэхгүй учир гуравдагч этгээдээс гаргаад байгаа Газрын тухай хуулийн ямар зүйл заалтаар цуцлах гээд байгаа вэ гэдэг асуудал яриад байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т газрыг эзэмшихгүйгээр зөвхөн гэрээний үндсэн дээр ашиглана гэж заасан. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг хуулиар олгохыг хориглосон. Соёлын дурсгалт газрын гэдэг ангилалд нь хамаарч байгаа. “В” ХХК-ийн өмчлөх эрхэд халдахгүй. Өөрөөр хэлбэл хамгаалалтын бүс дээр иргэн, аж ахуйн нэгжид гэрээний үндсэн дээр газрыг ашиглаж тухайн эд хөрөнгө хувь хүний өмч байж болно. Тэгэхдээ газар улсын өмч байх ёстой. Чойжин ламын музейн хувьд газрыг нь олгоогүй. Гэрээгээ үзүүлээд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч болно. Мөн хувийн хөрөнгөөрөө барилга барьж болно. Хариуцагч өмчлөх эрхэд ноцтой халдаж байна гэж тайлбарладаг боловч ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс өмчлөх эрхэд халдахгүй. Газрыг ашиглуулах гэрээ байгуулаад Нийслэлийн Засаг дарга бүс дээр зөвхөн газар ашиглуулах гэрээ байгуулах эрхтэй. Гэрээний үндсэн дээр цэцэрлэг хүрээлэнгээ байгуулах ёстой. Хамгаалалтын бүс байна, давхцаж байна гэдэг баримтаар тогтоож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0078 дугаар тогтоолоор “В” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжаар “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус газрыг чөлөөлөх шаардлагатай гэж тодорхойлсон байна.  Гэвч Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжаар “В” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 9406 м.кв газрыг Монголчуудын уламжлалт буддын шашны сүмийн цогцолбор, бүх нийтэд зориулсан түүх, соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар захирамжаар “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн зориулалтыг цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээ болгон өөрчилж шийдвэрлэж гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж заасан байдаг ба “В” ХХК нь тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмшиж байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий газрыг хууль дүрмийн дагуу чөлөөлөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргаас эвлэрсэн шүүхийн захирамж тогтоолыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А/ дугаар захирамжийн “В” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9406 м.кв газраас “В” ХХК-д, 16 мянган м.кв-аас үлдсэн газрыг Б******* болон нийтийн газар хэвээр үлдээж шийдсэн. Тухайн шийдвэрийг гаргахдаа эвлэрлийн захирамжийг үндэслэж тус шийдвэрийг гаргасан. 2020 оны А/ дугаар захирамжаар “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн зориулалтыг цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа болгож өөрчлөн шийдвэрлэж гэрээ байгуулан гэрчилгээ олгосон.

Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “В” ХХК-д тухайн эзэмшил газрыг талбайн хэмжээ зориулалтыг өөрчилж байгаа. Мөн “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосоор “В” ХХК-ийн эрх ашиг ноцтойгоор хохирохоор байна. Б*******тэй хамгаалалтын зурвастай давхцалтай байгаа ч ямар нэгэн барилга байгууламжтай давхцалгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б*******н 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ тоот Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардан аваад гуравдагч этгээд “В” ХХК-ийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б*******н 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5. "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан", 54.1.6. "нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар,... хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа", 54.1.8. "энэ хуулийн 14.1- 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан ангүйгээр хэтрүүлсэн" гэж тус тус зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,  хэргийг хэрэгсэхгүй бол болгох үндэслэлүүд байна.

Нэг: Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байгаа тухайд: Нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардлагадаа тодорхойлсон “В” ХХК-ийн газартай холбоотой асуудал, маргааны үйл баримт нь урьд Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаад хэрэгсэхгүй болсон.

Тодруулбал, Манай компанид Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 279 дүгээр захирамжаар Б*******н ард 16,000 м.кв талбайг эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А/920 дугаар захирамжаар сунгасан болно. Тус газар дээр манай компанийн хууль ёсны өмчлөлийн Ү-22, Ү-22 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүд байрладаг. Нийслэлийн Засаг дарга манай газар эзэмших эрхийг 2018 оны А/439 захирамжаар хүчингүй болгосон бөгөөд энэ талаар маргаан шүүхэд хянагдаж байх үед хэрэгт тус захирамж гарсантай холбогдуулж гарсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/441 дүгээр захирамж баримтаар авагдсан байдаг. Уг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/441 дүгээр захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан А/920 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон байсан. Эдгээр захирамж гарахаас өмнө болон гарсны дараа гээд аль ч үед манай компанид албан ёсоор мэдэгдээгүй, тайлбар санал өгөх, оролцох боломжийг олгоогүй байдаг.

