| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2017/0483/Э/ |
| Дугаар | 488 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 488
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Ц.Ариунтуяа,
Иргэдийн төлөөлөгч Т.Батсайхан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Л.Батаа
Шүүгдэгч Л.Ш, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2601 0566 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй группт байдаг, ам бүл-3, ээж, дүүгийн хамт, иргэний үнэмлэхний лавлагаагаар Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар баг ... тоотод оршин суудаг гэх хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, гавъяа шагналгүй, оюуны хөнгөн хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай, М овогт Лгийн Ш, РД:...,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, .... тоот өөрийн гэрээ гудамжинд явж байсан 10 настай эмэгтэй Ц.Мыг хүчээр оруулж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж бага насны хүүхдийг хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-3-11/,
- насанд хүрээгүй хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Дулмаа эгчийн гэрт оччихоод буцаад явж байтал тэр ах ирээд миний бүсэлхийгээр тэврээд аваад явсан. Тухайн үед орилтол тэр ах “дуугай бай хашгирах юм бол ална гэж хэлэхээр нь би дуугуй болсон. Тэгээд тэр ах гэртээ намайг чирч оруулаад “Толгой дээр ус хийж өгчихөөд гар гэж хэлээд намайг орон дээр сууж бай гэхээр нь би орон дээр сууж байтал намайг дарж хэвтээд миний өмд түрсикийг тайлаад бас өөрийнхөө өмдийг тайлсан. Тэр ах өөрийнхөө түрсикийг тайлсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд миний гарыг илээд, ямар гоё гартай юм бэ гээд, хацар дээр ойролцоогоор 7 орчим удаа үнсэж, биеийн нуруу болон хөлнөөс бариад илээд дээш доошоо хөдлөөд байсан. Тэгээд тэр ах ойролцоогоор 5-7 минут тэгж байж байгаад намайг одоо гар том хүнд хэлбэл ална шүү гэж хэлээд намайг хашааны хаалгаар гаргаж өгөхдөө наад үс гэзгээ янзал гэж хэлээд гаргачихаад өөрөө хаалгаа түгжээд ороод өгсөн. Тэгэхээр нь би гараад гэр лүүгээ явж байгаад ээжтэй таараад, ээж юу болсон талаар асуухаар нь хэлсэн. Ээж цагдаа дуудсан байсан. Зүүн нүднийхээ доод талд сорви шиг зураастай, жинсэн өмд эрээн өнгийн тавчиктай, саарал өнгийн ноолууран цамцтай, намхан дунд зэргийн биетэй, хар өнгийн бага зэрэг урт үстэй хүн байсан. Улаан өнгийн төмөр хаалгатай модон хашаа байсан. Намайг цэцэгтэй улаан өнгийн даавуун бүтээлэгтэй, модон орон дээр хэвтүүлсэн.../хх-11-12/...тэр хүн миний дээр хэвтэж байгаад шээчихсэн. Тэгээд би өөрөө өмдөө өмссөн. Миний өмдийг хагас тайлсан байсан. Миний хацар дээр тэр ах 5 удаа үнссэн. Миний нуруу хөл гараар илээд байсан. Намайг цохиж зодсон асуудал байхгүй. Миний толгой өвдөөд байна. Би их айсан, боожгоо загтнаад байгаа. Намайг тэр ах тэвэрч яваад хашаандаа оруулж намайг буулгаад хашааны хаалгаа түгжсэн. Хашааны хаалган дээрээс тэр ах миний гарнаас зуураад намайг чирээд байшинд оруулсан. Намайг тэврээд явж байхад миний хажуугаар ямар нэгэн хүн яваагүй. Гудамжинд байдаг худаг хаалттай байсан... /хх-26-27/,
- Ц.Мын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-19/
- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг өнгөрч байхад нарийн гудамжнаас манай охин Ц.М нь уйлчихсан гарч ирэхээр нь юу болсон талаар асуух гэтэл уйлаад байсан. Манай охин “Дулмаа эгчийнд оччихоод гарч явтал нэг ах чирээд гэртээ оруулаад намайг дараад миний өмдийг шувтлаад дээр гарч хэвтсэн гэж хэлэхээр нь би алив тэр айлд очьё гэж” хэлтэл “үгүй би очихгүй том хүнд хэлбэл ална” гэж хэлсэн гэсэн. Гэртээ очтол манай нөхөр дүүгийн хамт байхаар нь хамт тэр айлд нь орсон. Нэг залуу шкафаа уудалж байгаа бололтой байсан ба би тэр гэрт оронгуутаа “энэ айлд ямар хүн амьдарч байна” гэж асуутал тэр залуу “эгчээ би биш, надтай адилхан манай дүү байдаг, дөнгөж сая гараад явчихлаа” гэхээр нь би шууд очоод алгадаад авсан. Тэр залуугаас миний охиныг хэн хүчиндсэн болон хэн ийм болгосон гэж ерөөсөө асуулгүй шууд энэ гэрт хэн амьдарч байна гэж асуутал шууд тэгж хэлэхээр нь дургүй хүрээд 2-3 цохиж авсан. Манай охин нүднийхээ дор хар сорви шиг зураастай хүн байсан гэж хэлсэн ба намайг оронгуут би биш гэхээр нь бас өөр хүн байгаа юм болов уу гэж бодоод охиныгоо оруулж ирээд харуултал манай охин мөн байна гээд уйлаад гараад гүйсэн...Би охиныхоо өмдийг тайлж үзээгүй байж байгаад цагдаад тайлбар өгсний дараа ариун цэврийн өрөөнд орж охины дотоожийг тайлахад охины бэлэг эрхтэн улайсан, бохирдсон зүйл анзаарагдаагүй. Тэгээд дотоожийг нь тайлж авч байх үед М “ээжээ тэр ах миний дээр хөдөлж байгаад миний дээрээс шээчихсэн, тэр ах намайг зодож цохиогүй” гэсэн. Охинд ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Би гурван хүүхэдтэй миний дунд охин М. Миний охин Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар дунд сургуулийн 5-р ангид сурдаг үгэнд сайн ордог. Хүүхдүүдтэй их тоглодог нийтэч сэргэлэн хүүхэд. Анги дээрээ ч хүүхдүүдтэй их нийлдэг сэргэлэн цовоо, хүмүүжил сайтай хүүхэд. Гэтэл энэ хэрэг болсноос хойш уйлаад халуураад, цочиж сэрээд орилоод байдаг болсон. Хичээлдээ явж чадахгүй байгаа. Их л айсан юм шиг байна лээ. Би миний нялх охиныг хүчирхийлсэн хүнд үнэхээр гомдож байна. Би гэм буруутай этгээдээс 5.000.000 төгрөг нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг /хх-28-31/...тэр залуу гарахгүй надтай ноцолдоод байхаар нь Эыг аваад гар гэхэд Э чирч гаргаад машинд суулгасан. Тэр залуугаас юу болоод байгаа юм бэ гэж асуухад тэр залуу би биш гээд байснаас миний охинтой яасан талаар нь огт асуугаагүй. Миний охины боожгоо өвдсөн юм уу гэж асуухад цавь, давсаг орчмоо заагаад өвдөөд байна гэсэн. Боожгооноос нь цус гарсан уу гэхэд цус гараагүй гэж байсан. М сэтгэл санааны хувьд тогтворгүй, зүүдлээд халуураад байгаа. Хашааны хүүхдүүдтэй тоглохгүй суугаад байдаг болсон. Гадаа юм дуугарахаар цочиод, гаднаас танихгүй хүн орж ирэхээр зугтаагаад өөрийн өрөө рүү орчихдог болсон. Их л айдастай байна. Сэтгэлд санаанд нь өөрчлөлт орчихвий гэж айж байна. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд хичээлдээ явж чадаагүй. Өрхийн эмчээс чөлөө авч багшид нь өгсөн.../хх-30-31/...өмнөх байцаалт дээр нэмж ярих зүйл байхгүй. Шын гэр бүлээс нь хохирол гэж бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. Манай зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байхгүй...гэх мэдүүлэг /хх-162/
- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхжаргалын:...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг 15 минутын үед ажил дээрээ хүнтэй уулзаад гэр рүүгээ харьж явтал манай охин нарийн гудамжаар уйлаад гараад ирсэн. Миний охин яасан бэ гэхэд нэг ах намайг зодсон гэж хэлсэн. Намайг хамт очъё гэхэд очвол бид хоёрыг алчихна гээд айгаад байхаар нь цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж хэлсэн. Цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээр явна гээд би 45 минут хүлээсэн боловч ирээгүй. Гэртээ харихад манай нөхөр ирчихсэн байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө дагуулаад тухайн айл руу очсон. Очиход хашааны хаалга түгжээтэй байсан, татахад онгойсон. Гэрт яваад ороход шүүгдэгч гарын алчуур бариад зогсож байсан. Тэгснээ гарын алчуураа шидээд би биш надтай адилхан манай дүү тэгсэн гэж хэлсэн. Охиноо оруулж ирээд харуулахад мөн байна гээд уйлаад зугатаасан. Тэгээд би шүүгдэгчийг дагуулаад 2 дугаар хэлтэст аваачиж өгсөн. Сайнзаяа гэдэг байцаагчид мэдүүлгээ өгчихөөд тэр оройдоо охиноо дагуулаад шүүх эмнэлэгт очсон. Сайнзаяа байцаагч охины дотоожийг тайлаад уутанд хийгээд өгчих гэхээр нь тайлах гэтэл охин тэр ах миний дээр шээсэн гэж хэлсэн. Шүүх эмнэлэгт Ганболд гэдэг эмч хүлээн авч шинжилгээ хийсэн. Хохиролд 5.000.000 төгрөг авсан гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-21/,
