Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 545

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч Д ,

хохирогч Э.Ангирмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд

нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт

холбогдуулан Д д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

эрүүгийн 17050003580063 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, өдөр Өвөрхангай аймгийн

Хужирт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер

мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх эгчийн хамт

оршин суух, урьд ял шийтгэлгүй,

2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Д  нь Баянгол дүүргийн 15

дугаар хороо 22 дугаар байрны 68 тоотод хамтран амьдрагч Э.Ангирмаатай хувийн

таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь эрүүнд цус хуралт,

зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д  мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхээс шүүгдэгч Д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан

мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Д  нь 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчим

хамтран амьдрагч Э.Ангирмаатай “хүүхэд хаалганд цохиулаад уначихлаа аваач” гэж,

мөн “чи ямар их хүн дарамталдаг юм” гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар

Э.Ангирмаагийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн

няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох

нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах

баримтууд болох:

Хохирогч Э.Ангирмаагийн “2017 оны 08 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед би

өөрийн гэртээ нөхөр Д тэй маргалдсан чинь намайг хоолой боож унагаасан тул

цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандах болсон. Бид хоёр 2 ой хүрч байгаа нэг

хүүхэдтэй юм. Тэгээд тэр өдөр манай хүүхэд хаалганд цохиулаад уначихаар нь “хүүхэд

хаалганд цохиулаад уначихлаа босгоод аваач” гэж хэлсэн чинь “чи ямар их хүн дарамталдаг

юм” гээд хоорондоо хэрүүл хийж байхад миний хоолойг боосон. Тэр үед гаднаас эгч нь орж

ирээд салгасан. Манай хадам ээж Отгон нөгөө өрөөнд байсан. Өөр хүн байгаагүй. Урьд өмнө нь

Д  намайг зодож дарамталж байсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 50 дугаар

хуудас/

Гэрч Г.Отгоны “Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн хүү Д , бэр

Ангир ач Гүнжинлхам нарын хамт гэртээ байж байхдаа гал тогоонд хоол хийгээд зогсож байхад

манай ач алхаж байгаад уначихсан юм. Тэгсэн чинь Ангирмаа чи наад хүүгээ аваач гэж

хэлснээс болоод хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Би тэр үед тоогоогүй залуу хүмүүс

учраа олно биз гээд битгий хэрүүл хийгээд бай гэж хэлсэн чинь чи муу авгай дуугай бай янхан

минь, гичий минь гэх зэргээр намайг хэл амаар доромжлоод байсан чинь манай хүү Д  

эгч Пүрэвсүрэнгээ ажил дээрээс нь дуудсан. Тэгээд эгч нь орж ирсэн чинь бид нар луу бүгд рүү

нь дайрч давшлаад хэрүүл хийгээд байхаар нь эгч ахыг дуудуулсан. Тэгээд цагдаад нөхөр

Д гээ зодсон гэж гомдол гаргасан. ...Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг.

/хэргийн 52 дугаар хуудас/

Гэрч М.Пүрэвсүрэнгийн “Би ажил дээр байж байхад орой 19 цагийн үед манай дүү

Д  миний утас руу залгаад ээж, Ангирмаа хоёр хэрэлдээд Ангирмаа ээжийг элдвээр

хэлээд байна гэж хэлэхээр нь гэртээ очсон чинь манай бэр Ангирмаа ээж Отгонтой хэрүүл

хийгээд өөрийн хувцас хунараа баглаад тавьсан нөгөө өрөөнд нь нөхөр болох Д  нь

хараад зогсож байхаар нь би ороод бэрдээ чи ямар даварсан юм бэ ямар хүн хадам ээжийгээ

элдвээр хэлдэг юм гэж хэлэхэд та нар угаасаа тийм биз дээ бүгдээрээ янханууд, хүүхдээ

хүмүүжүүлж чадахгүй байж та нар миний амьдралаар тоглосон бие муутай хүүхдээ мэдсээр

байж надтай суулгасан юм. Би чамайг хүүхэдтэй болохыг чинь харнаа одоо болтол нөхөргүй

байж гээд намайг элдвээр хэлээд байхаар нь нэг удаа алгадсан чинь та нарыг бүгдийг нь

шүүхэд өгч нөхөн төлбөрөө гаргуулж авна гэх зэргээр дайраад байсан. Тэгээд цагдаа

дуудсан...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/

Хүний биед үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10515

дугаартай шинжээчийн:

“1. Э.Ангирмаагийн биед эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний

зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр

хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн

дүгнэлт. /хэргийн 11 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д гийн яллагдагчаар өгсөн “... би сонсгосон ялыг ойлгож мэдлээ. ...

Би өөрийн гаргасан тухайн үеийн үйлдэлдээ гэмшиж байна, Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн

мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ

хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд

хангалттай байна гэж үнэлэв.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт

хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д  нь Э.Ангирмааг зодож биед нь гэмтэл учруулсан үйлдлийг

санаатай гэм буруугийн хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Д , хохирогч Э.Ангирмаа нарын хооронд тухайн үед үүссэн маргааны

улмаас энэ хэрэг гарах шалтгаан болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Ангирмаа нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн

тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд гаргуулах төлбөргүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч

Д  баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Д гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг ял хүндрүүлэх нөхцөл байдал

тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д д хуульд зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,

түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр

тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага

болгон

ТОГТООХ нь:

1. Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол

учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Д г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун

тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д  торгох ялыг

6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

Д  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх

хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

Д  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт

зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1

дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний

хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх

тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч

өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах

шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн

шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д д авсан

хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