Дээрх захирамжуудтай “В” ХХК-аас маргаж 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасны дагуу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан билээ. Үүнд:

1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох;

2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/441 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь маргааны зүйлийн талаар харилцан ойлголцож 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 01/09 дугаартай “Эвлэрлийн гэрээ” байгуулсан болно. Эвлэрлийн гэрээний 2.1-т “Гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16,000 м.кв талбай бүхий газраас нэхэмжлэгч талын үл хөдлөх хөрөнгийн суурийн болон орчны газрыг буюу энэхүү гэрээний хавсралт 1-д тусгасан байршил, хэмжээ, хил хязгаар бүхий талбайг нэхэмжлэгч талд энэхүү гэрээний 3.2.2-т заасан зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргах, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, талууд нэхэмжлэгчид эзэмшүүлснээс бусад талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран тохижуулж, гуравдагч этгээд Богд Хааны ордон музейд хүлээлгэн өгнө” хэмээн тохиролцсон байдаг бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс эвлэрэлд оролцоогүй учир эвлэрлийн гэрээг шүүхээс батлаагүй болно.

Ингээд маргааны явцад манай компани түүх, соёлын дурсгалт газар, соёлын өвийг хамгаалан хүндэтгэх, соёлын өвийн талаарх мэдлэгийн бусдад олгох, сурталчлан таниулах, түүх, соёлын дотоод, гадаад аялал жуулчлалыг хөгжүүлэх, Б*******н орчмын цэцэрлэгт хүрээлэн байгуулж нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглахад өөрийн хувь нэмрээ оруулах, хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсоор үүссэн газар эзэмших эрхийг тодорхой хүрээнд хадгалж, хөндөхгүй байх үүднээс талууд харилцан ойлголцсон.

Үүний дагуу “В” ХХК нь өөрийн 16,000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газраас үл хөдлөх хөрөнгийн суурийн болон орц гарц бүхий орчны газар болох 9,406 м.кв талбайг зориулалтын дагуу эзэмших эрхтэй хэвээр үлдэх, бусад 6,594 м.кв талбай бүхий газрыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэгчдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, Б*******н орчмын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, зөвхөн нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглуулахаар нийслэлд буцаан өгөхөөр болсон болно.

Иймд “В” ХХК-ийн хувьд түүх соёлоо хүндэтгэн, дээдлэх хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн суурь түүний орчны 9,406 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэн"-ийн зориулалтаар эзэмших эрхтэй хэвээр үлдэх нь бидний хүсэл зоригт бүрэн нийцнэ, газар эзэмших эрх маань энэ хэмжээнд хадгалагдаж хамгаалагдвал эрх маань сэргэнэ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсанаар тодруулсан. Үүнд:

1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9,406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай;

2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9,406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

“В” ХХК-ийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хариуд Нийслэлийн Засаг даргаас “В” ХХК-ийг “...түүх соёлын дурсгалт газар, соёлын өвийг хамгаалах үүргийг ухамсарлан 16000 м.кв эзэмшил газраас 6594 м.кв талбай бүхий газрыг нийтийн эзэмшилд буцаан өгч байгааг нааштайгаар хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн суурь түүний орчны 9406 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй хэвээр үлдэх саналтай байгааг дэмжиж, 2018 оны А/439, А/441 дүгээр захирамжуудын “В” ХХК-ийн 9406 м.кв талбайтай эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож буюу нэхэмжлэгчийн 9406 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэх, маргаан бүхий 16,000 м.кв газраас нэхэмжлэгчид эзэмшүүлснээс бусад газарт зөвхөн нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, Б*******н орчмын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижуулан ажиллахаар шийдвэрлээд байгаа болно. Энэхүү шийдвэр нь нэг талаас үл хөдлөх хөрөнгө нь байрлаж буй, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах эрхтэй хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг сэргээх, нөгөөтээгүүр түүх, соёлын дурсгалт газар, соёлын өвийг хамгаалах, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, Б*******н орчмын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эдэлбэр газрын зориулалтаар тохижуулах төрийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс, харилцан бүхий л талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн хувьд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж буй асуудал юм” гэсэн хариу тайлбарыг ирүүлсэн байдаг.