- гэрч Ө.Дулмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Мөнхжаргал эгчийн дунд охин М манай гадаа ирчихсэн байсан. Анай нөгөө мөнгөө яасан бэ? Мөнгөө авъя гэсэн. Би өгөх хүн нь байхгүй байна аа ээжид нь утсаар хэлье гэхэд за гээд цаашаа эргээд худгийн зүг рүү явсан. Мөнхжаргал эгчийг Баянхошууны эцэст “Өгөөж” хүнсний дэлгүүрт ажилладаг байхад миний ихэр Дулмаадамба 80.000 төгрөгийн зүйл зээлээр авсан байсан бөгөөд цувуулж өгөөд 20.000 төгрөг өгөх дутуу байсан. М айж сандарсан зүйлгүй, зүгээр л хэвийн байсан. М бид хоёрыг уулзаж байх үед гудамжинд хүнгүй байсан. Худаг амардаг өдөр байсан...гэх мэдүүлэг /хх-27-29/,
- шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4098 дугаартай: Үтрээнээс арчдас, наалдац бэлтгэсэн...Ц.Мын үтрээний арчдасанд үрийн шингэн илэрсэн байна. Ц.Мд гэмтэл үгүй байна. Ц.М нь бэлгийн бойжилт олоогүй байна. Охин хальс хөндөгдөөгүй байна, бэлгийн замын халдварт өвчин үгүй байна...гэх дүгнэлт / хх-66/
- шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...үтрээ гэдэг нь бэлгийн эрхтэний нэг бэлгийн уруул, умай хоёрын хооронд байрлах хоолой эрхтэн. Уг эрхтэнд хурьцал үйлддэг. Өөрөөр хэлбэл эр бэлэг эрхтэн дотор нь орж үрийн шингэн ялгаруулдаг. Хохирогчийн үтрээнд бэлэг эрхтэн ороогүй тохиолдолд үрийн шингэн үтрээ рүү урсан орох боломжгүй, заавал хурьцал үйлдсэн үед л орно. Хурьцал үйлдэх үед охин хальс хөндөгдөхгүй байх бололцоотой. Улайлт болон гэмтэл үүсээгүй байсан ба хурьцал үйлдэх үед улаахгүй байж болно...гэх мэдүүлэг /хх-150/,
- шинжээчийн 3026 дугаартай дүгнэлт /х-68/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3550 дугаартай шинжээчийн:...шинжилгээнд ирүүлсэн 3026 Ц.Мын үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтцыг хүний геномын микохосателлитын 16 локусын аллелиар тогтоов. 3026 Ц.Мын үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь 3146 дугааратй шинжилгээгээр тогтоосон Л.Шын цусны ДНХ-ийн тогтоцтой хүний геномын микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна...гэх дүгнэлт /хх-54/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3118 дугаартай шинжээчийн:...шинжилгээнд ирүүлсэн хохирогч Ц.Мын гэх дотоожноос эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн, хохирогч Ц.Мын гэх дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь 3146 дугаартай шинжилгээгээр тогтоосон Л.Шын цусны ДНХ-ийн тогтоцтой хүний геномын миккросателлитын 16 локусын аллелиар тохирч байна...гэх дүгнэлт /хх-57-58/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4255 дугаартай актад... Л.Ш нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна. Л.Ш нь 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бэлгийн харьцаанд орсон эсэхийг тогтоох боломжгүй, Л.Ш нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Л.Шын цус нь В /III/ бүлэг байна...гэх дүгнэлт /хх-70-71/