Энэ хүрээнд нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн учир “В” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 128/ШШШ2020/0078 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор баталгаажуулснаар “В” ХХК-ийн газартай холбоотой хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн болно.

Уг шүүхийн тогтоолын Үндэслэх хэсэгт “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “... Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадлагын арга хэмжээ авахыг дурдах нь зүйтэй байна” гэж зааснаар “В” ХХК-ийн 9406 м.кв газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилсөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/ дугаар захирамж нь урьд шүүхээр шийдвэрлэгдсэн үйл баримтын хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу гарсан акт учир ямарваа шинэ үр дагаврыг бий болгоогүй болно.

Дүгнэвэл Б*******н нэхэмжлэлд дурдсан “В” ХХК- 9406 м.кв газар эзэмших эрхийн асуудал маргааны үйл баримт нь урьд шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолтой учир шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна

Хоёр: Б******* нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь:

“В” ХХК-ийн эзэмших эрхтэй 9406 м.кв газар нь бусдын газартай, тодруулбал Б*******н эзэмшил газартай ямар нэг байдлаар огт давхцалгүй бөгөөд Б*******н эрх зөрчигдөөгүй байхад шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь илэрхий байна.

Гурав. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухайд:

Нэхэмжлэгч Б******* нь хүчингүй болгуулахаар маргаж буй “В” ХХК-ийн 9406 м.кв газар эзэмших эрхийн зориулалтыг баталгаажуулсан 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/ дугаар захирамжийг нэг жил гаруйн дараа маргаж буй нь шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэгт Б******* нь гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд уг шүүхийн тогтоолыг хүлээн авсан, өмгөөлөгчөөрөө шүүхийн тогтоолыг тайлбарлуулсан талаараа нэхэмжлэлдээ дурдсанаас үзэхэд шүүхийн тогтоолыг үр дагавар, хэрэг маргааны шийдвэрлэгдсэн байдал, “В” ХХК-ийн газар эзэмших эрх нь үл хөлдөх хөрөнгүүдийн суурийн хэсэг, орц гарц бүхий орчны газар болох 9406 м.кв талбайгаар хэвээр үлдсэн талаар бүрэн мэдээлэлтэй байсан, бөгөөд хожим мэдсэн мэтээр тайлбарласан нь бодит байдалд нийцэхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу Б*******н гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хуралдаан дээр гаргасан тайлбартаа:В” ХХК-ийн хувьд газар эзэмших эрхийн суурь нь 1998 оноос эхэлсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зөвшөөрөлтэйгөөр хот тохижилтын үйлчилгээ хийгээд 1999 оноос барилгын ажил нь эхлээд холбогдох зөвшөөрлүүдийг нь олгож, мөн нотлох баримт шинжлэн судлах үед судлаад Богдын музей өөрөө зөвшөөрсөн. Нэгэнт 2001 оны хамгаалалтын бүс тогтоох тухай 96 дугаар Засгийн газрын тогтоолоос өмнө аж ахуйн нэгж суурь барилгаа бариад эхэлсэнд татгалзах зүйлгүй дэмжиж байна гээд харилцаа нь үүсээд явчихсан. Тухайн газар дээр “В” ХХК-ийн 2 үл хөдлөх хөрөнгө байдаг. 2 үл хөдлөх хөрөнгийн суурийн орчны орц гарцын асуудал, өмнө нь шүүх шийдсэн асуудал дээр 2018 оны Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжтай маргаад 2020 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 78 дугаар тогтоол гарсан. Газрын тухай хуульд заасны дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дээр газрын бүрэн эрхийг хэрэгжүүлж, Нийслэлийн Засаг даргаас 16 мянган м.кв талбайн 6594 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгон “В” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар өгч тохижилтын ажилд нь дэмжлэг үзүүлж өөрийн суурин буюу орчны орц гарцын асуудлаа шийдвэрлүүлж 9406 м.кв талбай үлдсэн юм. Нөхцөл байдлын хүрээнд нэгэнт аж ахуйн нэгжийн үл хөдлөх хөрөнгийн орц гарц, суурийн асуудал,  хууль ёсоор үүссэн эрхийн асуудал байхад нэхэмжлэгчийн зүгээс хамгаалалтын зурвас гэдэг байдлаар хүчингүй болгохоор маргаж байгаа нь нэхэмжлэл гаргах буюу маргах эрхийн хүрээнд хангалттай тодорхой биш байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай байвал эрхийн зөрчил болно. Гэтэл Б******* өнгөрсөн цаг хугацаанд бүх газрын түүвэрчилсэн лавлагаа хувийн хэрэг, агаар сансрын давхцалыг үзэхэд Б*******н газар нь “В” ХХК-ийн эзэмшиж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хамгаалалтын зурвас дотор хориглосон үйл ажиллагаатай холбоотой биш хамгаалалтын зурвас дотор хэн нэгэн газар эзэмших эрх олгох ёсгүй гэдэг байдлаар маргаж байгаа. Гэтэл “В” ХХК хуулийн дагуу хамгаалалтын зөрөөтэй тогтохоос өмнө 1998, 1999 онд газраа дээрээ барилгаа бариад, эрх нь үүссэн байгаа учраас Газрын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох хууль тогтоомж Соёлын, өвийн тухай хуулиудаас үзэхэд тодорхой хэмжээнд соёлын өвийг тойрсон, харагдах сүр барааг нь алдагдуулах эсвэл бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулахтай холбоотой аюулгүй байдлыг нь хамгаалж байгаа болохоос хэн нэгэн газар эзэмших, ашиглахыг бүс дотор олгож болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч хамгаалалтын зурвасын бүс дотор “В” ХХК-д анхнаасаа олгох ёсгүй байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. “В” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл, эсхүл 61 дүгээр зүйлд зааснаар ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Нотлох баримт шинжлэн судлахдаа 2008 оны Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн захирамжийг судалсан. Газрын алба өөрөө эвлэрээд “В” ХХК-ийн газар эзэмших эрхийг олгохоор шийдвэр гарсан байна. Нэгэнт тогтоогдсон үйл баримтын хүрээнд дахин нотлох ёсгүй гэсэн хуулийн заалт байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн компанийн эрхийг өнөөдөр нэхэмжлэгч хүчингүй болгоё гэж маргаж байгаа нь үндэслэлгүй учир эдгээр нөхцөл байдлын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.   

9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Дэглэмийг сахиулахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэсэн өнцгөөр нэхэмжлэгч тал Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгөх боломжтой. Нийслэлийн Засаг дарга  Б*******гээс гадна Гандан тэгчэнлин хийд, Дашчойлин хийд зэрэг 4, 5 хийдийн хамгаалалтын хүмүүсийг хариуцаж байгаа. Зөвхөн Б*******н асуудал биш. Б*******, Нийслэлийн Засаг дарга гээд 2 этгээд оролцох нь өөрөө хуулийн зөрчил, хийдэл бий болж байгаа. Хуульд хариуцах этгээд нь Засаг дарга гэж заасан. Дараа нь шүүх шийдлээ гэхэд Засаг даргын шийдвэр, Б*******н шийдвэр 2 хоорондын эрх ашиг зөрчилдвөл яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа.

Энэ маргаан нь Засгийн газар шийдэх ёстой маргаан гэж тайлбарласан. Засаг дарга болон яамны хоорондох маргаан. Соёлын өвийг хамгаалах тухай хууль дээр хамгаалалтын бүсийн тухай зохицуулалт бий. Гол суурь хууль нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль юм. Уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн хуульд заасан арга хэмжээ авна гэж заасан. Хамгаалалтын бүстэй холбоотой зүйлийг зөрчвөл эрүүгийн хууль эсвэл зөрчлийн хууль гээд гол хуульд заасан. Тэгвэл “В” ХХК хамгаалалтын бүсийг зөрчсөн бол Зөрчлийн хуульд заасан арга хэмжээ авах ёстой. Нэг харилцаан дээр хоёр хариуцлага оногдуулна гэж байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газрыг ямар тохиолдолд цуцлах вэ гэдгийг заасан. Тэр дотор дэглэм зөрчсөн гэж дурдаагүй. Дэглэм зөрчсөн нь газар цуцлах эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй. Бид дэглэм зөрчөөгүй. Хамгаалалтын бүсийн тогтоол, шийдвэр гаргах үед барилгын ажил аль хэдийн эхэлчихсэн байсан. Тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь барилгын ажлаа хурдан дуусгаж тохижилтын ажлаа хий гэж барилгын ажлаа дуусгахыг шаардаж байсан. Чойжин ламын музейд Соёлын сайд Ч.Н газрын хэвлийг нь хөндөөд газар доор байрладаг соёлын хийдийн сан хөмрөгийг хадгалах жуулчдад зориулсан байгууламж зураг төслийг баталсан. Тэрний төсөв санхүү хэлэлцээрийн шатанд явж байгаа. Өөрөөр хэлбэл хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барьж болдог. Тэгтэл сайд өөрөө зураг төсөл боловсруулсан байгаа бодит жишээ бий. Тийм учраас Б*******н хашаан дотор өөрийнхөө нэг давхар том оффисыг барьсан. Б******* энэ газрыг манай эзэмшилд өг гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Манай улсын Газрын тухай хуулиар хэрвээ газар эзэмших эрх авах гэж байгаа бол нөхөх олговортойгоор авна.