- шүүх сэтгэц гэм судлалын №300 дугаартай...Л.Ш нь “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт таталт” сэтгэцийн эмгэгтэй байна. Л.Шын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Уг эмгэгийг Оюуны хөнгөн хомсдол гэж авч үзнэ. Л.Ш нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед “Оюуны хөнгөн хомсдол, шинж үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн уналт таталт” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Л.Ш нь хэрэг хариуцах чадвартай байна. Л.Шад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Харин ар гэрийн асран хамгаалагчийн хараа хяналтанд авах шаардлагатай. Ш нь мэдүүлэг өгөх чадвартай байна...гэх дүгнэлт /хх-73-76/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4720 дугаартай шинжээчийн:..Л.Шын биед дух, цээж, зүүн бугалганд зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-140/
- шүүгдэгч Л.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... тэр охиныг орон дээр хэвтүүлээд өмдийг нь тайлаад мөн дотоожийг нь дутуу тайлаад, би өөрийн өмдөө тайлаад дотоожоо мөн дутуу доошоо болгоод тэр охины дээр нь гараад хөдөлсөн. Охины бэлэг эрхтэн лүү би бэлэг эрхтэнээ хийгээгүй цавинд нь л бэлэг эрхтэнээ хийгээд хөдөлсөн. Би дур тавиад тэр охин луу биш ор луу үрийн шингэнээ дусаачихсан. Түүнээс тэр охины бэлэг эрхтэн лүү бэлэг эрхтэнээ хийж дур тавиагүй. Охиныг би үнсээгүй, духыг нь л үнэрлэсэн, өөр газар нь би үнсээгүй. Тэр охиныг босгоход тэр охин өөрөө өмдөө татаад явлаа гэхээр нь ахын дүү битгий ээж аавдаа хэлээрэй үс гэзгээ янзал гэхэд за гээд явсан. Би тэр охиныг өөрөө хашаанаасаа гаргаж өгсөн. Тэгээд хаалгаа түгжсэн байхад тэр охиныг дагуулаад манай гэрт 1 эгч хэдэн эрэгтэй хүний хамт ирээд намайг тэр хүмүүс зодсон. Миний толгой дээр нэг нь дэвссэн, хавирга орчим өшиглөсөн, тэр эмэгтэй нь миний нүүрнээс маажсан. Тэгээд намайг гэрээс чирч гаргаад машиндаа суулгаад цагдаагийн газар авч ирсэн. Намайг л алах гээд байсан. Ахин дахин л зодоод байсан. Би урьд нь тэр охиныг харж байгаагүй жаахан л охин байсан. Би тэр охины биеийг илж таалаагүй. Духан дээгүүр нь л үнэрлэсэн, зодож цохиогүй, айлган сүрдүүлсэн асуудал байхгүй. Би архи пиво огт уудаггүй болохоор согтуу байгаагүй. Би ядрахаараа согтуу хүн шиг болчихдог. Би бага байхдаа харвалт өгөөд миний баруун гар, баруун хөл муу болохоор группт байдаг. Би урьд жаахан хүүхэд оролдож байгаагүй, эмэгтэй хүнтэй унтаж үзээгүй, эхнэр авч үзээгүй.../хх-14/...тэр охиныг манай байшингийн баруун талд байдаг цонхны доор байрлах орон дээр суулгасан. Тэгээд би тэр охины өмдийг тайлаад мөн дотоожийг нь тайлсан, өмд дотоожийг нь бүүр хөлнөөс нь бол тайлаагүй доош болгож байгаад би өөрийн өмдөө дотоожтойгоо мөн доош нь болгож байгаад тэр охины дээр нь гараад хөдлөж байхад тэр хүүхэд хашгирахаар нь би босчихсон. Тэгээд тэр хүүхэд өөрөө өмдөө татсан. Би тэр жаахан охиныг оролдох зорилготой гэр лүүгээ дагуулж орсон байх. Яагаад тэр жаахан охиныг оролдох болсноо сайн мэдэхгүй байна. Би дур тавиагүй байх гэж бодож байна. Охиныг босох үед миний бэлэг эрхтэнээс шээс шиг шингэн зүйл гарсан байсан, орны бүтээлэг рүү гоожсон байх. Би охины хувцас хунар дээр гоожсон эсэх талаар мэдэхгүй байна. Би охины үтрээ рүү бэлэг эрхтэнээ хийгээгүй, ямар ч гэсэн дээр нь гарсан, охин хашгирахаар нь би боссон. Тэр охиныг өргөж, амыг нь дарсан хүч хэрэглэсэн асуудал байхгүй, өөрөө л дагаж яваад манай гэр лүү орсон...гэх мэдүүлэг /хх-50-51/...Би жоохон охин болохоор нь өөрийн бэлэг эрхтэнээ тэр хүүхдийн бэлэг эрхтэн лүү хийлгүй хөдөлсөн, тэгээд уйлахаар нь больсон...гэх мэдүүлэг /хх-52/