Маргаан бүхий акт нь газрын хаяг, зориулалтыг өөрчилсөн байгаа. Хаяг зориулалтыг өөрчилсөн акт явж байхад хамгаалалтын бүсийн давхардал буюу анх манайд олгосон нь буруу гэж тайлбарлан маргаж байгаа. Анх олгосны тухай ярих гэж байгаа 2008 онд анх олгосон А/ дугаартай захирамж нь хаяг, зориулалт өөрчилсөн буюу “В” ХХК-ийн газрын зориулалтын хаягийг өөрчилсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчсөн юм бэ? А/ дугаар захирамжийн 3 дугаар заалтыг тайлбарлахдаа “3 дугаар заалтаар ганцхан “В” ХХК-ийн газрыг биш “Г” ХХК, “Э” ХХК зэрэг 7 байгууллагын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ 7 байгууллагын хаяг, зориулалтыг өөрчилсөн. Энэ 7 байгууллагын өмнө нь эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон. Энийг тайлбарлахдаа газрыг нь хүчингүй болгоогүй. Анх газар олгосон захирамж дээр байсан зориулалт, хаяг байршилтай хэсэг нь хүчингүй болж байгаа. Тийм учраас хэргийн үйл баримтын маргааны хязгаарыг зөв тогтоох ёстой. Нийслэлийн Засаг даргын А/ захирамж нь газар эзэмших эрх олгосон захирамж биш. Дэглэм зөрчсөн нь өөрөө газар цуцлах үндэслэл биш. Манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол гэж байгаа. Бид нар олон зуун сая төгрөгөөр барьсан. Өөрийн гэсэн өмч хөрөнгө байхад хууль зүйн үндэслэлгүйгээр газрыг цуцалж болохгүй. Урьдчилж Газрын тухай хууль дээр байдаг нөхөн олговортойгоор авч бидний хохирлыг барагдуулсны дараа газар авах асуудал яригдах ёстой. Нийслэлийн Засаг дарга “В” ХХК нарын хооронд байгуулагдсан захиргааны гэрээ нь хатуу нөхцөлтэй гэрээ юм. Захиргааны гэрээ Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт юм. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар Засаг дарга нь гэрээ байгуулах эрхтэй. Олгосон газрын зориулалт өөрөө монголчуудын уламжлалт буддын шашны сүмийн цогцолборт бүх нийтэд зориулсан түүх, соёлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэсэн зориулалттай. Захирамж болон гэрчилгээ дээрээ ийм зориулалттай. Энэ зориулалтаа зөрчвөл Нийслэлийн Засаг дарга арга хэмжээ авч болно. Нийслэлийн Засаг дарга арга хэмжээ аваагүй тохиолдолд Б******* энэ асуудлаар маргах боломжтой.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгчээс “... Б*******н хамгаалалтын зурвас дотор шүүхийн шийдвэр гараад газар олгосон нь хууль зөрчиж байна гэж”, хариуцагчаас “... “В” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий газрын эзэмшиж байгаа гэж”, гуравдагч этгээдээс “... Манай компани нь маргаан бүхий 9406 м.кв талбай бүхий газрыг хуульд заасан журмын дагуу, захирамжид заасан зориулалтын дагуу эзэмшиж байгаа гэж” тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч “Б*******” ТБ,*******,*******-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/ дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

4.Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүх 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 513 дугаар шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн Газрын албаны нэхэмжлэлтэй “В” ХХК-д холбогдох “газар чөлөөлүүлэх” шаардлага бүхий иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Дээрх захирамжийн үндэслэх хэсэгт:“... Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Газрын алба нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл, хариуцагч “В” ХХК 1255890481 төгрөгийг Хан-Уул дүүргийн Газрын алба, Засаг даргаас гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн газрын алба нь газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “В” ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, “Богдын музей”-ын хойд талд байрлах 1.6 га газрыг ашиглаж эхэлсэн цагаас хойш хууль тогтоомжоор тогтоосон тарифын дагуу газрын төлбөрийг нөхөн төлөх, газар эзэмших захирамж гарсны дараа ажил эхлэх зөвшөөрлийг албан ёсоор авч, барилгын ажлыг үргэлжлүүлэх, 1255890481 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах, Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг олгохоор тус тус зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэстэй байна гэж үзлээ.” гэжээ.

6.Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” 279 дүгээр захирамжаар Монгол Улсын, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.3, Газрын тухай хуулийн 33.1.1 дахь заалт, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 513 тоот захирамж, Хан-Уул дүүргийн Засаг даргатай байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г үндэслэн Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Богд хааны музейн хойд талд 16000 м.кв талбай бүхий газрыг “В” ХХК-д үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.  

7.Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/492 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаар захирамж, ... техникийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Б*******н хойно байрлах 1,6 га газрыг “В” ХХК-д цэцэрлэгт хүрээлэн, иж бүрэн тохижилт хийх зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

8.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/920 дугаар захирамжаар “В” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлжээ.

9.Гуравдагч этгээд “В” ХХК нь маргаан бүхий газрынхаа эзэмших эрхийг дээрх байдлаар хэрэгжүүлж байхад нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/439 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

10.Дээрх захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.3, 16.1.6, 45 дугаар зүйлийн 45.1, 45.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар 48.2.2, Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б*******н хойд талд байрлах 16000 м.кв газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “В” ХХК-д эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани түүх, соёл үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосугай.” гэжээ.

11.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/441 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т заасныг тус тус үндэслэн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/920 дугаар захирамжийн хавсралтын 37 дахь хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

12.“В” ХХК-аас дээрх Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/439 дүгээр,Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/441 дүгээр  захирамжуудыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулж, өөрчилжээ.

13.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч “В” ХХК, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нар “Эвлэрлийн” №01/09 дүгээр гэрээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийг төлөөлж компанийн гүйцэтгэх захирал И.М, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан байна.

            14.Дээрх гэрээгээр талууд дараах зүйлүүдийг тохиролцжээ.“Хоёр. “ТАЛУУДЫН ТОХИРОЛЦОО”, 2.1.Гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16000 м.кв талбай бүхий газраас нэхэмжлэгч талын үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газрыг буюу энэхүү гэрээний хавсралт 1-д тусгасан байршил, хэмжээ , хил хязгаар бүхий талбайг нэхэмжлэгч талд энэхүү гэрээний 3.2.2-т заасан зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргах, нэхэмжлэгч нь, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, талууд нэхэмжлэгчид эзэмшүүлснээс бусад талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран тохижуулж, гуравдагч этгээд “Богд Хааны ордон музей”-д хүлээлгэн өгнө.” гэжээ.    

15.Дээрх хэргийг тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШШ2020/0078 дугаар шүүхийн тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

16.Уг шүүхийн тогтоолд:“... Нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.М, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхийг олгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “... 2018 оны А/439, А/441 дүгээр захирамжуудын “В” ХХК-ийн 9406 м.кв талбайтай эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож буюу нэхэмжлэгчийн 9406 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхээр ... шийдвэрлээд байгаа болно” гэж дурдсан байх бөгөөд шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлж байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ. ...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийг тогтоолд гомдол гаргах эрхгүй ...” талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт”-д гарын үсэг зурсан болно.

Иймд “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “... Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадлагын арга хэмжээ авахыг дурдах нь зүйтэй байна.” гэжээ.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл. “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар”, 69 дүгээр зүйлийн 69.2.“Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаас үзвэл, тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2020/0078 дугаар шүүхийн тогтоол нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил үр дагавартай байх бөгөөд  дээрх шүүхийн тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр байна.

18.Дээрх Эвлэрлийн гэрээ байгуулагдаж шүүхийн тогтоол гарсантай холбоотойгоор хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Захирамжуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/ дугаар захирамжийг гаргажээ.

19.Тус захирамжаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга болон “В” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/09 дүгээр эвлэрлийн гэрээнд заасны дагуу газар эзэмших эрхийг сэргээн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулж, “В” ХХК-д 9406 м.кв газрыг Монголчуудын уламжлалт буддын шашны сүмийн цогцолбор, бүх нийтэд зориулсан түүх, соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.” гэжээ.

20.Дээрх захирамжийн 3 дах заалтаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/439, 2018 оны А/441 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

21.Гуравдагч этгээд “В” ХХК нь дээрх захирамжийн дагуу 9406 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байхад нь хариуцагч нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/ дугаар захирамжийг гаргажээ.

22.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 05 дугаар сарын 01, 06 дугаар сарын 04-ний өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн энэ захирамжийн хавсралтад заасан 7 иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрын зориулалт, хаягийг өөрчилсөн байна.

23.Уг захирамжийн хавсралтын 4-т “В” ХХК гээд газрын хэмжээ 9406 м.кв, хугацаа 15 жил, өмнөх зориулалт Цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, өөрчилж байгаа зориулалт Цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээ гэжээ.

24.Дээрхээс үзвэл, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар захирамж нь гуравдагч этгээд “В” ХХК-ийн газрын зориулалтыг өөрчилсөн захирамж байна.

25.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар захирамж нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон шууд үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэхээргүй байна.

26.Маргаан бүхий тохиолдолд, гуравдагч этгээд “В” ХХК-д маргаан бүхий газрын эзэмших эрх олгосон захирамж нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамж байх бөгөөд нэхэмжлэгч “Б*******” ТБ,*******,*******-аас холбогдох байгууллагад гомдол, шүүхэд нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул захирамжийн үйлчлэл хэвээр байна гэж үзэхээр байна.

27.Тодруулбал, хэдийгээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/ дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийг хүчингүйд тооцсон боловч уг захирамжийн эрх зүйн үйлчлэл хэвээр буюу шийдвэрлэсэн асуудлыг үр дагавар болох “В” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр хэвээр байна.

28.Нэхэмжлэгч “Б*******” ТБ,*******,*******-аас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

29.Хариуцагч Нийслэлийг Засаг дарга нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар захирамжаар гуравдагч этгээдэд маргаан бүхий газрын эзэмших эрхийг олгохдоо Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоосон дэглэмийг зөрчсөн эсэх тухайд;

30.Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт оршдог түүх, соёлын үйл хөдлөх дурсгалууд Гандантэгчилэн хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүсийг тогтоосон байх бөгөөд Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га газраар тогтоожээ.

31.Уг тогтоолын 2 дах заалтаар Хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулах, барилга барихгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

32.Дээрх тогтоолын агуулгаас үзвэл, хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байх мөн барилга байгууламж барихгүй байхаар шийдвэрлэжээ.

33.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай”албан бичгээс үзвэл, Засгийн газрын 2001 оны 96 тогтоолоор Богд хааны Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоосон байх боловч хил заагийг тодорхойлсон солбицлыг тогтоогоогүй байх тул тухайн цаг хугацааны 5.7 га газрын хил заагийг одоо тодорхойлох боломжгүй байна.

34.Анх 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 18******* дугаар бүхий нэгж талбарт 51669 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байх бөгөөд 57000 м.кв талбай бүхий газар нь 51669 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн нь ойлгомжгүй байна.

35.Нэгж талбарын 18******* дугаар бүхий 51669 м.кв талбай бүхий газартай маргаан бүхий гуравдагч этгээд “В” ХХК-ийн эзэмшлийн 9406 м.кв талбай бүхий газар нь бүхэлдээ давхцаж байна.

36.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, гуравдагч этгээд “В” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмшихдээ Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоосон дэглэмийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэв.

37.Учир нь дээрх Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байх мөн барилга байгууламж нэмж барихгүй байхаар шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээд нь дээрх дэглэмийг зөрчөөгүй байна.

38.Хэрэгт авагдсан нотлох баримуудаас үзвэл, маргаан бүхий газар дээр баригдсан 2 үл хөдлөх эд хөрөнгийг барих зөвшөөрлийг гуравдагч этгээд “В” ХХК нь 1998 онд авч байсан байх тул дэглэм тогтоохоос өмнө нь барилгыг барьж эхэлсэн гэж үзэхээр байна.

39.Иймд дээрхээс үзвэл, гуравдагч этгээдийн маргаан бүхий газар дээр 2 үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор тогтоосон дэглэмд хамаарахгүй байна гэж үзэв.

40.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Б*******” ТБ,*******,*******-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/ дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33.1.1, 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ТБ,*******,*******-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/ дугаар захирамжийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