- шүүгдэгч Л.Шын хувийн байдалтай холбоотой баримтууд:...иргэний үнэмлэхний хуулбар /хх-123/, ял шалгах хуудас /хх-126/, хорооны тодорхойлолт /хх-152/, гэрч Л.Ганбатын:...Миний дүү Ш нь 1990 онд төрсөн. Төрөөд 3 сарын дараа халуураад байхаар нь эмнэлэгт хандаж байсан. Эмнэлэгт хэвтээд 4 удаа нугасны ус авхуулсан тэгээд хүн болохгүй гэж байсан чинь бие нь гайгүй болсон. Тээд түүнээс хойш бие муутай байсан ба хөлд орохдоо нэг талын гар хөл нь муу болохоор өрөөл юм шиг хөлд орж байсан. Тэгээд байнгын эмчилгээ хийлгээд ээжийн асаргаанд байж байгаад 15 настайгаасаа группт орж мөнгөн тэтгэмж авдаг болсон. Хөдөлмөрийн чадваргүй 60 хувь алдсан гэж явдаг. Сэтгэцийн өвчтэй л гэж явдаг. Урьд нь ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй архи дарс уудаггүй гайгүй л байгаад байдаг болохоор бид нар ч зүгээр байна гээд яваад байдаг байсан чинь сая хэрэгт холбогдчихлоо. Манай дүү урьд нь эмэгтэй хүнтэй ойртож найзалж байгаагүй. Эгчийнхээ хүүхдүүдийг харж өгдөг байсан зүгээр л хүүхдүүд хараад байж байдаг байсан огт асуудал гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-15/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн баян уулын 21-37 тоотод байх гэртээ бага насны буюу 10 нас 1 сартай байсан охин Ц.Мыг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- насанд хүрээгүй хохирогч Ц.Мын:...тухайн өдөр тэр ах намайг бүсэлхийгээр тэврээд авч явсан...гэртээ оруулаад намайг орон дээр сууж байтал дарж хэвтээд миний өмд түрсикийг тайлаад бас өөрийнхөө өмдийг тайлсан...дээш, доошоо хөдлөөд байсан...5-7 минут тэгсэн...тэр хүн миний дээр хэвтэж байгаад шээчихсэн...одоо гар том хүнд хэлбэл ална шүү гэж хэлээд хашааны хаалгаар гаргаж өгсөн тухай мэдүүлэг /хх-11-12, 26-27/,
- Ц.М 2007 оны 01 дүгээр сарын 28-нд төрсөн тухай баримт /х-19, 98/,
- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнхжаргалын:... 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг өнгөрч байхад нарийн гудамжнаас манай охин Ц.М нь уйлчихсан гарч ирэхээр нь юу болсон талаар асуух гэтэл уйлаад...нэг ах гэртээ оруулаад намайг дараад миний өмдийг шувталаад дээр гарч хэвтсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-28-31/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4098 дугаартай шинжээчийн:...Ц.Мын үтрээнээс арчдас, наалдац бэлтгэсэн...үтрээний арчдасанд үрийн шингэн илэрсэн байна. Ц.М нь бэлгийн бойжилт олоогүй гэх дүгнэлт / хх-66/
- Ц.Мын үтрээний арчдас дээр үрийн шингэн илэрсэн тухай шинжээчийн 3026 дугаартай дүгнэлт /х-68/,
- шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...үтрээ гэдэг нь бэлгийн эрхтэний нэг бэлгийн уруул, умай хоёрын хооронд байрлах хоолой эрхтэн. Уг эрхтэнд хурьцал үйлддэг. Өөрөөр хэлбэл эр бэлэг эрхтэн дотор нь орж үрийн шингэн ялгаруулдаг. Хохирогчийн үтрээнд бэлэг эрхтэн ороогүй тохиолдолд үрийн шингэн үтрээ рүү урсан орох боломжгүй, заавал хурьцал үйлдсэн үед л орно. Хурьцал үйлдэх үед охин хальс хөндөгдөхгүй байх бололцоотой. Улайлт болон гэмтэл үүсээгүй байсан ба хурьцал үйлдэх үед улайхгүй байж болно...гэх мэдүүлэг /хх-150/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 3550 дугаартай шинжээчийн:...шинжилгээнд ирүүлсэн 3026 Ц.Мын үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогцыг хүний геномын микохосателлитын 16 локусын аллелиар тогтоов. 3026 Ц.Мын үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь 3146 дугаартай шинжилгээгээр тогтоосон Л.Шын цусны ДНХ-ийн тогтоцтой хүний геномын микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна...гэх дүгнэлт /хх-54, 57-58/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4255 дугаартай:... Л.Ш нь бэлгийн харьцаанд орох чадвартай гэх дүгнэлт /хх-70-71/
- шүүгдэгч Л.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... тэр өдөр тэр охиныг орон дээр хэвтүүлээд өмдийг нь тайлаад, дотоожийг нь дутуу тайлаад, би өөрийн өмдөө тайлаад дотоожоо мөн дутуу доошоо болгоод тэр охины дээр нь гараад хөдөлсөн, цавинд бэлэг эрхтэнээ хийгээд хөдөлсөн тухай мэдүүлэг /хх-14, 50-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Шыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна.
Бага насны буюу 10 настай хохирогч илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болох нь тухайн өдрөө цагдаад хандсан /х-2/, мөн тухайн өдөр шинжээч томилсон /х-65/, мөн өдөр хохирогчийн үтрээнээс шинжээч үүргийн дагуу арчдас, наалдац бэлтгэсэн /хх-66/, тухайн үтрээний арчдас дээр үрийн шингэн илэрсэн тухай шинжээчийн үзлэг, дүгнэлт мэдүүлэг /х-68, 150/, тухайн үрийн шингэн шүүгдэгчийнхтэй тохирсон тухай шинжээчийн бусад дүгнэлт зэрэг нотлох баримтын хангалттай, эргэлзээгүй эх сурвалжтай, энэ нь шүүгдэгч бэлэг эрхтнээ хохирогчийн бэлэг эрхтний үтрээнд оруулсан буюу хүчиндэх гэмт хэрэг төгссөнд тооцогдох үндэслэлийг нотолсон байна.
Тусгай мэдлэгийн асуудлаар гарсан шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоогүй ба шинжээч нэгэнт тогтоосон, дахин давтан тогтоох шаардлагагүй зарим асуудлыг өөр шинжээч нар дахин, нэмэлт дүгнэлт гаргахдаа үндэслэл хэсгийнхээ нотолгооны эх сурвалж болгосон, иш татсан байх нь хууль зөрчсөн үндэслэл биш болно.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хуульчилсан тайлбараас үзэхэд бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэнд тооцоход Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй, мөн хохирогч нь 10 настай бага насны хүүхэд учраас шүүгдэгч дур тавьсан эсэх, бэлэг эрхтнээ оруулсан эсэхийг мэдсэн байх боломжгүй бөгөөд заавал мэдсэн байхыг шаардахгүй болно.
Шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх ба түүний мэдүүлэг эх сурвалжгүй буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар тогтоогджээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд “хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй, зарим шинжээч дүгнэлт гаргахдаа өмнөх шинжээчийн дүгнэлтээс иш татсан нь буруу тухай” шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжилсэн 5.000.000 төгрөгөө /хх-153/ хүлээж авсан байх ба хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал
Шүүгдэгч нь оюун хөнгөн хомсдолтой, хөдөлмөрийн чадвар алдалтаа 60 хувиар тогтоолгосон, гэрлэж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5.000.000 төгрөг төлсөн нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүхээс шүүгдэгч Л.Шад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан боловч шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан үндэслэл, журамд хамаарахгүй, түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-т заасан үндэслэл, журам үйлчлэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3-т зааснаар: Эрүүгийн хуулийн тусгай ангид 12-20 жил хүртэл хорих ял эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт шүүх “бүх насаар нь хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн тохиолдол”-д гагцхүү тухайн гэмт хэрэгт оногдуулахаар тогтоосон хорих ялыг оногдуулна, харин тухайн хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл, журам үйлчлэх үндэслэлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан эрээн өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, ягаан алаг өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Л.Ш нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс /хх-82/ цагдан хоригдсон ба 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 245 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Шыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Шыг 12 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Шад оногдуулсан 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Шын цагдан хоригдсон 245 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдсан улаан эрээн өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, ягаан алаг өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Л.Шыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Шад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
Л.БААТАР